Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны онцлох 10 үйл явдал

1. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР 100 ХУВЬ ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БОЛЛОО 
 
    2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Засгийн газар тогтоол гаргаж, "Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг баталлаа. Эрдэнэт үйлдвэр нь Улсын үйлдвэрийн газрын статустай болсонтой уялдуулж, Ерөнхий захирлын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/552 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн удирдлага, менежментийн тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, хөгжлийн төлөвлөлтийг хамарсан урт хугацааны "Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг баталлаа. Энэ хүрээнд Технологийн бодлого, Техникийн бодлого, Эдийн засаг, санхүү бүртгэлийн бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчны бодлого гэсэн тэргүүлэх 5 чиглэлийн хүрээнд 25 зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
 
 
    2. "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫГ 2031 ОН ХҮРТЭЛ ХУГАЦААНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТЛУУЛЛАА 
 
    Монгол Улсын Засгийн газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг онцгойлон авч үзэж,  2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 224 дүгээр тогтоолоо гаргалаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд "Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх, тус үйлдвэрийн тогтвортой хөгжил, урт хугацааны үйл ажиллагааг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор  "Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаар тогтоолоор батлав. 2017-2019 онд геологи хайгуулын чиглэлээр 21.2 сая ам долларын  хөрөнгө оруулалт хийж, үр дүнд нь Эрдэнэт үйлдвэрийн ашиглалтын хугацааг 20 жилээр сунган, цаашид 60 жил ажиллах бүрэн боломжтой боллоо.
 
 
    3. БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛД ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ӨНДӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ     
 
    2019 он уурхайчид бидний хувьд ажил хөдөлмөрийн том ул мөрөө үлдээсэн онцлог жил боллоо. Техник, тоног төхөөрөмжөө шинэчлэх, технологио боловсронгуй болгоход нийт 410 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ажилчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийн цар хүрээг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал ажил төлөвлөж, гүйцэтгэлээ. Эдгээрээс тоймлон дурдвал, 
- Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд, нарийн мэргэжлийн ажилчид Монголд анх удаа ЭКГ-12К маркийн хоёр экскаватор угсарч ашиглалтад орууллаа. 12.5 метр кубын багтаамжтай шанага бүхий ЭКГ-12К экскаватор нь цахилгаан зарцуулалтыг 30 хувиар хэмнэнэ.       
- Ил уурхайд САТ 824К дугуйт түрэгч, САТ 16М3 автогрейдр, САТ 232D дугуйт универсал ачигч зэрэг дөрвөн техник хүлээн авч, ашиглалтад орууллаа. /Комацу фирмийн Д-275А гинжит бульдозер, 1.2 кубын шанагатай ПС-220 жижиг оврын экскаватор шинээр ажилд гаргалаа.
- Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт Зэс молибдены баяжмалыг салгах, молибдены баяжуулалтын дамжлагыг шинэчилж, Flsmidth компанийн Inert gas-144 маркийн хөвүүлэн баяжуулах машин бүхий молибдены нөөц шугамыг угсарч суурилууллаа. Ингэснээр баяжуулалтын фронтыг  нэмэгдүүлж, молибдены металл авалтыг 1 хувиар өсгөн, жилд 1.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломж бүрдэж байна.
- Нунтаглан баяжуулах хэсгийн хүдэр нунтаглалтын 7 дугаар тээрмийг солилоо. Энэ нь үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийг жилд дунджаар 1.2 тэрбум төгрөгөөр  нэмэгдүүлж байна. 
- Бутлан тээвэрлэх хэсгийн 13 дугаар бутлуурыг МР-800 маркийн бутлуураар сольж, суурилууллаа. Шинэ бутлуур нь нэгдүгээр шатны хүдэр нунтаглалтын бөөрөнцөгт тээрмүүдийн цагийн ачааллыг нэмэгдүүлж, жилд 95.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдүүлж байна.
-  Хаягдлын аж ахуйн хамгийн том холбох суваг M4 даланг барьж байгуулав. 604 метрийн урт, 24 метрийн өндөртэй М4 далан хаягдлын сангийн насжилтыг 4-6 жилээр уртасгаж үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахад ихээхэн ач холбогдолтой хөрөнгө оруулалт байлаа.  
- Засвар механикийн заводод шинэ технологи нэвтрүүлж, усаар зүсэгч машин хүлээн авлаа. Польш улсын КИМЛА фирмийн тоон удирдлагатай суурь машин нь резин, мод, шил, чулуу, хуванцар, хар болон өнгөт металл зэргийг зүсэх орчин үеийн шинэ дэвшилтэт суурь машин юм. 
- Авто тээврийн цехэд дизель түлш хадгалах, түгээх 50 метр кубын багтаамжтай, ухаалаг карт уншигч бүхий Шатахуун түгээх станц суурилуулж, хүнд даацын өөрөө буулгагч БелАЗ-75131 загварын 130 тонны даацтай 2 авто машин шинээр хүлээн авлаа.
- Ган бөөрөнцгийн цехийн индукцийн технологи, цувих иж бүрэн шугамыг ашиглалтад оруулж байна.
 
 
    4.  ХҮДЭР ОЛБОРЛОЛТ, БОЛОВСРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭГ ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД  ХҮРГЭЛЭЭ
 
    "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 37 сая.тн хүдэр олборлож, 32 сая.тонн хүдэр боловсруулахаар байгаа нь Үйлдвэрийн газрын түүхэн 41 жилийн хугацаан дахь хамгийн дээд үзүүлэлт боллоо. Үйлдвэрийн тасралтгүй найдвартай үйл ажиллагааг ханган ажиллаж, техник технологи, хөрөнгө оруулалтад онцгойлон анхаарч ажилласны үр дүнд бид түүхэн дээд амжилтын эзэд боллоо. 
 
 
    5. УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ ХАМГИЙН ИХ ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ
 
    "Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар болсон анхны жилдээ эдийн засгийн өндөр үзүүлэлттэй ажиллаж, улс, орон нутгийн төсөвт анх удаа хамгийн өндөр буюу 936.5 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Өөрөөр хэлбэл, улс орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн энэ мөнгө нь  900 хүүхдийн багтаамжтай 150 сургууль, эсвэл тус бүр нь 150 хүүхдийн багтаамжтай 468  цэцэрлэг барьж, байгуулахад хүрэлцэнэ. Түүнчлэн гаалийн төлбөр хураамж, цахилгаан эрчим хүчний төлбөрт 206.7 тэрбум төгрөг төлснөөр нийтдээ 1 их наяд 143 сая төгрөгийг улс орныхоо мөнгөний авдарт орууллаа.  
 
 
6.  ЦАГААН ТООСЫГ ДАРАХ ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ҮЙЛДВЭР БОЛЛОО
 
    "Эрдэнэт үйлдвэр” бүтцийн нэгжийн өөрчлөлтөөр Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийг шинээр байгууллаа. Мөн "Ногоон хөгжлийн төв” байгуулахаар шийдвэрлэлээ. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах технологийг амжилттай туршиж нэвтрүүлснээр байгальд ээлтэй үйлдвэр гэдгээ нотлон дорвитой алхам хийлээ. Дэгдэлт үүсгэдэг нийт талбайн 80 хувийг дарж чадcан бөгөөд энэ ажил 2020 онд үргэлжилнэ.
 
 
    7.  АЖИЛЧДЫНХАА НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЗОРИУЛАХ ЗАРДЛЫГ  НЭМЭГДҮҮЛЛЭЭ
 
   Эрдэнэт үйлдвэр нийгмийн хөгжлийн бодлого, хөтөлбөрт нийт зардлынхаа 7 орчим хувийг төлөвлөж зарцуулдаг. 2017 онд 59.3 тэрбум төгрөг, 2018 онд 98.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2019 онд 104.9 тэрбум төгрөг болгож өсгөлөө. Үйлдвэрийн ажилтнуудын цалинг 20 хувиар нэмлээ. Анхан шатны удирдах ажилтны үүрэг оролцоог өсгөх, тэдний манлайллыг нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, урамшуулах зорилгоор "Манлайлагч мастерын нэмэгдэл цалин”-г шинээр бий болгож, 40 мастерт сар бүр 600 мянгаас 1 сая төгрөгийн нэмэлт цалин, тэргүүлэх зэрэгтэй мэргэшсэн ажилчны нэмэгдэл олгож эхлэв. Ажилчдын орон сууцны хөнгөлөлтийг 50 хувиар буюу 12.0 сая төгрөг болгон нэмэгдүүлж, ажилчдад халуун хоолоор үйлчлэх зардлыг 49.3 хувиар нэмэгдүүлснээр амт чанартай хоолоор үйлчлэх нөхцөлийг бүрдүүллээ. 
 
 
    8. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА
 
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Москва хотноо зохион байгуулагдсан "Монгол-Орос евроазийн эдийн засгийн холбооны бизнес эрхлэгчид нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” форумын үеэр Монгол-Орос ажил хэргийн зөвлөлийн үйл ажиллагааны зарчим болон механизмын тухай протоколд, "Геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай” гэрээнд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гарын үсэг зурлаа. Мөн "Олимп, параолимпод оролцох баг тамирчдаа дэмжих” харилцан ойлголцлын санамж бичиг, "Эрдэнэс-Таван толгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг Орхон, Булган аймагтай хамтран ажиллах санамж бичгүүдэд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гарын үзэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд 22 залуу инженерийг ОХУ-ын шилдэг их, дээд сургуульд суралцуулж, мэргэжил дээшлүүлэхээр илгээлээ.  Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээнийг анх удаа орон нутагт амжилттай зохион байгуулж, их спортыг дэмжигч Эрдэнэт үйлдвэр гэдгээ дахин нотоллоо.
 
 
    9. ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ХОЁР ШИНЭ ГАВЬЯАТ ТӨРЖ,  ГАВЬЯАТ АЖИЛТНЫ ТОО 46-Д ХҮРЛЭЭ 
 
    Улсын баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмад ажилтан Ю.Цэдэнбал Монгол Улсын "Гавьяат уурхайчин”, Экспорт, борлуулалтын хэлтсийн дарга Я.Пүрвээ "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдэг хүртлээ. Эрдэнэсийн их уурхайн 41 жилийн түүхэнд Монгол Улсын Хөдөлмөрийн зургаан баатар төрж, Төрийн соёрхолт болон гавьяатын тоо 46-д хүрч, Эрдэнэт үйлдвэрийн 1000 ажилтан тутмын нэг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 150 ажилтан тутмын нэг нь гавьяат ажилтан боллоо.
 
 
    10. "ENTREPRENEUR 2019” ОНЫ ШИЛДЭГ ГРАН ПРИ ШАГНАЛЫН ЭЗНЭЭР "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР 2 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЛАА
 
    МҮХАҮТ жил бүр тухайн оны онцлох ТОП-100 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.  "Энтрепренер 2019" шагналын  шилдэг аж ахуй нэгж Гранпри номинацийн эзнээр Эрдэнэт үйлдвэр 16 жилийн дараа 2 дахь удаа шалгарлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа "Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын баялаг бүтээгч уурхайчин хамт олон Улс, эх орны өмнө хүлээсэн түүхэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн 2020 оныг амжилт дүүрэн угтаж байна. 
 
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019 оны онцлох 10 үйл явдал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани