Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ерөнхийлөгч Х.Баттулга "Энержи Ресурс"-тэй хийх тэмцлээ эрчимтэй үргэлжлүүлэх нь

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх 2004 онд "Эх Орон-Ардчилал" эвслээс нэр дэвшин, УИХ-д сонгогдож, их улс төрд хөл тавьсан билээ. Улмаар өөрийн Эх Орон намаа орхиж, АН-д элсэн, тэр бүү хэл Монголын Ардчилсан Холбооны Даргын тамгыг одоогийн АН-ын дарга С.Эрдэнээс гардсан юм. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндсэндээ 2007 оноос эхлэн, Тавантолгойн ордод сонирхолтой, түүний нэг хэсэг болсон Ухаа худгийг эзэмшигч "Энержи Ресурс", "М-Си-Эс" групп болон ард нь байдаг улс төрчдийн бодлого, үйл ажиллагааг идэвхтэй шүүмжлэгч байж ирсэн. 2007 оны 8 сарын 10-нд өөрийн бичсэн "Архи зарах нь алсын хараа биш" нийтлэлдээ гэхэд л : "1988 оны Монгол-Оросын хамтарсан нөөцийн комиссын есдүгээр тогтоолоор Таван толгойн орд газарт буй нүүрсний хэмжээг эцэслэн тогтоож, үүнийг холбогдох яам нь баталж, улсын нөөцийн бүртгэлд оруулжээ. Татвар төлөгчдийн 40 тэрбум төгрөгийн хөрөнгөөр илэрсэн нөөцөөрөө дэлхийд 15-д орж буй орд. Гэтэл нөөц нь ийнхүү баталгаатай тогтоогдчихсон ордод "хайгуул” хийх лицензийг 1999, 2002 онд "Энержи ресурс” ХХК-д олгосон байх юм. Орос, Монголын хайгуулчид олоод тогтоогоод баталчихсан нөөц газарт тэд юу хайсан болж таарах вэ.

 
Дээр нь 2001 оноос хойш лицензийн төлбөр төлсөн компаниудын жагсаалтад "Энержи ресурс” гэсэн нэр огт байхгүй байна. Хуулиараа бол лицензийн төлбөрийг жилээр тооцож, урьдчилж төлсөн байх учиртай... "Энержи ресурс” -ийнхэнд итгэхгүй байх өөр олон шалтгаан бий. Хамгийн наад зах нь орд газрын үнэлгээг тэд өөр өөрсдийнхөөрөө хэлдэг. "Нийтдээ энэ орд 600-хан сая ам.долларын нөөцтэй юм билээ” гэж нэг нь хэлж байхад П.Очирбат дөрвөн хувь нь 180 сая гэж хэлэв. Уг нь бол шинжлэх ухааны аргачлалаар тогтосон нөөц нь 1,2 триллион ам.доллар шүү дээ. Иргэний хөдөлгөөнүүд бүх зардал, татвар шимтгэлийг нь хасаад 250 тэрбум ам.долларын цэвэр ашиг болно гэж тооцоолсон. "Энержи ресурс”-ийнхэн нөөцийн хэмжээг янз бүрээр хэлэх, дарагдуулсан тоо хэлэх зэрэг нь эргэлзээ төрүүлэхээс аргагүй байдалд түлхэж буй..." хэмээн бичиж байв.
Мөн түүний удирдсан МоАХ "Бүх ард түмний их хуралдай" гэгчийг зохион байгуулж, Тавантолгойн ордыг төрийн мэдэлд буцааж авах олон нийтийн эсэргүүцэл, шахалтыг зохион байгуулж үр дүнд хүрсэн юм. Гэсэн хэдий ч "Энержи Ресурс"-ынхэн Тавантолгойн ордын талбайн дөрвөн хувь гэх Ухаа худгийн ордыг авсан тул Х.Баттулгын тэмцэл ч улам идэвхтэй үргэлжлэв. Х.Баттулга  ба түүний багийнхан нь 2008, 2012, 2014, 2015 онд тус тус төмөр зам ба "Энержи Ресурс" компаний Хятад хөрөнгө оруулагчтай холбоотой асуудлыг хөндсөн томоохон медиа кампанит ажлыг зохион байгуулж, тус компаний нарийн царигтай төмөр зам барих, Хятадын "Шенхуа Энержи" компанитай хамтран Тавантолгойн ордыг эзэмших төслийг зогсоож байсан юм. Үүний үр дүн, учир шалтгааныг улс төрчид, судлаачид янз бүрээр л дүгнэдэг.
 
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүн Х.Баттулгад ялагдлыг авчрав. Энэ үед тэрээр: " MCS групп өөрийн харьяа охин компаниудаас 7000 ажилтныг дайчлан компанид нь хамаарал бүхий нэр дэвшигчдийг дэмжүүлэхээр Хөвсгөл, Баянхонгор, Увс аймгууд руу түр шилжүүлсэн нь маш олон баримтаар нотлогдсоор байна. Увсын 31 дүгээр тойрогт (2778), Хөвсгөлийн 39 дүгээр тойрогт(2400), Баянхонгорын 9 дүгээр тойрогт(1913) шилжин санал өгөгсөд орон нутгийн иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж, нутгийнхан 4 жил "өөрсдийн бус” төлөөллийг УИХ-д суулгах ёстой болж таарав...MCS бол Үндэсний компани! гэж хэлэх хүмүүс хэрүүл хийх ээлжээ хүлээж байгаа байх. Би тэр хүмүүст яаран өмөөрөх гээд байгаа компанийхаа танилцуулгыг ахин дахин унш гэж зөвлөе. Энэ компанийн голлох хөрөнгө оруулалт "Kерри групп” гэх БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс, Хонгконгт төвтэй аварга корпорациас хийгдсэн болохыг одоо монгол хүн бүхэн мэдэх болжээ. Ухаа худгаас уруудаад Централ тауэр, Шангри ла, MCS кока кола гээд бараг бүх компанид нь Хятадын эзэмшил бий. Үүн дээр MCS-ийн оролцоотой ММС гэж Ухаа худгийн ордыг эзэмшиж байгаа мөн "Kерри групп”-ийн эзэмшлийн компани БНХАУ-ын төрийн өмчит "Шенхуа энержи” хэмээх аварга компанитай хавсран ард түмний эзэмшилд байгаа том Тавантолгойг гартаа оруулах гэрээ хийхээр удаа дараа оролдож ирснийг сана! ...Та нар, "нүүрсчин бүлэглэлийнхэн” ингээд л Монгол Улсыг өөрсдийн шунал хүсэлд захируулан гадныханд өгөх, хувааж идэх замаа нээчихлээ гэж бодож байгаа бол эндүүрэл. Баярлах цаг чинь болоогүй гэдгийг хатуу сануулъя. Намайг амьд байхад гадны гар хөл бологсод, урваач шарваачид дардан замаар давхихгүй ээ..." гэж бичиж байлаа.
Үүнээс ердөө нэг жилийн дараа Х.Баттулга Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав. Түүнийг Монгол төрийн тэргүүн болсон учир улс төрчийн тэмцэл нь өөрчлөгдөж магадгүй гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд байсан ч  Х.Баттулга өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн танхимд үг хэлэхдээ энэ бүхнийг үгүйсгэж орхилоо. Тодруулбал  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэх үеэр тэрээр: "Тавантолгойг түрүүчийн УИХ дээр үнэгүй авах гэж оролдсон бүлэглэл дахиад гараад ирлээ. УИХ-ын дэд даргаар тавьсан хүнээ МАН-ын бүлийн хурал эргэж хараач. Удахгүй МАН-ын их хурал болох байх. Үүн дээрээ бүлгийн шийдвэрээ эргэж хараач. Бид дахиад чөтгөрийн тойрогт орлоо. Өнөөдөр хэдхэн гэр бүл уул уурхайгаар баяжсан. Бусад улс төр, бизнесийн бүлэглэлийг атгачихсан байгаа. Одоо яамд руу орж байна. Энэ тодорхой болсон байгаа учраас тодорхой хоёр хориг тавьсан юм.
Ч.Хүрэлбаатар бид хоёр нэг засагт хамт байсан. Янз бүрийн зовлон ярьдаг байсан. Өнөөдөр 55 тэрбум төгрөг их мөнгө үү, та хариулаач.
Удахгүй ҮАБЗ нэлээд өргөн хүрээтэй хуралдана. Оноос өмнө УИХ-ын хаалттай хурлыг зарлана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүний наана МАН их хурлаа хийх байх. Сая миний ярьсан бүлгийн шийдвэрүүдээ эргэж хараач. Миний хоригийг бас их хурал дээрээ яриач гэж хүсэх гэсэн юм. Буруу шийдвэр гаргасан шүү, Ч.Хүрэлбаатар аа.
Монгол Улсын Ерөнхийлөгч эв нэгдлийг илэрхийлэгч боловч төрийн мөнгөөр, татвар төлөгчдийн мөнгөөр уул уурхайн хайгуул хийгээд олсон ордуудыг хувийн эзэмшилдээ авч, тэндээс их хэмжээний мөнгөтэй болоод, эргээд улс төрд орж ирж, улс төрийг худалдаж яваа хүмүүстэй би эв нэгдэлтэй байж чадахгүй гэдгээ сонгуульд нэр дэвшиж байхдаа ч хэлсэн. Одоо ч хэлнэ, цаашдаа ч хэлнэ. " гэв. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнх нь тодорхойлж байсанчилан нам дамнасан, улс төр, бизнесийн "Нүүрсчдийн бүлэг" буюу  "Энержи Ресурс", "М-Си-Эс" групп, тэдгээртэй хамаарал бүхий улс төрчидтэй хийх тэмцлээ улам эрчимтэй үргэлжлүүлэх болно гэдгээ баталлаа гэхэд болох биз ээ.
 
Ч.Явуухүү
ЭХ СУРВАЛЖ: SONIN.MN
http://sonin.mn/news/politics-economy/84025
Ерөнхийлөгч Х.Баттулга "Энержи Ресурс"-тэй хийх тэмцлээ эрчимтэй үргэлжлүүлэх нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани