Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЖДҮС жигшил зэвүүцэл

ЖДҮС жигшил зэвүүцэл

Жижиг дунд үйлдвэрийн сан (ЖДҮС)-г тойрсон үйл явдал жигүүртэй юм шиг газар авч байна. Амтай болгон ярьж, чихтэй болгон сонсож байх шиг. Ер нь тус сан мянга 178 төсөл хүлээн авч, түүний 480-ыг нь шалгаруулжээ. Түүнийхээ 136-д нь жилийн гурван хувийн хүүтэй зээл олгосон аж. Зээлдэгчдийн 122 нь УИХ-ын гишүүд хийгээд төрийн өндөр албан тушаалтны өөрийн болон түүний хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгжүүд авсан гэх. Үйл явдлын гол цөм ердөө энэ.  Гэвч энэ нь нийгэмд жигшил, эгдүүцлийг хамтад нь аваад ирлээ. Цаашилбал нэг нь нөгөөгөө үзэн ядах үзлийг авч ирж болзошгүй.

 

Босч ирсэн маргаантай явдалыг цааш нь дэвэргэх үү, нам дарах уу гэдэг нь үйл явдлын цар хэмжээнээс илүүтэй улс төрчдийн дурын хэрэг болсон нь сүүлийн үед ажиглагдах болсон билээ. Энэ байдалтай зэрэгцээд Асемтай холбоотой баахан хүний нэр гарч ирлээ. Түүнийг ЖДҮС-гийн  асуудлыг замахруулах үүднээс зориудаар гаргаж ирэв  гэсэн санааг ТВ-9 телевиз “монгол комет” нэвтрүүлгээрээ   хөндлөө. Хэнд ч хардах эрх байдаг үүднээс энэ талаар  нэмж хэлэх зүйл алга.

 

Монголбанкны ерөнхийлөгч Н. Баяртсайханыг тус сангаас зээл авсан гэж шууглаа. Шуугааны гол эзэн “би хаанаас ч ямарч зээл аваагүй” гэдэг няцаалтыг  хийлээ. Өөрөө хэлэх нэг хэрэг. Харин энэ талаар албан ёсны ямар нэг шийдвэр одоохондоо гараагүй байгаа. Хууль хяналтын байгууллага цаашдаа энэ талаар ямар нэг шийдвэр гаргах магадлатай. Түүнийг эерэг талаас нь харбал Н. Баяртсайхан ЖДҮС-гаас ямарч зээл аваагүй байна гэж шийдвэр гарлаа гэж үзье. Харин ийм шийдвэр гарах тэр мөчид шуугааны эзэн аль эрт тус сангийн хамгийн том зээлдэгч “луйварчин” болчихсон байх магадлал тун өндөр байна. Ийм нөхцөлд “сайн нэрийг хүсэвч олдохгүй муу нэрийг хусавч арилахгүй” гэдэг зүйр үг биелчихсан байх боломжтой. Хүний буруу үйлдэл, хар хэл ам ийм хор аюултай байдаг учраас  монголчууд “хүн нэрээ тогос өдөө” гэж хэлж ярьж сургаж ирсэн биз. Энэ бол нэг л эрхэмийг төлөөлүүлж нэр дурьдлаа. Гэхдээ бусдад нь хамаатай гэдгийг ЖДҮС-тай нэр холбогдсон улстөрчид санаж явахад илүүдэхгүй болов уу. (Бага хүүтэй их зээл авсан, улс төрчид банк, банкбус санхүүгийн байгууллага (ББСБ)- аар дамжуулан мөнгө хүүлдэг болов уу гэдэг санааг иргэд илүүтэй хөндөж   байгаа тул түүний нэрийг жишээ болгож орууллаа).

 

ББСБ энэ үйл явдалд тадагдан орж ирлээ. Тус салбарын орлого ашиг 2017 онд өсч эхэлсэн байх юм. Мөн онд 534 ББСБ үйл ажиллагаа явуулсан бөгөөд 90 хувь нь зөвхөн зээлийн үйлчилгээ явуулжээ.  Мөн онд ББСБ хөрөнгө 969.2 тэрбум төгрөгт хүрч дээд цэгтээ хүрсэн гэнэ. Бий болсон хөрөнгийн өсөлтийн 88 хувь нь зээлийн өсөлтөөс үүдэн гарчээ. Зээл олголт нь  нэмэгдсэн тул тэд 2017 онд 67 тэрбум төгрөгийн ашиг олжээ.Тэгвэл 2018 оны эхний 10 сарын байдлаар 540 гаруй ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тэдний хөрөнгө нь 1.7 их над төгрөг болжээ..  Жил хүрэхгүй хугацаанд өнгөрсөн жилийн хэмжээний хөрөнгө энд хуримтлагдсан нь ББСБ эзэндээ  өндөр өгөөж өгч байгааг нотлох хамгийн ойрын баримт биз.

 

Хүний хэрэгцээ их болохоор  нийгэмд ББСБ олон үүрэг гүйцэтгэдэг болов уу. Тэднээс ганцхан зүйлийг энд жишээ болгон авч үзье. Автомашины хэрэглээ өндөр болсон, борлуулалт ч сайн байдаг бололтой. Энэ зах зээлд гол төлөв ББСБ үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Бэлэн мөнгөөр автомашин авдаг иргэдийн тоо ханах шинжтэй болсон. Харин зээлээр машин авах хүн олон байна. Тэднээс ББСБ 30 хувийн урьдчилсан төлбөр шаардаад үлдсэн мөнгийг нь зээлдүүлдэг. Гэхдээ 1-2 сар  зээл төлөхгүй бол машин хураах нөхцөлөөр гэрээ хийх юм билээ. Зах зээлд хамгийн их борлогдож байгаа прус-30 маркын автомашинаар жишээ татъяа. Үнэ 18 сая гэж авч үзье. Түүний 30 хувь таван сая 400 мянган төгрөг, үлдсэн 12 сая 600 мянган төгрөгийг доод тал нь 40 хувийн хүүтэй ББСБ-аас зээлнэ. Эргүүлээд тэдэнд 17 сая 640 мянган төгрөг болгон хамгийн урт нь гурван жилийн хугацаанд төлнө. ББСБ хугацааг аль болох богино байлгахыг эрмэлзэнэ. Хугацаа богино байх тусам сард төлөх төлбөр өндөр гарна. Машины ченж, зээл олгох ББСБ зааж өгнө. Харин өөр сонголт байхгүй тул машины үнэ буухгүй зээлийн хүү хөдлөхгүй. Энэ нөхцөлд худалдан авагч ганцаардана.  Өөрөөр хэлбэл машин авах гэж байгаа  хүн хүсэл тэмүүлэл,  эр зоригтоо хөтлөгдөн  эргэн төлөлтийг бодохоос илүүтэй машин авахыг  чухалд тооцогддог бололтой. Тэгээд ББСБ, машины женж хоёрын хэлсэн аманд унана. Тэр 18 саяар үнэлэгдээд байгаа прус-30 бэлэн мөнгөтэй хүнд гурван саяар бууж зарагдаж байх жишээтэй. Яг ийм тохиолдолд зах зээл дэх автомашины үнийг ББСБ найман сая төгрөгөөр өсгөдөг байх төлөв ажиглагдаж байгаа юм. Бизнес болон ЖДҮ эрхлэгчид арилжааны банкны шаардлага давахгүй тул ББСБ-аас зээл авдаг гэх. Харин ийм тохиолдолд тэдний олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд хүү 40 хувиас доогуур байх магдлалтай юм билээ.  

 

Эдийн засагч шинжээч Г. Доржханд “ЖДҮС-нд байгаа мөнгийг  тэрбумаар нь улстөрчид  аваад цааш нь 50, 100 хувийн хүүтэй зээлүүлээд байх боломж манайд байна. Энэ хэлбэрээр улстөрчид ард түмнээсээ хулгай хийж болохгүй л дээ” гэж хэлсэн байх юм. Түүнийг цааш нь задалд авч үзвэл төсвийн хөрөнгөөр жижиг дүнд үйлдвэрлэгчдэд зориулагдсан бага хүүтэй мөнгө “увайгүй” улстөрчдийн гараар орж ББСБ-аар дамжин өндөр хүүтэй зээл болон гарч эргэж тэднийгээ “мөлждөг” бололтой. Эндээс харвал манай бэлэн мөнгөний зах зээл мөнгө хүүлэгчдэд орон зайгаа тавьж өгсөн юм биш үү.

 

Тэрхүү зах зээлийг эзлээд байгаа мөнгө хүүлэгчид хэн болох талаар дурьдах нэр алга. Харин иргэн таньд энэхүү зах зээлийг эзлээд байгаа мөнгө хүүлэгчдийн нэрийг зарал гэж төрийн албан ёсны байгууллагаас шаардах эрх бий. Таны шаардлагыг мөнгөний зах зээлийг эзлээд байгаа мөнгө хүүлэгчдийг  тэд зарлаагүй тохиолдолд түүнд холбогдсон хэнийг ч та мөнгө хүүлэгч гэж хардах эрхтэй. Энэ эрхээ эдлэх боломжийг  иргэн таньд үлдээе. 

 

Г. Эрдэнэбат

http://www.montsame.mn/mn/read/169983

ЖДҮС жигшил зэвүүцэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Бие даагчдын баг ба Электорат хөдөлгөөн

Нэг мэдэхэд дараачийн сонгууль ойрхон болжээ. 2020, 2021 онд дахиж сайхан ...

Өнөөдөр, 15:19
ЧИЛИ УЛСТАЙ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол, Чилийн анхдугаар зөвлөлдөх уулзалт өчигдөр Сантьяго хотноо болж ...

Өнөөдөр, 14:09
Алтны рояалти 2,5 хувийг сунгах эсэх асуудал дуншсаар байна

 Алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгон хөнгөлсөн хүчинтэй ...

Өнөөдөр, 13:21
Улаанбаатар хотын хойд хэсэг хамгийн их утаатай байна

БОАЖЯ-ны харьяа аgаar.mn сайт нийслэлийн агаарын чанарын индексийг ...

Өнөөдөр, 12:36
Баруун аймгуудад шатахууны үнэ хамгийн өндөр байна

Уул уурхай яамнаас шатахууны үнийн цаг үеийн ханшийн талаар мэдээлэл ...

Өнөөдөр, 12:25
Г.Дашдэмбэрэл: Усны хуулиа хэрэгжүүлээгүй байж дахин хууль гаргах гээд байна

2012 онд УИХ-аас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг батлан гаргасан ч ...

Өнөөдөр, 11:18
Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөхөд дэлхийн 170 орчим валютын ханш сулардаг

Холбооны нөөцийн сан буюу АНУ-ын Төв банк өнгөрсөн сард бодлогын ...

Өнөөдөр, 10:36
ТЭДНИЙ ХЭРЭГ “УТААТАЙ УЛС ТӨР”-ИЙН ДУУЛИАНД ЗАМХРААД ӨНГӨРӨХ ҮҮ?

  Дүн өвлийн утаа савсуулсан улс төрийн хэрүүлд олон нийт ихэд ...

Өнөөдөр, 10:32
АЛТНЫ РОЯАЛТИ 2,5 ХУВИЙГ СУНГАХ ЭСЭХ АСУУДАЛ ДУНШСААР БАЙНА

  Алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгон хөнгөлсөн хүчинтэй ...

Өнөөдөр, 10:12
Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй иргэдийн 10.5 хувь нь Австрали

  Манай улсад 95 орны 4.5 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж ...

Өчигдөр, 16:36
Шивелуч галт уул дэлбэрлээ

  Камчаткийн бүсэд  хамаарагдах Шивелуч галт уул дэлбэрчээ. Галт ...

Өчигдөр, 15:08
БНХАУ зэсийн импортын дээд амжилт тогтоов

  Хятадын хувьд өнгөрсөн оны сүүлээр эдийн засгийн өсөлт нь саарч ...

Өчигдөр, 14:57
ХАМРЫН ХИЙДИЙН ОЙРОЛЦООХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА

Дорноговь аймгийн Өргөн,Эрдэнэ сумдын нутагт “Хар тал” нэртэй ...

Өчигдөр, 14:46
Энэ хүнд итгэж болох уу?

Исланд улсын иргэд уурсан бослоо. Ердөө 350-хан мянган хүн амтай Исланд ...

Өчигдөр, 14:43
МОНГОЛЫН ДОВТОЛГООНЫ ҮЕИЙН ТУХАЙ 1293 ОНД ЗОХИОСОН 43 МЕТР УРТ ЗУРАГТ

Зургийн тайлбар: "Монголын довтолгооны үеийн зурагт ном" (蒙古襲来絵詞- Mōko ...

Өчигдөр, 12:39
Асгатын мөнгөний ордын ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ “Эрдэнэс Монгол”-д шилжүүллээ

 Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Баян-Өлгий аймгийн ...

Өчигдөр, 12:26
Дэлхийн зах зээл дээр цэвэр зэсийн ханш буурчээ

 Дэлхийн зах зээл дээр 2018 онд  зэс, газрын тосны үнэ ямар ...

Өчигдөр, 12:21
ХАМРЫН ХИЙДИЙН ОЙРОЛЦООХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЛАА

  Дорноговь аймгийн Өргөн,Эрдэнэ сумдын нутагт “Хар тал” ...

Өчигдөр, 12:12
Азербайжан улс манайд дарс нийлүүлэхээр боллоо

Азербайжан улс манайд энэ оны эцэс, эсвэл ирэх жилийн эхнээс дарс ...

Өчигдөр, 11:32
БАЯНХОНГОРТ ЦИАНИТ АЛДСАН "СПЭЙШЛ МАЙНЗ" ХХК НЭРЭЭ СОЛЬЖ, ДҮРЭЭ ХУВИРГАЖЭЭ

  Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан цахирын ордоос алт ...

Өчигдөр, 10:54
Асгатын мөнгөний ордыг ”Эрдэнэс Монгол”ХХК-д шилжүүлнэ

Асгатын мөнгөний ордыг " Эрдэнэс Монгол" ХХК-д шилжүүлэхээр болов. Улсын ...

Өчигдөр, 10:49
БНАСАУ уран баяжуулах хоёр үйлдвэр ажиллуулж байгаа нь тодорхой болжээ

 Өнгөрсөн 2018 онд цөмийн зэвсэг үйлдвэрлэлээсээ татгалзах алхмуудыг ...

Өчигдөр, 10:41
Сергей Паушок "Газпромбанк"-ыг Монголын Засгийн газартай хуйвалдсан хэмээн шүүхэд өглөө

"Бид мөн үнэнч шударга шүүхэд саад болсон Монголын авлигач прокуроруудын ...

Өчигдөр, 10:19
Т.Энхтүвшин: Хамарын хийдэд лиценз авсан компанийн үйл ажиллагааг зогсоосон

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй ярилцлаа. -Дорноговь аймгийн ...

Өчигдөр, 10:19
Т.Ганболд Ерөнхий прокурор М.Энх-Амгалантай холбоотой юу

-Сергей Паушокийн Нью-Йоркийн Дээд шүүхэд гаргасан өргөдөлд юу өгүүлэв- ...

Өчигдөр, 10:12
Бид утуулж, Бээжин Цэлмэв

Улаанбаатар улсын нийслэл үү, үй олноор нь устгах биологийн зэвсэг үү ...

Өчигдөр, 10:06
Гараагаа муу эхлүүлсэн зэсийн ханшийн бариа нь сайн байх төлөвтэй

Дэлхийн зэсийн хэрэглээний 70 орчим хувь нь Ази тивд ногдож буй. Тэгвэл ...

Өчигдөр, 09:50
“Айвенхоу Майнз”-ын хувьцаа эзэмшигч С.Баярцогт Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан уу?

  Сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих шийдвэрийг өчигдөр ...

Өчигдөр, 09:24
Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

  Утаа, Монголын нийгэмд үхлийн харанга дэлдээд олон жилийн нүүр ...

Өчигдөр, 09:21
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн ...

Өчигдөр, 09:08
Монгол банкны ажилтнуудын дураар авирладаг явдал хэрээс хэтэрчээ

Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Банкны Тамгын газар Захиргаа Хүний ...

2019 оны 01 сарын 16, 16 цаг 37 минут
С.Баярцогтыг дахин хорих уу

  Сангийн сайд асан С.Баярцогтыг прокурорын байгууллагаас дахин хорих ...

2019 оны 01 сарын 16, 14 цаг 15 минут
Ц.Даваасүрэн: "Оюутолгой"-н эрчим хүчийг 2023 он гэхэд дотоодоос бүрэн нийлүүлдэг болно

Эрчим хүчний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд ...

2019 оны 01 сарын 16, 12 цаг 05 минут
2019 оны 01 сарын 16, 11 цаг 16 минут
Л.Болд: М.Энхболд тарчихсан бүлгийг өөрийнхөө хэрэгсэл болгож байна

УИX-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа. -Хэдэн сар хуралдаагүй чуулган ...

2019 оны 01 сарын 16, 11 цаг 08 минут
МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВАХ, АВТО ТЭЭВЭР ХИЙХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ

  Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын 11-ний ...

2019 оны 01 сарын 16, 11 цаг 05 минут
ШАТАХУУН 100 ТӨГРӨГӨӨР ХЯМДАРСАН Ч ДУУССАН БАЙНА

  Өнгөрсөн онд огцом үнээ нэмсэн шатахуун импортлогч компаниуд ...

2019 оны 01 сарын 16, 10 цаг 18 минут
Зайлсан Монгол

Прокуророос Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын дөрвөн ...

2019 оны 01 сарын 16, 10 цаг 09 минут
2019 оны 01 сарын 16, 09 цаг 10 минут
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи ...

2019 оны 01 сарын 16, 09 цаг 00 минут
ШАТАХУУНЫ ҮНЭ 200-300 ТӨГРӨГӨӨР БУУРАХ НӨХЦӨЛ БҮРДСЭН ГЭВ

  Шатахууны үнэ өнөөдрөөс эхэлж 100 төгрөгөөр нэмж буурсан талаар ...

2019 оны 01 сарын 15, 17 цаг 55 минут
Энэ жил геологийн судалгаанд 24.6 тэрбумыг зарцуулна

 Монгол улс одоогоор 2783.65 тонн алт, 42.1 мянган тонн мөнгө, ...

2019 оны 01 сарын 15, 17 цаг 47 минут
Эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэхэд 24.6 тэрбумыг зарцуулна

 Геологийн судалгааны ажилд энэ онд 24.6 тэрбум төгрөг зарцуулахаар ...

2019 оны 01 сарын 15, 17 цаг 45 минут
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР 18.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛЖЭЭ

  Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны урьдчилсан ...

2019 оны 01 сарын 15, 17 цаг 10 минут
Хятадын төмрийн хүдрийн импорт бууралттай гарав

Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлж буйгаар өнгөрсөн 2018 оны хэмжээнд ...

2019 оны 01 сарын 15, 17 цаг 00 минут
2019 оны 01 сарын 15, 14 цаг 54 минут
Эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.1 тэрбум ам.доллараар өсчээ

 Монгол Улс 2018 онд нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны ...

2019 оны 01 сарын 15, 14 цаг 44 минут
БНХАУ-д нүүрсний уурхайн ослоор 21 хүн амиа алджээ

  Өнгөрсөн бямба гарагт БНХАУ-ын Шэньси мужийн нүүрсний уурхайн ...

2019 оны 01 сарын 15, 13 цаг 24 минут
ЯАГААД ОЮУ ТОЛГОЙ ӨНӨӨГ ХҮРТЭЛ БНХАУ-ААС ЦАХИЛГААН АВСАН БЭ

 Шинэ оны босгон дээр "Улаанбаатар хот, 2018 оны арванхоёрдугаар ...

2019 оны 01 сарын 15, 13 цаг 24 минут
2019 оны 01 сарын 15, 13 цаг 20 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани