Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АМНАТ-ыг устгасан захиалагч нь З.Энхболд

 

АМНАТ-ыг устгасан захиалагч нь З.Энхболд

 

Миний бие арваад хоногийн өмнө "АМНАТ-ийг хэн устгав, Муур ил гарлаа” нийтлэлийг бичсэний дараа хууль, хүчний байгууллагуудаас ирэх дарамт улам ихсэв. Цагдаа, прокурор гээд хэд хэдэн газарт байцаалт өглөө. Цаашдаа ч энэ байдлаараа нэлээд юм болох шинжтэй. Цаг хугацаа үнэнийг шүүдэг юм хойно надад бичвэрээ үргэлжүүлэх урам зориг тэр хэрээр улам төрж байна.

Өмнөх бичвэрээ үргэлжлүүлье. Үндсэн Хуулийн Цэцийн дарга "өгзөг” хоч авахаасаа өмнөх өдөр иргэн С.Баярмаагийн гомдлоор Ашигт Малтмалын тухай хуулийн 47.1-р зүйлийг бүхэлд нь хүчингүй болгох тухай шийдвэр гаргасан нь Монгол Улс ирэх жилээс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийг компаниудаас авч чадахгүй байдалд хүргэсэн. Жилд 1,300,000,000,000 орчим буюу 1.3 их наяд төгрөг авах боломжгүй болгосон нь нийгмийн талцал бий болголоо. Уул уурхайн салбараас төсөвт төвлөрөх ёстой байсан орлогын цөм хэсэг нь дээрх шийдвэрээс болж сох дутахаар болж байна.

Үүнээс үүдэн улс иргэдийнхээ цалин тэтгэвэр, тэтгэмж гээд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаас илүү урсгал зардлаа санхүүжүүлэхэд амаргүй нөхцөл байдал руу орж байна. Мөн ирээдүйн өв санд АМНАТ-аас орох орлогогүй болж, хойч үедээ үлдээх баялгийн сав хоосрох эрсдэлд орлоо.

АМНАТ-ийг устгасан жинхэнэ эзэн, захиалагч нь З.Энхболд байж болох талаар баримт, фактууд олон нийтэд ил болохтой зэрэгцэн "Страто” компанийн ажилчдын байгуулсан "Монголын баяжуулах үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо” гэх нэртэй шинэ төрийн бус байгууллагаас энэ оны арваннэгдүгээр сарын 13-д хэвлэлийн хурал хийсэн юм.

Хэвлэлийн хуралд нь холбооны гүйцэтгэх захирал У.Соёл-Эрдэнэ, хуульч С.Баярмаа, "Страто”-гийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг нар байв. Хэвлэлийн хурлын гол санаа нь Сангийн сайдыг буруутгаж, Үндсэн хуулийн Цэц АМНАТ-ийг устгасан шийдвэрийг зөвтгөв. Ингэхдээ нөгөө Ерөнхийлөгчийн тамгын газрын З.Энхболдын хэлээд байгаачлан дотоодын үйлдвэрүүдийг дампууруулах бодлого АМНАТ дээр хэрэгжиж байна, баяжуулах үйлдвэрүүд АМНАТ төлөх ёсгүй, сангийн сайд Хятадын импортлогчдыг дэмжиж байна гэв. Бодит байдал дээр З.Энхболдын хэлсний яг эсрэг байв. Ингээд мэдээлэл, баримтуудад эргэн дүн шинжилгээ хийе.

"СТРАТО” АМНАТ-ЫН ЯМАР ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛЖ БАЙВ?

Гэхдээ хэвлэлийн хурлын үеэр "Страто”-гийн гүйцэтгэх захирал А.Баттүшиг нэг үг гэнэдээд алдчихав. Тэрээр "Страто” иргэдийн 1072 ширхэг хувьцааг нь эзэмшиж буй "Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрсээ 70 ам.доллараар нүүрсээ худалдаж авдаг. Баяжуулаад цааш нь үүнийгээ хоёр нугалан 140 ам.доллараар зардаг гэв. Эндээс тооцоо хийхэд Цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон хуулиар "Страто” дараах байдлаар АМНАТ төлж байжээ.

Дотоодын борлуулалт гээд "Эрдэнэс Тавантолгой” 70$-аас 2.5 хувиар тооцоход 1.75$ АМНАТ төлнө. "Страто” суурь 5 хувь, мөн үнийн өсөлтийн буюу үнэ 140$ үед нэмэлтээр 1.5 хувь, нийлээд 6.5 хувь АМНАТ төлөхөөр тооцно. Энэ нь 140*6.5%= 9.1$.

АМТХ-ийн "47.7.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд давхардуулахгүйгээр ногдуулна” гэсний дагуу "Эрдэнэс Тавантолгой”-н түүхий нүүрсэнд ногдуулсан 1.75$-ийг төлөхөөр тооцогдсон 9.1$-оос хасаж, үлдсэн 7.35$-ийг төлнө. Төлсөн 7.35$-ийг баяжуулсан нүүрсний үнэ 140$-т харьцуулахад 5.25% гарч байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИУД ЯМАР АМНАТ ТӨЛЖ БАЙНА ВЭ?

Тэгвэл олборлолтын лицензтэй, өөрийн баяжуулах үйлдвэртэй Монголын МАК, Өсөх зоос, Энержи Ресурс гэх компаниуд 140$-ын үнийн түвшинд ямар ч хөнгөлөлтгүй 6.5% АМНАТ төлж байгаа. Хачирхалтай нь "Страто”-гоос 1.25%-иар илүү татвар төлж байсан гэсэн үг. Тэд Монголын компани, баяжуулах үйлдвэрээсээ гадна уурхай, дэд бүтэц, нийгмийн бүтээн байгуулалтад хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, мянга мянгаар нь тогтвортой ажлын байр бий болгосон компаниуд.

Гэхдээ олборлосон түүхий нүүрснээсээ Страто шиг ямар ч хөнгөлөлт эдэлж байгаагүй. Тэд "Страто” буюу Хятадын 50% хөрөнгө оруулалттай, лицензгүй баяжуулах үйлдвэрээс их АМНАТ төлдөг нь эндээс шууд харагдана. Эдгээр компаниуд нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн байгууллагууд бөгөөд Цэцийн шийдвэрт цочирдож, АМНАТ-ийг төлөх хууль эрхзүйн орчин бүрдүүлж өгөхийг хүсэж мэдэгдэл гаргасан байдаг. Монголын хөрөнгө оруулалттай компаниуд АМНАТ-ийн хувьд Монголд байгаа Хятадын баяжуулах үйлдвэртэй харьцуулахад өрсөлдөөний тэгш бус байдалтай байсан хэдий ч тэд дампуураагүй, харин ч нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаараа татвараа төлье гэчихлээ. Бахархаж байна.

Харамсалтай нь АМНАТ устгасныг Хятадын талд үйлчиллээ энэ тэр гэж З.Энхболд мушгиж, эсрэгээр нь ярьж ухуулж байгааг харахад тэр өнөөдөр өөрөө Хятадын гар хөл болоод явж байгаа нь ичгэвтэр. Стратогийн байгуулсан холбоо гэгчид нь төмрийн хүдэр, жоншны 27 баяжуулах үйлдвэр нэгдсэн гэсэн. Үнэхээр нэгдсэн эсэх эсвэл нэрийг нь барьсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ Монголд баригдсан ийм үйлдвэрүүдийн дийлэнх нь Хятадын хөрөнгө оруулалттайг эрхбиш миний бие салбарын судлаачийн хувьд мэднэ.

"СТРАТО”-ГИЙН ХУВЬ ЭЗЭМШИЛ БА З.ЭНХБОЛД

"Страто” нүүрс олборлолтын лицензгүй, Хятадын 50 хувийн хөрөнгө оруулалттай компани. 37 хувийг А.Баттүшиг эзэмшдэг. Бусад хувийг нь Эрдэнэбилэг болон өөр нэг Монгол Улсын иргэн эзэмшдэг. (Burtgel.mn лавлагааг үзүүлэв). А.Баттүшиг нь З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой нэг өрөөнд нэг оффист ажилладаг. Хаяг нь NCP Plaza, 2-р давхар. А.Баттүшиг нь мөн Браунрок компанийн гүйцэтгэх захирал. Браунрокийн эзэн нь З.Хишигтогтох.

Тэгэхээр З.Энхболд, түүний дүү З.Хишигттогтох, түүний гүйцэтгэх захирал А.Баттүшиг гэсэн гинжин хэлхээ харагдаж байна. З.Энхболд хашир чоно, хэзээ ч өөрийнхөө хувь хувьцааг компанийнхаа нэр дээр бичих тэнэг толгой биш. Энэ нийтлэлийн дараа намайг бас дахиад цагдаа, прокурорууд хэрэг үүсгэн дуудах биздээ. Айгаад байх ч юм алга. Үнэнийг харин иргэд мэдэх эрхтэй.

З.ЭНХБОЛД БА "СТРАТО”-ГИЙН БАЙРЬ СУУРЬ

"Страто”-гийн байрь суурь бол З.Энхболдын байр суурь. Тэд нэг зүйл ярьж, тархи угааж байгаа нь худал ярианаас нь шуудхан илт байна. Цэцийн шийдвэр нь зөв, Цэц дотоодын баяжуулах үйлдвэрүүдийг дампуурах эрсдэлээс аварсан, Ч.Хүрэлбаатар улстөр хийж байна, дотоодын үйлдвэрүүдээс давхар татвар авдаг байсныг болиулсан Цэцийн шийдвэр зөв гэж тэд мэдэгдэл байнга хийж байгаа. Бүр "Страто”-ийнхоо ажилчдаар хүртэл холбоо байгуулаад тэр нь мэдэгдэл хийж байх жишээтэй.

Холбооных нь Удирдах зөвлөлийн гишүүд, хэвлэлийн хурал хийсэн нөхдийг нь харвал У.Соёл-Эрдэнэ нь "Страто”-гийн баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийсэн компанийн гүйцэтгэх захирал, С.Баярмаа нь "Страто”-гийн хуульч, Золзаяа нь "Страто”-гийн ТУЗ-ийн гишүүн Эрдэнэбилэгийн охин гэх мэт цааш хөвөрч байна. Тус холбоо нь хэвлэлийн бага хурал хийсэн өдрөө улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. Хэвлэлийн хурлын үеэр хуульч гэх С.Баярмаа нь бид "Страто” гэх мэт үйлдвэрүүд хохирч буй учир эрх ашгийг нь хамгаалах зорилгоор энэ оны гуравдугаар сард холбоогоо байгуулсан гэх боловч burtgel.mn-ийн шүүлтээр худал ярьсан нь тогтоогдож байна.

С.БАЯРМАА ГЭГЧ ХЭН БЭ?

Сайнхүү овогтой Баярмаа нь 1983 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. 2010-2012 онд хувийн хэвшилд ажиллаж байгаад 2013-2016 онд Ардчилсан намын засгийн үед Баянхонгор аймгийн Тамгын газарт ажиллаж байжээ. Тэрээр 2018 оноос "Страто” компанийн хуульчаар ажиллаж эхэлсэн байна.

"СТРАТО” ХУУРАМЧ ТЭЗҮ-ТЭЙ

"Страто” нь ТЭЗҮ-гээ батлуулахдаа "Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг угааж өгсөн хөлсөөрөө орлого олно гэж төсөл бичээд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж, үйлдвэрээ барьсан байдаг. Гэхдээ энэ ТЭЗҮ нь үйлдвэр баригдаад дуусах шатанд нь батлагдсан гэхээр тус компани ямар том ар талтайг энэ нь харуулна. "Страто” бодит байдал дээр ТЭЗҮ-д заасан үйл ажиллагаа явуулсангүй. Тэд "Эрдэнэс Тавантолгой”-гоос хамгийн өндөр чанартай нүүрсийг сорчлон, хямд үнээр авч угаагаад цааш нь экспортолсон юм.

"Эрдэнэс Тавантолгой” 2019 оны төсөвтөө 21.3 тэрбум төгрөг батлуулж, нүүрсээ угааж баяжуулан борлуулна гэж тусгасан байдаг. Гэтэл тэр баяжуулсан нүүрсийг нь "Эрдэнэс Тавантолгой” биш "Страто” авч зараад ашиг олж байна. Угтаа ТЭЗҮ-ээр нь авч үзвэл, "Страто”-гийн баяжуулсан нүүрс нь "Эрдэнэс Тавантолгой” компанийнх байх ёстой. Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл ногдол ашгаа авч чадаагүй 1072 хувьцаа эзэмшигчдийн өмч байх ёстой юм.

"Страто” тэр ч бүү хэл Үндэсний Хөгжлийн газартай татварын тогтворжуулалтын гэрээ хийчихэж. Энэ тухай иргэд мэдээгүй. Сангийн сайд ч, УИХ-ын гишүүд ч мэдээгүй байна. Энэ гэрээгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, Гаалийн татвар, АМНАТ-ийн хувь хэмжээг нэмэхгүй тогтворжуулна гэж заадаг юм. Гол нь гэрээ хийхдээ өнөөх хуурамч ТЭЗҮ-дээ үндэслэсэн. "Страто” ингэж төрийн бүх институтийг яаж ийм хурдтай, давж гарч чадав аа? Хэн үүнд нөлөөлөв? Монголд өнөөдөр хууль байна уу? Улстөрчдийн лоббитой компанитай жирийн бизнесүүд эрүүлээр өрсөлдөх боломжгүй болж, бизнесийн орчин улам муудаж байгаа нь үүнээс харагдана.

"СТРАТО”-ГИЙН ӨРГӨТГӨЛ

"Страто” одоо жилд 1.5 сая тонн нүүрс угаах үйлдвэрийг Шивээ овоогийн нүүрсний уурхайн ойролцоо барьж ажиллуулж байна. Хүчин чадлыг нь 4.5 сая тонн болгож өргөжүүлэх ТЭЗҮ нь хийгдэж байна. Тус үйлдвэр рүү Зүүн Баянгийн төмөр зам чиглэж буй. Сануулахад, тус төмөр замыг "Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа эзэмшигчдэд ирэх ногдол ашгаар барьж буй. 2019 оны Нэгдүгээр сард У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэддээ энэ оны нэгдүгээр улиралд багтаан ногдол ашиг өгнө хэмээн мэдэгдэж байсан ч дөрөвдүгээр сард Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гарсан, ногдол ашиг өгөхгүй, харин уг мөнгөөр чинь Зүүн Баянгийн төмөр замын бүтээн байгуулалтыг хийнэ гэх шийдвэрийг "Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ гаргасан байдаг юм.

Хачирхалтай нь ҮАБЗ-ийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ шийдвэрт бүлх залгисан юм шиг чимээгүй байсан. Түүний Шонхор фракциас томилогдсон Р.Бурмаа "Эрдэнэс Тавантолгой”-н хяналтын ТУЗ-ийн гишүүн. Бурмаа энэ шийдвэрийг дэмжиж гарын үсэг зурсан байдаг. З.Энхболдын ахлах зөвлөх асан одоо ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх нь ч таг. Энэ эс үйлдэхүй нь цаанаа ямар ашиг сонирхол нууж байна вэ?

Цаашдаа бидний ногдол ашгаар барьсан Зүүн баянгийн төмөр замаар Хятадын хөрөнгө оруулалттай "Страто” үйлдвэр рүү "Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс өдөр шөнөгүй урсана. Өчигдөр З.Энхболд Зүүн баянгийн төмөр зам 2020 оны наадмаас өмнө ашиглалтанд орно гэж твиттертээ баяр хөөртэй жиргэжээ. Стратегийн чухал ач холбогдолтой Тавантолгой-Гашуун Сухайтын 276км төмөр замыг З.Энхболд их хурлын дарга байхдаа гацаасан. Тэр ч бүү хэл Тавантолгойд хөрөнгө оруулалт хэрэггүй, экскаватороор хутгаад байхад л болно гэж ярьж байсан ярилцлага, нэвтрүүлгүүд нь хэвлэлийн хуудаснаа шарлан үлджээ.

З.Энхболд Тавантолгойн хөрөнгө оруулалтыг гацаасан өчүүхэн эрх ашиг нь өнөөдөр ил болж байна. Цаашид "Эрдэнэс Тавантолгой” өөрийн баяжуулах үйлдвэртэй болж чадах эсэх нь эргэлзээтэй. Гол хохирогч нь 1072 хувьцаа эзэмшигчид бид байх бөгөөд энэ мэт байдлаар Тавантолгойн сор нүүрсээ Стратод алдаж, хэзээ ч ногдол ашиг хүртэж чадахгүй байх эрсдэлд орж байна.

ЭЦЭСТ НЬ ДҮГНЭХЭД:

Үйл явцын өрнөл, баримт судалгаа, З.Энхболд болон "Страто”-гийн ээлж дараалсан мэдэгдлүүдээс харахад манай Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Хятадын хөрөнгө оруулалттай "Страто” компанийн лоббид автаж, тус компанийг татвараас чөлөөлүүлэхийн төлөө Монголоо хорлож, 1.3 их наяд төгрөгийн татвараар хохироож байна. Энэ их төлөөсийн эцэст "Страто” компани татварын буцаалт авна.

Харин бид байгалийн баялгийнхаа эзэн биш болох нь. Иймд УИХ яаралтай энэ алдааг нэн даруй засаж, залруулахыг хүсье. Саяхан батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр "Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг... нь төрийн нийтийн өмч мөн” заасныг эрхэм УИХ-ын гишүүдэд сануулах нь илүүц биз.

Хуурамч ТЭЗҮ-ээр баталсан "Страто” үйлдвэрийг битүүмжилж, "Эрдэнэс Тавантолгой”-н лиценз, зөвшөөрөл өгсөн, Татварын тогтворжуулалтын гэрээ байгуулсан албан тушаалтнуудтай энэ удаад төр хууль, хүчний байгууллагууд хариуцлага тооцож чадахгүй. Шүүх, Прокурор, АТГ, Цагдаагийн байгууллагуудад З.Энхболдын "хумс” гүн шигдсэн. Сая дуудлага ирлээ. Цагдаагаас Анхбаяр гэдэг ахмад ярьж байна. З.Энхболд над дээр зөрчлийн хэрэг шинээр нээлгэжээ. Очиж мэдүүлгээ өгье.

 

Лүндэгийн Наранбаатар-н зураг.

Үргэлжлэл бий...

Л.Наранбаатар, Уул уурхайн инженер-Эдийн засагч,
"1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн


АМНАТ-ыг устгасан захиалагч нь З.Энхболд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани