Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“ОПЕК+”-н тохиролцоо нефтийн үнэ буурахад нөлөөллөө

“ОПЕК+”-н тохиролцоо нефтийн үнэ буурахад нөлөөллөө

 

Нефтийн томоохон үйлдвэрлэгчид ням гарагт олборлолтоо нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн нь цар тахлаас үүдэлтэй тусгаарлалтын дараа дэлхийн эдийн засаг сэргэж байгаа энэ үед шатахууны үнэ болон инфляцийн дарамтыг бууруулахад тус дөхөм боллоо.  
Цар тахлын үед нефтийн үнэ ихээхэн нэмэгдээд байгаатай холбогдуулан "ОПЕК+” ийнхүү ирэх наймдугаар сараас нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр хэлэлцээр байгуулахад саад болж, нефтийн үнэ огцом өсөхөд хүргэсэн маргаан шийдвэрлэгдэж байна.
Өмнө нь АНУ-д шатахууны үнэ тогтвортой өсөж байсан юм. Америкийн Автомашины холбооны мэдээлснээр, одоогоор тус улсад нэг галлон /3.785 литр/ шатахууны дундаж үнэ 3.17 ам.доллар байна. Нэг жилийн өмнө буюу цар тахлаас үүдэлтэй тусгаарлалтын үеэр хүмүүс гэрийнхээ ойролцоо байх үед нэг галлон шатахууны дундаж үнэ 2.18 ам.доллар байжээ. Гэсэн ч шатахууны үнэ өссөнөөр инфляцийн түвшин нэмэгдэж, 6 дугаар сард сүүлийн 13 жилийн хугацаанд байгаагүй эрчимтэй өсөлтийг үзүүлсэн юм.
Талуудын ням гарагт хүрсэн тохиролцооны дагуу Саудын Араб, ОХУ тэргүүтэй 23 улс ирэх сараас өдөрт олборлох нефтийн хэмжээг сар тутам 400 мянган торхоор нэмэгдүүлнэ. Ингэснээр оны эцэс гэхэд дэлхийн нийлүүлэлт 2 орчим хувиар нэмэгдэнэ. Нефть экспортлогч орнуудын байгууллага нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 40 орчим хувийг эзэлдэг.
 
 
 
 
"Газрын тосны эрэлт хэрэгцээ сайжирч буйн тодорхой шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа тул зах зээлийн суурийг улам бэхжүүлж байна" хэмээн ОПЕК+ мэдэгджээ. Энэ нь Саудын Арабын Газрын тосны сайд Абдул-Азиз ибн Салманы хэт болгоомжилсон өнгө аяс илэрхий өөрчлөгдсөнийг мөн харуулж байгаа юм.
 
 
 
Дэлхийн эдийн засаг хурдацтай сэргэж, нийлүүлэгчид эрэлт хэрэгцээг аль болох хангахыг хичээх тусам түүхийн эд тэр дундаа нефтийн үнэ огцом өсжээ. Шатахууны үнэ бол улс төрийн хувьд чухал ач холбогдолтой сэдэв төдийгүй инфляцийн илэрхий шинж тэмдэг юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд зардал нэмэгдэж буй асуудлыг шийдвэрлэх шахалт учирсан ч энэ асуудалд тэрбээр торгон мэдрэмжтэй хандаж байна. Ж.Байден нефть, шатахууны үнийн дарамтаас АНУ-г гаргахыг зорьж байгаа бөгөөд шатахууны үнэ хурдацтай өссөнөөр эдийн засгийн сэргэлтийг сааруулахыг хүсэхгүй байна.
Гэсэн ч энэхүү тохиролцооноос нефтийн үнэ хаашаа эргэх нь хүчтэй маргаан дагуулсан асуудал юм. Дээр дурдсанчлан нийлүүлэлт нэмэгдсэн ч ойрын саруудад нефтийн зах зээл давчуу хэвээр байх болно гэж зарим шинжээч үзэж байна. Олон улсын жишиг болсон "Brent” маркийн нефтийн үнэ баасан гарагт 73 ам.долларын босгыг давжээ. Энэ зундаа нэг торх нь 80 ам.долларт хүрнэ гэж Америкийн "Goldman Sachs” компани таамаглаж байгаа бол ойрын жилүүдэд үнэ нь 100 ам.долларт хүрэх бүрэн боломжтой гэж зарим шинжээч үзэж байна.
Үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэсэн боломжит нийлүүлэлт хангалттай байдаг гэж зарим шинжээч ярьж байна. Үүнээс гадна "ОПЕК+” орнуудад асар их хэмжээний нөөц, хүчин чадал бий”  гэж Вашингтоны Эрчим хүчний бодлогын судалгааны сангийн нэр хүндтэй мэргэжилтэн Майкл Линч мэдэгджээ. "Сүүлийн үед нефтийн үнэ өсөөд буй нь хэсэг хугацаанд оргилдоо хүрсэн үе байж магадгүй юм” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.
 
 
 
 
"Хуй салхи дэгдэж нефть боловсруулалтад доголдол үүсдэггүй л юм бол оны эцэс гэхэд шатахууны үнэ буурч л таарна. Ерөнхийдөө үнэ нь орон даяар одоо бидний харж байгаагаас буурах болно” гэж АНУ-ын Газрын тосны үнийн мэдээллийн албаны дэлхийн эрчим хүчний дүн шинжилгээний хэлтсийн дарга Том Клоза мөн хэлжээ.
 
 
 
ОПЕК + үйлдвэрлэлийн квотын талаар тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас сүүлийн 14 хоногт гацаанд ороод байсан боловч эцэст нь мухардлаас гарч чадлаа. Коронавирусний "Дельта” хувилбар эдийн засгийн сэргэлтийг зогсонги байдалд оруулах эс бөгөөд ухрааж болзошгүй байна хэмээн хөрөнгө оруулагчид эмээж, дэлхийн зах зээл тэр чигтээ айдаст автсан энэ үед талууд ийнхүү тохиролцож чадлаа" хэмээн "Australian Financial Review" сонинд мэдээлжээ. 
Түүчлэн "Brent" маркийн нефтийн үнэ 6.5 хувиар унаж, нэг торх нь сүүлийн зургаан долоо хоногийн хамгийн доод үнэ болох 68.8 ам. долларт хүрсэн бол "WTI” (West texas intermediate) маркийн нефтийн үнэ 7.2% -иар буурч, нэг торх нь 66.1 ам.долларт хүрсэн тухай тус сонинд мэдээлсэн байна. 
 
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: New York Times, Australian Financial Review
“ОПЕК+”-н тохиролцоо нефтийн үнэ буурахад нөлөөллөө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

Өчигдөр, 08:41
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

Өчигдөр, 08:39
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани