Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БҮС НУТАГ ДАХЬ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ БОЛОМЖТОЙ

БҮС НУТАГ ДАХЬ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ БОЛОМЖТОЙ

 

Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй ОХУ, БНХАУ, Монгол Улсын зөвлөлдөх уулзалт өчигдөр  эхэллээ. 

Уг зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх юм. Зөвлөгөөний үеэр Орос-Монгол-Хятадыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замын төслийн асуудлыг хэлэлцэх юм.​

БНХАУ, ОХУ-ын худалдааны эргэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 100 тэрбум долларын ачаа тээвэрлэж байгаа тоог зөвлөгөөний үеэр албаныхан дуулгаж байна. Мөн үүнийг ойрын хугацаанд ОХУ, БНХАУ-ын тал 200 тэрбум долларт хүргэхээр төлөвлөсөн аж. Харин энэ нь Монголоор дайран өнгөрөх зүүн коридорын замаар явах учиртай гэдгийг тодотгож байв.

Иймээс Зүүн коридорын хүрээнд эдийн засгийн ямар тооцоо судалгаа хийж болох вэ, тус коридорын дагуу Монголд уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй дотоодын ААН-үүд ямар санал бодолтой байна вэ? Үүнд хир хэмжээний ачаа тээврийн боломж гарах талаар албаныхан ийнхүү хоёр өдөр зөвлөлдөнө. 



 Зөвлөлдөх уулзалтыг нээж Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ үг хэллээ. Тэрбээр "Хоёр том гүрний дунд орших Монгол Улс нь хоёр хөршөө холбоод зогсохгүй Ази-Европыг холбох хамгийн дөт зам байх боломжтой. ОХУ, БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг холбох зорилгоор "Хөгжлийн зам” санаачилгыг дэвшүүлж улмаар ОХУ-ын "Евразийн эдийн засгийн холбоо”, БНХАУ-ын "Бүс ба зам” санаачилгуудтай уялдуулан 2016 оны 06 дугаар сард гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр "Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан.

Тус хөтөлбөрийн төслүүдийн жагсаалтад тусгагдсан төмөр замын Зүүн коридор байгуулагдсанаар Монгол Улсын төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутгийн хөгжилд онцгой ач холбогдолтой бөгөөд Манжуур-Забайкальскийн коридортой харьцуулахад 500-аас 750 км дөт замаар ОХУ-ыг зүүн хойд Хятадын далайн боомтуудтай холбож, Алс дорнодын бүс нутгийн байгалийн баялгийг хямд өртгөөр эдийн засгийн эргэлтэд оруулах, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын дэвшүүлсэн зорилтыг 2020 он гэхэд Орос, Хятадын хоорондын худалдааны хэмжээг 200 тэрбум долларт хүргэх  зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна" гэлээ

Энэхүү гурван талт зөвлөгөөн нь Монгол Улсын зүүн бүс нутгийн уул уурхайн баялгийн өнөөгийн байдал, хэтийн төлөв, дамжин өнгөрөх тээврийн хэмжээтэй уялдуулан Зүүн коридороор тээвэрлэгдэх ачаа тээврийн хэмжээг бодитой тооцож, эдийн засгийн үнэлгээг нь сайжруулах, энэ чиглэлээр гурван улсын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэдгийг онцоллоо.



 Зөвлөгөөний үеэр Монголын төмөр зам ТӨХК-ийн Хөөт-Бичигтийн төмөр замын төслийн ажлын хэсгийн ахлагч Б.Буяннэмэхээс дараах асуултад хариулт авлаа. 

-Юуны өмнө зөвлөгөөн зохион байгуулах шаардлага нийгмийн хүлээлт ямар байсан гэх мэдээллийг өгөхгүй юу? 
-Монгол, БНХАУ, ОХУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг Ташкентад баталсан. Энэ  хөтөлбөрийн хүрээнд 32 төсөл хэрэгжүүлэхээр зааснаас долоо нь төмөр замын дэд бүтэцтэй төсөл юм. Энэ долоон төслийн нэг нь Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигтийн холбосон төмөр замын тусгай коридор байгуулах асуудлыг тусгасан байгаа. 
УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан.  Энэ бодлогод Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх 5683,5 км төмөр замыг гурван үе шаттай барьж байгуулна гэж заасан байгаа. Үүний  I, II үе шатны улсын нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдолтой гэж  томъёолсон энэ төмөр замыг барих тусгай зөвшөөрөл, концессын эрхийг Засгийн газрын 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоолуудаар тус тус "Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон. 
Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.112-т "Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулахаар тусгасан бөгөөд Засгийн газрын 2016 оны 180 дугаар тогтоолд "Хөөт-Бичигт”, "Хөөт-Чойбалсан” чиглэлийн төмөр замын ажлыг 2017 онд багтаан эхлүүлэхээр тус тус заасан.Түүнчлэн Засгийн газрын 2017 оны 142 дугаар тогтоолоор баталсан "Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт Хөөт-Бичигт чиглэлийн 234 км төмөр замын төслийг барьж дуусгахаар тусгасан байгаа. 

-2020 он гэхэд төмөр замыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ? 

-"Монголын төмөр зам” компани төрөөс гаргасан тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, ТЭЗҮ, эдийн засгийн үр ашиг, зураг төслөө гаргах гэх мэт бэлтгэл ажил нь мега төслийг хэрэгжүүлэхэд 50 хувьтай тэнцдэг. Ингээд судалгаа тооцоо бэлэн болсны дараа барьж байгуулах ажилд  2,5-3 жилийн хугацаа шаардлагатай. Одоогоор ТЭЗҮ эцэслэн батлагдаагүй байгаа. Урьдчилсан ТЭЗҮ дээр Зам тээвэр, хөгжлийн яам, Монголын төмөр зам саналаа нэмсний дараа ТЭЗҮ эцэслэн батлах юм.

-Төмөр зам барьснаар ямар ач холбогдолтой вэ? 

- Бүс нутаг дахь уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах ач холбогдолтой. Дорнод, Сүхбаатар аймагт зөвхөн нүүрсний 2 тэрбум гаруй нөөц байгаа нь энэ төмөр зам ашиглалтад орвол үр өгөөжөө өгч, ашигтай ажиллах боломжтой гэдгийг харуулж байгаа юм.

Хэрэв энэ төмөр замаа барьчихвал урьдчилсан хувилбараар ойрын ирээдүйд 12 сая тонн ачаа энэ замаар тээвэрлэх боломжтой. Алс ирээдүйд 15 сая тонн ачааг тээвэрлэнэ гэсэн урьдчилсан тоон мэдээлэл байна. 

-Царигийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ? 

-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замыг өргөн царигтай, Хөөт-Бичигт хүрэх төмөр замыг нарийн царигтай байхаар зааж өгсөн.  

-Зөвлөлдөх уулзалтын ач холбогдлын талаар...

-ОХУ, БНХАУ, Монгол Улс гурвуулаа зүүн коридорын тухай санал солилцож, судалгаа хийж, хамтарсан ойлголцолд хүрэх нь чухал. Тус зөвлөлдөх уулзалтын ач холбогдол нь энэ. Бид урьдчилсан судалгаа хийсэн. Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг барьж байгуулах эдийн засгийн үндэслэлтэй эсэхэд онцгой анхаарч, зүүн бүсийн ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал ач холбогдол өгч тус төмөр замаар тээвэрлэх боломжтой . Мөн тогтвортой ачаа тээврийн судалгааг бодитой тооцох, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дахь ашигт малтмалын орд газруудын хайгуул, ашиглалт, олборлолтын өнөөгийн болон хэтийн төлөвийг тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн санал хүсэлтийг хэлэлцэх, хөрш 2 орны ачаа тээврийг өөрийн нутгаар дамжуулан тээвэрлэх боломжийг тодорхойлох зэргээр зөвлөгөөний ач холбогдлыг онцолж байна. 

 
П.ГОО
Оллоо.мн 
БҮС НУТАГ ДАХЬ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ БОЛОМЖТОЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани