Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад, Монголын сэтгүүлчдийн нүдэн дэх хөдөө нутгийн хөгжил

"Ирээдүйн төлөө хамтдаа, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулъя" сэдэвт 2022 оны Хятад, Монгол хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилга 08-р сарын 31-ний өдрөөс 09-р сарын 03-ны өдрүүдэд Хянган аймгийн Улаанхот, Хорчин баруун гаран өмнөд хошуу, Залайд хошуу, Рашаан хотын хөдөө орон нутагт амжилттай зохион байгуулагдаж, Хятад, Монголын сэтгүүлчид хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх бодлого, аж үйлдвэрийн хөгжил, тариачин малчдын орлогыг нэмэгдүүлж баяжуулсан зэрэг амьд жишээ болон үр дүнтэй арга барилыг цахимаар дамжуулан танилцуулав.

   Энэ удаагийн арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Синьхуа сайтын Өвөр Монгол дахь салбар хамтран зохион байгуулав. Синьхуа сайт, Төв телевизийн Монгол сүлжээ, Солонго мэдээллийн төв, Өвөр Монголын радио телевиз хороо зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслүүдийн сэтгүүлчдээс бүрдсэн 12 хүнтэй сурвалжилгын баг болон Монгол Улсын сонин, радио, телевиз, сайтуудын сэтгүүлчид Хубэй муж, Юүньнань муж, Гүйжүө мужийн холбогдох аж ахуйтай цахимаар холбогдлоо.

    2022 он бол Хятад орон ядуурлаас ангижруулсан амжилтаа бэхжүүлэх болон хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхтэй үр дүнтэй уялдуулах анхны жил билээ. Мөн Монгол Улсын "Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ын анхны жил юм. Энэ удаагийн Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээний гол сэдэв нь "Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх”-д төвлөрч, Хятад, Монгол хоёр орны хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхийг ахиулах зорилготой зохиогдсон билээ.

Хог хаягдлаар дүүрсэн элсэн гуу хол ойрын жуулчдыг татсан аялал жуулчлалын газар болов

   Шэнь Жюнь булангийн эко аялал жуулчлалын бүс нь Улаанхад суурины Гуугийн айл багийн Туур голын эрэг дээр байрладаг бөгөөд өмнө нь хог хаягдлаар дүүрсэн элсний нүх байсан бол өдгөө жуулчдын амарч зугаалахдаа сонгодог газар болжээ. Интернэтээр "Улаанхотын бяцхан Сань-Я” гэж яригддаг энэхүү аялал жуулчлалын бүс нь элсэн тантай мөртөө олон төрлийн тоглоомтойгоороо хүмүүст их таалаагддаг.

   Шэнь Жюнь булангийн эко аялал жуулчлалын бүсийн амжилттай өөрчлөлт нь экологийн орчныг сэргээх төсөлтэй салшгүй холбоотой юм.

Улаанхад суурины Гуугийн айл багийн намын нарийн бичгийн дарга Ван Иньшань танилцуулахдаа:

   - 2019 онд ӨМӨЗО-ы Тамхины монополын товчоо (компани)-ны хүчтэй дэмжлэгээр Улаанхот хотын Намын хороо, Засгийн газраас анхны нөөц бололцоогоо түшиглэн нийт нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөлт ба өндөр цэгийн төлөвлөлтийг хийж, Туур голын усны экологийн менежментийн төслийг хэрэгжүүлэн, эргэн тойрны экологийн орчныг иж бүрэн зохицуулж сэргээжээ. Хоёр жил гаруйн бүтээн байгуулалтын эцэст нийт 500 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Шэнь Жюнь булан нь Туур голын сав газар болон Улаанхотын намгархаг газрын экосистемийн чухал хэсэг болж ийнхүү сайхан аялал жуулчлалын орон болжээ. Аялал жуулчлалын оргил үедээ өдөрт 7000 гаруй жуулчин хүлээн авдаг байна.

   Энэ нутгийн иргэн Дүн Шюйфэний хувьд экологийн нөхөн сэргээлт нь үзэсгэлэнт байгаль төдийгүй иргэдийн мөнгөний орлогыг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болсон байв. Дүн Шюйфэн бол экологийн туршлагын бүсэд усан онгоц жолооддог.

   Тэрээр "Одоо аялал жуулчлалын оргил үе. Бид өдөрт завгүй ажилладаг. Өмнө нь гадна оронд хөлсний ажил хийж байлаа. 2020 онд экологийн туршлагын бүс нээснээр нутаг буцан усан онгоц жолооддог болж сард 4000 гаруй юанийн цалинтай болсондоо маш баярлаж байна” гэв.

   Дүн Шюйфэний адил багийн иргэд гэрийнхээ үүдэнд тогтвортой ажлын байртай болов. Уул ус нь жижиг багийг гэрэлтүүлж, экологийн нөхөн сэргээлтэд суурилсан хөдөөгийн аялал жуулчлал нь энэ багт шинэ өнгө нэмж, хөдөөгийн эдийн засгийг хөгжүүлэх шинэ хөдөлгөгч хүч болжээ.

Шахмал цайгаар нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж байна

   Сүүлийн жилүүдэд Хүбэй мужийн Чыби хот шахмал цайны аж ахуйг түлхүү хөгжүүлэх болов. Ингэснээр тариачид цай тарьж, боловсруулан орлогоо нэмэгдүүлэх буюу цайгаар дамжуулан иргэдийг хангалуун амьдралд хөтлөх болов.

   Чыби хотын Шиньдянь суурины Пү Шөүшань тосгоны Хэетангийн гэр бүл цайны ургацын үеэр ойролцоох цайны хүрээлэнд цай түүх, боловсруулах ажилд оролцон зохих орлого олдог байна.

Тэрээр "Цай түүхэд нэг жин нь 25 юань, боловсруулахад нэг цаг нь 30 юань байдаг. Өдөрт 300 юань, жилдээ бараг 50-60 мянган юанийн орлого олох боломжтой" гэв.

   Шиньдянь суурин нь Чыбигийн шахмал цайны түүхий эд үйлдвэрлэх голлох газрын нэг болно. Сүүлийн жилүүдэд Шиньдянь суурин "Компани+бааз+тариачин өрх” хөгжлийн загварыг хэрэгжүүлэх хүрээнд эко органик цайны хүрээлэнг байгуулах ажлыг эрчимжүүлж, цайны аж ахуйгаар тосгоны иргэдийг хөрөнгөжүүлэхэд анхаарсаар иржээ.

   Чыби хотын Шиньдянь суурины дарга, Намын хорооны дарга Шюй Юйлүн хэлэхдээ "Суурины хэмжээнд 16 мянган мү цайны талбай, 6 цайны аж ахуйн нэгжтэй. Жилийн үйлдвэрлэлийн өртөг 80 сая юаньд хүрдэг. Одоогоор суурины хэмжээнд цай түүж, боловсруулж байгаа хүний тоо 300 гаруйд хүрч, хүн бүрийн жилийн дундаж орлого 50 мянган юаньд хүрсэн" гэв.

     Чыбигийн эртний суурин Ян Лөүдүн нь Хятадын шахмал цайны нутаг ба шахмал цай нь Европ, Ази тивд борлогдож байсан түүхтэй. Чыби хот нь эртний суурин Ян Лөүдүнг засан сэлбэж хамгаалах ажлыг эрчимжүүлж, Ян Лөүдүнг дэлхийн цайны нэгдүгээр зэрэглэлийн эртний суурин болгосон байна. Тухайн газрын захиргаа хөнгөлөлттэй бодлого явуулж, нутагтаа ирэх хүсэлтэй олон хүнийг буцаан ирүүлж бизнес эрхлэхэд нь тус дэм болж байна.

    1990 оны залуу Хуан Кай Жэжян мужид модон сийлбэр хийж байгаад Ян Лөүдүний хөгжиж байгааг хараад нутагтаа буцаж, эртний гудамжинд цайны дэлгүүр ажиллуулжээ. Тэрээр "Дэлгүүрт хүн багатай цагт гар урлалаа хийж, жуулчны улирал болоход худалдан авагчдыг хүлээн авч, орон нутгийн онцлог бүтээгдэхүүн болох Чыбигийн шахмал цайгаа танилцуулан борлуулдаг. Сүүлийн жилүүдэд жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, борлуулалт ч сайжирч жилд 200-300 мянган юанийн орлого олдог болсон" хэмээн ярилаа.

    Ян Лөүдүний Мин, Чин улсын үеийн эртний гудамжинд төлөвлөлт хийсний үр дүнд Чыбигийн шахмал цайнаас бусад Шяньнин болон Чыбигийн бэлэг дурсгал, хулсан эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн, уламжлалт хоол хүнс зэрэг олон төрлийн бараатай 100-аад дэлгүүртэй болжээ. 2022 оны 11 дүгээр сард Ян Лөүдүнд ирсэн жуулчин давхардсан тоогоор 1 саяыг давжээ.

Чыбигийн соёл, аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын ХХК-ийн менежер Хуан Шяожэнь танилцуулахдаа "Жүө Эр групп гудамжийг засан сэлбэж хамгаалсны ачаар одоогийн байдлаар 100-аад дэлгүүр ажиллах болсон. Нийт 300 гаруй бизнес эрхлэгчийг урьж ажиллуулсан. Одоо ажил эрхэлж байгаа иргэдийн тоо 1000 гаруй болсон" гэв.

   Сүүлийн жилүүдэд Чыби хот үйлдвэрлэл хөгжих боломжийг бүрдүүлснээр 10 тэрбум юанийн үйлдвэрлэлийг цогцлоож, мянган оны брэндтэй болж, түмэн газрын цайны замын гэрэл гялбааг цацруулах болжээ. Ийнхүү цайны аж ахуйн хөгжлийг тасралтгүй нэмэгдүүлснээр 35 мянган ажил эрхлэгчийг уриалан 5000 гаруй өрхийн орлогыг нэмэгдүүлэн, нэг шахмал цайгаар тухайн газрын иргэдийг баяжуулжээ.

Гар урлалаар хөдөө орон нутгаа сэргээн хөгжүүлэхэд хүч нэмж байна

 Хорчин баруун гаран өмнөд хошууны Улаанмод сум нь нутаг усныхаа онцлогийг үндэслэн уламжлалт гар урлалынхаа үйлсийг одоо цагийн шаардлагатай уялдуулан шинэ хэлбэрээр хөгжүүлж, хөдөө орон нутгаа сэргээн хөгжүүлэхэд хүч нэмж байна.

   Үндэстний уламжлалт соёлоо илүү сайн уламжлан хөгжүүлж, нутгийн эмэгтэйчүүдийн ажил олголтыг нэмэгдүүлэхийн тулд Сартай багийн Эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгч Шю-Юнь 2016 онд "Саралан” эмэгтэйчүүдийн гар урлалын хоршоог үүсгэн байгуулж, захад зохицсон хатгамлын бүтээгдэхүүний урлах болжээ. Шю-Юнь танилцуулахдаа:

    - Манай хоршоонд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 20 гаруй хатгамалчаас гадна хатгамалд дуртай, сурах хүсэлтэй хүн олон байна. Манай баг хатгамалч охидод зориулсан сургалтын анги нээж, үнэ төлбөргүй сургалтад хамруулж, гар урлалын ур чадвараа уламжилж байна. Өнөөг хүртэл 40 гаруй сургалтыг амжилттай зохион байгуулж, 3000 гаруй эмэгтэйг сургалтад хамруулсан.

    Тус хоршоо нь 2017 онд "Саралан" брэндийг улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш суурины Засгийн газар ба тал бүрийн дэмжлэг, сурталчилгааны үр дүнд Монгол үндэсний уламжлалт хатгамал хувцас, аялал жуулчлалын бэлэг дурсгал, соёлын дурсгалт бүтээгдэхүүн, өдөр тутмын хэрэглээний зүйлс зэрэг 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, улсын дотоодын олон нутгаар борлуулах болсон төдийгүй Япон улсад экспортолж байна. 2018 оноос хойш тус хоршоо жилд дунджаар 58 хүнийг шууд ажлын байраар ханган, нэг хүнд ногдох жилийн дундаж орлогыг 5000 юаньд хүргэжээ.

    Шю-Юнь мөн ядуу буурай амьдралтай 50 өрх, 134 иргэнийг бүртгүүлж, өрх бүрийн жилийн дундаж орлогыг 1000 юаниар нэмэгдүүлж, хатгамлын ур чадварыг уламжлахын дээр ядуурлыг бууруулж, хөдөө орон нутгаа сэргээн мандуулахад хувь нэмрээ оруулж байна.

Сургалтын бааз нээж хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлж байна

    Синхуа баг нь Залайд хошууны үлгэр жишээ баг юм. Хөдөөгийн соёл иргэншлийг сурталчилж, тосгоны оршин суугчдын бие даасан байдлыг дэмжсэн, соёлжсон хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх, шинэ хэлбэрийн малчин тариачдыг төлөвшүүлэх зорилгоор нэг жил гаруйн хугацаанд бэлтгэл хийсний эцэст 2022 оны 06 дугаар сард нийт 500 мянган юанийн хөрөнгө оруулалт хийж, 200 метр квадрат талбай бүхий газар эзэмшиж Синхуа багийн ядуурлаас ангижруулах цехийг албан ёсоор ашиглалтад оруулжээ. Ядуурлаас ангижруулах цех нь бургас нэхэх болон оёдлын цехтэй. Багийнхаа 35 бүсгүйг ажилд авч, сарын дундаж орлогыг 2000-3000 юаниар нэмэгдүүлжээ.

    Биднийг очиход Синхуа багийн цехийн ажилтан Жан Лиянь багийнхаа бүсгүйчүүдийн хамт бургасан цэцгийн сагс нэхэж байлаа. "Бургас сонгох, бургасыг усанд дарах, суурь тавих зэргээс эхлээд хаалт хүртэл арав гаруй үйл явц байдаг бөгөөд үйл явц бүр нь нарийн ажиллахыг шаарддаг” хэмээн Жан Лиянь ярив. Тэрээр мөн:

   - Өмнө нь ядуурлаас ангижруулах цех байгуулагдаагүй байхад багийнхаа хэдэн бүсгүйн хамт тосгоны соёлын өрөөнд бургас нэхдэг байлаа. Бид уламжлалт урлалын үндсэн дээр шинэлэг, бүтээлч загвар зохион бүтээж, цэцгийн сагс, жимсний сагс зэрэг ахуйн хэрэглээний эдлэлээс эхлээд цэцэрлэгийн хүрээлэнгийн томоохон гар урлал хүртэл хөгжиж ирсэн. Урьдчилсан сургалтад хамрагдсаны дараа хүн бүр бие даан ажиллах болсон. Эхэндээ манай багт бургас нэхдэг 5 хүн байсан. Одоо 12 хүнтэй болж, хамгийн ахмад нь 63 настай.

   Хөдөөгийн сэргэн мандалтад илүү их хувь нэмэр оруулахын тулд ядуурлыг бууруулах чиглэлээр төрийн бодлогыг цаг тухайд нь хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, гар урлалын бүтээгдэхүүнүүдийг тогтвортой борлуулж, бодит хүндрэлийг шийдвэрлэхэд тус дэм болж байна хэмээн Синхуа багийн Намын нарийн бичгийн дарга Дин Яньшю ярилаа.

   Синхуа багийн ядуурлаас ангижруулах цех нь бургас нэхэх соёлыг уламжлаад зогсоогүй "уламжлалт гар урлал” нь хөдөөгийн сэргэн мандалд шинэ замыг нээжээ.

 

Зохиогч: Бэлтгэсэн: Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Найруулагч: Д.МӨЧИР, Х.АРВИНТАЛ
Эх сурвалж: Солонго Мэдээллийн Төв
Хятад, Монголын сэтгүүлчдийн нүдэн дэх хөдөө нутгийн хөгжил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

Өчигдөр, 17:47
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

Өчигдөр, 14:56
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани