Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол Улсыг өрөнд оруулсан ялыг хэнээс асуух вэ

Монгол Улсыг өрөнд оруулсан ялыг хэнээс асуух вэ

"Жаст” группийн захирал асан Ш.Батхүү Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Өмнөд Африкийн "Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан гэх хэрэг Монгол Улсын гадаад дахь нэр хүндийг навс унагаад зогсохгүй тус үйлдвэрийг битүүмжлэх тухай асуудал яригдаж эхэллээ.

Өөрөөр хэлбэл, Ш.Батхүүд баталгаа гаргаж өгсөн хүмүүс нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, "Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг юм. Ямартай ч энэ нөхдийн буянаар өнгөрсөн сарын 10-нд "Эрдэнэт үйлдвэр” олон улсын Арбитрын шүүхэд гурав дахь удаагаа ялагдаж төлбөр төлөх тухай шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гардан авсан нь асуудал дагуулж эхэллээ. Тэгвэл Ш.Батхүүд гарын үсгийн баталгаа гаргаж өгч байсан дээрх эрхмүүд хаачив. Яагаад одоог хүртэл тэднийг хууль хяналтын байгууллагынхан дуудаж шалгахгүй байна вэ гэдэг нь хачирхалтай.

 Тухайлбал, энэхүү дуулиантай холбогдуулан ТӨХ-ны дарга асан Д.Сугар "Тэрхүү баталгаа гэх гэрээнд "Эрдэнэт”-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг бид хоёр гарын үсэг зураагүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Энэ зээлийг "Эрдэнэт” үйлдвэр төлөх ямар ч үндэслэл байхгүй. Олон улсын шүүх, цагдаад очоод байдал хүндэрвэл тус үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тухайн үед хуурамч гарын үсгийн талаарх Ш.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөний эцэст Д.Сугар, Ч.Ганзориг нар хэргийн гадна хоцорч энэхүү дуулиан намжмал болж байсан түүхтэй. Тэгвэл Лондонгийн Арбитрийн шүүхээс Монгол Улсын төрийг эхний ээлжинд 51 сая доллар төлөх шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэр ингэж гарсан нь Ш.Батхүүг зээл авахад баталгаа гарсан өгсөн "Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Д.Очирхүү нарын тамга тэмдэг бүхий гарын үсэг хуурамч биш гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон үйл явц юм. Эдгээр гарын үсэг хуурамч биш учраас тухайн үед төрийг төлөөлсөн эрхмүүдийн гарын үсгээр Монголын төр 51 сая ам.доллар төлөхөөр болчихоод байна. Хуурамч биш хэмээн тодотгож байгаагийн учир нь энэ хэргийг шалгаж байсан манай хууль хяналтынхан "гарын үсэг хуурамч” хэмээн тогтоож байв. Харин Лондонгийн Арбитрийн шүүх "гарын үсэг хуурамч биш” хэмээн тогтоож, Монголын төрийг 51 сая ам.долларын төлүүлэх шийдвэр гаргаад байгаа нь энэ юм.

АН-ынхан гарын үсэг зурсан гэх хоёр этгээд МАН-ын нөлөө бүхий эрхмүүд хэмээн онцолж байв

Харин тухайн үед засаг барьж байсан АН-ынхан уг өрийн талаар ийнхүү хэлж байсан юм. "Ш.Батхүү энэ өрийг МАН-ын үед авч байсан. Түүнд баталгаа гаргаж өгсөн хоёр хүн нь хоёулаа МАН-ынхан. Тиймээс бид энэ их хэмжээний өрийг төлөхгүй” хэмээн мэдэгдэж байсан билээ. Ямартай ч энэ парламентийг дангаараа шахам бүрдүүлэх болсон МАН-ынхан уг өрийн асуудлыг шийдэж нэг тийш нь болгохоор сэтгэл шулуудаад зогсохгүй "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьд яаралтай шилжүүлж болохгүй гэх үүргийг авч хувийн компаниас улайн цайм дээрэм хийж "Эрдэнэт”  үйлдвэрийн 49 хувийг авсан билээ.  Хэрвээ хувийн хэвшилд тус үйлдвэр очсон тохиолдолд асар их булхай луйвар нь олон нийтэд ил болох учраас ийнхүү тодорхой хэсэг хүмүүс "Эрдэнэт”-ийн 49 хувь дээр үхэн хатан зүтгэж эсэргүүцэх болсны ээдрээ одоо л тайлагдаж буй бололтой.  Ямартай ч энэ асуудлаар Уул уурхайн сайд Д.Сумъяабазар ""Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжлэх, үйл ажиллагаанд нь сөрөг үр дагавар гарч болзошгүй байгаа. Үүнийг хариуцаж байгаа хүмүүс нь анхааралдаа авсан. Ер нь 51 сая долларын зээлийн асуудал байгаа. Энэ нь хүү, торгуультайгаа нийлээд 102 сая доллар болоод байна. Бараг сардаа 870-900 мянган долларын хүү, торгуулийн асуудал яваад байгаа юм билээ. Гэхдээ энд юу,  юугүй 100 сая доллар төлөх нь хаашаа юм. Асуудлаа ярилцах, буцаад 51 сая ам.доллараасаа дээш, доош ярилцах асуудал байгаа гэж бодож байна. Мэдээж "Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргаад өгчихсөн юм чинь хариуцагч нь Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар. Тэгэхээр Засгийн газар төлөөлж оролцох нь ойлгомжтой” гэх хариултын өгсөн юм.Ямартай ч өр,  зээлэндээ баригдсан Монголын төр Ш.Батхүү, Д.Сугар, Ч.Ганориг гэх мэт хүмүүсээс болж өнгөрсөн хугацаанд  өмгөөллийн хөлсөнд 5-6 сая ам долларыг  "Эрдэнэт” үйлдвэрээс гаргаж өгсөн тухай мэдээллийг эх сурвалж өгч байв. Хэдийгээр энэ удаад Эрдэнэтийн асуудал яригдаж байгаа ч магадгүй маргааш, нөгөөдрөөс УБТЗ-ыг Стандарт банкинд барьцаанд тавьсан гэх асуудал сөхөгдөнө.

Эдгээрийг угшилаар нь хөөгөөд үзвэл 2007-2009 оны хооронд тухайн үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд асан  С.Баяр, Төрийн өмчийн хорооны дарга асан  Д.Сугар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал  асан Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга асан  Т.Очирхүү нарын үед УБТЗ болон "Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас "Жаст” ХХК-д зээлийн баталгаа гаргаж өгсөн гэдэг яриа одоо л батлагдаж байна.

Ямартай ч  хувийн компанийн өрийг Монголын төр төлөх ёсгүй, тийм хууль байхгүй, энэ бол албан тушаалаа хэтрүүлэн ашигласан үйлдэл гэсэн байр суурьтай  олон хүн байна.

Хамгийн хачирхалтай нь 10  гаруй  жил үргэлжилсэн луйврын энэ ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, түүний агентлаг, хууль хяналтын байгууллагууд мэдсээр байж ямар ч арга хэмжээ авахгүй яагаад өнөөг хүрэх болов.  Бас нэг асуудал бол Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Стандарт банкнаас Эрдэнэт үйлдвэр ХХК, УБТЗ-ын зээлийн баталгаагаар Жаст ХХК-ийн авсан 140 сая ам.долларын зээл юунд зарцуулагдав, хаачив гэдгийг эрх баригчдаас Монголын ард түмэн асуумаар байна.

Ийн асуух болсон шалтгаан нь гэвэл  энэ мөнгө оффшор бүсэд байх магадлалтай .Учир нь  Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас оффшор бүсэд данстай дэлхийн удирдагчид, улстөрчдийн нэрсийг зарласны дотор Санжийн Баяр гэдэг хүний нэр бий учраас ийнхүү хэлсэн хэрэг.

Юутай ч  Монголын төрийг өрөнд оруулах "замыг зассан” Ш.Батхүү, С.Баяр, Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ? Төр эдгээр хүмүүсээр энэ өрийг төлүүлэх үү? гэх асуулт хариултаа нэхэж байна.

Дээр  нь "Жаст" группийг Английн "Стандарт" банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэрийг батлан даагч болгосноос үүдэж тус үйлдвэрийг битүүмжилж, хоногт 75 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хүү төлөхөөр болоод байна. Тэгвэл төрийн өмчийн үйлдвэрийг хувийн компанийн батлан даагч болох баталгааг гаргасан хариуцлагыг хэн хүлээж, хоногт төлөх 75 сая төгрөгийн хүүг хэн, хаанаас гаргах вэ?

 

ЭХ СУРВАЖ:  ERENNEWS.MN

Монгол Улсыг өрөнд оруулсан ялыг хэнээс асуух вэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани