Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Судлаач Ганаа: Зэс бол "шинэ нефть"

Судлаач Ганаа: Зэс бол "шинэ нефть"

 

Сүүлийн үед АНУ-ын "Forbes” болон ОХУ-ын хэд хэдэн сайтад удахгүй болох зэсийн хомсдол, зэс болон ногоон эрчим хүчний суурь зөрчил, манай ОТ болон дэлхийн бусад ордын ач холбогдлын тухай маш олон өгүүлэл гарах болов. Дэлхий дахинаа зэсийн үйлдвэрлэлийг идэвхитэй хэлэлцэж байхад ганцхан манайд л "явган хэрүүл” хийгээстэй. Эх орон, үндэстнээ хөгжүүлье гэвэл зөвхөн энэ түвшинд сэтгэж үйлдэх ёстой.  Энэ удаад "Ногоон эрчим хүчний гол метал ховордож байна. Дэлхийд зэсийн төлөө тэмцэл хэрхэн өрнөж байгаа вэ ? ”өгүүллийг орчуулан хүргэж байна. Сонирхож байвал нетийн хаанаас ч олж болох учраас сурвалжийг зориуд дурдаагүй. Үүнд үндэслэн бодож сэтгэж, үйлдэх асар их ажил байгаа ба үүнийг хийх эсэх нь Та бүхний мэдэх хэрэг…
 
Энэ 3-р сарын дундуур Говийн хөрсний бүтэн хагас километрийн гүнд МУ-ын Ерөнхий сайд, австралийн Rio Tinto компанийн захирал хоёр Оюу Толгойн зэсийн ордын газар дорх олборлолтын гарааг баяр ёслолын байдалтай нээв. Үүнээс өмнө талууд удтал санал зөрөлдсөн ба үүнийг зохицуулахын тулд уулын металлургийн концерн өнгөрсөн жил ЗГ-ын хэдэн миллиард долларын өрийг цуцлахыг зөвшөөрөв.
Rio Tinto-гийн ашиг сонирхол, уг компани буулт хийснийг дэлхийн эрчим хүчний шилжилтэд зэс түлхүүр үүрэгтэй  болсноор тайлбарлаж болно. ОТ-н нөөц аварга их, энэ 10 жилийн эцэс гэхэд ОТ олборлолтынхоо хэмжээгээр дэлхийд 4-рт орох ёстой.  Энэ металлын эрэлт ч гэсэн өсөх бөгөөд энэ эрэлтийг хангахын тулд 2030 он гэхэд ийм арав гаруй ордыг ашиглаж эхлэх хэрэгтэй. Гэхдээ энэ хувилбарыг хэрэгжүүлэх нь боломжгүй шахам, ийм учраас аналитикууд зэсийн хомсдол удахгүй эгзэгтэй байдалд орно гэж үзэж байна. Энэ хүнд байдлаас онолын хувьд инновацийг бөөнөөр нэвтрүүлэх, ажлын цоо шинэ арга нэвтрүүлэх, жишээлбэл, хиймэл оюун ухаан ашиглахаас эхлээд галт уулын дорх метал зэс боловсруулах хүртэл аргуудыг хэрэглэж болно.  
 
Гүйдлийн хүч
 
Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлтийн асуудлуудад санаа зовнисон манай гаригийн томоохон эдийн засгууд эрчим хүчний декорбонизаци хийж, ухаж авдаг шатахуунаас аажмаар татгалзаж байна.  Энэ үйл явцын амжилт нь өргөн цар хүрээтэй цахилгаанжуулалтыг ялангуяа тээврийн салбарт  хэрэгжүүлэх, түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний (СЭХ) салбарыг идэвхитэй хөгжүүлэхээс олон талаар хамаарна. 
 
Энэ өөрчлөлт нь ирэх 10 жилийн түлхүүр металлын нэг зэсгүйгээр боломжгүй. Зэсийг элдэв төрлийн утас, кабель, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, бүх төрлийн машины үйлдвэрлэлд хэрэглэдэг бөгөөд нар, салхины цахилгаан станцад маш их хэрэгтэй.     
 
Ийм учраас зэс, лити хоёрыг шинэ төрлийн нефтийн түүхий эдийн нэг хувилбар гэж үзэх болсон ба зэсгүйгээр хүн төрөлхтөн хөгжиж чадахгүй. Цахилгаан дамжуулах өндөр чанар нь зэсийг цахилгаанжуулалтын гол металл гэж нэрлэхэд хүргэдэг.   
 
 
Нарны болон салхин цахилгаан станц, элекромобиль, СЭХ-ний дурын хэлбэр, ер нь орчин үеимйн бүх юмс зэс шаарддаг, ийм учраас хэрэв ямар нэг юмыг цахилгаанжуулах, цахилгааныг дамжуулах гэвэл зөвхөн зэс л хэрэгтэй.
 
 
"Зэс маш их хэмжээгээр шаардлагатай, мөн шинэ ногоон технологийн нэвтрэлтийн хурд хангалттай хурдан явагдаж байна. Ухаандаа электромобилийн үйлдвэрлэлд дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлээс 2 илүү дахин зэс ордог. Түүнээс гадна зэс нь цэнэглэх дэд бүтцэд чухал хэрэгцээтэй, ийм дэд бүтэцгүйгээр цахилгаан автомашиныг ашиглах боломжгүй.”  Эл Чу. "BNY Mellon”-ын мэргэжилтэн
 
Цахилгаан  машины нэр хүнд асар их өсч байна: Өнөөдөр цахилгаан машины худалдааны 7 хоногийн хэмжээ арван жилийн өмнөх бүтэн жилийн хэмжээтэй тэнцэж байна. Цахилгаан автомашины нийт тоо 2023 оны эцэс гэхэд 40 сая орчим болох ёстой.   
 
Нар болон салхин цахилгаан станцын хувьд гэвэл тэдгээрийн 1 мегаватт суурилуулсан хүчин чадал нь нүүрс, хийгээр ажилладаг цахилгаан станцаас 2-оос 5 дахин их зэс шаарддаг. Энэ үед эрчим хүчний шинэ төрөл дэлхийн үндсэн эдийн засагт гол үүрэг гүйцэтгэх болно.   
 
Энэ чиглэлийн даяар лидер Хятадад нарны цахилгаан станцын суурилуулсан хүчин чадал 2015 оноос хойш ойролцоогоор 10 дахин өсч, 390 гигаватт хүрчээ. Энэ жилийн эцэс гэхэд ахиад 30% өснө гэж тооцоолж байна. Хэрэв энэ таамаглал батлагдвал зөвхөн Хятадын нарны эрчим хүчний хүчин чадал ОХУ-ын эрчим хүчний нэгдсэн системийн хүчин чадлаас 2 дахин илүү гарна. Оросын эрчим хүч жил бүр 1 гигаватт-аар нэмэгдэж, 2023 оны эхэнд 247,6 гигаватт болсон.       
 
2022 онд зэсийн хэрэглээ 25 сая тонн болно
 
Цахилгаанжуулалт, СЭХ-ний хөгжлийн трендийн зэрэгцээгээр сүүлийн 10 жилд зэсийн эрэлт ч өсөв. 
 
Зэсийн хэрэглээ 2022 онд 25 сая тоннд хүрсэн ба энэ нь 2010 онтой харьцуулахад ойролцоогоор гуравны нэгээр өссөн хэрэг юм. Энэ хэрэглээний дөрөвний нэг орчмыг хаягдал зэсээс гарган авдаг. Зэсийн физик шинж нь чанараа алдахгүйгээр дахин боловсруулалт хийж болдог онцлогтой.  
 
Гэхдээ зэсийн эрэлтийн ихэнхи хэсгийг урьдын адил уурхайн олборлолтоор хангадаг. Учир нь зэсийг олон арван жилийн урт хугацаанд ашигладаг учраас дахин боловсруулж ашиглах боломж бага. Ухаандаа байшин барилга, тоног төхөөрөмжүүдэд зэсийг удаан ашигладаг тул дахин боловсруулалтад ордоггүй. Уурхайгаас орж ирэх зэсийн анхдагч түүхий эд өнгөрсөн жил 22 сая тонн болсон ба энэ нь 2010 оны түвшингөөс ойролцоогоор хагас дахин их.  
 
Удаан өсөлт
 
2023-2024 оны зэсийн олборлолтын прогноз тун өчүүхэн. Зэсийн олон улсын судалгааны групп, Зэсийн салбарын ЗГ дундын байгууллага энэ оны 10-р сард 5% өснө гэж байсан прогнозоо хянан үзээд 3% хүртэл багасгав. 2024 онд зэсийн өсөлтийн хурд улам доошилж, 2,5% болно.
 
Ийм гутранги прогнозын шалтгаан нь цэвэр үйлдвэрлэлийн хүчин зүйл, цаг агаарын таагүй нөхцлийн зэрэгцээгээр улс төр-нийгмийн хүчин зүйлс болж байна. 
 
Өнгөрсөн оны 12-р сараас Перу улсад зам хаах, гудамжны үймээн гаргах эсэргүүцэл эхэлсэн. Перу улс дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 10%-ийг эзэлж, 2-рт байранд ордог. Зэс тээврийн ажил тасалдсаны улмаас зэсийн орд газруудад асуудал үүссэн ба 3-р сард эргэж ажилдаа орж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн.   
 
Перугаас бүр ч том, зэсийн даяар нийлүүлэгч, дэлхийн зэсийн олборлолтын 27%ийг эзэлдэг Чили улсаас олон зүйл хамаардаг. Сүүлийн жилүүдэд албан ёсны ёсны Сантъяго зэсийн салбарын цаашдын ажилд болгоомжлол төрүүлэх шалтгаан нэмэв. 2021 онд Чили татварын реформ хийж, уулын олборлох компаниудын ачааллыг ихээхэн нэмэв. Уулын үйлдвэрүүд үүнийг нэн таагүй хүлээн авсан бөгөөд ийм нөхцөлд шинэ хөрөнгө оруулалт хийхэд бэлэн болж амжихгүй гэж сануулжээ. Компаниудын хүчтэй дургүйцэл, урт удаан мэтгэлцээний дараа засгийн зүгээс тодорхой буулт хийжээ. Төлбөрийн өсөлтийг анх төлөвлөж байснаасаа буруулжээ. Ингэж зөөлрүүлсэн хэдий ч зэсийн салбарын төлөөлөгчид Чилийн шинэчлэлийг бизнесийн тогтвортой байдал, Чили улсын ирээдүйн төслүүдийг татах чадварт аюул учруулна гэж үзэж байна. 
 
 
"Өмнөд Америкт ажиллах хүндрэлтэй болсноос зах зээлийн урьдчилан харж чадаагүй зүйл нь энэ. Эхлээд Чилитэй, дараа нь Перутай  холбоотой тодорхойгүй байдал нь зах зээлд огт таамаглаж байгаагүй нэмэлт хүндрэл учруулж байна” гэж "Global Mining Research” удирдах захирал Дэвид Рэдклиф тайлбарлав. 
 
 
Улсын төсөвт төлөх олборлох компаниудын төлбөрийн талаарх маргаан энэ жил Панам улсад гарч уурхайн ажлыг түр зогсоов. Энэ оны 2-р сард канадын "First Quantum Minerals” компанийн харъяаллын "Cobre Panama”  төслийн олборлолтыг Панамын эрх баригчид зогсоожээ. Маргалдагч талууд орд газар ашигласны төлбөр болон гэрээний тодорхой нөхцлийн талаар тохиролцож чадаагүй аж. Ингээд 3-р сард зөвшилцөлд хүрчээ. Дараагийн 20 жилд "First Quantum Minerals” компани өмнө төлж байснаасаа ойролцоогоор 10 дахин их төлбөр жил тутам төлж байхаар болжээ
 
Хоёр дахин Cu
 
Шууд одоо бол зэсийн олборлолтын тасалдал, зэсийн секторын бусад суудлууд зэсийн хомсдолд шууд хүргэхгүй ч тун удалгүй нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй. Аналитикуудын үзэж байгаагаар зэсийн ноцтой хомсдол ойрын хэдэн жилийн дотор мэдрэгдэж эхэлнэ. "S&P Global”-ын үнэлгээгээр зэсийн үйлдвэрлэл олборлолт, хөрөнгө оруулалтынхаа өнөөгийн трендийг хэвээр хадгалбал зэсийн архаг хомсдол бүр 2024 оноос ажиглагдаж эхэлнэ. 
 
Энэ үед зэсийн эрэлт үргэлжлэн өсөх бөгөөд 2035 он гэхэд одоогийн түвшинг 2 дахин даван гарна. 
 
Энэ үед зэсийн хомсдлын жилийн хэмжээ ойролцоогоор 10 сая тонн болно. Энд зэсийн нийт эрэлтийн ойролцоогоор тавны нэг орчим хэсгийн тухай ярьж байгаа бөгөөд цаг агаарын нөхцөлт төсөөлөлд заасан хугацаа буюу 2050 он гэхэд тэг хаягдалтай түвшинд хүрч, эрчим хүчний эрчимтэй декорбонизици хийсэн үед үүсэх зэсийн хомсдол юм. Зэсийн ийм их хомсдолтой байхад зарчмын хувьд ийм зорилтод хүрэх боломжгүй. Учир нь зэсийн хомсдол эрчим хүчний шилжилтийг боломжгүй болгоно.        
 
2035 он гэхэд зэсийн хомсдол 10 сая тонн хүрч болзошгүй
 
Зэсийн олборлолт, дахин боловсруулалтын хэмжээг өсгөх замаар гаргаж авсан хамгийн өөдрөг прогнозоос үүдэн гарсан арай илүү зөөлөн хувилбар бий. Ийм хувилбараар зэсийн хомсдол 2035 он гэхэд оргил цэгтээ хүрэх бөгөөд энэ нь ойролцоогоор 1,6 сая тонн болно. Ингээд 2040 он гэхэд зэсийн нийлүүлэлт эрэлтээсээ ахин даван гарна. Гэлээ гэхдээ 2050 оны тэг түвшинд хүрэхэд зэс яагаад ч хүрэлцэхгүй. "S&P Global”-ын үнэлгээгээр прогнозоор гаргасан эрэлтийг хангахын тулд тус бүр 300 мянган тонн зэс олборлох хүчин чадалтай 3 орд газрыг 2050 он хүртэл жил бүр нээж ашиглах ёстой. Ийм зорилт нь өнөөгийн үнээр 500 миллиард долларын хөрөнгө оруулалт шаардана.  
 
"Wood Mackenzie”-ын аналитикуудын тооцоогоор прогнозоор гаргасан 6 сая тонн зэсийн хомсдлыг нөхөхийн тулд ахин 20 орчим ордыг ажиллуулах ёстой, мөн зэс олборлолтын прогнозын оргил түвшнийг харгалзах юм бол ОТ шиг аварга том 12 уурхай ажиллуулах ёстой аж.     
 
Гэхдээ ийм олон тооны орд үзээд өгье гэсэн ч байхгүй гэж дэлхийн маш олон орд газарт ажилласан бараг 50 жилийн туршлагатай австралийн геологич Даг Кирвин учирлаж байна. Энэ хүн Монголд геологи хайгуулын ажил хийж, хожим нь ОТ-н олборлолтыг эхлүүлсэн юм.
 
"Эрчим хүчний шилжилт, декорбанизаци хийхэд шаардагдах ийм их хэмжээний зэсийг ойрын 10 жилд гаргаж яагаад ч чадахгүй. Яагаад ч бүтэхгүй. Бид ийм их хэмжээний зэсийн орд газрыг олоогүй байгаа, бас боловсруулаагүй байгаа.” Геологич Даг Кирвин.
 
Манай гариг дээр зарчмын хувьд зэсийн нөөц дууссанд асуудал байгаа юм биш. Хараахан илрүүлээгүй байгааг оруулан тооцвол эрдэмтдийн үнэлгээгээр манай гариг дээр 5,6 миллиард тонн зэсийн нөөц бий. Хайгуул хийж олсон, ашгийн талаасаа олборлоход ирээдүйтэй гэж тооцсон нөөцийг 880 сая тонн гэж үзэж болно.   
 
Гэхдээ олборлолтын секторыг ихээхэн дутуу санхүүжүүлж байгаа. Компаниуд шинэ орд газарт ажил эхлэх тун дургүй, учир нь ихээхэн эрсдэл хүлээж ч болзошгүй. Ажиллуулж эхэлсэн төслийн тоо тун цөөн. 2017-2021 оны хоорондох 5 жилд ердөө хоёрхон том орд ашиглалтад орсон, 2022 оны сүүл гэхэд бүх ажил нь ихээхэн цэгцэрснийг харгалзвал энэ тоо 4-өөр нэмэгдсэн. Энэ жил ОТ-н зэрэгцээгээр Чилид нэг ордыг ашиглалтад оруулсан. Ойрын ирээдүйд ахин хэд хэдэн том орд ашиглалтад орно.
 
Зэсийн орд нээх зарим санаанууд жишээлбэл, идэвхтнүүдийн эсэргүүцлээс болоод зөвшөөрөл авч чадаагүйгээс огт хэрэгждэггүй. Зэсийн эрэлт олонхи улс орнууд ногоон эдийн засаг руу шилжих гэсэн оролдлоготой ихээхэн хэмжээгээр холбогдож байгаа нь зэсийн олборлолт угаасаа хүрээлэн буй орчныг хордуулдаг гэсэн хэрэг биш. Зөвхөн энэ жил Чили болон Аляска дахь төслүүдийг хаасан ба аль алинд нь орон нутгийн экосистемд хохирол учруулсан гэх шалтгийг эрх баригчид баримталсан. Хэрэв компаниуд олборлох талаар тохирч чадсан ч өөр нэг асуудал үүсэх ба энэ нь орд газрыг ашиглалтад оруулахад цаг хугацаа болно, чингэхдээ энэ нь хэдэн арван жил ч үргэлжилж болно. "ОТ-н ажил хорин жилийн өмнө эхэлсэн, одоо л дөнгөж эхэлж байна. Зэс 3 доллар байна уу, 30 доллар байна уу гэдэг нь чухал биш, үйл явцыг эрс хурдасгах боломжгүй” гэж монголын орд газрын ажлыг эхлүүлсэн "Ivanhoe Mines” компанийг үндэслэгч Роберт Фридланд учирлаж байна.
 
Шинэ ордыг хөгжүүлэх ажил их үнэтэй: жишээлэхэд ОТ-д үйлчлэхийн тулд зам, нисэх буудал, эрчим хүчний дэд бүтэц, 20 мянган хүний аварга том гуанз барьсан. Зардал цаашдаа ч өснө: Монгол Улс ордод хэрэглэх эрчим хүчийг Хятадаас авахаас татгалзаж, Rio Tinto-г цахилгаан станц барь гэж шаардаж байгаа. (Бяцхан тайлбар: ОТ-н анхны гэрээнд Монголд ЦС станц барина гэж орсон боловч Rio Tinto түүнийгээ одоо болтол бариагүй- Х.Д.Г.)
 
Түүнээс гадна шинээр нээж олсон ордууд хүдэр дэх металлын хэмжээ багаас болж, ашиг муутай болох нь их. Том олдвор тун ховор, арван жилийн өмнө сүүлчийн том ордыг олсон. "Уурхай улам гүн болж, хүдэр улам ядуу болдог. Дээрээс нь өөрчлөгдөн буй экологийн шаардлагад дасан зохицох, үүний хамт улс төрийн эрсдэл ч дагалддаг” гэж "Global Mining Research”-ын Дэвид Рэдклиф ярьж байна.
 
Робот, галт уул ба зэсийн хувьсгал
 
Өөр нэг том саад тотгор нь ажил техникийн хувьд улам бүр хүндрэлтэй болдог явдал. Уламжлалт ил аргаар олборлодог байсан ордод ч гэсэн олборлолт улам бүр гүн рүүгээ ордог. Жи нь: өнгөрсөн зууны эхнээс ажиллаж байсан чилийн Чукикамата орд байна. 
 
 
Илүү их нарийвчлал тооцоо шаардсан олборлолтын ихээхэн ухаан шаардсан арга техник хэрэгтэй болоод байна. Жишээлбэл, ОТ-д гүнзгий үе давхаргад хүрэхийн тулд блоклон нураах гэдэг түвэгтэй арга хэрэглэдэг. Хүдрийн массыг биеийнхээ жингээрээ нурах хүртэл дороос нь сэндийлэн ухдаг. Дараа нь нурсан хүдрийг хонгилийн (тоннель) системээр зөөж, дээш гадаргуу дээр гаргадаг.
 
 
"Энэ арга руу гүйлддэг компаниуд мөн чанартаа тун цөөн” гэж австралийн хөрөнгө оруулалтын "Barrenjoey” компанийн аналитик Глин Локок дүгнэж байна. Гэхдээ энэ арга том боловч тийм ч их баялаг биш орд газар дээр ажиллахад зардал бууруулдаг талтай учир нэрд гарсан.  Компаниуд ядуу хүдрээс, тэр ч байтугай үлдэгдэл материалаас зэс гарган авах шинэ аргуудыг ашиглаж байна. Одоохондоо ийм шинэ технологи ажлыг эрс өөрчилж чадахгүй байна. "Хэрэв энэ аргыг бүх дэлхийн олборлолтод ашиглалаа ч гэсэн бид нэмж хагас сая тонн зэс авч чадна” гэж "Wood Mackenzie” компанийн аналитик Карл Ферман дүгнэв. Түүний бодлоор ийм хэмжээ нь прогнозоор дутагдаж буй хомсдлоос хэд дахин бага аж.     Гэсэн хэдий боловч зэсийн салбарт бүр илүү шинэ, ирээдүйтэй технологийн тухай ярьж эхлэв. Жишээлбэл, хүрэхэд хүндрэлтэй хүдрийн үе рүү очих чадвартай газар дор ажилладаг робот ашиглаж болно.
 
Бас нэрд гарсан боловч одоохондоо өргөн эзэмшээгүй аргууд бий. Жи: зэсийн дутагдаж буй хэмжээг нөхөж болох машины сургалтын технологи байна. Энэ аргыг 2030-аад оны эхээр эзэмшинэ гэж консалтингийн "McKinsey” компанийн мэргэжилтнүүд хүлээж байгаа.  Эрдэмтэд улам цааш ахиж зэс олборлох цоо шинэ зарчмын тухай ярьж эхлэв. Зэсийн шинэ эх булаг нь галт уулын дорх давст шингэн юм. Энэ нь галт уулыг идэвхитэй байх үед дор нь хуримтлагдсан шингэн бөгөөд энэ шингэнийг хараахан хатуурч амжаагүй зэсийн хүдрийн өмнөх бүрдэл гэж үздэг аж. Ийм давст шингэн дэлхий дээрх бараг бүх галт уулны дор байдаг гэж мэргэжилтнүүд үздэг. Үүнийг боловсруулж, эзэмших аргыг олж чадвал ирээдүйд  уламжлалт олборлох аргаас ч илүү ашигтай арга байж болно.   
 
Шинэ шийдэл бий хэлэлцэхийн хэрээр зарим ажиглагчид зэсийн ирээдүйн хомсдол зайлшгүй гэх дүгнэлтийг зөвшөөрдөггүй. Олборлох аж үйлдвэр хэрэгжээгүй прогнозын тод жишээ болгож, 1950-иад онд америкийн геофизикч Кинг Хаббертын дэвшүүлсэн "нефтийн оргил үе” онолыг дурддаг. 
 
Энэ эрдэмтний гол санаа нь улс орны нефтийн олборлолт 1970-аад онд дээд цэгтээ хүрнэ гэж прогноз хийсэн. Энэ таамаг эхлээд бодитойгоор биелж, 1970-аад оноос хойш нефтийн хэмжээ буурсан. Гэхдээ дараа нь 2000-аад оноос дахин өсч эхэлсэн. Энэ өөрчлөлт нь ХХ зууны дунд үеийн прогнозод тооцоогүй байсан шинэ технологиуд өргөн тархсаны ачаар бий болсон: жи нь: занараас нефть олборлож эхэлсэн.         
 
"Нефтийн "оргил үеийн” түүхээс муугүй сургамж авч болно” гэж дэлхийн зэсийн томоохон компанийн нэг "Freeport-McMoRan”-ын тэргүүн, яг энэ үед буюу 1970-аад онд нефть хийн салбарт ажиллаж байсан  Ричард Адкерсон хэлж байна.
 
Цахилгаанжуулалтын эрин үеийн шинэ нефть болсон зэсийн олборлолтод гэнэт занарынх шиг хувьсгал гарахыг үгүйсгэж болохгүй. Гэхдээ энэ нь цагаа олж ирэх эсэх нь асуудал болж байна.
 
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг
 
 
Эх сурвалж: https://gankhuyag.com/ блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/- ээс уншина уу?
Судлаач Ганаа: Зэс бол "шинэ нефть"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өнөөдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өнөөдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өнөөдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өнөөдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

Өчигдөр, 15:59
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

Өчигдөр, 15:33
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани