Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

МОНГОЛЧУУД НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА

Монгол Улс жилдээ нэг сая тонн нефтийн бүтээгдэхүүн импортолдог. Бусад улс орныг бодвол хариугүй бага хэмжээ л дээ. Үүнийх нь 65 орчим хувийг дизелийн түлш, 30 орчим хувийг АИ-92, тав орчим хувийг нь АИ-80 бензин эзэлнэ. Сүүлийн таван жилийн дунджийг харахад АИ-92 бензиний хэрэглээ өсч, АИ-80-ынх буурсан байна. Харин дизелийн түлшний хэрэглээ тогтвортой байсаар байгаа юм. Шатахууны үнийн хэлбэлзээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шалтгаалж байдаг. Энэ нь иргэдийн халаас руу дур мэдэн гар дүрэхтэй агаар нэг юм.

МОНГОЛЧУУД НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА

2013 онд Засгийн газраас шатахууны компаниудыг Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрт хамруулж бага хүүтэй зээл олгож байв. Энэ хүрээнд Уул уурхайн яамтай гэрээ байгуулсан 13 импортлогч компанид нэг жилийн хугацаатай 3.8 хувийн хүүтэй 192 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Засгийн газар ингэж тал зассаны шалтгаан нь дээр хэлсэнчлэн шатахуун импортлогч компаниудын эргэлтийн хөрөнгийн дутагдлыг нөхсөн. Ингэснээр тухайн үед валютын ханшны өөрчлөлтөөс шалтгаалсан шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ өсөхөөс сэргийлж, түлш шатахууны үнийг тогтвортой байлгаж чадсан гэдэг.

Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ тогтмол буурснаас, ОХУ-аас импортоор авдаг автобензин, дизелийн түлшний хилийн үнэ буурсан. Тиймээс шатахуун импортлогч компаниудын ашиг огцом нэмэгдсэн юм. Гэвч тэд өөрсдөө үнээ бууруулах талаар ямар нэг санаачилга санал гаргаагүй. Харин Засгийн газар 2015 онд автобензин, дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг хилийн үнэ, валютын ханшны хэлбэлзэлтэй уялдуулан тонн тутамд 400-520 мянган төгрөг байхаар тогтоосон юм. Засгийн газар шатахуун импортлогчдод "төмөр нүүр” гаргасан нь ганц энэ биз.

Харин 2016 оны сүүлийн хагас жилээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларч,  шатахуун импортлогч компаниудын ашиг буурахад Засгийн газраас жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор яаралтай арга хэмжээ авсан байдаг. Ингэхдээ Засгийн газраас 2016 оны аравдугаар сарын 5-ны өдөр 109 дүгээр тогтоол, 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 166 дугаар тогтоол, 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоол тус тус гаргаж онцгой албан татварын хувь хэмжээг бууруулжээ.

Дараа нь 2017 оны эхний хагас жилд дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ дахин буурлаа. Гэсэн ч манай импортлогчид үнээ буулгаагүй.

Харин Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2016 оноос хойш гурван ч удаа бууруулаад байсан онцгой албан татварын хувь хэмжээг 2017 оны долдугаар сарын 1-нээс үе шаттайгаар буцаан нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.

Дээрх шийдвэрийн хүрээнд Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 18-ны өдрийн 207 дугаар тогтоолоор онцгой албан татварын хэмжээг Засгийн газрын 2016 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан хэмжээ буюу тонн тутамд 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоосон. Гэвч энэ асуудлаар Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөлөөс зөвлөмж гаргасан байдаг. Ингээд зөвлөмжийн дагуу АИ-80, АИ-92 бензиний онцгой албан татварын нэмэгдэх хэмжээг бууруулж, Засгийн газрын тогтоолын төсөлд автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг АИ-80 190 мянга, АИ-92 нь 210 мянга, дизелийн түлш 280 мянган төгрөг байхаар болгожээ. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар, Замын-Үүд, Алтанбулаг, Эрээнцав боомтуудаар импортлох автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тонн тутамд 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх байсныг бууруулж ногдуулахаар тогтоолын төсөлд тусгасан байгаа юм.

Шатахуун импортлогч компаниуд Засгийн газар хоёр хэдий болтол иймэрхүү байдалтай явах вэ.  Үүний оронд нефть боловсруулах үйлдвэр байгууласан нь дээр гэх яриа иргэдийн дунд сүүлийн нэг жилийн туршид эрчимтэй яригдаж эхэллээ. Монгол орны газрын тосны боломжит нөөц 800 гаруй мянган тонн, үүнээс баталгаат нөөц нь 332,6 сая тонн юм. Өнөөгийн технологийн төвшинд баталгаат нөөцийн 95 хувийг, заримдаа 100 хувийг олборлож авдаг болсон байна. Монголын газрын тос хүндэд тооцогддог бөгөөд энэ тохиолдолд 30 хувийг нь олборлож авдаг гэж тооцоход бидэнд 100 сая тонны газрын тосны нөөц байна. Энэ бол Монголын 30 жилийн хэрэгцээний түүхий эд юм. Гэхдээ энэ бол маш бага судлагдсаны үндсэн дээр гаргасан хэмжээ юм.

Тэгвэл нөөц үүнээс илүү гэдгийг холбогдох эх сурвалж онцлоод нөөцийг дахин тогтоолгох нь  зөв гэж үзэж байна.

Твиттер болон фээсбүүкд хэсэг залуучууд "Монголд нефть боловсруулах үйлдвэр байгуулах нь зөв үү эсвэл буруу” гэсэн судалгааг нэг өдрийн дотор явуулахад судалгааны үр дүн ингэж гарсан байна.

 

http://amjilt.news/21548


МОНГОЛЧУУД НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани