Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга ба Оюутолгой...

Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга ба Оюутолгой...

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд  байгалийн баялагтай холбоотойгоор УИХ-ын нэр бүхий 20 гишүүн  "Стратегийн ордын 50-аас дээш хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна" гэсэн томьёоллыг оруулах саналыг ажлын хэсэгт гаргасныг  ТББХ хэлэлцэж  "Стратегийн орд, байгалийн баялгийг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх заалтад нийцүүлэн түүний үр өгөөжийг  дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно" гэж найруулж дэмжээд байгаа билээ.

ТББХ-ны дарга С.Бямбацогт ард түмний ашиг хүртэхээр хуульчилж байгаа энэ "ҮР ӨГӨӨЖ” гэдгийг  татвар хураамж, төлбөр, ногдол ашиг бүгд орно, "ДИЙЛЭНХ” гэдгийг 50+1 хувь гэдэг байдлаар томьёолсон гэдгийг тодотгосон.

Өөрөөр хэлбэл,  старатегийн ордын 51-ээс доошгүй хувь нь төрийн мэдэлд байх тухай юм. Энэ заалтад талархах нь зүй хэрэг. 

Нэгэнт Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ард нийтийн санал асуулгад шилжиж байгаа болохоор УИХ "тавьж хоносон” төслүүдээ хэлэлцэнэ.  Тэдгээрийн нэг нь Оюутолгойд хийсэн УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын дүн. Энэ асуудал ээлжит бус чуулганы хэлэлцэх хэргийн дараалалд явж байсныг лав анзаарсан байх.  Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн араас нь нэхэж нэмж байгаа энэ заалт Оюутолгойн асуудлыг хэлэлцэхийн өмнөх угтал удирдтгал болох магадлалтай.  Үүнийг хойно дэлгэрүүлж өгүүлье.

Монголыг "монцойлгох” стратегийн ордууд хэзээ бүл нэмэх вэ

Стратегийн орд гэдгийн үүх түүхийг сөхвөл УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор  15 орд газрыг анх стратегийн ордоор нэрлэж, УИХ-ын 27 дугаар тогтоол баталжээ. Хожим нь 2015 онд Гацууртын алтны ордыг нэмсэн. Мөн тогтоолын хоёрдугаар хавсралтаар 39 ордыг стратегийн ордоор нэрлэх боломжтой хэмээн жагсаасан байдаг.  Хэрэв энэ 39 орд нэмэгдвэл монголчууд бид 54 ордоос хишиг хүртсэн шигээ Арабын баячууд лугаа амьдрах боломжтой ч юм билүү, хэн мэдлээ.  Бүр цаашилбал араас нь 100-аад орд жагсах магадлалтай гэж байв.  

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн 400 ордыг төрийн мэдэлд авна гэсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын  мэдэгдэл ч бас байгааг мартах аргагүй. 

2012 онд  салбарын яамнаас 64 орд дээр үнэлгээ хийж, 33 ордыг "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд”-ын ангилалд хамааруулах, үлдсэн 31 ордыг нь түр үлдээх тухай  яриа өрнөсөн ч тэгсхийгээд замхарсан. Ард нь ашиг сонирхлын зөрчил байсан байж мэднэ.

Стратегийн ордоо нэмэгдүүлнэ гэж ярьдаг ч бодит байдал дээр энэ талаар 2015 оноос хойш ганц ч алхам хийгээгүй байна.  Анхны 39 ордоо стратегийн ангилалд  оруулах эсэхээ ч шийдээгүй хэвээр.

Стратегийн орд гэдгийг Ашигт малтмалын хуульд  "Үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үзнэ” гэж томьёолжээ.   

Мөн 2012 онд ОХУ  Эрдэс баялгийг ашиглах тухай хууль батлахдаа   70 сая тонн газрын тос, 50 тэрбум шоо метр байгалийн хий, 10 сая тонн зэс, 70 тонн алтнаас дээш нөөцтэй ордыг Стратегийн ач холбогдолтойд тооцно гэсэн заалтыг маш тодорхой тусгаж өгсөн байдаг.

Энэ бүхнээс стратегийн ордын ерөнхий дүр зураглал тодрох байх. Үндсэн агуулга нь байгалийнхаа баялгийг нийт ард түмэндээ хүртээлтэй байлгах гэсэн санаа юм. Өөрөөр хэлбэл стратегийн гэх тодотголтой ордуудыг ард түмний нэрийн өмнөөс төр зохицуулж, ашиг шимийг нь нийтээр хүртэх агуулга цаана нь байгаа юм.

Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга ба Оюутолгой, Цагаан суварга...

Одоогийн Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ордын 34 хүртэлх хувийг төр эзэмшиж байгаа. Стратегийн ордын 50-аас дээш хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна гэсэн заалтыг УИХ-ын гишүүдийн 57-гоос дээш нь дэмжвэл  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болж цааш яригдана. Тэгэхээр  энэ агуулга УИХ-аар хэлэлцэх Оюутолгойн шалгалтын дүн ба цаашид авах арга хэмжээний талаарх тогтоолын төсөлтэй өнөө биш юмаа гэхэд хожмын нэг өдөр зайлшгүй холбогдоно. Энэ нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэзээнээс хэрэгжиж эхлэхээс хамаарах байх.

Хэрэв Үндсэн хуулийн энэ нэмэлт өөрчлөлт  хэвээр батлагдвал Оюутолгой  стратегийн орд учраас  50+1 гэсэн эзэмшлийн асуудал яригдана гэсэн үг. Харин анхны  гэрээнүүдэд  ямар нэг үг үсгийн өөрчлөлт оруулах  асуудлаар хэлэлцээрийн ширээний ард  хэзээ ч суухгүй гэх байр суурь илэрхийлээд байгаа хөрөнгө оруулагчид ямар хариу акц үзүүлэх нь тодорхойгүй.  Эндээс эдийн засагт ирж болзошгүй сөрөг нөлөөллийг бодолцох учиртай болж байна.

Гэхдээ 50+1 ганц Оюутолгойд хамааралтай бус. Өмнөх засгийн үед 100 хувь МАК-ын мэдэлд очсон Цагаан суваргын зэсийн орд,  Бороо гоулдын алтны орд гэхчлэн үргэлжлэх байх.

Стратегийн ордын 50 доошгүй хувийг төр, ард түмний мэдэлд байлгаж ашиг хүртэнэ гэдэг сайхан санаа. Иргэд дэмжинэ. Гэхдээ энэ  боловсон "булаалт” Монголыг муухай харагдуулж, хөрөнгө оруулагчдыг үргээж мэдэх юм.

Монгол Улсын стратегийн ордууд:

"Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27-р тогтоолоор дараах ордуудыг стратегийн ач холбогдолтой гэж үзжээ.

  1. Тавантолгойн нүүрсний орд. Өмнөговь аймгийн Цогтцэций сум.
  2. Нарийн сухайтын Нүүрсийн орд. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байршилтай.
  3. Багануурын Хүрэн нүүрсний орд. Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байршилтай.
  4. Шивээ Овоогийн Хүрэн нүүрсний орд. Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байршилтай.
  5. Мардайн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар суманд байршилтай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бөгөөд хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуул хийж байна.
  6. Дорнодын Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар сум
  7. Гурван булагийн Ураны орд. Дорнод аймгийн Дашбалбар сум
  8. Төмөртэйн Төмрийн хүдрийн орд. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байршилтай. Уг ордын тусгай зөвшөөрлийг "БЛТ” ХХК эзэмшиж байсныг 2006 онд цуцалсан.
  9. Оюу толгойн Зэс, алтны орд. Өмнөговь аймгийн Ханбогд суманд байршилтай.
  10. Цагаан суврагын Зэс, молибдений орд. Дорноговь аймгийн Мандах суманд байршилтай.
  11. Эрдэнэтийн Зэс, молибдений орд.
  12. Бүрэнхааны Фосфоритын орд. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байршилтай. Хөвсгөлийн их дархан цаазат газрын гадна ногдох нөөц тооцогдсон хэсэгт дөрвөн компани хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.
  13. Бороогийн Алтны орд. Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
  14. Төмөртэйн овооны Цайр, хар тугалганы орд. Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байршилтай. Монгол Улсын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
  15. Асгатын Мөнгөний орд. Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд байршилтай.
  16. Гацууртын алтны орд. Сэлэнгэ аймгийн Мандал сум.

М.Нэргүй

Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн агуулга ба Оюутолгой...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани