Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үнийн өсөлт сөрөх шинэ туршлага үгүйлэгдэж байна

 

Үнийн өсөлт сөрөх шинэ туршлага үгүйлэгдэж байнаМонголд ам.долларын ханш 2500 төгрөг давж, дээр, дооргүй сандарч байх зуур бөмбөрцгийн нөгөө хагаст зах зээлийн томоохон тоглогчдын дунд түүхий газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларыг давна гэх таамаг өрнөж байна. Есдүгээр сарын сүүлчийн долоо хоногоос Brent төрлийн газрын тосны үнэ 80 ам.доллар давж, 2014 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Цаашдаа ч түүхий газрын тосны үнэд нийлүүлэлтээс үүдсэн өсөлт давамгайлах бодит нөхцөл үүсээд буй юм. ОПЕК газрын тосны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурч эхэлмэгц олборлолтоо танах бодлого баримталж буйн зэрэгцээ Венесуэльд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, мөн ирэх сарын 5-наас Ираны эсрэг тавьсан АНУ-ын хориг хэрэгжиж эхэлнэ. "Ингэснээр газрын тосны нийлүүлэлт өдөрт 300-700 мянган баррелиар багасна. ОПЕК-ын гурав дахь том олборлогч ираны нийлүүлэлт үнэмлэхүй багассанаар газрын тосны үнэ зул сар гэхэд баррель нь 90 ам.долларыг давж, 2019 гарахад 100 ам.долларт хүрнэ” хэмээн олон улсын түүхий эдийн Trafigura Group-ийн газрын тосны худалдаа хариуцсан захирал Бен Лаккок ярьсан удаатай.

Харин Mercuria Energy группийн үүсгэн байгуулагчдын нэг Дэниел Иегги дөрөвдүгээр улиралд өдөрт хоёр сая баррелийн нийлүүлэлтийн хомсдол үүсэхэд түүнийг нөхөх хэмжээний бүтээгдэхүүн зах зээлд байхгүй” хэмээв. Тэгвэл Bank of America, Citi Group зэрэг томоохон зээлдүүлэгчид газрын тосны үнийг 80-90 ам.долларт хэлбэлзэнэ гэж үзэж буй ч 100 ам.доллар давахыг үгүйсгэхгүй байна. Түүнчлэн ОХУ энэ сараас эхлэн газрын тосны экспортын гаалийн татвараа тонн тутамд 7.5 ам.доллараар өсгөж, 137.5 ам.доллар болгов. Ийнхүү 2014 оны сүүлчээс үнэ нь эрчимтэй унаж, өнгөрсөн оны дунд үе хүртэл савлагаатай байсан газрын тос эргээд үнийн өндөр мөчлөгт шилжих нь шатахууны хэрэгцээгээ импортоор авдаг монголчуудын хувьд хамгийн таагүй мэдээний нэг. Шатахууны жижиглэнгийн дундаж үнэ он гарсаар литр тутамдаа дунджаар 200 гаруй төгрөгөөр өсөөд буй. ОХУ-аас есдүгээр сард импортолсон шатахууны хилийн үнэ 8-10 ам.доллараар нэмэгдэн, нэг тонн АИ-92 автобензин 721 ам.доллар, дизель түлш 673 ам.доллараар орж иржээ. Харин энэ сард хилийн үнэ 45-85 ам.доллараар өснө гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

• Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол нэг литр шатахууныг хэдийнэ 2000 төгрөг давсан үнээр худалдаж авах байсан.

• Өсөлттэй байсан газрын тосны үнийн хамаарлыг бууруулахын тулд жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой барьж байсан туршлага бидэнд бий.

• Монголчуудын шатахууны хэрэглээ 2020 он гэхэд жилд 1.6 сая, 2022 онд 1.9 сая, 2027 онд 2.4 сая тоннд хүрэх төлөвтэй. 

Дэлхийн зах зээл дээр 2009 оноос хойш 2014 оны төгсгөл хүртэл өсөлттэй байсан газрын тосны үнийн хамаарлыг бууруулахын тулд 2012 онд жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой барьж байсан туршлага бидэнд бий. 2012 оноос гурван жилийн хугацаанд хэрэгжсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн яам, Монголбанктай хамтран "Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд түүхий газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр цойлж 118 ам.доллар давж байсан үеүдэд монголчууд нэг литр бензинийг 1500 орчим төгрөгөөр авч байсныг санаж буй биз ээ. Шатахууны үнийг дагаад дамаар, сургаар бүхий л өргөн хэрэглээний бараабүтээгдэхүүний үнэ өсч, инфляц хөөрөгддөг манай улсын хувьд тухайн үед үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол нэг литр шатахууныг хэдийнэ 2000 төгрөг давсан үнээр худалдаж авах байсныг Монголын нефть, хийн үндэсний ассоциацийн тэргүүн асан Л.Цэрэндаваа хэлж байсан.

Тэрбээр "Уг хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол хоёр жилийн хугацаанд жижиглэнгийн шатахууны зах зээлийн үнэ 200-509 төгрөгийн хэлбэлзэлтэй нэмэгдэх байсан” гэв. Өөрөөр хэлбэл, 2012 онд нэг литр шатахуун 1800 төгрөг, 2013 онд 2000 төгрөг хол давах байсан гэсэн үг. Тэр хэрээр бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, инфляц өсөх нь тодорхой байсан юм. МУИС-ийн төгсөлтийн дараах сургуулийн захирал, доктор Б.Отгонтөгс "Төсвийн орлого муудаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар багасаж, нийлүүлэлт тасалдсан үед дэд хөтөлбөрүүд ач тусаа өгсөн гэж боддог. Хөтөлбөр хэрэгжээгүй бол зөвхөн 2014 оны эхний хагаст гэхэд мах, бензин шатахууны үнэ 2015 оныхоос 2.5-4.6 дахин нэмэгдэх байсан гэсэн судалгааг эдийн засагчид хийсэн” гэсэн юм. Албан ёсны тайланд дурдсанаар уг хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд шатахуун импортлогч 14 компанид нийт 226.4 тэрбум төгрөгийг жилийн 3.8 хувийн хүүтэй зээлж, нөөцөө ихэсгэж, зөрүүгээ нөхөж байв. Үр дүнд нь хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт 2010-2012 онд дунджаар инфляцын 23.7 хувийг эзэлдэг байсан бол 2013 онд инфляцад нөлөөлөх нөлөөлөл нь 1.3 дахин, 2014 онд 17.8 дахин буурсан юм.

Харамсалтай нь, айсуй үнийн өсөлтийг ийм арга замаар сэргийлдэг хуучин туршлага ул болох нь. Тодорхой хэлбэл, Монголбанктай хамтран дахин татаас байдлаар шатахууны жижиглэнгийн үнийн зөрүүг нөхөх боломжгүй. Төв банкны тухай хууль болон ОУВС-гийн өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлж болохгүй. Тиймээс шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барих даалгавар салбарын яам, Сангийн яам, цаашлаад Засгийн газраас шийдлээ хүлээж байна. Одоогоор энэ талаар Сангийн яаманд ямар нэгэн санал ирээгүй байгаа аж. Төрөөс газрын тосны салбарыг 2018-2027 онд хөгжүүлэх тухай бодлогын баримт бичигт тусгаснаар шатахууны хэрэглээ жилээс жилд өсөж буй. 2020 он гэхэд жилд 1.6 сая, 2022 онд 1.9 сая, 2027 онд 2.4 сая тоннд хүрэх төлөвтэй. Хэрэв байдал энэ чигээрээ үргэлжилбэл өсөн нэмэгдэж буй энэ хэрэглээг дагаад эдийн засаг төдий чинээ тогтворгүй болно. Урт хугацаанд үнийн хамаарлыг бууруулахын тулд газрын тос боловсруулах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулах нь чухал ч дунд хугацаанд ямар арга хэмжээ авах нь одоогоор хариулт нэхэж байна. 

З.Цэлмэг

Засгийн газрын мэдээ

 

Үнийн өсөлт сөрөх шинэ туршлага үгүйлэгдэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани