Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“РИО ТИНТО”-ГИЙН ДАВХАР ЦОХИЛТ БУЮУ МАН ӨГӨӨШ ҮМХЭВ ҮҮ

 

Монгол Ардын намын болон У.Хүрэлсүхийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2020 оныг хүртэл татварын орчныг шинэчилж, татварын дарамтыг бууруулах тов тодорхой заалт бий. Өнгөрсөн өдрүүдэд буцсан Татварын багц хуулийн төслийн шинэчлэлийг ч энэ хүрээнд хийсэн.

Гэхдээ УИХ-аас уг багц гурван хуулийн хоёрыг нь дэмжээд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй буцаасан нь бас их сонин. Учир нь, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих амлалт өгсөн атлаа амлалтынхаа эсрэг кноп дарна гэж хэн ч төсөөлөх билээ дээ. Харамсалтай нь, учир шалтгааныг нь судлах нь ээ бас ч үгүй жижиг бус харин том зорилготой ажээ.  Тодруулбал, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахаар ажиллаж буй УИХ-ын гишүүд арай эргээд "Рио Тинто”-гийн өгөөшийг үмхэчихэв үү гэж хардмаар. 
Учир нь, уг хуулийн төслийг Сангийн яамнаас өнгөрсөн хугацаанд олон удаа нээлттэй хэлэлцүүлж, бизнесийн төлөөлөл төдийгүй иргэдийг идэвхтэй оролцох боломжийг нээсэн. Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим ч уг хэлэлцүүлэгт оролцож, татварын орчныг шинэ шатанд гаргах хуулийн төсөл хэмээн ихэд үнэлж байв. Гэхдээ бизнесийн төлөөлөл дунд эсрэг саналтай, эсрэг зорилготой нөлөө бүхий төлөөлөл байсан гэдгийг мартаж болохгүй. Тэд бол "Монголын Бизнесийн зөвлөл”-ийн удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Камерон Макрей болон Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу "АмЧам”, Австралийн Монгол дахь Худалдааны танхим зэрэг "Рио Тинто”-г түшиглэсэн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалагчид байв.
Иймд учир шалтгааныг нь илүү нээлттэй мэдээллэх үүднээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг эзгүй хойгуур болж өнгөрсөн Татварын тухай хуулийн хэлэлцүүлгийн явцаас цухас дурдая.
Уг хуралдаанд өдгөө Оюутолгойн Дубайн гэрээтэй холбоотой шалгагдаж буй "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан Монголын бизнесийн зөвлөлийг төлөөлж оролцохдоо, уг хуулийн төслийг идэвхтэй эсэргүүцэж, "Би цагт баригдахгүй ярина” гэдэг хатуу үгийг зохион байгуулагчид руу "шидэлж” байсан аж. Мэдээж үүнийг гэрчлэх гэрч, баримт бий гэдэг нь ойлгомжтой. Үүгээр ч зогсохгүй 10 хоног үргэлжилсэн хэлэлцүүлгийн сүүлчийн өдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 21-нд болсон хэлэлцүүлэгт тэрбээр Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-ын төлөөлөлтэй хамт оролцож, уул уурхайн лиценз болон эцсийн эзэмшигчтэй холбоотой тодорхой эрх ашиг бүхий заалт дээр мөн л чанга дуугарсан байдаг. Гэсэн ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбартай холбоотойгоор нэмэлт асуултгүй болоод хуралдаанаас гарсан архив бий. 
Гэтэл сонирхолтой нь, уг уулзалтын маргааш нь буюу 2018 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол дахь барууны хөрөнгө оруулагчдад хуулийн зөвлөгөө мэдээлэл өгдөг "Махони Лиотта” хэмээх хуулийн фирмээс олон нийтэд хандан дөрвөн зүйл бүхий нөлөөллийн захидал илгээсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй Монгол дахь Америкийн худалдааны танхимаас УИХ-ын гишүүдэд хандан "Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн энэхүү захидлыг Танд хүргүүлж байна… Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай шинэчилсэн найруулгын төсөлд… лиценз шилжүүлэхэд татвар ногдуулах тухай мөн эцсийн эзэмшигч тодорхойлох аргачлал нь Засгийн газар татвараас зугтах, дамлах явдлаас сэргийлэх зорилготой хийгдэж байгаа мэт боловч Монголын уул уурхайн олборлолт болон хайгуулын салбар гүнзгий уналтад орж, олон улсын хөрөнгө оруулагчид өөр таатай зах зээлийг хайж байгаа энэ үед оновчтой шийдэл биш. Эрсдэл, зардал нэмэгдүүлэх энэхүү томоохон өөрчлөлт нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх биш үргээх, нэгэнт ороод ирсэн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, цар хүрээг хумих өндөр магадлал байгаа бөгөөд үүний гол үндэслэл, шалтгааныг эрхэм гишүүн Та хавсралт материалуудаас харж танилцана уу” гэдэг захидал хүртэл илгээсэн. 
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хувьд дээрх хоёр бизнесийн зөвлөлийн саналыг хүлээж авах боломжгүй гээд түүнийгээ тодорхой дөрвөн үндэслэлээр тайлбарласан. Энэ тухайгаа тэрбээр өөрийн сошиал хуудаснаа уг байгууллагуудад хандаж тавьсан байх бөгөөд дараах тайлбарыг бичиж байжээ. 
1. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эцсийн эзэмшигч болох Монгол Улсын Засгийн газар, Эрдэнэс Монгол ХХК өөрийн хувьцаагаа бусдад борлуулахаас бусад тохиолдолд анхдагч зах зээлд нэмж хувьцаа гаргах (IPO), жижиг хувьцаа эзэмшигч өөрчлөгдөхөд татварын асуудал яригдахгүй. Энэ тухай 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яаманд болсон хэлэлцүүлгийн үеэр Танд тодорхой мэдэгдэж, ойлголтоо нэгтгэн, улам боловсронгуй болгох чиглэлээр тодорхой төсөл боловсруулан, Та бүхний саналыг дахиж авах талаар ойлголцоод хурал өндөрлөсөн билээ.
2. Монгол Улсын оршин суугч татвар төлөгч Монгол Улсад бүртгэлтэй компанийн хувьцааг борлуулахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.4-д заасны дагуу худалдаж авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдох шимтгэлийн дүнг хасаж татвар ногдуулдаг. Энэ харилцаа 2006 оноос хойш хэрэгжиж ирсэн, цаашид ч хэрэгжих болно. Харин оршин суугч бус этгээдийн хувьцаа борлуулсны орлогод Монгол Улс татвар авдаггүй. Хуулийн төслийн үг үсэг ойлгомжгүй байвал Та бүхэн тодорхой саналаа ирүүлэх нь нээлттэй.
3. Анх удаа хувьцаагаа олон нийтэд санал болгох (IPO) буюу хөрөнгө оруулалтад татвар ногдуулах жишиг хаана ч байхгүй. Монгол Улс ч татвар ногдуулж байгаагүй, татвар ногдуулахгүй. Хуулийн төслийн 21.9 дэх хэсэг нь хувьцааны үнийн зөрүүгээс ашиг олох зорилгоор хувьцаа аваад борлуулсан тохиолдолд үүсэх татварын харилцаа юм. Хуулийн энэ хэсгийн үг үсгийг бид дахин найруулж илүү ойлгомжтой болгохоор ажиллаж байна. Та бүхэн тодорхой саналаа ирүүлэхийг хүсье.
4. Олон улсын жишгээр бусад орнууд орлогын татвараа эх үүсвэрийн зарчим (source rule)-аар ногдуулж байна. Энэ зарчмаар орлогын эх үүсвэр бүхий улс орон тэргүүн ээлжид татвар ногдуулдаг билээ. Энэхүү түгээмэл зарчмыг Монгол Улс мөрдлөг болгож Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод суутган татвар ногдуулдаг. Энэ жишгийг Та бусад улс орнуудаас нийтлэг харж болно.
5. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид шилжүүлсэн орлогод 20 хувийн татвар авах тухай мөн дурдсан байна. Бидний танилцуулж буй хуулийн төслөөр 20 хувийн татвар авах тухай нэг ч үг үсэг байхгүй болохыг Та анхаарна уу. 
Ийн Монголын Сангийн яам Монгол дахь Америкийн бизнесийн зөвлөлийн байр суурь зөрчилдөхтэй зэрэгцэн УИХ дээр Татварын багц хуулийн шинэчлэл унасан нь юм. Хэдийгээр Сангийн яамнаас уг төслийг дахин УИХ-д өргөн барьсан ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "АмЧамын захиаг бид сүүлд олж авсан. Түүнд туссан бүх саналыг хүлээж аваагүй. Татвараас зайлсхийх, татварын суурийг багасгах саналууд байна гэж бид үзсэн. Монгол Улс ЕХ-ны татварын хар жагсаалтад орж байсан. Үндэстэн дамнасан том компаниуд харилцан хамаарал бүхий компаниуд хооронд шилжүүлэг хийх маягаар Монголд бага татвар төлж байна гэсэн. Үүнийг бид зөв зүйтэй гэж үзэж үндэстэн дамнасан компаниуд харилцан хамааралтай компаниуд хоорондоо зардлаа өсгөж татвараа бага төлөх нөхцөл болохыг үгүйсгэхгүй. Үүнийг хүлээж авах боломжгүй байсан. Боломжгүйгээ хэлээд байхад УИХ гишүүдэд хэлээд дэмжлэг авах гэж захидал бичсэн юм байна. Энэ нь уг хуулийн төслийг унагах шалтгаан болсон байж магадгүй” гэдэг тайлбарыг мөн л хийсэн. Эндээс харахад Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах эсэх талаар хэлэлцэж буй УИХ-ын гишүүд, тэр дундаа МАН арай "Рио Тинто”-гийн өгөөшийг үмхсэн юм биш байгаа. Дээрх байгууллагуудаар дамжуулж хийсэн давхар цохилт нь ч энэ юм билүү, хэн мэдлээ. Учир нь, хардах эрх бидэнд бий.

ҮНДЭСНИЙ ШУУДАН сонин

“РИО ТИНТО”-ГИЙН ДАВХАР ЦОХИЛТ БУЮУ МАН ӨГӨӨШ ҮМХЭВ ҮҮ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

Өчигдөр, 14:07
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

Өчигдөр, 10:28
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани