Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

52.1 тэрбумын өртөгтэй станцуудыг ашиглалгүй хаях уу

 

52.1 тэрбумын өртөгтэй станцуудыг ашиглалгүй хаях ууӨдөр өдрөөр өргөжин тэлж буй Улаанбаатар хот олон хүүхэдтэй, ядруухан айл шиг юм юмаар дутагдаж, гачигдаж байна. Үүнээс шалтгаалж нийслэлийн ЗДТГ, цаашлаад Засгийн газар олон асуудалтай нүүр тулсаар ирсэн. Ялангуяа утааны голомт болоод буй гэр хорооллыг барилгажуулах, цахилгаанаар халаах ажилд ханцуй шамлан орсон ч санасан үр дүнд хүрсэнгүй.

Гэр хорооллыг барилгажуулахаар ипотекийн зээл олгож эхэлсэн ч зорилтот иргэдэд хүрэхгүй, байртай нэг нь дахин нэг байр авах, эсвэл байр авсан нэг нь яндантай гэр, байшингаа өөр нэгэнд худалдах зэргээр өнгөрсөн таван жилийг тууллаа. Гэр хорооллын айлуудыг цахилгаанаар халаах том зорилготой ч хүчин чадал одоохондоо алга. Ганц станцад нь томоохон хэмжээний осол гарахад л улсын 80 хувь нь харанхуй болох хэмжээний хүнд нөхцөлтэй байгааг өнгөрсөн сард харуулсан.

Гэхдээ төр, засгаас үүнийг огт анхаараагүй биш юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос эл асуудалд онцгой анхаарч, Улаанбаатар хотыг тойрсон дэд станцууд барихаар "Их тойрог” төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн үед 52.1 тэрбум төгрөг төсөвлөн эхэлсэн эл ажлын үр өгөөж одоо ч харагдахгүй, хаалттай хэвээр байгаа юм.

Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний 60 гаруй хувийг 30-аас дээш жил ашигласан 220 кВ-ын хоёр, 110 кВ-ын 15 дэд станц, 220 кВ-ын хоёр хэлхээт 286.6 км цахилгаан дамжуулах агаарын шугам (ЦДАШ), 110 кВ-ын 102.9 км ЦДАШ-аар хангадаг аж. Сүүлийн жилүүдэд хүн ам өсөх хэрээр барилга, байшингийн тоо олширч, 110 кВ-ын дэд станцууд 95-100 хувийн ачаалалтай ажиллах болжээ. Цаашид энэ чигээрээ тэлбэл эрчим хүчний хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрэх нь.

Харин "Их тойрог” төслийн хүрээнд барьж буй зургаан дэд станцыг ашиглалтад оруулснаар гэр хорооллын 124 900 айлын 40 хувь буюу 49 960 өрхийн халаалтыг цахилгаанаар шийдвэрлэх боломж бүрдэх учиртай байж. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд 20 байршилд орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн бөгөөд одоогоор 12 байршилд ерөнхий төлөвлөгөө баталж, бүтээн байгуулалт нь эхлээд буй. Үүний 45 хувь буюу 56 205 өрхийг хамруулах орон сууцны хорооллын цахилгаан дамжуулах эх үүсвэр "Их тойрог” шугамаас тэжээгдэнэ.

Төслийн хүрээнд Зайсан, Сонгино, Баянголд тус бүр нэг, нэг дэд станц барьсан бөгөөд Зайсан, Баянголд 110 кВ-ын, Сонгинохайрхан дүүрэгт 220 кВ-ын дэд станц барьж байна. Эдгээрийг хуучин байсан дэд станцуудтай ЦДАШ-аар холбох гээд нийт зургаан багц ажлыг гурван компани хоёр хоёроор нь хуваан авч гүйцэтгэжээ.

Үүнээс "Алтай трейст” компанийн барьсан 110 кВ-ын "Зайсан”, хуучин ашиглаж байсан XIV хорооллын 110 кВ-ын дэд станц хүртэлх хоёр км ЦДАШ-ын барилга угсралт, 220 кВ-ын "Сонгино” дэд станцаас 110 кВ-ын "Баянгол” дэд станц хүртэлх 22 км ЦДАШ-ын ажил бүрэн дуусаж, холболт хийх боломж бүрдэн, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д хүлээлгэн өгчээ.

Харин цаана нь барилгын ажил нь дуусаж, суурилуулсан ч ажиллагаанд ороогүй, өөрөөр хэлбэл, холболтоо хийгээгүй хэд хэдэн ажил үлдэв.

УЛСДАА ТОМООХОНД ТООЦОГДОХ 220 КВ-ЫН ДЭД СТАНЦ АЖИЛЛАХГҮЙ БАЙНА

Монгол Улсад томд тооцогдох дэд станцыг хуучин 22-ын товчооны ард барьжээ. Үүнээс Хөшигийн хөндий, Мандал овоо, Цагаан нуур, Оюутолгой руу чиглэсэн цахилгааны шугам татах ёстой. "Эрчим хүчний барилга угсралтын трейд” компани тус станцад 220 кВ-ын хоёр трансформатор суурилуулж буй. Гэтэл 2012 онд нийт 18.2 тэрбум төгрөгийн зардал гарахаар тооцож гэрээ хийсэн ч тухайн үеийн долларын ханш одоогийнхоос зөрүүтэй байгаа гэсэн шалтгаанаар 2015 онд шүүхэд хандсан гэнэ.

(2012 онд ам.долларын ханш 1500 төгрөг байжээ). Уг нь БНХАУ-д захиалгаа өгөөд хийлгэсэн ч "Шүүхэд нэхэмжилсэн 9.7 тэрбум төгрөгөө авахаас нааш трансформатороо суурилуулахгүй” хэмээн өдий хүргэжээ. Тиймээс улсдаа томоохонд тооцогдох 220 кВ-ын дэд станц хоёр трансформартороо хүлээсээр байгаа юм. Эхний шатны шүүх хурлаар 3.7 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох шийдвэр гаргасан ч "Эрчим хүчний барилга угсралтын трейд” компани давж заалдсан гэнэ. Уг нь эл дэд станц ажиллагаанд орсон бол өнгөрсөн сард гарсан "ДЦС-4”-ийн ослыг иргэд ажрахгүй өнгөрөх байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн.

Учир нь Орхон аймгийн цахилгаан станцаас осол гарсан үед Улаанбаатарыг эрчим хүчээр хангах ЦДАШ одоогоор шууд "ДЦС-4”-т нийлж, түүнээсээ хуваарилагддаг аж. Харин эл дэд станц ашиглалтад орсноор "ДЦС-4” рүү бус 22-ын товчооны дэд станцад нийлж, Их тойргийн дэд станцууд болон бусад руу нь түгээдэг болох гэнэ. Ингэснээр "ДЦС-4” хоёр талын тэжээлтэй болж, өнгөрсөн сарынх шиг осол болсон ч цахилгаанаар хангах боломж бүрдэх юм.

1.2 КМ ШУГАМ ХОЛБОХ ГЭЖ ГУРВАН ЖИЛ ДУНШИВ

Баянгол, Сонгино, Зайсанд дэд станц бариад дууссан, одоо харин холболтын ажлаа хүлээж байна. Хэрэв энэ бүгд ажиллаад эхэлчихвэл нийслэлийг тойрсон цахилгаан станцын тойрог бүрдэх ёстой. Үүний нэг нь Зайсан дахь дэд станц. Уг нь ажил нь дуусаад, хуучин ажиллаж байсан Улиастайд байрлах "Улаанбаатар” дэд станцтай холбогдоод эхэлчихсэн. Харин "Сонгино”-оос "Зайсан” дэд станц хүртэлх 50 км шугамаас 1.2 км ЦДАШ-ын холболт үлдээд байгаа аж.

Энэ нь шугамд орсон Хан-Уул дүүргийн XI хороо, Зайсангийн аманд байрлах зургаан аж ахуйн нэгж, байгууллага газраа чөлөөлөөгүйгээс дээрх 1.2 км газарт холболт хийж чадалгүй гурван жил гацжээ. 2012 оноос хойш гурав дахь засгийн нүүр үзээд буй тус төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын үе үеийн сайд нар дэмжиж, дээрх аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг нь хэсэгчлэн цуцлах тушаал гаргаж байжээ. Гэсэн ч том толгойтой аж ахуйн нэгжүүд хэрэгсдэггүй гэнэ.

Ямартай л сайдын тушаалтайдаа бардан "Шүүхийн шийдвэрээ аваад ир” гэх төслийн ажил гүйцэтгэгч нарын "даалгавар”-ыг хоёр цагийн дотор биелүүлж байх вэ. Тус трасст орсон газрыг "Гоби ресурс хилл”, "Содон санаа”, "Улиастай чулуу”, "Хайланд трэвэл”, "Хохо”, "Би би лэнд” компаниуд эзэмшдэг бөгөөд нэг байгууллагын газарт тавхан тулгуур шон л босох ёстой аж. Жишээлбэл, "Гоби ресурс” компани дархан цаазат газарт 41 га газар эзэмшдэг бөгөөд төслийн ажил эхлэх үед л том хашаа татсан байсан гэнэ. Татсан хашаа одоо ч хоосон.

Авто зам руу хашаагаа шахаж хатгасан учраас тулгуур босгох нэг метр зай ч үлдээгээгүй нь шүүхээр явах шалтгаан болоод буй. 41 га талбайгаас нь 0.5 га-г нь улс өөрийн эзэмшилдээ буцаан авах шийдвэр гаргасан ч дуртай үедээ шүүхийн шийдвэр гаргуулж, төрийн ажил, нөгөөтээгүүр 1.3 сая иргэний эрх ашгийг боож гурван жил дураараа авирлаж байна. Хамгийн сүүлд буюу энэ оны наймдугаар сарын 10-нд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат газар ашиглах эрхийг нь хэсэгчлэн цуцлах тухай шийдвэр дахин гаргаж, тулгуур босгох ажлаа эхлүүлсэн ч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул өнгөрсөн сарын 18-нд шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гаргаснаар ажлын хэсгийнхэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болоод байгаа гэнэ.

БАРЬЦААЛСАН ТОХИРОЛЦОО

"Хүннү молл” үйлчилгээний төвийн замын эсрэг талд АПУ компанийн эзэмшлийн талбай байдаг юм байна. Тус талбайд мөн л цахилгаан дамжуулах трасс холбох ёстой. Тус байгууллага "Шугам сүлжээний барилга байгууламж барьсан газрын үнэлэмж буурдаг” хэмээн газраа чөлөөлөхөөс татгалзсан. Гэхдээ тус газарт "Шунхлай” шатахуун түгээх станц барих зөвшөөрөл олговол газраа чөлөөлнө гэсэн барьцаатай тохиролцоо хийжээ. Энэ сарын 12-нд тус талбайд очиход шатахуун түгээгүүрийн барилга барьж байсан юм.

Нийт 52.1 тэрбум төгрөгийн өртөгтэй, 97 км шугамын ажил энэ хэдхэн байгууллагын эрх ашгаас болж гурван жил сул зогслоо. Цаашид хэдэн жил Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин суудаг, нийслэлийн хувь заяа, 1.3 сая иргэний амьдрах орчин, эрүүл мэнд тэднээс болж хохирох бол.

Өнөөдөр сонин



52.1 тэрбумын өртөгтэй станцуудыг ашиглалгүй хаях уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани