Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрчим хүчний өлсгөлөн гэдэс өлсөхөөс хэцүү

 

Манай улсын хүн амын тал хувь нь нийслэлдээ бөөгнөрчихсөн өнөө үед дөрвөн жижиг цахилгаан станцаар эрчим хүчний хэрэгцээгээ хангаад одоо тавдахийг нь байгуулж нилээд өег болох шинжтэй байгаа. Гэвч хүн амын нөгөө тал хувь, ялангуяа малчид маань орчин үеийн эрчим хүчний хангамж муутай байгаа. Урьдын цагт бол "дулааны хангамжийг" малаасаа авдаг байлаа. Ноосоор нь эсгий хийж, арьсаар нь дээл хувцсаа хийж аргал хорголоор нь галаа түлж өвлийн хүйтнийг бараг мэдэрдэггүй байлаа. Харин одоо үед, хөгжлийн шинэ хэрэглээний эрин цагийн эрхээр эрчим хүчний өөр хэрэгцээд автагдаж байгаа билээ. Бараг 200-гаад мянган малчин өрх айл эрчим хүчний шинэ эх үүсвэргүй байна. Нэг айлын өдөр дутмын шинэ эрчим хүчний хэрэгцээ гэвэл:

0. Гэрэлтүүлэгч - 1 ш X 8 ватт X 6 цаг = 48 ватт цаг

1. Хүлээн авагч (радио) -1 шх0.12ватт х12цаг= 1.45 ватт цаг

2. Дуу хураагч - 1 ш 5 вт х2цаг= 10втцаг

3. Холбооны станц - /50 кмд/1 ш X 30 вт X 0.3 цаг = 9вт цаг

4. Сахлын машин - 1 ш х 10 вт X 0.1 = 1вт цаг

Нийт дүнгээрээ 141.5 вт цаг гэсэн баримжаа тооцоог эрдэмтэд гаргасан (хэдэн жилийн тэртээ) зөвхөн гэрэл, радио хүлээн авагчтай бол ердөө л 50 вт цаг эрчим хүч хэрэгтэй. Ийм багахан хэрэгцээг хангахад нэг их сүртэй юм шаардагдахгүй. Нарны юмуу салхины 12+40 вт-ын чадалтай бяцхан үүсгэвэр хэрэгтэй. Харин энэ талаар сүүлийн жилүүдэд нилээд ахиц гарч "салхитын салхин станц" / ССС/ гэхчилэн овоо чадалтай төхөөрөмж ажилд орж байна.

Гэхдээ тэрнээс ихэнх хүчийг нь нийслэлийнхэн л "шомбодоход" цаана нь цөөхөн малчид хүртэх юм. Нарны зайн үүсгэвэрийг сүүлийн үед овоо хэдэн малчин өрх хэрэглэдэг болсон нь сайшаалтай. Нар, салхины баялгаараа манай улс бусдаас нэн давуу талтайгаа идэвхтэй ашиглах ёстой нарны зайн цахилгаан үүсгэвэрийн анхны үнэ харьцангуй их хөрөнгө оруулалт шаардах боловч 15-20 жил ашиглах боломжтой бас манай агаарын чийгшилт 40-50 хувь тул эдэлгээ улам удаан байх нөхцөлтэй тул үүнд төсөв батлахдаа гар татах нь хий харамлахын л шинж юм.

Америкийн нэгдсэн Улсын "Юнайтед солар систем компани нарны эрчим хүчийг 12.2 хувийн коэффицентээр цахилгаан эрчим хүч боловсруулдаг нь дэлхийд тэргүүлж буй. Тэр компани хайлмал цахиурын хэлбэржээгүй (аморф) байдлыг ашиглан нарны хавтан хийж нэг киловат цагийн цахилгаан эрчим хүч гаргах өртгийг 16 цент хүртэл бууруулан бүтээгдэхүүн гаргадаг болсоор цөөнгүй жил өнгөрлөө. Америкаас тэр мэтийн дэвшилт арга барилыг суралцах нь хоосон дуурайж улс төржин хийрхэхээс харьцуулашгүй ач холбогдолтойсон... 

Усаар дулаацахуй 

Ус хүйтэн байдлгийг мэдэхгүй хүн үгүй биз. Гэвч дэлхийн гадаад их далайнуудын ус хүн төрлөхтөнг хөлдөж үхэхээс аврах нууц хадгалж буй ажээ. Их ус савандаа удахаар хүнд ус болдог тавилангаараа дэлхийн том далайнуудын гүнд 174 их наяд тонн "хүнд ус" хадгалагдаж байгааг тооцоолон гаргасан ажээ. Нэг килограм "хүнд усыг" халуун цөмийн урвалд оруулах юм бол 400 тонн дээд зэргийн нүүрс шатааж гаргаж авдагтай тэнцэхүйц цөмийн эрчим хүч өгөх юм байна. Ийнхүү цөмийн эрчим хүчний үүсгэх түүхий эд болохын хувь гадаад их далайнууд /Номхон далай, Атлантын далай гэхчилэн/ хуруу дарам цөөхөн усан далайн "хүнд уснаас" 350 их болохуйц" бензинэн далай", буй болгох боломжтой 1370 сая шоо километр "хүнд усны" нөөц зүгээр л хадгалагдсаар ажээ.

Монгол улс далайгаас хол учир энэ асуудал мөрөөдөл төдий санагдах боловч говийн бүс бүхэлдээ, бүүр Их нууруудын хотгор хүртэл усан бүрхүүлтэй байсан түүхэн цаг буй гэдгийг өгүүлэх юун! Юу ч болтугай "хүнд уснаас" дулаацаж болох боломжтойг эрдэмтэд санууштай. Харин говийн гүний усыг хэдхэн жилд 5-10 метр дунд оруулж говийг улам цөлжүүлэх "цахилгаан соролт" хийж байгаа Оюу-толгойн цогцолборыг усжуулахад одоо оюуны өөр том "толгой" хэрэгтэй. 

Хийгээр дулаацахуй 

Хийдлээ, салхи цохиуллаа гэж монголчууд үе үе ярьдаг. Тэгвэл хий болгон адилгүй бас ашигтайг ухаж үзүүштэй. Хий бол олон янзын чанартай эд. Хамгийн онцгой нь шатах чанар. Шатдаг хийг ашиглах арга чаргыг дэлхий дахин эртнээс хэргэлсээр байна. Шатдаг хий нь хүний гэдэсний хий шиг л газрын хэвлийд энд тэндгүй байгаа тул өрнө дорнын орнууд ашигласаар харин монголчууд бид тун саяхнаас энэнийг анзаарах боллоо.

Орон сууцны 50-60 хавтгай дөрвөлжин метр талбайг 10-11 шоо метр шатдаг хийгээр нэг хоногийн турш дулаан байлгах бололцоотой. Зөвхөн дулаанаар зогсохгүй хоол, цайгаа шатдаг хийн зуухан дээр бэлтгэж болно. Газрын гүний шатдаг хийнээс гадна хүмүүс өөрснөө ч гэрийн аргаар шатдаг хий үйлдвэрлэж болно. 12 шоо метр хүртэл хэмжээний шатдаг хийг хоногт гаргаж авахад ердөө л 100-300 килограм үхрийн нойтон баас эсвэл гахайнх, тэр ч байтугай хүний өөрийнх нь ч ялгадас хангалттай.

Олон ам бүлтэй айл бол жорлонгоо тоноглоод шатдаг хий гаргаж авах боломжтой юм. Манай хойт хөршид хувь айлууд шатдаг хий үйлдвэрлэх "ИБВГУ-1" гэхчилэн төхөөрөмжийг Тула хотын "Стройтехника", Орел хотын техник засварын завод гэх зэрэг олон газар аль эртнээс үйлдвэрлэж байгаа. Ийм ололтыг шүүрэн авч ашиглан эрчим хүч олзворлох талаар "Дал" сонин нэг биш удаа бичсэн. Гэвч "Горгаз", "Дашванжил" зэргээс бусад нь анзаардаггүй бололтой.

Хийнтүлш их хэрэглэдэг. Англи улс бараг найман сая гахайтай. Түүний ялгадас нь байгал орчинг бохирдуулдаг тул Пиделхинтон хотод гахайн ялгадаснаас цахилгаан эрчим хүч гаргаж авах технологи (аргачлал) боловсруулан 70 тонн ялгадаснаас 40 киловат цахилгаан эрчим хүч гаргаж авдаг болсон. Ялгадасыг тусгай хоолойгоор тусгай станцад хүргэж тэнд био боловсруулалтад оруулдаг. Тэгээд био хий гаргаж авснаа цахилгаан эрчим хүч болгож, үлдсэн шаарыг нь бордоонд хэрэглэдэг болсон. Хэрвээ найм орчим сая гахайнхаа ялгадасыг энэ мэт бүрэн боловсруулабал 250 мегават эрчим хүч авах боломжтой гэдэг. Гахайтай, тахиатай болж байгаа бас олон сая үхэртэй манай улс хийн түлшээр дутмааргүйсэн.

Нараар дулаацая.

Цахиур ашиглан нарны гэрлийг цахилгаан эрчим хүч гаргах хэрэглүүр АНУ-д жил дутам 3-4 сая наран төхөөрөг хийдэг болсоор олон жил өнгөрлөө.

 Японд: хэдэн сая наран төхөөргөөр ус халааж, буцалгадаг болсон. 

Австрид: 20-30 мянган литр ус өдөрт буцалгах юмуу цэвэршүүлдэг болсон.

Францад: 1000 киловатын наран төхөөрөг ажиллаж байдаг ажээ. Эдгээр нь бүр өмнөх зууны наяад оны баримт. Одоо энэ үзүүлэлт нэг дахин нэмэгдээд байгаа бололтой. Англичууд наран зай ашиглан 11 ватт өгдөг 12 буюу 24 вольтын зөөврийн эрчим хүчний үүсвэр зохиож эвхэж үүргэвчиндээ хийх юмуу ууцруугаа унжуулан үүрч явах зуур нарнаас цахилгаанждаг болсон.

Агаараас цахилгаанжих

Япончууд агаарын хийг ашиглан цахилгаан эрчим хүч гаргах аргыг хэрэглэж байна. Агаарын хийнд буй тугалга нь хасах цэнэг нөгөөх нэмэх цэнэгт нь хүчил төрөгчтэй агаар (хий) агаар мандлаас авч таг битүү орчинд оруулахад хувилахуйн урвал явагдаж цахилгаан үүсдэг байна. Элдэв нэмэгдэл шаардахгүй, элбэг бас хөнгөн жинтэй, байгал орчинд хоргүй арга ажээ. Манай нийслэлийн агаар бол "тугалгажсан" байгаа нь хэдийнээ нь илэрхий болсон тул "хасах" цэнэг бэлэн байгаа юм биш үү. Сүүлийн хорь гаруй жил "утаатай" тэмцэж хэдэн тэрбум төгрөг үрж байхаар ийм дэвшилтэт технилоги зээлдээд авахсан. 

 Газрын гүний илчээр

Бид бүхний аж төрж буй газрын бөмбөрцөг маань галан бөмбөлөг байсан цаг бий. Гэвч гаднаасаа хөрч хөрсжсөөр одоо гол цөм нь гал хэвээр байгаа тул хөрсний гүн рүү 30-32 метр доошлох тусам нэг хэм халуун байх бөгөөд цаашлах тусам нэмэгдсээр бөмбөрцгийн маань төв цөм нь 5-18 мянган хэм халуун хайлмаг буцлаж байгаа. Иймээс тэр хүрэх нь ч юу юм бэ, ер нь газрын гүний илчээр "гараа ээх" арга ширэг ашиглах боломжтой юм. Ийм бэлэн боломжийг дэлхийн зарим улс оронд ашиглан газар дороос илч дулаан эрчим хүч авдаг болсоор нилэн хугацаа өнгөрлөө.

Манайд ч гэсэн зарим залуу хүн энэ талаар юм бодож сэтгэж буй нь дуулддаг боловч төр засгийн чих сонсгол муутай бололтой. Эрчим хүчний өлсгөлөнг улам дэврээдэг бас нэгэн хөнөөлөөс сэрэмжлэхгүй, өврөөсөө бол дулаацаад ч араасаа жиндээд байдаг гачигдлыг арилгах шаардлагатай. Ийм гачигдал манай улсын бараг дөрвөн зуугаад цэг дээр өвлийн цагт голчлон нүүрэлсээр байна.

Шавар байшинд шавааралдан суух хэнээрхлээс болж "хотжиж" хүн амынхаа бараг далан хувийг "дөрвөн хананы" дунд бөөгнөрүүлчихдэг учир гурван зуу гаруй сумын төв, хорь гаруй аймгийн төв, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Бор-Өндөр гэхчилэн "Ханан гэрээ" халж хадан (цемент тоосгон) гэрт сууцгаах болсноос төмөр зуух, уурын болон шавар пийшин гэдэг илч үйлдвэрлэхийн хамт утаа баагиулж, мод, нүүрс, заг, бут, бургасыг хүртэл хөнөөдөг болсон хот суурингуудын оршин суугчид олон арван жилийн турш өвөлдөө даарахгүйн төлөө "гал өрдсөөр" ирлээ.

Гэтэл сургуулийн болон эмнэлгийн газар, сурагчдын дотуур байр гэхчилэнгээс эхлээд өвөл зунгүй дулаан байх ёстой газруудын барилга байшингууд дулаан хадгалахаасаа дулаан алдах нь илүүтэй сарампай гэмээр чанаргүй тал нь дийлэнх байсаар ирэв. Тэрхүү "шавар сууцнууд" нь цонхоороо 25 хувь хүртэл дулаан алддаг, сүүлийн үеийн хуванцар цонх бол хасах 25 хэмийн хүйтнийг тэсвэрлэх чадваргүй байна. Бас бараг л байшин бүрд агааржуулан хоолой тавьдаг гэх боловч тэр нь агааржуулахаасаа агаар (дулаан) алдуулахад "тус болдог" байна.

Сүүлийн үед сэнсээр агааржуулах агаар цэвэрлэх арга хэрэглэх болсон нь сайшаалтай ч стандартын шаардлага гэж нэг юм байгааг бас анхаарах ёстой. Бүүр хагас зууны тэртээ /1964/ хасах дөчин хэмийн хүйтэнд дулаан алдахгүй барилгын стандарт хэмжээг тогтоосон байна. Гэвч тэр ёсоор барьсан барилга ховор, түүнийг баримталдаг барилгын газар (хувийн сууц барьдаг "Тасума" компаниас өөр алга байгаа ажээ).

Барилгын суурь нь хөрсний хөлдөлтийн эсрэг дулаалга (үнс, үртэс, зомгол гэхчилэнгээр) хийх ёстойг ч зарим барилгын газар хайнгуут хийж, ор нэр болгодог болсон гэдэг. Нөгөөтэйгүүр төвлөрсөн халаалтын сарваалж нь (радиотор) хэт зузаанаас болж дулаан саринуулах нь удаан эсвэл хэт нимгэнээс болж хөрөх нь түргэн бас зад тавих осолтой гэхчилэн асуудлуудыг анзаарч шийдвэрлэхгүйгээс дулааны алдагдалд нөлөөлсөөр удлаа.

Байшингийн хана, дээвэр, өнцөг булангаар ч дулаан алдагдсаар байдаг тул хагас зууны тэртээх стандартыг барилгын чанарын хэмжүүр болгох нь чухал юм. "Эрчим хүчний өлсгөлөнд унахгүйн" тулд нэг их том юм ярьж "цөмийн эрчим", "цөмийн цахилгаан станц" гэхээс урьдаар бараг өдөр бүр дээд тэнгэрээс ээж байдаг нарны эрчим хүч, дэргэдээс хацар илбэж байдаг салхины тэнхээг, газрын гүнээс дороос маань жигнэж байдаг гүний илч, үхэр мал маань үргэлж үнэгүй хаяж өгч байдаг био хийн түүхий эдийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэн ашиглах бэлэн баялагтаа "эзэн суумаар" байна биш үү!

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, зохиолч, сэтгүүлч Л.Түдэв

Эрчим хүчний өлсгөлөн гэдэс өлсөхөөс хэцүү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 15:14
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

Өчигдөр, 08:25
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

Өчигдөр, 07:42
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани