Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дарга нарын бичил уурхайчдын “дархан эрх”

 

Дарга нарын бичил уурхайчдын “дархан эрх”

 

ЖДҮХС-ийг мөнгийг УИХ-ын гишүүд өөрийн эхнэр болон дүүгийн компанидаа хэдэн тэрбумаар нь авч өгсөн эрх мэдэлтнүүдийн жагсаалт хөвөрч байгаа энэ үед  бичил уурхайчдын нөхөн сэргээж ашиглах  газрыг дарга нарын бичил уурхайчид  техникийн давуу байдлаар булааж ашгийг нь хэдэн гэр бүлээрээ хуваан идэж байгаа дүр зураг алтны шороон болон үндсэн орд ихтэй Баянхонгор, Говь-Алтай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт гарсан байна. Энэ нь бичил уурхайчдаар дамжуулан алтны олборлолтыг нэмэгдүүлж гадаад валютын нөөцөө тэтгэх гэсэн  Засгийн газрын 151 дүгээр журмын хэрэгжилт орон нутагт хангалтгүй байгааг гэрчилж буй. Тухайлбал, Баянхонгор аймагт гэхэд  Засгийн газрын 151 дүгээр журмаар бүртгэлтэй 46 нөхөрлөл байгуулагдсан байна. Энэ онд бичил уурхайн зориулалтаар ашиглах 21 газарт зөвшөөрөл олгож дүгнэлт гаргажээ. Гэвч жинхэнэ ажиллах ёстой бичил уурхайн нөхөрлөлөөс нэг ч байгууллага тухайн газарт орж ажиллаж чадаагүй.  Харин дарга нарын байгуулсан мөнгөтэй бичил уурхайчид ажиллажээ.  Жишээлбэл, тус аймгийн барилгын компанитай Э нь Баян-Овоо суманд  өгсөн 10 газарт АМГТГ-аар дүгнэлт гаргуулж том техникээр ашиглалт явуулж олборлолт хийсэн  гэж эх сурвалж өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, журмаар халхавчилсан тонуул энд болжээ гэж хэлэхэд хилсдэхгүй. Учир нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журмаар бичил уурхайчид зөвхөн 3500 см3 хүчин чадалтай дотоод шаталтын хөдөлгүүртэй  бага оврын жижиг техник буюу "унагалдай”-г  ашиглаж гар аргаар ол­бор­лохыг тусгасан. Гэтэл ямар ч бүртгэлгүй эсвэл нөхөр­лөл байгуулсан нэрээр ашиглалт болон хайгуулын ли­цензгүй иргэд 151 дүгээр журмыг ашиглаж заасан техникийн хүчин чадлаас илүү техник болон  мөнгөөр бичил уурхайчдын нөхөн сэргээх газарт хүчээр дайран орж үйл ажиллагаа явуулсан нь ЖДҮХС-гийн мөнгийг дарга нар хуйвалдан авсантай ижил зүйл болоод байгааг бичил уурхай эрхлэгчдийн нөхөр­лөлийн гишүүд ярьж байв. Тэд "Манай нөхөрлөлийн гишүүд 10 жил бичил уурхай эрхэлж байна. 151 дүгээр журам бол биднийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, гар аргаар олон жил шороо ухаж ирсэн байдлыг харгалзан  бага хүчин чадалтай техник ашиглаж бичил уурхай эрхлэх боломж олгосон сайн журам. Гэтэл  мөнгөтэй хүмүүс энэ журмыг ашиглаж газар болон техникийн дүгнэлтийг аймаг, сум, холбогдох яам, агентлагийн газрын дарга  нартаа ашгаа хуваах байдлаар үгсэн хуйвалдаж бидний газрыг булааж авч үйл ажиллагаа явуулсан. Зарим бичил уурхайчид дүгнэлт гаргасан газартаа ажиллахын тулд 30 сая төгрөгийн зээлээр "унагалдай” авсан ч биднийг тухайн "техникжсэн нинжа” бүхий компаниуд оруулаагүй. Эдгээр компанийн гишүүд нь  дарга нарын ах дүү, хамаатан садангаас бүрддэг. Тэдний ашиг өөрсдийнх нь болон дарга нарын халаасанд ордог” хэмээн ярьсан юм. Бусад алтны ордтой бүх аймагт ийм зүйл болсон талаар эх сурвалжууд өгүүлж байна.Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Шижир хишиг” нөхөрлөлийн ахлагч Д.Туяа "Манай аймагт зохион байгуулалтад орсон 500 гаруй бичил уурхайчинтай. Бүртгэлтэй нөхөрлөл, хоршоонууд  Мандал, Баянгол, Ерөө, Орхонтуул суманд байгуулагдсан. Эдгээр сумын 20 гаруй шороон ордыг бичил уурхайчид ашиглах дүгнэлт гарсан. Гэтэл Ерөө суманд эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүсийн бичил уурхай нэртэй том техниктэй  компани үйл ажиллагаа явуулсан. Жирийн бичил уурхайчдыг оруулахгүй зөрчилдөөн үүссэн. Үүнээс болж жирийн бичил уурхайчид техникжсэн нинжа хэлбэрээр ажиллаж байна гэсэн мэдээлллийг нийгэмд түгээсэнд харамсаж байна” гэж байлаа. Түүнчлэн Говь-Алтай аймгийн төвөөс гурван км зайтай "Шаврын гол” хэмээх газарт нөхөрлөл нэртэй техникжсэн том компани энэ оны дөрөвдүгээр сараас есөн сар хүртэл нөхөн сэргээлт хийх нэрийдлээр алт олборлосон. Тус газар нь голын эх ундаргатай.  Сумын иргэд болоод  бичил уурхайчид аймаг, сумын удирдлагуудад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч  тэд нэг ч удаа авч хэлэлцээгүй. Үйл ажиллагааг нь зогсоогоогүй. Алтыг нь аваад дууссаны хойно буюу дөрвөн сарын дараа зогсоосон  нэртэй бичиг үйлдэж хууль бус үйлдлээ хаа­цайл­сан” хэмээн ир­гэн М.Алтангэрэл мэ­дээл­сэн. Ууланд зөвшөө­рөл­гүйгээр нэг мод огт­ло­ход  тухайн этгээд, аж ахуйн нэгжийг ойн хуулиар торгож техникийг хураан авч улсын орлого болгодог. Тэгвэл журамд заасан үзүүлэлтээс давсан техникээр алт олборлосон хувь хүн, нөхөрлөл, хоршоог яагаад торгож болохгүй гэж. Техникийг нь хураан авч улсын орлого болгох журмын хэрэгжилтийг хангаагүй дарга нарт хариуцлага тооцдог заалтыг 151 дүгээр журамд орхигдуулсан. Тиймээс журамд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж  байгаатай холбогдуулан  дээрх  саналыг боловс­руулж ажлын хэсэгт хүр­гүүл­сэн талаар Монголын бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн дээвэр холбооны  гүйцэтгэх захирал Д.Баярмаа ярьж байв. Одоо­гийн байдлаар журмын дагуу 15 аймгийн 45 суманд 6300 нөхөрлөлийг зохион байгуулалтад оруулаад байна. Засгийн газрын 151 дүгээр тогтоолын хэрэгжилт, хяналт ихэнх аймагт сул байгаагийн сацуу тус журмыг хэрэгжүүлж хяналт тавих, гэрээ байгуулдаг орон нутгийн удирдлагууд ч өөрсдөө хууль бус үйлдлийг өөгшүүлж байгаа нь дээрх баримтаас харагдаж байна. Өөрөөр хэлбэл, дарга нар өөрсдийн байгуулсан бичил уурхайчиддаа дархан эрхтэй байхыг хангасан гэж болно. Гэхдээ журмын дагуу бичил уурхайчдаа дэмждэг, хариуцлага, хяналтаа тавьдаг аймгийн удирдлагууд байгааг үгүйсгэхгүй.
 
ГАРАЛ ҮҮСЭЛ НЬ ТОДОРХОЙ, ЭКО АЛТЫГ БИЧИЛ УУРХАЙЧИД ОЛБОРЛОДОГ
 
Дархан-Уул аймгийн Шарын гол сумын "Буянтын хөндий” ТББ-ын бичил уурхайчид 100 метрийн гүнээс олбор­лосон алттай шороогоо уурхайгаасаа холгүй газар байгуулсан тусгай угаах цэгт угааж улмаар  Дархан-Уул аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст байгуулсан алтны сорьц тогтоох лабораторид шинжлүүлсэн юм. Алтыг 1200 хэмийн халуунд хайлуулж  хэвэнд цутган сорьцын код тавьсан. Манай сурвалжлах баг  газар дээр нь ажиллаж энэ үйл явцыг сурвалжилсан. Уг алтны жин 200 грамм болов. Бичил уурхайчид маань аймгийн Монголбанкны салбарт тушаасан. Түүнээс хэдэн төгрөг болсон тухай асуухад 20 орчим сая төгрөг болсон гэж байлаа. Дархан-Уул аймаг дахь Стандарт хэмжилзүйн хэлтэс өнгөрсөн сард гурван аж ахуйн нэгж,12 иргэний 14 ширхэг гулдмай  хайлуулж, сорьц­луулсан. Энэ нь сорьц­ныхоо жингээр 95.8 кг болжээ. Ийнхүү  Шарын гол сумын иргэд бичил уурхай эрхэлснээр өнгөрсөн оны мөн үеийг энэ онтой харьцуулахад тус  суманд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн хоолны газар болон шатахуун түгээх газрын орлого, банкны хадгаламж, сумын татвар болон нийгмийн даатгалын орлого 25-70 хувиар өссөн гэж Тамгын газрын дарга нь бидэнд ярьсан юм. Түүнээс нийтийн хоолны орлого нь хоёр дахин өссөн гэж онцолж байв. Энэ онд бичил уурхайчид аймгийнхаа  банкуудад нийт  100 орчим  кг  алт тушаасан тухай Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтсийн захирал Б.Жавхлан мэдээлсэн. Монголбанк энэ онд 22 тонн алт худалдан авах төлөвлөгөөтэй. Ингэснээр манай улсын гадаад валютын нөөц 750 орчим сая ам.доллараар нэмэгдэх юм. Өнгөрсөн онд тушаасан нийт алтны 50 гаруй хувь нь бичил уурхайгаар алт олборлосон иргэд багтаж байна. Байгальд ээлтэй, хүний эрхийг дээдэлж олборлосон гарал үүсэл нь тодорхой алт дэлхийн зах зээлд үнэ хүрч  олон улсын стандарт шаардлагыг хангадаг ажээ. Тиймээс энэ цаг үед бичил уурхайчдын олборлосон алт хамгийн эко байх  магадлалтайг олон улсын байгууллагууд ч нотолдог. Төвбанк ч алтны гарал үүслийг тодорхой болгох талаар ажиллаж байна. Мөн ирэх онд дахин хоёр аймагт  сорьцын лаборатори байгуулах юм байна.
 
ЖУРМЫН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ  ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУДААС ШАЛТГААЛДАГ
 
Дархан-Уул аймаг энэ жил өмнө ашиглаад нөхөн сэргээлт хийлгүй эзэнгүй хаягдсан  500 га орчим газрыг бичил уурхайчдад нөхөн сэргээх, ашиглах зориулалтаар олгохоор шийдвэрлэжээ. Одоогоор тус аймагт Шарын гол, Хонгор суманд таван нөхөрлөл идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй. Шарын гол суманд 5000 га талбай бүхий шороон ордод "Буянтын хөндий” ТББ 1100 орчим бичил уурхайчдыг ажлын байраар хангасан. Үүний 60 гаруй хувь нь Шарын  гол сумын иргэд ажээ. Тус төрийн бус байгууллага арав орчим кг алтыг орон ну­тагт байгуулагдсан алтны сорьцын лаборато­рид шинжлүүлж Монгол­банкинд тушаажээ. Эдгээр бичил уурхайн зарим нө­хөр­лөл бүртгэлгүй байсан. Гэхдээ тус ТББ-ын тэргүүн О.Цэцэгмаа "Олон жил бичил уур­хай эрхэлсэн иргэд бүрт­гэлгүй ч гэсэн тэднийг зохион байгуулалтад оруулж хариуцлагатай бол­го­х­од хялбар. Харин бүрт­гэлтэй гэсэн нэрээр хариуцлагагүй, зөвхөн алтыг нь техникийн хүчээр аваад ашгаа хуваадаг нө­хөр­лөл байсан. Гэвч сумын удирдлага, хяналт шалгалтын байгууллагууд  151 дүгээр журмын хэрэг­жилтийг хангаж ажилласан. Жур­мын хэрэгжилтэд шуд­рагаар хяналт тавьж бичил уурхайчдаа дэмжих үү эсвэл ашиг сонирхолдоо хөтлөгдөн дарга нарын байгуулсан мөнгөтэй нөхөрлөлийг дэмжих үү гэдэг тухайн орон нутгийн удирдлагаас шалтгаална”  гэж онцолж байлаа.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Дарга нарын бичил уурхайчдын “дархан эрх”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

Өчигдөр, 14:07
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

Өчигдөр, 10:28
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани