Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

УИХ-гишүүн Н.Оюундарь 80 хувь эзэмшдэг компаниа өөрт хамааралгүй гэж мэлзэв

Улсын төсвөөс нэн хөнгөлөлттэй ЖДҮХС-гийн зээлийг хувааж авдаг УИХ-ын гишүүдийн баримтуудыг бид цувралаар хүргэсээр байгаа билээ. Энэ удаад тус сангаас хамаарал бүхий буюу хүүгийнх нь “Ред стар клуб” компани 800 сая төгрөгийн зээл авснаар албан тушаалтнуудын буухиаг УИХ-ын гишүүн Н.Оюундарь үргэлжлүүлж, баримтаар нотлогдсоныг эргэн сануулж байна.

Парламентад суудалтай эмэгтэй гишүүний нэг бол Н.Оюундарь. Тэрбээр ажлын гараагаа Монголын үндэсний бүтээмжийн төвөөс 1995 онд эхэлж, олон улсын төсөл хөтөлбөрт ажиллаж байгаад 2000 онд Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хэлтсийн дарга болсон. Ингээд 2008-2014 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2014 оны арванхоёрдугаар сараас 2015 оны наймдугаар сар хүртэл Гадаад хэргийн дэд сайдаар ажиллажээ. Тэрбээр энэ парламентын гишүүдээс гэр бүлийн орлогоороо тэргүүлдэг нэгэн юм. Түүний гэр бүлийн нийт орлого нь жилдээ нэг тэрбум 843 сая 822 мянган төгрөг хүрдэг аж. Мөн 350 саяар үнэлэгдэх гурван орон сууцтай, 830 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй, 216 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгажээ. Одоогоор ‘Бльюмон’ ХХК, ‘Шөлөндөө’ ХХК, ‘Ньюбулл’ ХХК, ‘Сура хаус’ ХХК, ‘Цэ энд Цэ’ ХХК, ‘Нью Мохито’ ХХК, ‘Бльюмон Пропертийс’ ХХК, ‘Риаж’ ХХК, ‘Нарны эрхэс’ ХХК, ‘Бльюмон Катеринг’ ХХК, ‘Монгол шар Айраг Брювери’ ХХК, ‘Түрэлт’ ХХК, ‘Петротранс Топ’ ХХК, ‘Петротранс Дорнод’ ХХК, ‘Петротранс’ ХХК, ‘Эрдэнэс Таван толгой’ ХК, ‘Боб фрэндс’ ХХК-иудыг 30-100 хувийг эзэмшдэг байна.

УИХ-ын гишүүд дундаа ийн гэр бүлийн орлогоороо гуравдугаарт эрэмбэлэгддэг Н.Оюундарь гишүүний гэр бүл жижиг, дунд бизнес эрхлэгчид мөн үү гэсэн асуулт эрхгүй төрж байна. Эсвэл “Олигарх” баян гэгддэг Н.Оюундарь гишүүн жижиг, дундын зээлээс авахгүй л бол дутчих гээд байв уу. Үнэндээ хэдэн үеэрээ ч идэж барахгүй их хөрөнгө мөнгөтэй байж хэдэн борчуудын талхнаас хуваалцаж суухаасаа ичих хэрэгтэй. Даанч манай улстөрчдийн ичих булчирхай нь ажиллахгүй л дээ.

Зээлийн тухай УИХ-ын гишүүн Н.Оюундарь хэвлэлд өгсөн зээлийн талаарх тайлбартаа "Манай хүүгийн компани П.Сэргэлэн сайдын үед зээлийн шалгуурыг хангаад, зээл авахаар тодорхойлогдсон байсан. Гэсэн ч төсөв мөнгөгүй учраас авч чадаагүй. 2016 онд шалгуурыг нь хангасан ч сүүлд Б.Батзориг сайдын үед зээлээ авсан. Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй эрхлэх төслөөр зээл авсан" гэсэн байдаг.

Гэсэн ч гишүүний 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгт хүүгийнхээ хэмээн тайлбарлаж буй "Рэд стар клуб" ХХК-ийн 80 хувийг эзэмшдэг болохоо мэдүүлжээ. Аливаа компанийн эзэмшлийн дийлэнх буюу 80 хувийг эзэмшинэ гэдэг нь "Рэд стар клуб" ХХК УИХ-ын гишүүн Н.Оюундарийн л компани гэсэн үг. Энэ бол бултах аргагүй үнэн.

Хэдийгээр ЖДҮХС-гаас зээлийг авсан түүний хүү С.Бат-Ерөөл 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр бүх зээлээ төлж барагдуулсан ч энэ бол жинхэнэ хүлээх хариуцлага биш. Өнөөдөр монголчуудын хэдэн хувь нь халааснаасаа бэлэн 800 сая төгрөг гаргаад зээлээ төлөх чадвартай билээ. Хэд нь өндөр хүүтэй орон сууцны ипотек, цалингийн зээлтэй билээ. Хэд нь халаасандаа талхны мөнгөтэй байгаа билээ. Эрх мэдэлтнүүд энгийн ардаар үнэхээр тохуурхаж чадаж байна.

Тэгвэл Н.Оюундарийн хүү С.Бат-Ерөөл хэлэхдээ “Миний 80 хувийн хувь эзэмшдэг “Рэд Стар Клуб” ХХК ЖДҮХС-тай 2018 оны тавдугаар сарын 30-ны өдөр хөнгөлөлттэй зээлийн гэрээ хийж, зургадугаар сарын 11-нд санхүүжилт орж ирсэн. Бид үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэн нарийн ногоо тариалах дөрвөн улирлын хүлэмж барьж иргэдээ экологийн эрүүл нарийн ногоогоор хангах төсөл эхлүүлэн өнөөдрийг хүртэл цаг тухай бүрт зээлээ хуваарийн дагуу төлж төслөө хэрэгжүүлж эхлээд байсан ч сүүлийн өдрүүдэд сошиалаар явсан ЖДҮХС-тай холбоотой асуудал, цаг үеийн байдлаас шалтгаалж 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр зээлийг хугацаанаас өмнө бүрэн барагдуулж дууслаа. Миний ээж УИХ-ын гишүүн Г.Оюундарь манай компанийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй, үүсгэн байгуулаагүй цэвэр миний үүсгэн байгуулсан компани. Мөн энэхүү зээлийг ямар нэгэн банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж ард иргэдэд өндөр хүүтэйгээр зээлүүлээгүй гэдгээ бас тэмдэглэж байна. Та бүхнээс уучлал хүсье” гэжээ. Ингэж гэр бүлээрээ бүлэглэн, үгсэн хуйвалдаж ард түмний боломжоос хулгайлах шаардлага байна уу гэдэгт л хүмүүс бухимдаад байгааг ойлгох хэрэгтэй болов уу.

Өнөөдөр ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд маш их хэмжээний зээл авсан дуулианыг намжаах сонирхолтой байгаа. Зээл авсан гишүүдийн нэрс ч нэмэгдэж, зарим компаниуд зөвхөн энэ сангаар тогтохгүй “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”, “Мал хамгаалах сан”-гаас ч зээл авсан байж болзошгүй байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Би зээл авахад нөлөөлөөгүй. Надаас ЖДҮ-ийг дэмжих сангийн зээл гэж бага хүүтэй зээл байдаг юм байна. Энэ зээлийн хөтөлбөрт хамрагдъя гэж асууж байсан. Бүх шалгуурыг нь хангаад, ном журмынх нь дагуу л авсан.Миний хүү Сэлэнгэ аймагт фермерийн аж ахуй байгуулахаар зээл авсан. Сэлэнгийн ард иргэдтэй хамтраад ажиллаж байгаа. Ийм л жижиг бизнес эрхлэхээр зээл авсан. Зээлийн төлөлт нь тэр аж ахуйн нэгжийн л асуудал” гэж хэлсэн байдаг.

ЖДҮ-ийг дэмжих сан байна уу, юу байна зээлд эрх мэдэлтнүүд, түүний хамаарал бүхий компаниуд л хамрагдах магадлал өндөртэй байдаг. Татвар төлөгчдийн халааснаас гарсан мөнгийг танил тал, эрх мэдлээрээ далайлган зээл гэдэг нэрийн дор хуваагаад авчхаж байгаад жижиг, дунд бизнес эрхлэгчид гомдолтой бас бухимдалтай байна. Хэдийгээр зээлээ эргүүлэн төлсөн гэж байгаа ч шударга үнэн гэж байдаг бол хуулийн дор тэгш эрхтэй байж, бүгд шалгуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Бараг л таван сарын өмнө гарсан ЖДҮХС-гийн дуулианыг нөгөө дуулианаар намжааж, эрх баригчид эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэргийг дараад өнгөрөөх санаатай байгаа аж. Төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцах схем гаргасан намынхаа нөхдийг намаас хөөх шийдвэр гаргасан МАН-ынхан одоо ЖДҮ-тэй нэр холбогдоод байгаа эрх мэдэлтнүүдэд ч хариуцлага тооцох цаг нь болсон. Ард түмэн ч ардчилсан улсад амьдарч байгаагийнх хуулийн дор бүгд эрх тэгш байх ёстой гэж үзэж, ЖДҮ-чдэд хэзээ хариуцлага тооцохыг хүлээж сууна. Хариуцлага гэдэг нь зөвхөн Б.Батзориг, Я.Содбаатар нар шиг сандал ширээгээ өгөлцөөд дуусах бус, хуулийн хүрээнд шалгаж, шагнал шийтгэлийг нь өгөх ёстой гэсэн байр суурьтай байна.

Өнөөдрийн байдлаар эрх баригч МАН-ын УИХ дахь 65 гишүүний тэн хагас нь буюу 30 гаруй гишүүн ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдчихсон яваа. Нэг гишүүн нь хүчингийн хэргээр шалгагдаж, МАН-ын генсек нь хүртэл ийм хэрэгтэй нэр холбогдож, Засгийн газрын тэргүүн нь өөрөө ЖДҮХС-гаас зээл авсан гээд эрх баригч намынхан өнгөрсөн гурван жилд улс орныхоо төлөө юу ч хийлгүй өнгөрөөсөн. Алдагдсан цаг хугацааг хэзээ ч нөхөж болохгүй. Энэ хэрээр Монгол Улс, монголчууд хохирч, тоотой хэдэн томчууд нь баяжаад дуусаж байна. Танил тал, эд хөрөнгөөр алив юмсыг хэмжиж, хэрийн аавын хүүд олдоггүй сангийн зээлийг ах дүү, үр хүүхэд, хамаатан садан, нутаг усныхандаа олж өгдөг жалга довны муухай монгол зан, муухай монгол үзэл суртлаас бид хэзээ ангижрах вэ?

Б.Бямбасүрэн

Эх Сурвалж: Ардчилал таймс

 

УИХ-гишүүн Н.Оюундарь 80 хувь эзэмшдэг компаниа өөрт хамааралгүй гэж мэлзэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани