Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу толгойг гацаах нь орлогоо л “осгоож” байгаа хэрэг шүү

Оюу толгойг гацаах нь орлогоо л “осгоож” байгаа хэрэг шүү

 

Д.ПҮРЭВ, ҮНДЭСНИЙ ШУУДАН

Энэ жилийн Давосын чуулга уулзалтын үеэр Хятадын дэд дарга Ван Кишан "Поп улс төр дэлхийн эдийн засагт муугаар нөлөөлж байна” хэмээн илтгэл тавьж байлаа. Тэгэхээр поп улстөржилт гэдэг дэлхийн зовлон болчихсон хэрэг. Манайд ч ялгаагүй "баллаж” өгч байна даа.

Ерөөсөө төрийн хар хүн гэдэг ойлголт бүдгэрч (бүдгэрүүлж) сонгуулийн улстөрчид олноороо мэндэллээ. Нийтэд таалагдаж байвал юу ч хэлж чадах тэднийг нийгмийн учир мэдэх хэсэг нь хэдийнээ таниад байгаа. Нэг нам үнэмлэхүй олонх байхын зовлон нь сонгогдсон түшээд журмын нөхдөөсөө илүүгээ харуулж, уралдах зөн рүү түлхчихдэг аж. Хамгийн хорлонтой нь хуульт ёс, улс орны эдийн засаг хамаагүй болж байгаа нь юм. Олон тийшээ үсчилгүй Оюу толгойн далд уурхайн асуудлаар жишээ авч болж байна.

2016 онд шинээр эмхлэгдсэн парламент уламжлал ёсоор (Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эрх баригч бүр шалгадаг) "Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” ажлын хэсгийг 2018 оны гуравдугаар сард байгуулсан. Хангалттай ажилласангүй юу өнгөрсөн жилийн тавдугаар сард ажлын хэсгийг шинэчлэн байгуулж ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва сонгогдлоо. Бүрэлдэхүүнд нь ч өөрчлөлт орсон.

Тодруулбал, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг нэмж томилохоор шийдвэрлэв. Өмнө нь байсан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар дээр нэмэгдээд шүүдээ. Бүрэлдэхүүнийг өргөтгөсний зэрэгцээ төрийн бус байгууллага, парламентад суудалгүй намуудын төлөөллөөс ч ажлын хэсэгт шингээх нь тэр.

Ийнхүү уул уурхайг эсэргүүцэгчид гэмээр бүтэн бүлэг байгуулагдав. Дээр нь одоогийн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаар ахлуулсан УИХ-ын 15 гишүүнээс бүрдсэн Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх лобби бүлэг мэндэллээ. Олон жилийн турш поп улстөрчид, шантаажчин иргэний нийгмийн байгууллагуудын бай болсоор ирсэн энэ орд цагтаа эдийн засагт 17 хувийн өсөлт авчирч байсан ч ард түмний дунд нэр нь унаад байлаа.

Тэгэхээр жижиг тойрог дээрээс иргэдийн санал цуглуулан төр түшихээс өөр боломжгүй улстөрчдөөс бүрдсэн багийн хувьд зөвхөн "но” илрүүлэх ганцхан зорилготой замаар алхаж таарна.

Жижиг тойрог дээрээс иргэдийн санал цуглуулан төр түшихээс өөр боломжгүй улстөрчдөөс бүрдсэн багийн хувьд зөвхөн "но” илрүүлэх ганцхан зорилготой замаар алхаж таарна.

Нэг үгээр тэд ард түмнийхээ өмнө гавьяа байгуулах учиртай. Байгуулсан ч бололтой. Хэдэн өдрийн өмнө УИХ-аас байгуулсан Оюу толгойн гэрээнд шалгалт хийх ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва "Засаж сайжруулах зүйл нэлээд их байгаа учраас Оюу толгойн гэрээнд нэлээд өөрчлөлт оруулах ёстой. Далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах ёстой гэсэн дүгнэлт гарч байгаа.

Монгол Улсын язгуур эрх ашигтай холбоотой, дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалттай, гадаад дотоодынхонтой холбоотой асуудлаар гэрээ хэлэлцээнд өөрчлөлт оруулах, зарим гэрээг хүчингүй болгох асуудал гарах учраас ҮАБЗ-өөс чиглэл авах нь зөв гэж үзсэн. Гэрээг сайжруулах ёстой гэсэн дүгнэлтэд ажлын хэсэг хүрсэн тул Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын гишүүд санал дүгнэлттэй бүрэн танилцаж, няхуур хандаасай” гэлээ.

Ийнхүү эхлэх гэж олон жилийн драм туулсан манай улсад хэрэгжиж буй хамгийн том уул уурхайн төслийн ирээдүй бүрхэг болов. Бидний "Дубайн гэрээ” гэж хочилж заншсан баримт бичиг бол нэгэн цагт "Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” хэмээн ажлынхаа зургийг гаргаж байсан Ерөнхий сайд асан

Ч.Сайханбилэгийн 2015 оны тавдугаар сарын 18-нд хийсэн Оюу толгойн далд бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө л дөө. Гэрээг хийсэн талууд тухайн үедээ зургаан тэрбум ам.долларын хэлцэл болсон гэж байлаа.

Гадаад дотоодын судлаачид үр дүнгээ Монгол Улсын эдийн засагт өгнө хэмээн хүлээж байсан төлөвлөгөө нуран унах нь, энэ. Уг төслийг "стандарт бус” Засгийн газар байгуулан, хоёр том хөршийг давж алхан эхлүүлж байсан Ерөнхий сайд асан С.Баяр өнгөрсөн жилийн өдийд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "XX зуунд "Эрдэнэт”, XXI зуунд Оюу толгой хоёр л хөдөлсөн юм биш үү.

Олон юм нуршихгүй, ганц зүйл онцолж хэлье. Оюу толгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна. "Эрдэнэт” үйлдвэрээс ч том татвар төлөгч болсон. Дашрамд хэлэхэд, "Эрдэнэт” үйлдвэр маань эхний 25 жилдээ ерөөсөө ашиг өгөөгүй явсан байдаг юм” хэмээж байв.

Түүний сайн, муугаараа дуу-дуулан байж босгож үр өгөөжийг нь улсдаа оруулж явсан төслийн хоёрдугаар шат одоо гацах дээр туллаа. Хэдийгээр Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргэсэн төдий байгаа ч УИХ-ын бараг тал гишүүд нь шууд болон шууд бусаар оролцсон дээрх дүгнэлт чуулганаар ороод дэмжигдэхэд гайхах зүйлгүй.

Үр дүнд нь өнөөг хүртэл лавтай тоогоор 1.6 тэрбум ам.долларын (Чингис бонд 1.5 тэрбум ам.доллар) татвар төлсөн аж ахуй жагсаалтаас гарах боломжтой. ("Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес нэгэнтээ "Дотоодод зарцуулсан нийт хөрөнгө нь найман тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Зөвхөн үндэсний худалдан авалтад л гэхэд 2.5 тэрбум ам.доллар зарсан” тухай хэлж байв)

Оюу толгойн төсөлд манай талаас сухай улаан мөнгө ч зараагүй. Гэтэл энэ уурхай манай улсын хамгийн том татвар төлөгч болоод таван жилийн нүүр үзэж байна.

Ер нь тэгээд гэрээний сайн муу, сайхан муухайг ярихаас илүүтэй дам утгаараа өгч буй үр шимийг нь бас бодох хэрэгтэй. Тэнд ажиллаж буй 20 мянган монголчууд дэлхийн жишиг цалинг авч байгаа хүмүүс. Солонгост барлаг хийж буй монголчуудаас илүү цалин авч, дээр нь дэлхийд үнэлэгдэх мэргэжилтнүүд болж байгаа юм. Тэд ажилгүй болох, үгүй ядаж ажилгүй суух нь том эрсдэл биш юм уу.

Оюу толгойн төслийг эхлэхэд гадаадад ажиллах монголчуудын урсгал буурч байсан юм. Харин одоо энэ төсөл гацвал гадагшаа чиглэх ажиллах хүчний урсгалаа бид тогтоож дийлэх үү, 500 гаруй туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд дампуурах уу гэдэг асуулт гарч байна.

Ерөөсөө бидний ярих дуртай баялгийн хараал гэдэг бол аль нэг бөө удганы хийчихсэн зүйл биш юм. Тэр бол хувьдаа ашиг хайхдаа үй түмэн хүмүүсийг өдөөн турхирагчдын армийг хэлээд байгаа хэрэг. Манай улсаас гадны улсад гаргаад овойж, оцойтол мөнгө олж байгаа бараа, үйлчилгээ байна уу. Хэдэн малтайгаа байхад өлсөөд үхчихгүй боловч тэд маань татвар төлдөг бил үү.

Наад зах нь, 160 мянган төрийн албан хаагчийн цалин, цэцэрлэг сургууль, цэрэг зэвсгийн хангалтыг бүрдүүлдэг төрийн төсөв тэгвэл юунаас бүрдэж байна вэ. Муу сайнаараа хэлүүлсэн уул уурхайн бүтээгдэхүүн манай экспортын 90 гаруй хувийг эзэлж байна. Компани нинжа нь мэдэгдэхгүй байгальд баахан нүх ухаад зугтдаг жижиг нөхдүүдийг өмөөрөх гээд байгаа юм биш. Харин хэдий болтол хариуцлагатай уул уурхайгаа балбах гээд байгаа юм бэ гэдгийг л асууж байгаа юм.

Ер нь тэгээд хэл амны бай болоод байдаг ногдол ашгийг ч одоо тайлбарлах хэрэгтэй байх. Оюу толгойн 34 хувь нь Засгийн газрынх, 66 хувь нь "Рио Тинто”, "Айванхоу” болон өөр бусад компани, хувь хүмүүсийнх.

Ногдол ашиг гэдгийг Оюу толгой төсөлд хөрөнгө оруулсан хэн нэг нь түрүүлж хүртэхгүй. Ногдол ашиг хойшлогдсон бол энэ нь Засгийн газар болон бүх хөрөнгө оруулагчдад мөн адил хамаарна. Энэ ногдол ашгийг хүртэхийн тулд тодорхой үе шат туулдгийг бизнес гадарлах хүн бүр ойлгоно.

Тодруулбал, аливаа компани юуны өмнө олсон орлогоосоо үйл ажиллагааны (цалин хөлс, шатахуун, материал, түүхий эд, цахилгаан, ус болон бусад) зардлын төлбөрийг хийнэ. Дараа нь "debt service” буюу авсан зээлийнхээ хүүг төлнө. Хугацаа болсон зээлээ төлнө. Тэгээд "Taxes” буюу тухайн улс оронд өгөх татвар, хураамжаа төлнө. Энэ мэтчилэн олсон орлогоо зарцуулсаар хамгийн сүүлд "equity return буюу ногдол ашиг өгөх бөгөөд ингэхдээ эрсдэл үүрээгүй хувьцаа эзэмшигчдэд хамгийн сүүлд төлбөр хийнэ. Үүнийг бизнесийнхэн санхүүгийн хүрхрээ гэдэг.

Санхүүгийн хүрхрээний хамгийн сүүлчийн дамжлага дээр байгаа ногдол ашгаа хоосон бид улстөржилтөөрөө хойшлуулж байгаа юм. Оюу толгойг хөдөлгөсөн, түүний хоёрдугаар шатны төлөвлөгөөг баталсан хүмүүс өнөөдөр хуулийн байгууллагын хаалга татаад байна. Гэхдээ гэм буруутай эсэх нь энэ олон жил яагаад нотлогдохгүй байгааг ч бодох ёстой. Учир нь, Оюу толгойдоо биш улс төрийн талцал хуваагдал, нэгнээ намнах, нэр олох тулаанд байгаа юм.

Тийм болохоор л өнөөдөр далд бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах ёстой гэж дүгнэлт гаргаад байгаа багийн бүрэлдэхүүнийг харчих гээд байгаа хэрэг. Хэн нь ямар хууль баталж, хэний талд дуугарч, хэрхэн улс төр хийж ирснийг нь эргээд санахад л их юмны үзүүр цухуйна шүү дээ.


Оюу толгойг гацаах нь орлогоо л “осгоож” байгаа хэрэг шүү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани