Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс ховордох цагаар үнэ нэмэгдэв

Нүүрс ховордох цагаар үнэ нэмэгдэв

 

Шаргал навчисын үзэмж орчлон ертөнцийг чимж, хүүхэд хөгшид хааяахан гадаа нарлан суудаг намрын налгар өдрүүд нэг л мэдэхэд ард хоцорно. Тиймээс нийслэлчүүд өвлийн бэлтгэлдээ анхаарч эхэлжээ. Хүйтний улирал хаяанд ирж буй энэ үед нийслэлийн хүн амын 70 гаруй хувийг эзлэх гэр хорооллын айл өрхүүд түлээ нүүрсээ базаахаар зэхэж байна. Тиймээс жилийн жилд хүйтний эрчээ даган "чангардаг” түлээ, нүүрсний үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар Цайз захын ойр орчмын түлээ, нүүрсний цэгүүдийг зорьсон юм. Уламжлал ёсоор бол намрын цагт түлээ, нүүрсний үнэ хамгийн хямд байх бөгөөд иргэдийн худалдан авалт ихэсдэг аж. Эрэлт ихсэхийн хэрээр нүүрсний үнэ ханш өсч, тэр дундаа Налайхын нүүрс эрэлт ихтэй байдаг талаар ченжүүд ярьсан юм. Харин шинэ жилийн дараагаар нүүрсний үнэ буурч эхэлдэг аж. Тэгвэл намрын сар дөнгөж гарахтай зэрэгцэн нүүрсний үнэ аль хэдийн нэмэгджээ. Тодруулбал, Цайз захад "ЗИЛ- 130” машин буюу таван тонн нүүрс 480-550 мянган төгрөг, зургаан ковш нүүрс 360-380 мянган төгрөг, гурван ковш буюу том "портер” нүүрс 250- 300 мянган төгрөг, хоёр ковш буюу жижиг "портер" нүүрс 180- 200 мянган төгрөгийн ханштай байлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20-30 мянган төгрөгөөр өссөн гэсэн үг. Харин жижиглэнгээр буюу том шуудайтай нүүрс 4500, жижиг нь 1800-3000 төгрөгийн ханштай байв. Хэрэв арваас дээш авсан тохиолдолд 2500 төгрөг болгон хямдруулдаг аж. Хар мод, нарс, хуш зэргийг 3000-6000 төгрөгөөр борлуулж байсан бөгөөд өнгөрсөн жилийнхтэй адил үнэтэй байна гэж иргэд ам сайтай байсан юм. Ченжүүд нүүрсээ долоо хоногт хоёр удаа татдаг бөгөөд наймааны оргил үеэр 3-4 удаа татах тохиолдол ч гардаг гэнэ. Цайз захын ойролцоо олон жил түлээ нүүрс зарж буй Б.Батбаяр "Энэ жил худалдан авалт муу байна. Уг нь жил бүрийн өдийд хүний хөл тасардаггүй юм. Нүүрсний үнэ хямдхан байдаг энэ үеэр хүмүүс түлээ нүүрсээ базаадаг.

 

Энэ жил яасан юм бүү мэд. Хүмүүс бага багаар нь ганц хоёр шуудай нүүрс, мод авч байна. Одоогоор Багануурын нүүрс л орж ирсэн. Алаг толгой, Налайхын нүүрс хараахан орж ирээгүй. Налайхад хоёр гуравхан цооногоос нүүрс татаж байгаа учир үнэ нь хоёрхон хоногийн дотор өсчихлөө. Ноднингийн өдийд жижиг "портер” нүүрс 140-160 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 160-190 мянган төгрөгийн хооронд байна” гэсэн бол нүүрсний ченж Х.Цэндсүрэн "Энэ жил нүүрс ховор байна. Одоохондоо Налайхын уурхайн ам нээгдээгүй. Ганц хоёрхон газраас нүүрс татаж буй. Тиймээс Багануурын нүүрсийг 180 мянган төгрөгөөр зарж байна. Цаашдаа уурхай үнээ нэмбэл бид ч бас нэмнэ” гэв.

Мөн Л.Дорж "Сүүлчийн таван жил Цайз захыг бараадан нүүрс зарж байна. Нүүрсний үнэ жилээс жилд өсч байна. Ченжүүд үнээ нэмээд байгаа юм биш. Аман дээрээ нэмээд байгаа хэрэг. Хүйтний эрч чангарахаар улам нэмэгдэнэ. Одоохондоо нүүрс худалдаж авч байгаа хүн цөөн байна. Мод их түлж байгаа” гэлээ. Харин Баянзүрх дүүргийн иргэн Д.Должин "Хүйтрэхээс өмнө түлээ, нүүрсээ авчихвал хямд байдаг юм. Ингэхгүй бол захууд хүмүүсийн хөлд дарагдаад наймаачид ч тэр чинээгээрээ үнээ нэмчихээд, буулгадаггүй юм. Манайх өвөлдөө гурван "портер” нүүрс түлдэг. Өнгөрсөн жил 160 мянган төгрөгөөр портер нүүрс авсан. Харин энэ жил 20 мянган төгрөгөөр өсчихсөн байна. Ченжүүд хүйтрэх тусам үнээ улам нэмдэг” гэсэн бол Б.Болорчимэг "Нүүрсний үнэ өвлийн ид хүйтнээр өсдөг гэдгийг хүн бүр мэднэ.

Өнөөдөр 250 мянган төгрөгөөр зарж буй нэг машин нүүрс өвөл 350 мянган төгрөг болдог. Тиймээс л эртхэн нөөцөлж авдаг” гэв. Мөн иргэн Д.Онон "Хүйтрэх тусам нүүрсний үнэ өсдөг нь нууц биш шүү дээ. Тиймээс ээжийнхээ тэтгэврийг зээлээд нүүрсээ авдаг. Ченжүүд энэ жил нүүрс хямд байна” гэж яриад байх юм. Ард иргэдийн нүдэнд "хямд” үнэ нь харагдахгүй юм. Нялх хүүхэдтэй болохоор нүүрс түлэхээс өөр аргагүй. Өвөлдөө 3-4 машин нүүрс түлдэг” гэсэн юм. Гэтэл уурхайн аман дээр нүүрсний ханш ченжүүдийн зарж буй үнээс хэд дахин бага байна.

Тодруулбал, Багануурын уурхайгаар жишээ авахад олборлож буй нэг тонн нүүрсний үнэ 27500 төгрөг атлаа айлуудын зууханд орохдоо долоо дахин нугалсан өндөр үнэ хүрч байна. Налайхын уурхайн аман дээр нэг тонн нүүрс 25000-30000 төгрөгийн үнэтэй байгаа аж. Энэ талаар нүүрсний ченж Б.Батбаяраас тодруулахад "Саяхан налайхын уурхайд нэг ковш нүүрс 25000 мянган төгрөг байсан. Гэтэл өчигдөрхөн 45000 мянган төгрөг болчихсон, "портер”-т гурван ковшийг хийхэд тэвшнээс дээш гардаг бөгөөд ийм хэмжээтэй нь уурхайгаасаа 135 мянган төгрөгөөр гарна гэсэн үг. Бид машиндаа 2-3 хонож, дугаарлан байж уурхайн амнаас нүүрс авдаг. Машины шатахуун, хоол ундны зардал гээд тооцвол тийм их хэмжээний ашиг унадаггүй” гэж тайлбарласан юм.

Д.МӨНХ-ЭРДЭНЭ

Нүүрс ховордох цагаар үнэ нэмэгдэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани