Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

 

Утаа, Монголын нийгэмд үхлийн харанга дэлдээд олон жилийн нүүр үзлээ. Монголын төр засгийн эрхийг үе үеийн турш барьж ирсэн мафийн бүлэглэлийнхэн наанаа “хотын утааг бууруулна” гэж амлаад, цаашаа харан “Утаатай л байгаасай” гэж залбирч суудаг юм. Яагаад гэвэл, хүйтэн сэрүүний улиралд хотын агаарын бохирдлыг бууруулах нэрээр их мөнгө төлөвлөж, ах дүү, хамаатан саднаараа хувааж авах ганцхан зорилготой.

Далдуур “Утаагүй зуух”, “Утаагүй түлш”, “Цэвэр агаар сан”… гэхчлэн байгууллага байгуулчихсан, хүмүүс томилчихсон хүлээж байдаг юм. Тэднээрээ дамжуулаад 500-600 тэрбум төгрөгийг хуваагаад хүртчихсэн нь одоо ил тод болоод байгаа. Хотын утаа буураагүй, жил тутам өссөөр, жилд хүүхэд голдуухан 1400 хүний амийг авч одоод байгаа.

 

Хотын утааг бууруулах ямар олон сайхан төсөл, санал санаачлагууд гарсан гээ! Эрх мэдэлтнүүд бүгдийг нь нам дарж, цоожтой ширээндээ хийгээд мартсан. Тэд, хүүхдүүд, хөгшид өвгөдийн эрүүл мэнд, амь насаар тоглохыг юман чинээ бодоогүй. Утааны цаана мөнгө л тэдэнд харагдаж байсан. Тэр олон төсөл, санал санаачлагуудаас би зөвхөн нэгийг нь энд авъя.

 

Хотын утааг гуравхан сарын дотор 65-70 хувь бууруулах, инженер Д.Рэнцэндоржийн төсөл. Энэ хүн төслөө бариад 10 жил дээдсийн хүрээлэнгээр тэнэж, хад мөргөсөөр үр дүнг нь үзэж чадалгүй өнгөрсөн жил хорвоог орхисон. Инженер Д.Рэнцэндорж гэж хэн юм бэ? гэж та нар надаас асуух байх. Цахилгааны инженер мэргэжлийн хүн. Уул уурхайн яам, IV цахилгаан станц зэрэг газарт дан нүүрсний чиглэлээр ажиллаж байсан хүн л дээ. ТЭЦ-4–ийн нүүрс дамжуулах албыг 20 жил удирдаад тэтгэвэртээ гарсан. Хүмүүс бол түүнийг “Нүүрсний бурхан” гэдэг байсан юм. Тэгээд ч олон жил зүтгэсэн мэргэжлийнхээ өвчнөөр таалал төгссөн. Д.Рэнцэндоржийн төслийн эхний хэсэг нь нүүрсний судалгаа юм. Монголын гол хэдэн уурхай Шивээ–Овоо, Багануур, Шарын гол, Таван толгойн нүүрсний үнслэг, чийглэг, утаа, илчлэгийг лабораторийн аргаар шинжлүүлсэн байдаг. Ингэхэд:

 

Утаа ялгаруулалтаар Шивээ-Овоо 42 хувь, Багануур 36.5 хувь, Шарын гол 30 хувь, Тавантолгой 9 хувьтай байлаа. Та энд нэг зүйлийг анхаараарай. Бидний түлж байгаа Багануурын нүүрсний утаа, Хятад руу гаргаж байгаа Таван толгойн нүүрсний утаанаас дөрөв гаруй дахин их байгаа юм. Өөрөөр хэлбэл эрх баригчид биднийг хамгийн их утаатай нүүрсээр утчихаад, утаагүй нүүрсээ Хятад руу бараг үнэгүй шахам гаргаж байлаа. Эхний үед тонныг нь найман ам.доллараар гаргаж байсан гэдэг. Одоо бол арай өөр болоо биз дээ. Дээрх дөрвөн уурхайн нүүрсийг илчлэгээр нь авч үзсэн байна. Шивээ-Овоогийнх 2800-3000 ккал/кг, Багануурынх 3000-3800 ккал/кг, Тавантолгой 8000-12000 ккал/кг байгаа юм. Тавантолгойн нүүрс ямар лут илчлэгтэй нь тодорхой байгаа биз. Шивээ-Овоогийн нүүрснээс л гэхэд дөрөв дахин их байна. Ийм илчлэгтэй сайхан нүүрсээ л ард түмнээсээ харамлаад гадагш нь зөөгөөд байгаа юм шүү дээ.

 

Үнслэгийг нь үзье. Шивээ-Овоо 15 хувиас дээш, Багануур 10.6 хувь, Шарын гол 10 хувь, Тавантолгой найман хувь байна. Хамгийн бага үнслэгтэй нь Тавантолгойнх. Эндээс үзвэл Тавантолгойн нүүрс нь Шивээ-Овоогийнхоос хоёр дахин бага үнс гаргаж байна. Хотын энэ их үнсний тал хувь нь арилна гэсэн үг. Чийглэгийн хувьд Шивээ-Овоо 41.6 хувь, Багануур 37.5 хувь, Шарын гол 34 хувь, Тавантолгой 30 хувьтай байна. Энэ шинжилгээнээс үзвэл бид хамгийн муу түлшийг нь түлж хордон, Хятадууд хамгийн сайн түлшээр маань өөрийнхөө болон дэлхийн зах зээлийг хангаж байгаа юм. Ийм алт шиг сайн нүүрсээ Монголын мафийнхан тонныг нь найман ам.доллараар гаргаж, зөрүүг нь халааслаж баяжсан. Тэр оффшор бүсэд нуусан их валют, дэлхийн аль сайхан нутаг орнуудад босгосон үл хөдлөх хөрөнгүүд, Улаанбаатарт байгаа алтан абжуртай байрууд чинь цөм энэ газрын баялагийн маань үнэ хөлс явж байгаа юм. Олон түмний шаардлагаар Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулж нэмсэн боловч, үр ашиг нь жирийн ард түмэнд одоо болтол хүртээгүй л байгаа. Тавантолгойн алт шиг нүүрсний далд эзэд өнөөдөр УИХ болон төр засгийн удирдлагад суусаар, биднийг хортой утаагаар утаж басамжлан доромжилсоор л байгаа.

 

Инженер Д.Рэнцэндорж маань дээрх судалгааныхаа үндсэн дээр Тавантолгойн коксжсон нүүрсээр нийслэлийнхээ гэр хорооллыг хангаж, гуравхан сарын дотор хотын утааг 65-70 хувь бууруулах төсөл санаачилсан юм. Гол ач холбогдол нь хотын утааг огцом бууруулах явдал. Тавантолгойн коксжсон нүүрсийг Улаанбаатар луу татаж, гэр хорооллынхныг утаагүй, илчлэгтэй нүүрсээр хангая л гэсэн санаа.

 

Төслийн дараагийн хэсэг нь хэдийд яаж татах вэ гэсэн асуудал. Зун намрын 3-4 сард, тухайлбал зургаа долоо, найм, есөн сард коксжсон нүүрсийг Улаанбаатар луу татах юм. Коксжсон нүүрсний өчүүхэн хэсэг нь нийслэлийн гэр хорооллыг хангах тооцоо гаргасан. Тавантолгойгоос Улаанбаатар-Сайншандын төмөр замын хамгийн ойр өртөөнд машинаар буулгана. Тэр өртөөнөөс Улаанбаатар хот руу тээврийн вагоноор зөөчих юм. Нийслэлд гучаас дөчин машинтай жижигхэн аж ахуй байхад л хэрэгцээнийхээ бүх нүүрсийг 3-4 сарын дотор зөөчих юм билээ. Төмөр замын өртөөнд туслах зам дээр вагонд нүүрсээ буулгах өндөр вандан барина. Уурхайгаас ачсан нүүрсээ шууд вагонд буулгаад хот руу зөөхөд ямар ч саад бэрхшээл байхгүй. Цаашдаа Улаанбаатар-Сайншандын төмөр замын өртөөнөөс Уурхай руу салаа зам тавих шаардлагатай гэж үзсэн. Юутай ч эхний ээлжинд төмөр зам руугаа машинаар зөөнө гэж төсөл боловсруулсан.

 

Төслийн гурав дахь хэсэг нь гэр хорооллынхонд яаж хүргэх вэ гэсэн асуудал. Хотод 30-40 машинтай жижигхэн аж ахуй байна гэж түрүү хэлсэн. Энэ аж ахуй, дарга, ня-бо, борлуулагчид гэх мэт цөөн орон тоотой. Тусгай хашаанд нүүрсээ буулгаж аваад савлаж юм уу, савлалгүйгээр гэр хорооллынхонд хүргэх юм. Ямар ч саад бэрхшээл байхгүй.

 

Төслийн дөрөв дэх хэсэг нь үнэ тарифийн асуудал. Инженер Д.Рэнцэндорж маань эхний ээлжинд, тухайлбал анхны жилд коксжсон нүүрсээ иргэдэд Багануур, Налайхын нүүрсний үнээс илүү гаргахгүйгээр борлуулъя гэж төсөлдөө тусгасан байгаа. Бид хоёрын зөрдөг нэг л санал байсан. Би бол эхний жилд энэ нүүрсээ иргэдэд үнэгүйгээр тараая гэдэг юм. Боломжийнхоо хэрээр аваг. Байгалийн хишгээ жинхэнэ утгаар нь хүртэг. Монгол Улс түүгээр хоосорчихгүй гэдэг юм.

 

Би яагаад энд “хошуу дүрдэг вэ” гэхээр бас учиртай. Төслийг инженер Д.Рэнцэндорж боловсруулсан. Намайг сурталчилгаандаа хань татсан юм. Бид хоёр олон хаалга мөргөж, олон даргын нүүр үзсэн дээ. Болохгүй, бүтэхгүй зүйл байна гэж хэлдэггүй юм. Их сайхан санаа байна, харж үзье гээд л аваад хоцордог. Тэгээд л таг чиг. Бодвол өнөөх Тавантолгойг эзэмшсэн мафийнхан нь зөвшөөрдөггүй байх л даа. Янз бүрээр л бид хоёрын санаа бодлыг мохоож байсан л даа. Нэг том дарга, “Коксжсон нүүрсийг гэрийн нөхцөлд түлж болдоггүй юм. Илчлэг ихтэй тул төмөр зуухыг чинь хайлуулж аюул болно” гэсэн. Ер нь эсэргүүцдэг гол санаа энэ л дээ. Коксжсон нүүрсийг яаж түлэх, хэрхэн ашиглахыг төсөлд хавсаргасан байгаа л даа.

 

Би бол коксыг хар залуугаасаа мэднэ. Түлж байсан. Утаагүй, гайхалтай сайхан түлш. Илчлэг ихтэй учир дан төмөр зууханд тохиромж муутай. Бид хөдөө шавар зуух юм уу, шавар пийшинд, эсвэл зуухаа туйпуугаар доторлоод түлдэг байсан. Одоо ч говийн аймгийнхан тэгээд л түлж байгаа. Аюул осол болсон дуулдахгүй л юм.

 

Миний дүү, (төрсөн эгч дүүгийн хүүхэд) геологи минералогийн ухааны доктор профессор М.Жамсран энэ говийн хэдэн том ордыг судалж Цагаан-Суврагын ордоор докторын зэрэг хамгаалсан хүн л дээ. Хөдөө хөхөрч, гадаа гандаж явахдаа бидэнд янз бүрийн зүйл аваачиж үзүүлдэг, тайлбарладаг байсан юм. Тэрний нэг нь кокс. Гал дээр хийчихэд ямар ч утаагүй, улайгаад л шатаад байдаг нүүрс байж билээ. Өнөөдөр жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих гэнэ. “Тавантолгой түлш”-ийн үйлдвэрлэсэн анхны шахмал түлш түрүүчээсээ нийслэлд ороод ирчихсэн айлууд түлж байна. Яг л нөгөөх кокс байна билээ. Юутай холиод бөөрөнхийлчихсэн юм мэдэхгүй. Би бодохдоо коксны нунтаг хог, хятадуудын голоод хаячихсан өнгөн давхаргын коксжсон нүүрсийг ямар нэг зүйлтэй хольж багсраад бидэнд өгч байгаа болов уу?! Арваад жилийн өмнө монголчуудаасаа харамлаад, цааш нь зөөж байсан коксжсон нүүрсээ бидэнд өгөөгүй л байх. Ер нь арваад жилийн өмнөөс инженер Д.Рэнцэндоржийн төслийг хэрэгжүүлсэн бол өнөөдөр энэ утаа гамшгийн хэмжээнд хүрэхгүй л байсан.

 

Монголын төр, Улаанбаатарын утааг гамшгийн хэмжээнд хүрсэн гэж нэлээд хэдэн жилийн өмнөөс зарласан. Жилд, утаанаас болж 120-140 хүүхэд нас бардаг гэсэн статистик бий. Арван жилийн хугацаанд 140000 хүүхэд нас барах юм гэнэлээ. Сири, Ирак, Афганастанд ч ингэж олноороо нас бардаггүй л гэх юм. Тэгэхэд дайн дажингүй Монголд!!!

 

Одоо яах вэ? гэсэн асуудал тулгарч байна. Засгийн газар бол хөрөнгө мөнгө гаргаад чадлаараа л зүтгэж байх шиг байна. Доор нь байгаа энэ “хөлдүү” сайд дарга нарын байгаа царайг. Өнөөх л идэж сурсан дарга нарын хэдэн компанидаа “утаагүй зуух”, “утаагүй түлш”, “яндангийн шүүлтүүр” захиална гэнэ. Энэ хэдэн компаний чинь ард төрийн томчуул байгаа юм. Тэд нь төсөвт олон тэрбум төгрөг тусгуулж өгдөг. Компанийн эзэд нь хуваагаад хүртчихдэг, хотын утаа нэмэгдээд байдаг гажууд тогтолцоотой.

 

Мэдлэг мэргэжилгүй, авах идэхээс өөр юм боддоггүй сайд дарга нар, мөн ч хөгийн юм гаргаж ирэх юм даа. Саяхан 0-5 насны хүүхэдтэй эхчүүд, жирэмсэн эмэгтэйг утааны улиралд хотын ойролцоох амралтанд тав хоног амруулахад зориулж найман тэрбум төгрөг гаргуулахаар Засгийн газарт оруулсан байна билээ. Хотын ойролцоох дарга сайд нарын 29 амралтанд найман тэрбум төгрөг шахах нь л дээ. Энэ бол хэн ч бодсон тэнэг асуудал. Азаар Засгийн газар энэ саналыг хүлээж аваагүй байна билээ. Ийм юм бодож суудаг бас дэмждэг “Мануухайнууд” Монголын төрийг эзэлчихээд ажил явуулахгүй байгаа юм.

Олон түмэн, агаарын бохирдлыг бууруулахын тулд яавал зохистой талаар олон янзын санал санаачилга гаргаж байгаагийн заримыг дурьдвал:

 

1.Жил бүр олон арван тэрбум төгрөг төсөвлөж аваад, агаарын бохирдлыг бууруулахад биш зүгээр л хуваагаад завшчихсан Засгийн газрын тэргүүнүүд, холбогдох яамдын сайд, газрын дарга нар, тэдний хамаарлын компаниудыг нэн даруй шалгаж, хариуцлага тооцон, ашиглаж шамшигдуулсан хөрөнгийг эргэж төлүүлье гэж байна. Улсыг хохиролгүй болгоё.

 

2.Сүүлийн үед, бүр инээдэмтэй юм болж байна. Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд, шадар сайд байсан, одоо Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх байгаа Н.Алтанхуяг гэнэт ухаан орсон юм шиг “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн байгуулаад шударга бусын хонгилыг нураана гэж дөвчигнөж байх юм. Шударга ёсыг тогтоохын төлөө тэмцээд, бүр шударга бусын хонгилыг үнсэн товрог болгочих хэмжээний албан тушаал, эрх мэдэл Н.Алтанхуяг гэж хүнд байсан. Тухайн үедээ даанч дуугардаггүй, харин “Цэвэр агаар сан” мэтийн дэл сул хөрөнгийг гэр бүл ойр дотныхноороо нийлээд хүртчихсэн нь худлаа гэж үү?! Хотын утааг бууруулах бүхий л боломж Н.Алтанхуягийн Засгийн газарт л байсан. Хүмүүс Н.Алтанхуягийн хүн чанарын талаар нэг л зүйлд дэндүү харамсаж байдаг. Цэвэр агаар сангийн хэрэгт холбогдсон охиныхоо төлөө яаж бачимдаж хашгирч байлаа даа. Тэгсэн чинь хүргэн Дэнзэнгээ шоронд ороход огт дуугарсангүй гэдэг юм. Ийм л “эмгэнэлт драмууд” энд тэндгүй сонсогдох боллоо.

 

3.“Тавантолгой -түлш” гэв үү дээ, том үйлдвэр байгуулаад, коксжсон нүүрсний өнгийг хувирган бөөрөнхийлж, хотод оруулж ирэн худалдах юм байна. Миний бодлоор бол эхний жилд энэ түлшээ ядарсан ард түмэндээ үнэгүй тараачих л даа. Таван толгойн нүүрсийг сорчилж зөөгөөд Хятад руу гаргачихсан хэдэн компаний эзэд, тэдний ард байдаа улс төрчид газрын хэвлийн баялагаар минь, арав хорин үеэрээ идэх хөрөнгө хураасан нь үнэн. Тэр бөөрөнхий түлшээр нийслэлийхнээ хэдэн жил үнэгүй хангахад хотойхгүйдээ. Ард түмэн минь “Байгалийн хишиг”, “Эрдэнийн хувь” гэдгийг ганц удаа ч болов сэтгэл зүрхээрээ мэдрэг л дээ. Олон жил 1072 хувьцаа гэж хуурсныг чинь цайруулъя.

 

4.Хууль хяналтын байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцсон шалгалтын групп байгуулан түрүү жилүүдийн олон тэрбум төгрөгийн зарцуулалт, хүмүүсийг илрүүлж, хуулийн дагуу хатуу арга хэмжээ авъя гэцгээж байна.

 

5.Жил болгон автотээврийн хэрэгслэлийн үзлэг явагддаг. Энэ үзлэг зөвхөн мөнгө л олох зорилготой. Замаар ямар машин нь танигдахгүй бөөн хар утаа өнхөрч байхад Замын цагдаа, шинжилгээний газрууд нь огт анхаарахгүй байгаад цэг тавих цаг болсон. Утаа их хаядаг машиныг замын хөдөлгөөнд оруулахгүй журамлая л даа.

 

6.Агаарын бохирдлыг бууруулна гэж худлаа амлалт аваад тэрбум тэрбумаар нь хувааж завшсан хүмүүсээс, утаанаас болж нас барсан мянга мянган хүүхэд, настныхаа амийг нэхье.

 

Г.ЖАМЪЯАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани