Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Занданшатарын Салхитын орд руу дайрсны хариуд Хятад улс бидэнд ямар “шанаа” өгөх вэ?!

Г.Занданшатарын Салхитын орд руу дайрсны хариуд Хятад улс бидэнд ямар “шанаа” өгөх вэ?!

 

2018 оын арванхоёрдугаар сарын 29. Амралтын өдөр. Өнөөдөр /2018.12.31./-ийн даваа гаригийг эс тооцвол 2018 оны ажлын өдрүүд үндсэндээ дуусчихсан үе.

Тэр өдрийн үд дундын үед цахим сүлжээнд нэгэн бичлэг, мэдээлэл тавигдаж, нийтээр нь шуугиуллаа. Удалгүй Засгийн газрын албан ёсны мэдээллийн сайт болох www.zasag.mn-д

"…Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгууллаа.

Тус аймгийн Гурвансайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа. Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн Хятад удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаж хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг завдаж жилийн турш маргаантай яваа юм байна.

Зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тонноор батлагдсан нөөцтэй тус орд алт, газрын ховор металлтай, 1983 онд улсын төсвөөр хайгуул хийсэн орд юм. Тус ордод эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн энэ компанийн 154 мянган тонн хүдэр экспортод гарах гэж байхад нь зогсоосон. Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая ам.долларын хүдэр байгаа юм. Хоёр зуу орчим метрийн гүн ухах уурхайг одоогоор 60 гаруй метр гүн ухжээ. Орон нутгийн хууль хяналтынхан шаардлага тавихаар очиход хамгаалалт нь нэвтрүүлдэггүй, шаардлага тавих хяналт сул байжээ” гэсэн мэдээлэл тавигдав.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ч цахим хуудастаа "… Монгол Улсын хууль тогтоомуийг удаа дараа зөрчиж, хууль бус олон алдаа гаргасан Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт орших Зүүн болон Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцаллаа. Татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлэл өгсөн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон БНХАУ-ын иргэдийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Цагаан мөнгөний орд”-ыг хууль хяналтын байгууллагуудын хамт өөрийн биеэр газар дээр нь очин ажиллаж тусгай зөвшөөрлүүдийг цуцлав” гэж мэдэгджээ.

Энэ ажиллагааны дуулиан одоо ч намдаагүй байна. Цахим сүлжээнд зохион байгуулалттай шинжтэй Г.Занданшатарын удирдсан "тусгай” ажиллагааг дэмжих байдал анзаарагдаж байна.

Гэхдээ Монгол Улсын гадаад бодлого, дотоод хууль эрх зүйнхээ талаас харвал бидний эрх ашигт үл нийцнэ. Манайхны цахим сүлжээнд баясч догдлоод, хөөрч онгироод байгаа нь лав бодит үнэлэлт дүгнэлт огтоос биш.

Г.Занданшатарын удирдсан энэ ажиллагаанд Тагнуулын байгууллагын ажилтнууд голоон оролцож байгааг МҮОНТВ-ийн сурвалжлах багийн бэлдсэн мэдээлэл, бичлэгээс харав.

ЗГХЭГ-ын даргыг дагаж очоод телевизийн камерын өмнө, ингэж "нээлттэй тусгай ажиллагаа” явуулсан Тагнуулын байгууллагынханд нэг их таатай байгаагүй л болов уу.

Та бод доо. Тагнуулын байгууллагын үйл ажиллагаа далд байх ёстой. Тэд уг нь хүний нүдэн дээр ингэж ажиллагаа явуулдаг ч үгүй. Тэдний бүх хөдөлгөөн нууц байдаг. Үүх түүх нь 100 жилээр яригддаг.

Ийм чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг Тагнуулынхныг гэгээн цагаан өдөр, камераар бичлэг хийж байгаад хэдэн муу хамгаалагч нэртэй пөөнийсөн хүмүүстэй "зодолдуудаг” нь яаж байгаа юм бэ?

Тагнуул, тусгай албаны туршалагатай хүмүүс үүнийг хараад "…Зэвсэг агссан тусгай албан ажилтан микрофон агссан сэтгүүлч хоёр хамтаар "тусгай ажиллагаа”-нд орохыг үздэг аж” хэмээн дуу алдаж байна.

Цөөн үгээр хэлсэн чухам үнэн нь энэ юм.

Уг нь Улсын хүч цэрэгтээ гэдэг. Цаагуураа бол Тагнуулын байгууллага Монголын далд сүр хүч болж ирсэн байдаг юм.

Манай тагнуулчид хэдхээн жилийн өмнө 2-3 их гүрнийг дамжуулаад бүхэл бүтэн хүн аваад ирсэн л юм даа.

Үүнээс өмнө, 2018 оны аравдугаар сарын 3-ны өдөр Тагнуулын байгууллагаас "Голомт” хотхонд явуулсан ажиллагаа бүтэн өдөржин "лайв”-дуулж, дүнд нь баахан даапаалуулсан. Тэр арай гэж мартагдах шахаж байхад энэ явдал болсон нь  шархан дээр давс асгах шиг л юм болгов.

Өөрөөр хэлбэл, үр дүнг нь нарийн тооцоолоогүй, хууль дүрэмд нийцэх эсэх нь бүрхэг, зүгээр л нэг "поп” ажиллагааны хөлд Монголын Тагнуулын байгууллагын нэр хүнд үрэгдсэн явдал боллоо.

Нөгөөтэйгүүр энэ ажиллагааг удирдагч ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар бол ард нь гарах үр дүнг мэдэхийн дээдээр мэдэж, мэдрэхийн цаагуур мэдрэх ёстой хүн.

Орост хоёр дээд сургууль төгссөн, Америкийн Стэнфорын их сургуульд судлаачаар ажиллаж байсан, УИХ-д гурван удаа сонгогдсон, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүн байгаа юм.

Тэгсэн мань эр Салхитын уурхайнханд тусгай зөвшөөрөл цуцалсынг мэдэгдсэний дараа түүнд оролцсон хууль хүчнийхнийг жагсааж байгаад "…Том утгаар нь авч үзвэл манай Засгийн газрын, манай Ерөнхий сайд Хүрэлсүхийн зорилго чиглэл бол Монголын ард түмэн баялгийнхаа эзэн байх ёстой, цөөхөн гэр бүл, гадна дотнын томоохон компанийн гар хөл болсон цөөхөн этгээдүүд хэт их баяждаг, ард түмэн нь ядуу, утаатай, орон сууцгүй, төрийн албан хаагчид нь цалин хөлсгүй, зэвсэгт хүчин нь зэвсэг техник хэрэгсэлгүй, ийм ядарсан дорой байдлаас улс сэргэхийн тулд алтан дээр суусан гуйлгачин биш баялагтаа эзэн болох эхлэл тавигдаж байгаа, жим болж байгаа хэрэг ээ” гээд авч өгч байна.

Г.Занданшатарын хэлснээр энэ бол эхлэл гэж байна. Тэгэхээр дараагийн удаад Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь бас л тагнуул, цагдаа, тусгай албаныхныг зэвсэглээд "Цагаан суварга” руу, дараа нь Оюутолгой гээд очно гэсэн үг үү?!

Ер нь бол ЗГХЭГ-ын дарга нь зэвсэг агссан хууль хүчнийхнийгээ дагуулаад уулгалан дайрах хэрэг байсан уу. Үгүй юм.

Монгол Улс хуультай, журамтай. Салхитын ордыг эзэмшиж буй хөрөнгө оруулагчид Монголын хуулийг зөрчсөн байхад тусгай зөвшөөрлийг нь цуцлах хуулиар олгогдсон эрх бүхий АМГТГ гэж бий. Тэндээс цуцлаад л болох эд байв.

Ямар ч байсан шинэ он гарсны дараа үүний үр дагавар ямар нэг байдлаар илэрч, бид түүнийг нь үзэж амсах нь нэгэнт тодорхой боллоо.

Учир юу гэвэл, Засгийн газрын хариуцлагатай албан тушаалтан хууль хүчний байгууллагыг удирдан ингэж ажилласан нь Гадаадын хөрөнгө оруулагчдад, гадаадын хөрөнгө оруулалтад маш онцгүй анхааруулгыг өгсөн хэрэг болов.

Мөн тус уурхай, ордыг эзэмшиж буй БНХАУ-ын иргэдийг онцлон хэлж, ярьж, мэдэгдэл хийсэн нь тус улсын зүгээс үүнд ямар нэг байдлаар анхаарал хандуулах суурийг тавилаа.

Ингэхээр наанадаж Олон улсын Арбитрын шүүхэд, цаанадаж БНХАУ-ын зүгээс ямар нэг бодлого илээр болон далдуур мэдэгдсэн чангахан "шанаа”-г бидэнд өгөх нь дамжиггүй. Адаглаад л тэд Эрээнийхээ "хаалга”-аа хаагаад, өнөөх Тавантолгойн хэрүүлтэй уруултай нүүрсийг маань авахаа болиход бид юу болох билээ дээ.

Ер нь бол бид хаа хаанаа жаахан бодох цаг болсон байна.

Өнөөдрийн Хятад бол 1921 оны гамин цэргүүд биш гэдгийг, гадаад бодлого бол манай Үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг байдгийг, Монгол Улсын эдийн засаг, улс  төрийн бодлого юун дээр яаж тогтож байгааг ухаарах цаг ирсэн байна.

Юутай ч энэ явдал болоод өнгөрлөө. Тиймээс Засгийн газрын энэ үйлдлийн дараа бид урдаас ирэх "шанаа”-г яаж даахаа л хүлээгээд сууцгааж байх уу даа.

 

Эх сурвалж: polit.mn

Г.Занданшатарын Салхитын орд руу дайрсны хариуд Хятад улс бидэнд ямар “шанаа” өгөх вэ?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани