Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БОАЖЯ-ныхан ажлын байрандаа эко сурагчдаар үнэлгээ хийлгэв

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлийн хэлтсээс санаачлан Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Ногоон эдийн засгийн түншлэл, "Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл, Монголын банкны холбоо, Ариг банк хамтран "Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” сарын аяныг зохион байгуулсан. 

"Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” сарын аяны үйл ажиллагааг тайлагнах уулзалт БОАЖЯ-нд өнөөдөр боллоо.   БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл   "Ногоон хөгжлийн төлөө хамдаа” сарын аяныг тус яам амжилттай зохион байгуулсныг тэмдэглэж, цаашид  хамрах хүрээг нь тэлэх хэрэгтэйг онцоллоо.   Төрийн байгууллагууд ногоон хөгжлийн бодлогыг амьдралд хэвшүүлэх ажлыг  БОАЖЯ эхлүүлж, манлайлах, бусад яам, агентлаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон нийтэд үлгэр дууриалал болох   шаардлагатай гэв.  Ногоон хөгжлийг дэмжин өдөр тутмын амьдралдаа зуршил болгох нь  эдийн засагт хэмнэлттэй,   ирээдүй хойчдоо өгөөжтэй юм.

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газраас санаачлан хийсэн сарын аяны хүрээнд "Дэм дэмэндээ”, "Ногоон элч санаачлага”, "Тогтвортой хөгжил 2030:Төлөвлөлтөөс хэрэгжилтэд”, "Ногоон бизнес эрхлэгчид, үйлдвэр үйлчилгээний байгууллагаар зочлох автобустай аялал”, "Ногоон оффис” гэсэн арга хэмжээнүүдийг үр дүнтэй зохион байгуулсан.   

Нийслэлийн ерөнхий боловсролын тав, 105, "Шинэ эхлэл”, 71 дүгээр сургууль, "Шинэ эрин”  зэрэг нийт таван сургуулийн эко сурагчид  БОАЖЯ-ны ажлын байранд  нэг өдрийн ажиглалт, судалгааг хийжээ. Судалгааны үр дүнг хог хаягдал, дулаан, ус, гаднах талбай, цахилгааны хэрэглээгээр  дэлгэрэнгүй гаргаснаа өнөөдөр мөн танилцуулав.

Хог хаягдлын тухайд:

БОАЖЯ-ны ажлын байрнаас өдөрт 18.6 кг хог хаягдал гардгаас тал хувь  нь боловсруулаагүй цаас байгааг эко сурагчид тооцон гаргажээ. Мөн хог хаягдлыг ялгаж салгаж хаяхыг зөвлөлөө. Түүнчлэн БОАЖЯ-ны ажилчид, албан хаагчид баримт бичгээ 12 фонтоор шивдэг. Хэрвээ 11 фонтын шрифтээр шивж хэвшвэл нийт цаасны 20-30 хувийг хэмнэх боломжтой аж.

Цахилгааны тухайд:

Ажилчид өрөөнөөсөө гарж, орохдоо цахилгаанаа бүрэн унтраадаггүй. Байгалийн гэрэл ашигладаггүй учраас "Ногоон ажлын байр” санаачлагыг эхлүүлж байгаа БОАЖЯ-ыг үүнд анхаарч ажиллахыг Эко сурагчид зөвлөлөө.

Гаднах талбайн тохижилт:

БОАЖЯ-ны гаднах  талбайд машины зогсоол, ажилчид амрах талбай (сүүдрэвч), мод сөөгний тарилт, хогийн  сав   хангалтгүй байна. 

Усны зарцуулалтын  тухайд:

БОАЖЯ-ны нийт ажилчид сард хэрэглэх усандаа 1.2 сая төгрөг зарцуулдаг байна. Гэхдээ 00-оос алдагдаж байгаа болон  гар угаахдаа ашиглаж байгаа усны зарцуулалтад анхаарахыг зөвлөлөө. "Тогтвортой хөгжил гэдэг нь   ус, цахилгаанаа хэмнэхийг өдөр тутмын хэрэглээндээ хэвшүүлэх юм” гэж эко сурагч Жавхлан хэллээ. 

Эко сурагчдын хийсэн судалгааны дүгнэлтийг   БОАЖЯ-ныхан хэрэглээндээ хэвшүүлэн ногоон ажлын байртай болох үйл ажиллагааг манлайлахыг тус яамны  Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн   дарга Ц.Уранчимэг уриалсан.

 Аяны  хүрээнд БОАЖЯ-ны ажилчин, албан хаагчдын дунд "Ногоон хөгжил” илтгэлийн уралдаан зарлаж дүгнэв. Уралдааны шилдгээр шалгарсан  Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Банзрагч  "Ногоон хөгжилд иргэдийн оролцоо хамгийн чухал нь. Төрийн байгууллага гэлтгүй иргэд өөрсдийн хийж буй үйл ажиллагаандаа байгаль эхээ гэсэн сэтгэлээр хандаж хувь нэмрээ оруулах ёстой. Бид халуун ус гоожуулдаг шүршүүртэй болвол нэг жилд 150 кг СО2, хашаа байшингийн дулаалгаа бүрэн шийдсэн тохиолдолд жилд 2000 кг СО2-г бууруулна. Бидэнд тулгамдаад байгаа гол асуудал болох хүлэмжийн хийг энэ мэтчилэн жижиг зүйлсээс эхлэн буурулж болно. Ингэснээр бидний хэлээд байгаа "Ногоон хөгжил”-ын суурь зөв тавигдана. Хамгийн чухал нь бид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ мэтчилэн арга хэмжээг шат дараалалтай үр дүнтэй авч ажиллавал 2030 он гэхэд хүлэмжийн хийг 14 хувиар бууруулж чадна”  гэв.

                                         БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба

БОАЖЯ-ныхан ажлын байрандаа эко сурагчдаар үнэлгээ хийлгэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 12:03
Өчигдөр, 11:08
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани