Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Онон хатан ижий аврагдах цаг холдсоор, яах вэ гишүүд ээ?

Онон хатан ижий аврагдах цаг холдсоор, яах вэ гишүүд ээ?

 

Монгол Улсын Засгийн газар нэр бүхий есөн газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ.

Хаа сайгүй газар хөндөж, байгаль ээжийг уйлуулж байгаа энэ үед ийм шийдвэрийг олон нийт талархан хүлээн авсан юм. Арга ч үгүй биз, үе үеийн Засгийн газар байгалиа ухаж ашиг олохоо урьтал болгож байснаас биш тусгайлан хамгаалахад ач холбогдол өгч байсан нь цөөн. Харамсалтай нь, У.Хүрэлсүхийн Засгийн газрын энэ санаачилга УИХ-д очоод таг болчихлоо. Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх байсан ч сайд нь байхгүй гэсэн шалтгаанаар хойшилсон, энэ долоо хоногт бас л чимээгүй.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан ч мэдэхгүй, хэзээ дуудах юм бол гээд хүлээгээд сууж байна. Уг нь манай УИХ-ын гишүүд зарим асуудлыг баяр ёслол, шөнө оройг умартан хуралдаад л шийдчихдэг. Гэтэл унаган байгалиа хамгаалалтад авч хойч үедээ үлдээх буянтай ажил өөрсдөд нь санхүүгийн хувьд ашиггүй байдаг юм уу, эсвэл хэн нэгний эрх ашиг хөндөгдөөд байгаа юм уу, ямар ч л гэсэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн есөн газрыг улсын тусгай хамгаалалтад авах ажил яст мэлхийн хурдаар явж байна. Магадгүй хойшилсоор, энэ асуудал таг зогсч мэдэхээр боллоо.

Тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн газруудаас олны анхаарлыг хамгийн ихээр татаж, тэр хэрээр "хэл аманд” өртөж буй нь Гутайн даваа-Хөмүүл голын эх юм. Энэ газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар төлөвлөжээ. Анхаарал татаж байгаа нь чучиртай. Яагаад гэвэл, энэ нь Онон хатан ижий хэмээн дээдлэн шүтдэг Онон голын хувь заяатай холбоотой юм. Тодорхой хэлбэл, Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт байрлах Гутайн даваанд алт олборлохоор зэхэж байгаа бөгөөд ингэснээр Онон гол бохирдох аюултайг мэргэжлийн хүмүүс анхааруулан хэлж байна.Ялангуяа Онон, Шургадаг, Тулгат, Баруун, Зүүн Гутай, Арангатайн голууд, Хөх чулуу, Сэрүүн, Манат, Ламын, Арын булгууд болон Арангатайн рашаан, Цагаан нуур зэрэг гадаргын усыг бохирдуулах эрсдэл маш өндөр аж.

Гутайн даваа алтны хэнээтнүүдийн гарт ороод цөөнгүй жилийг үджээ. Эндгурван компани бий. Хоёр нь шороон, нөгөө нь үндсэн ордтой. Үндсэн орд нь "Пегматит майнинг” компанийнх. Үндсэн орд нь ой дотор, шороон орд нь ой модны хажууханд байдаг. Гутайн даваа дахь бэрхшээлтэй асуудал алтны үндсэн орд болоод байгаа юм.Битүү ой модонд, бараг уулын орой шахуу газар. Ийм газар алт олборлохыг нутгийн иргэд эрс эсэргүүцэж байгаа юм. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ газрыг тусгай хамгаалалтад авч, олборлолт хийхээс урьдчилан сэргийлэхээр болсон нь сайшаалтай. Ерөнхий сайд зүгээр ч нэг сэтгэлийн хөөрлөөр энэ шийдвэрийг гаргаагүй. Нутгийн иргэдийн хүсэлт, байгаль экологид үзүүлж болзошгүй хор нөлөө, аялал жуулчлалыг хөгжүүлэх Засгийн газрын бодлого зэргийг харгалзан үзжээ. Энэ нь чбаримтат үндэслэлтэй байв.

Гутайн даваа Онон голын сав газарт байдаг. Энэ сав газар эзэн Чингис хаантай холбоотой түүхэннутаг. Түүний амьдрал, уналт, сэргэлттэй холбоотой олон үйл явдал болсон, бараг музей гэхээр газар. Мянганы суут хүн болох гараагаа энэ л нутгаас эхэлсэн болохоор Онон голын сав газар үгээр илэрхийлэхийн аргагүй үнэ цэнтэй.

Онон голын сав газар зөвхөн их түүхийн гэрч болсон нутаг биш. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн, ховор ургамал, амьтан амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг. Энд 223зүйл шувуу бүртгэгдсэнээс 172 зүйл нь нүүдлийн ховор шувууд. Дэлхийд нэн ховор цэн тогоруу үрждэг маш чухал газар. Энэ газар 260 зүйл ургамал бүртгэгдсэнээс 19 нь ховор, 15 нь нэн ховор ургамал. Эмийн болон ашигт ургамал нь нийт ургамлын зүйлийн 31 хувийг эзэлж байгаа нь хамгааллын үүднээс төдийгүй байгалийн нөөцийг тогтвортой ашиглах боломжийн хувьд нэн чухал газар болохыг баталгаажуулдаг.

Энэ сав газрын гол амин сүнс нь Онон гол. Онон голд 28 зүйл загас амьдардаг бөгөөд дэлхийд ховор тул загасны орон гэр юм. Цөөнгүй сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон гол бохирдвол энэ сав газрын экосистемд маш аюултайг судлаачид анхааруулан хэлж байгаа. Хэрвээ Гутайд алтны олборлолт эхэлбэл энэ аюул шууд ороод ирнэ. Дэлхийн хэмжээнд зайлшгүй хамгаалах шаардлагатай 35 экобүси болох Амар мөрний эх ньОнон голын ай савд хамаардаг.Энэ утгаараа монголчуудын төдийгүй, Амар мөрний сав дагуух ОХУ, Хятад улсын нутагт амьдарч буй олон сая хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангахад онцгой үүрэгтэй, үнэ цэнэтэй нутаг.

"Гутайн даваанд алт олборлуулахгүйгээр шийдлээ гэхэд нинжа нар ороод ирнэ. Тэрний оронд компани нь ашиглаад татвараа төлсөн нь дээр ” гэж сумын удирдлага болон яамны зарим эрх мэдэлтнүүдийн зүгээс хэлдэг. Энэ үг ганц энд ч биш, Монгол орны баялагтай нутаг болгонд сонсогддог, компаниуд алт ухахыг зөвтгөдөг үндсэн шалтгаан болдог. Тэгвэл тэднээс айж, тэдний нэрийг барьжэрх ашгаа хангадаг компаниудад цаашид боломж өгсөөр байх уу. Үгүй, үүнийг одоо л зогсоох ёстой. Монгол бол тусгаар улс. Хуультай, шүүхтэй, цагдаатай. Ийшээ орж алт ухаж болохгүй л гэсэн бол болохгүй. Дундад Азийн баялагтай орнуудад 1990-ээд оны эхээр байдал яг иймбайв. Манайхаас ялгаатай нь, тухайн орны удирдагчид хууль зөрчсөн хэнийг ч хуулийн дагуу хорьж, хатуу шийтгэж байсан. Төрийн төмөр нударгыг үзүүлсэн болохоор ийм байдал нам зогссон байдаг.

Хэдхэн жилийн өмнө оросууд хилийн цаана алт ухаж бохир ус нь Ононд орж бөөн асуудал болж билээ. Манайхны хүсэлтээр Оросын эрх баригчид тэр дор нь арга хэмжээ авч компаниудаа хаасан түүхтэй. Онон хатан ижийг оросууд ингэж хамгаалж байхад бид алт ухаж бохирдуулна гээд байгаа нь үнэндээ шившиг. Тиймдээ ч Гутайн давааг хамгаалалтад авч Онон голыг хамгаалах У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрийг нутгийн иргэд дэмжиж байна. Гутайн давааг хамгаалалтад авах ажилд Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрындарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар эхнээс нь идэвх зүтгэлтэй оролцож байсан, нутгийн иргэд ч тэдэнд алга ташиж байгаа. Харин одоо тэд эхлүүлсэн ажлаа дуусгахад анхаарч, асуудлыг яг гартаа барьж, араас нь явах чухал цаг үе иржээ. Бас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун ч идэвх, сэтгэл гаргамаар байна. Тэгэхгүй бол хойшилсоор, хойшилсоор замхарч мэдэх юм.

Уг нь унаган байгалиа хойч үедээ үлдээх Засгийн бодлогыг эсэргүүцэх "мунхаг” төрийн түшээ энэ УИХ-д арай ч байхгүй биз ээ.

Г.Батбаяр

Өдрийн сонин
 
 
 

Онон хатан ижий аврагдах цаг холдсоор, яах вэ гишүүд ээ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани