Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Алсын том амбиц”-ыг урагшлуулах ТӨСӨЛ

“Алсын том амбиц”-ыг урагшлуулах ТӨСӨЛ2019 оны сүүлч гэхэд 300 орчим МВт-ын хүчин чадал бүхий нар салхины станцуудтай болох зорилттой манай улсын алсын том амбиц бол Азийн супер сүлжээ гэж салбар хариуцсан сайд Ц.Даваасүрэн хэлж байсан. Ийм үгийг манай Ерөнхийлөгч ч бас хэлж буй. Говийн нар, салхиа эдийн засгийн эргэлтэд оруулан,  Зүүн хойд азийн орнуудад хэрэгцээтэй байгаа эрчим хүчийг үйлдвэрлэх тэмүүлэл манайд байна. Тэмүүлэлдээ хөтлөгдөн хэд хэдэн гарц хайж буй гэсэн. "Эгийн гол”-ын станц,  "Эрдэнэбүрэн”-ий станц, нэмэгдээд  метан олборлох замаар 200МВт-ын хүчин чадалтай станц байгуулах судалгаа бодлогын яамны түвшинд судлагдаж байна. Сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хөдлөхийн тулд хөрөнгө мөнгөнөөс гадна, хөрш орнуудын сонирхол мэдээж гол. Гэхдээ олон улсын нөлөө бүхий байгууллагуудын дэмжлэгийг дагасан "дэмжлэг” бас ирэх боломжтой. Тэрчлэн Азийн хөгжлийн банкнаас манай улсын анхны сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг дэмжихээр болоод буй нь таатай мэдээлэл юм. Манай улсын  Засгийн газар 2000 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх талаар ярьж, цаасан дээр алхмууд хийж ирсэн. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ  12 хувьтай л байгаа юм. Харин Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлэх уг төслийг хэрэгжүүлснээр Төрөөс эрчим хүчний салбарт 2015–2030 онд баримтлах бодлогод тусгагдсан сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2023 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилтуудын биелэлтэд дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.

 Төслийг АХБ-тай  хамтран санхүүжүүлэх Уур амьсгалын стратегийн сан бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөрийнхөө хүрээнд 14.6 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх аж. Тус сан нь эрчим хүчний хүртээмжийг сайжруулж, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор томоохон хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг дэмждэг уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангуудын нэг юм. Мөн АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд хүлэмжийн хийн ялгаруулалт багатай дэвшилтэт технологийн хэрэглээг дэмжих зорилго бүхий Хамтарсан кредитын механизмын Японы сан 6 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ.

АХБ-ны Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан эрчим хүчний мэргэжилтэн Шигеру Ямамура"Монгол Улсын баруун бүсийн эдийн засгийн хөгжилд түлхэц болохын зэрэгцээ нүүрсхүчил болон бусад агаарыг бохирдуулагч бодисуудын ялгаруулалтыг багасгахад нэмэр болох цэвэр, найдвартай, тогтвортой эрчим хүчний сүлжээ шаардлагатай байгаа. Төслөөс санхүүжүүлэх 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний энэхүү систем нь эрчим хүчний систем дэх нүүрсхүчлийн ялгарлыг бууруулаад зогсохгүй Монгол Улс Парисын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2030 он гэхэд нүүрсхүчлийн ялгаруулалтыг 14 хувиар бууруулахад бодитой хувь нэмрийг оруулна” гэсэн юм.

Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх төслөөс нарны болон салхины эрчим хүчийг ашиглах, цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий 40.5 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг хөгжүүлнэ. Ингэснээр хөрш орнуудаас өндөр үнэтэй, нүүрсхүчлийн хийн өндөр ялгаруулалт бүхий цахилгаан импортолдог, газар зүйн хувьд тархай байрших баруун бүсийн төв суурин газруудыг цэвэр бөгөөд найдвартай эрчим хүчээр хангах болно. Үүний зэрэгцээ, нийтийн барилга байгууламжуудын дулааны бохирдолгүй эх үүсвэр болох 500 киловатт хүчин чадалтай газрын гүний дулааны насосыг төслийн хүрээнд суурилуулна. Уг системийг ирээдүйд өргөнөөр нэвтрүүлэх боломжтой бөгөөд энэ нь өвлийн улирлын агаарын бохирдлыг бууруулах нэгэн арга шийдэл ч болж болох тухай ярьж байна.

Орон нутгийн цахилгаан эрчим хүчний компаниуд болон холбогдох бусад байгууллагуудын тогтвортой эрчим хүчний хангамжийг удирдан зохицуулах чадавхийг бэхжүүлэх тал дээр төслийн зүгээс  анхаарах аж. Мөн  сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын урт хугацааны төлөвлөгөөг боловсруулахад төслийн зүгээс дэмжлэг үзүүлснээр Монголын баруун бүсэд ирээдүйд хийгдэх сэргээгдэх эрчим хүчний хувийн хөрөнгө оруулалтын үндэс суурийг тавина гэж талууд үзэж байна. Уг төсөл нийт 66.22 сая ам.долларын өртөгтэйгээр 2023 он хүртэл хэрэгжих бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зүгээс хариуцах санхүүжилт нь 5.62 сая ам.доллар юм байна.

Э.Болор

www.zindaa.mn


“Алсын том амбиц”-ыг урагшлуулах ТӨСӨЛ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани