Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн ОНЦГОЙ РЕКЛАМ

Оюутолгойн ОНЦГОЙ РЕКЛАМҮзэгчид олонтой нэвтрүүлгийн баатрууд, хөтлөгч нар хаалттай Оюутолгойд зочилж, хонох нь олшров. Нэг талаасаа халуун цэг дээр өнжиж, хонож байгаа хэрэг байх. Нөгөө талаас Оюутолгойн нэр төрийг өндөрт өргөх үүрэг авсан гэмээр.

 

Үзэгчид оргил цагт "пиг” байдаг хэд хэдэн сувгаар өнөр өтгөн, амар амгалан байдал ноёлсон нэгэн бүтээлч багынхан байгаа талаар тун нарийн зохиомжтой бүлэг реклам байнга цацагдах болов. Монгол хүн том төсөлд ажиллаж, бүтээж босгож явна гэсэн гол цөм дээр зангидсан энэ рекламны захиалагч нь Оюутолгой байх нь мэдээж.

 

Бараг богино хэмжээний мюзикл клип шиг урт /4-5 минут орчим/ рекламыг "гоё” хийлгээд, ТВ-үүдийн топ цаг хөтөлбөрөөр мөнгөөр зодож цацах Оюутолгойгоос өөр ямар компани манайд байх билээ. ТВ рекламны үнэ ханштай харьцуулж бодоход нэг цацалт нь сая төгрөг хол давах. Энэ нь манайдаа ОРТ-ийн нэг удаагийн богинохон рекламны ханшид дөхөж очиж байгаа юм.

 

Оюутолгойтой холбоотой дуулиан жил бүр хамрын ханиад шиг өндөр авахад ийм төрлийн найрсаг уур амьсгалтай реклам мөн дагаад цацагддаг. Оюутолгойн захиалгат рекламны цаана Монгол ажилчдын эрх ашгийг бариад байгаа нь нэвт ханхалдаг. Энэ нь "Оюутолгойгоор оролдвол энэ сайхан хамт олон, монгол ажилчид гудамжинд гарна шүү” гэсэн сүрдүүлэг давхар явж байгаа сэтгэгдэл үлдээдэг.

 

Оюутолгойн хөрөнгө оруулалт, төслийн Монголд ирж буй үр дүн, тог цахилгаан, татварын орчинд манай төрөөс асуудал тавиад ирэхээр энэ сайхан рекламныхаа яг эсрэг үйлдлийг хийж чадахаа нэг бус удаа харуулсаныг хатуу ч гэлээ энд хэлмээр. Хамгийн сүүлд /2015-2016 онд/ Оюутолгойгоос 300 монгол ажилчин нэг дор халагдаж, хүний хүн хүрэн бөөртэй гэдгээ харуулж байв. Энэ үед  Оюутолгойн зүгээс ямар нэг тодорхой тайлбаргүйгээр үндсэн ажилчдаас 200, туслах ажилчдаас 100 хүн халагдаж шуугиан тарьж байв. Халсан ажилчдад хөдөлмөрийн гэрээг нууцлахыг хатуу анхааруулсан ба гэрээг ил гаргавал гэнэт халагдсаны тэтгэлгийг өгөхгүй гэж сүрдүүлж байсан мэдээлэл байдаг.

 

"Оюутолгой" төслийн гvйцэтгэх захирал Кит Маршалл дэлхийн санхvvгийн хямрал, металлын vнийн уналт Оюутолгой төслийн ажиллах хvчний тоог цомхотгоход хvргэлээ гэж тэр үед цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв. Ер нь бол цаад шалтгаан нь ил уурхайн барилгын бүтээн байгуулалтын шат дууссантай холбоотой. Нэгэнт технологийн хувьд жигдэрсэн үйлдвэрийн хувьд их хэмжээний Монгол ажилчид шаардлагагүй болчихоод байсан хэрэг. Одоо ч мөн адил далд  уурхайн бүтээн байгуулалтын ажилд Монголын туслан гүйцэтгэгч компанийн ажилчид дийлэнх байгаа. Тэд маань Оюутолгойн үндсэн ажилчин мэт харагдаж, Оюутолгойн нүүрийг монголчуудын өмнө тахалж байна. Энэ нь Оюутолгойд хоносон Алтантүрүүгийн нэврүүлгээс шууд ойлгогдлоо.

 

Саяхан засгийн сайд явсан, гишүүн асан нэгэн эрхэм элсэн шуурганд дундуур зүсэн зүтгэсээр  "лайв” хийсэн чигтээ өнөөх хаалттай Оюутолгой руу шууд орчихож байгаа харагдсан. АН-ын С.Эрдэнэ даргын хэлснээр бол Их хурлын гишүүд Оюутолгойд очихоороо гадаа нь бараг хүлээдэг, маш хатуу хаалттай үйлдвэр байдаг гэсэн. Гэтэл одоо зарим нэгэнд тусгайлан үүд хаалгаа нээж, хонож өнжүүлэн,  онцгой сайхан боломж олгох болсон нь анхаарал татна.


Хамгийн сүүлийн том сурталчилгаа болсон "Танайд хоноё” нэвтрүүлэг бүр ч сонирхол төрүүлэв. Гэхдээ инженжер залууг даган газрын гүн дэх уурхай хотод алхаж, дуу алдаж явсан Г.Алтантүрүү зарим зүйлийг даанч хол алгасаж, үнэнээс их хол, давчуу өрөөнд хонолоо.

Г.Алтантүрүү хаалтын хөтлөлтөө хийж байхад толгой дээр нь ёлтойх гэрлийг асааж байгаа цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг одоо болтол яагаад Хятадаас татаж байгаа талаар асуусангүй. Түүний хоносон уурхайгаас 20-д км зайд тог цахилгаангүй "Цагаан хад” гэдэг таг харанхуй Монголын нэг суурин байдгийг  тэр онцолсонгүй.  Өөрийхөө үгээр магтаж, камераар бидэнд харуулж биширсэн тэр агуу бүтээн байгуулалтын хажууханд эрчим хүчний шугамгүй, ямар ч хөгжилгүй сууринд машиндаа хонодог нүүрс тээврийн 5000 гаруй жолооч хар зам дээр хонож байгааг дурсан, санаа алдсангүй.

 

Манай Г.Алтантүрүү шөнөжин хамт уурхайд аялсан инженер залуугийн кэмп гэрт хонож байх яг тэр үүрээр Монгголын өмнөд хилийн "Ганц мод”-ны боомтоор нэгэн тусгай цуваа, тусгай замаар явж байсан. Битүүмжлэлтэй ачаатай тэр цуваа хилийн очерт 10 хоног гацсан урт цувааны хажуугаар ногоон гэрлээр Монголын хилээр гарч Хятадын тал руу ороод харанхуйд уусан бараа тасардаг. Тэр цувааг дагаж жоохон давхисан бол өнөөх уурхайгаас олборлож буй цул шижир баялаг ямар ч гааль хяналтгүй Монголоос гарч байгааг бидэнд харуулж болох байлаа. Уурхайн дотор ажиллах 3000 ажилчны цалин, таатай нөхцөлийн цаана манай асар их баялаг дэндүү хямд өртгөөр гарч байгааг гайхаж, шогширч болох байлаа.

 

Ерєнхий сайд С.Баяр "Монгол Улс ашигт малтмалаа ашиглаж чадаагvй өдөр бvртээ нэг сая доллар салхинд хийсгэж байна" гэж хэлсэн нь бий. Харин одоо шөнө бүр хэдэн сая долларын алт, зэс, хүдэр урагш гарч байгааг хэн ч мэдэхээ болиод удсан байна.

 

Хуучин засгийн сайд, гишүүн асан, аялагч сэтгүүлч болсон нөхөр мөн Оюутолгой дотроос сошиалд лайв хийн биднийг бишрүүлж, араас нь Г.Алтантүрүү уурхайд хонон байж Оюутолгойн бүтээн байгуулалт, түүн дээр Монгол ажилчид мундаг байгааг харуулсан. Туслан гүйцэтгэгч компаниудын монгол ажилчдаар пиг дүүрсэн Оюутолгойн далд уурхай манай баялгийг гаднын банкинд барьцаалсан 7 тэрбум долларын зээлээр босож байгааг тэд онцолсонгүй. Ийм дүнтэй зээлээр Монголын барьцаа, баялаг дээр босч байгаа бүтээн байгуулалтад 3000 орчим монгол залуу ажиллах тийм бахдам тоо, гайхамшигт үзүүлэлт мөн үү.

 

Г.Алтантүрүүгийн уурхайд хоносон эфир гарахаас гурав хоногийн өмнө Оюутолгойд ажилладаг хуурай дүү маань шөнө дөлөөр  утас цохиж "Солонгост ажилчин явуулах бүртгэлд оруулж өгөөч.  Таньдаг хүн байна уу... гэж асуусан юм. Яагаад тийм сайхан уурхайг орхиж, Солонгост хар ажилд явах гээд байгааг асуухад  " Энд авч байгаа 850 мянга төгрөгийн цалин 4 ам бүл, өр лизингийн хаана ч хүрэхгүй байна аа, ах минь..” гэв. Мөн нэмж "манай туслан гүйцэтгэх компани Оюутолгойтой гэрээ нь дуусч байгаа юм шиг байна. Удахгүй дүү нь халагдах байх аа”  гэж учирласан юм.

 

Би Г.Алтантүрүүгийн үзүүлсэн Оюутолгой уурхайг газар доорх бүтээн байгуулалт талаас нь биширсэн, хамт дуу алдсан. Харин Оюутолгойд ажилладаг хэмээн бахархдаг дүүгийнхээ ирээдүйдээ зовнин, удахгүй "халагдах” түгшүүрийг бүүр ихээр мэдэрсэн. Учир нь ганцаараа 4 ам бүлээ тэжээдэг, байр машины лизингтэй тэр дүүгийндээ би зочилж, хонож үзсэн.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

 
Shuud.mn
Оюутолгойн ОНЦГОЙ РЕКЛАМ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани