Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Баасанхүү: "Эрдэнэт" ийн 51 хувийн өрийг буруутай этгээдүүдээр төлүүлэх ёстой

 
 О.Баасанхүү: "Эрдэнэт" ийн 51 хувийн өрийг буруутай этгээдүүдээр төлүүлэх ёстой
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандах болон "Эрдэнэт"-ийн 51 хувийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаар саяхан "УИХ-ын гишүүн гэмт хэргийн газарт нотлох баримттайгаар баригдахаас бусад тохиолдолд эрхийг нь түдгэлзүүлж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгосон нь зөв шийдвэр болсон хэмээв. Гэвч Цэц 2015 оны арванхоёрдугаар сарын 4-нд "Цэцийн гишүүнийг цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газраас нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан хорих буюу цагдан хорих, эрүүгийн яллагдагчаар татах, мөн орон байр, албан байранд нь үзлэг нэгжлэг хийх, бичиг баримт эд зүйлийг хураан авахыг хориглоно/ бүрэн эрхийг нь түдгэлзүүлж болохгүй" гэсэн заалт Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1-р заалтад оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж тэрбээр үзэж байгаа юм байна. Иймээс энэ заалтыг хүчингүй болгуулахаар УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгийг О.Баасанхүү гишүүн мэдэгдэв. 

УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд, эсвэл иргэний хүрээнд хандах ялгаатай учир УИХ-ын гишүүний хувиар хандаж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-аас тогтоол гаргуулахаар төлөвлөж буй аж. Хэрэв УИХ-аас энэ заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг тогтоол гаргавал түүнийг нь Цэц заавал хурал хийж хэлэлцэх үүрэгтэй байдаг.
Түүнчлэн "Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудал яригдаж байгаа энэ үед ирэх даваа гарагт тэрбээр Эрдэнэтийн иргэдтэй уулзахаар төлөвлөснөө дуулгав. Тэрбээр "2013 оны зургадугаар сарын 19-нд "Жаст” группээс тухайн үеийн "Эрдэнэт”-ийн захирал Ц.Даваацэрэнд тодорхойлолт хүргүүлж байжээ. "Д.Сугар, н.Мөнхжаргал, Ч.Ганзориг нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэв гэдгийг тодорхойлов.
Энэ мөнгийг манай компани төлнө" гэсэн утгатай. Хэн нэгний гарын үсгийг байтугай айлын хашаанаас нүүрс хулгайлсан хүн тодорхойлолт бичээд сууж байвал ямар харагдах вэ?
Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугартай нэр холбогдсон хэргүүд өмнө нь яригдаж, хэвлэлүүд бичиж байжээ. Тухайлбал, 2013 онд Д.Сугарыг МИАТ-тай холбоотой хэргээр шалгах шаардлага байна гээд Улсын мөрдөн байцаах газраас нийслэлийн Прокурорт хандаж байсан ч Цэцээс эрхийг нь хязгаарлах боломжгүй гээд хамгаалсан. Мөн ХОМ нь зөрчилтэй байхад цалингийн 30 хувиар торгоод өнгөрүүлж байж. Д.Сугар цагтаа зөвхөн Төрийн өмчийн хорооны дарга байгаад зогсоогүй маш олон төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг байсан. Тэгэхээр ТӨК-иудын асуудлыг нь мэдэж байх ёстой хүний нэг. Ийм учраас Ш.Батхүүгийн "Эрдэнэт”-ээр баталгаа гаргуулж, Стандарт банкнаас 109 сая ам.долларын зээл авсан гэх хэрэгтэй холбогдуулж Д.Сугарыг шалгах шаардлагатай гэж үзэж байна” гэлээ.
 
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
 
-Хоёр долоо хоногийн өмнө та "Д.Сугарын гарын үсэг мөн болохыг тогтоосон” гэж мэдээлэл хийж байсан. Одоо болохоор хуурамч байсан гэлээ. Алинд нь итгэх юм бэ?
 
-Гарын үсэг хуурамч үү, жинхэнэ үү гэдэг чухал биш. Би ч тэр гарын үсгийг хуурамч биш эсэхийг нь тогтоодог юм биш. Ш.Батхүү 2013 онд "Ч.Ганзориг, Д.Сугарын нарын гарын үсэг хуурамч болохыг нь тодорхойллоо” гэсэн бичгийг хүргүүлсэн байдаг. Асуудлын гол нь Монгол Улс өнөөдөр 109 сая ам.долларын өрөнд орчихоод байна. Дээр нь Төрийн банкинд өртэй. Д.Сугар тухайн үед "Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга байсан хэрнээ яагаад энэ мөнгийг төлөх үйл ажиллагаанд хяналт тавиагүй ажилласан юм бэ. Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрээр гарын үсэг нь хуурамч биш гээд шийдвэрээ гаргасан, биднийг өртэй болгочихоод байна. 
Жирийн нэг жолооч бусдыг шүргэхэд хариуцлага хүлээдэг. Гэтэл Монголыг 300 орчим тэрбум төгрөгийн өрөнд оруулчихаад байгаа хүн яагаад "Би 461-рүү чинь алхахад асуудалгүй” гээд сууж байдаг юм бэ. Ийм учраас тухайн үеийн Ерөнхийлөгчөөс эхлээд бүх албан тушаалтнуудыг шалгаж, үнэн худлыг нь тогтоох хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагаас эхлээд цэвэрлэх ёстой. Буруутай этгээдүүдээр өрийг нь төлүүлэх ёстой болохоос ард түмэн төлөх ёсгүй. 
 
-"Жаст"-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг тухайн үед хурааж байсан. Энэ хөрөнгө хайчсан юм бол?
 
-Дахиад нэг зүйл хэлэхэд "Жаст"-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг хэн ч, хэзээ ч хураагаагүй. Хүний хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хураадаг. Гэм буруутай нь тогтоогдоогүй учир компанийг нь татан буулгаагүй. Тиймээс хаашаа хэн рүү шилжүүлж явах нь өөрийн асуудал. Хөрөнгө хураасан асуудал огт байхгүй учир тэр аж ахуйн нэгж, компаниуд нь хаана явааг шалгаж тогтоох ёстой.  
 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг

О.Баасанхүү: "Эрдэнэт" ийн 51 хувийн өрийг буруутай этгээдүүдээр төлүүлэх ёстой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани