Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн нөхөн сэргээлтэд зарцуулах ёстой мөнгөний тал нь хаачдаг юм бол...

Н.БАТ

Байгаль орчин аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр БОАЖ-ын сайд  Д.Оюунхоролын илтгэлд "Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 2014 онд 104.4 тэрбум, 2015 онд 104.1 тэрбум байсан бол 2016 онд 50.6 тэрбум төгрөг болж, өмнөх онуудаас 2.1 дахин буурчээ. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай  хуулийн 18.1-д байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 15-85 хувь ба түүнээс дээш хувийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар заасны дагуу гүйцэтгэлийг тооцоход сүүлийн гурван  жилд хуулийн биелэлт  40  орчим хувьтай байна” хэмээх тоо баримт дурдагдсан юм.

Мэдээж эдийн засгийн тогтворгүй байдал, гадаадын хөрөнгө оруулалт зогссон, уул уурхайн компаниуд үйл ажиллагаагаа хумьсан зэрэг шалтгаан нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого буурахад нөлөөлсөн нь тодорхой. Гэхдээ сайдын хэлснээс харахад нөөц ашигласны төлбөр буурснаас илүүтэйгээр сүүлийн гурван жил хуулийн биелэлт 40 хувьтай байна гэдэг нь анхаарал татаж буй.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай  хуулийн 18.1-д зааснаар "байгалийн ургамлын, ус рашааны, ойн, ан амьтны, газрын нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээнд тухайн төсвийн жилд зарцуулах хувь, хэмжээний доод хязгаарыг дараах байдлаар тогтооно” гэсэн байдаг.

Энэ нь төлбөрийн орлогын төрлөөс хамааран нийт төвлө­рүүлсэн мөнгөний 15-85 хувийг эргүүлэн нөхөн сэргээх ажилд зарцуулна гэсэн үг. Харамсалтай нь, сайдын хэлснээр сүүлийн гурван жилд энэ хуулийн хэрэгжилт 50 хувьд ч хүрээгүй гэхээр тэр хэмжээгээр нөхөн сэргээлтийн асуудал орхигдсоор иржээ гэж тайлж болохоор харагдаж байв. Гэтэл үүнд хяналт тавьж ажиллах эрх нь тэдэнд өөрсдөд бий.
Нөөц ашигласны  төлбө­рийн хэдэн хувийг нөхөн сэргээлтэд зарцуулах талаарх тодорхой дүрэм журам нь гурван жилийн өмнө батлагдсан байдаг. 2013 онд тухайн үеийн БОНХЯ-ны Гадаад, хамтын ажиллагааны хэлтсийн дарга  Д.Батболдын хэлснээр ойролцоогоор 48 тэрбум төгрөг байгалийн нөөц ашигласны төлбөрөөр төвлөрч байсан бөгөөд үүний ердөө 5-6 хувийг байгалийн нөхөн сэргээлтэд зарцуулсан аж. Энэ бол үнэхээр хангалтгүй байсан учраас Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, ашиглалтыг хянах журам нь 2014 оны хоёрдугаар сарын сүүлээр батласнаар дээрх 15-85 хувийг нөхөн сэргээх ажиллагаанд эргүүлэн зарцуулахаар хуульчилж өгсөн юм.

Тэгэхээр энэ журам 2014 оноос бүрэн хэрэгжих ёстой байж. 2015 онд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийн хэлснээр 2014 онд ус, рашаан, ан амьтан, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрт улсын хэмжээгээр 35 тэрбум 310 сая төгрөг улсын төсөвт төвлөрсөн байгаа юм.  Үүнээс байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд 20 тэрбум 122 сая төгрөгийг зарцуулах байсан ч бодит гүйцэтгэлээр 10,006,2 сая төгрөг зарцуулжээ. Хуулийн хэрэгжилт 49,7 хувьтай гарсан бөгөөд байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийн 51,3 хувь нь зориулалтын дагуу зарцуулагдахгүй байна  гэдгийг сайд нь онцлож байв. Энэ бол газрын болон ойн нөөц ашигласны төлбөрийн орлого багтаагүй дүн гэсэн үг.
Ер нь, байгалийн нөөц ашигласны төлбөрийн дийлэнх хэсгийг газрын болон ойн нөөц ашигласны төлбөр эзэлж байгааг үүнээс харж болох нь. 2013 онд зөвхөн Богд уулын эргэн тойронд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд газрын төлбөрт 5-6 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг байсан гэх тоо баримт бий.

Засгийн газрын мэдээллээс харвал 2016 онд ан, амьтны нөөц ашигласнытөлбөрт 13 аймгийн 37 сумын төсөвт 940 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ жил тэрбум гаруй төгрөгт хүрнэ  гэсэн тооцоо бий. Тэгэхээр ан амьтны болон ургамлын нөөц ашигласны төлбөр маш бага хувийг эзэлж байгаа нь тодорхой юм. 
Энэ бүхнээс харвал хуу­лийн биелэлт ердөө 40 хувь­тай байна гэдэг нь байгальд тэр тусмаа газар болон ойн сангийн нөхөн сэргээх ажил­лагаа хангалтгүй бүүр маш хангалтгүй байгааг илт­гээд зогсохгүй, хяналт сул, хариуцлагын механизм ажил­­лахгүй байгаагийн бодит илэрхийлэл гэхээс өөр аргагүй. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай  хуульд зааснаар  "төлбөрийн орлогын тодорхой хувь, хэмжээг бууруулсан, төлбөрийн орлогын хэсгийг өөр зориулалтаар ашигласан албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хохирлыг нөхөн төлүүлнэ” гэсэн байгаа юм.  

Тооцож үзвэл 2016 онд хөдөл­мөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төг­­­рөг болсон гэхээр хууль биелүүлээгүй албан тушаал­танг 1.2 саяас 1.42 сая төгрөгөөр торгох нь. 

Харин хохирлыг нөхөн төлүүлэх тухайд зөвхөн 2016 онд төвлөрсөн 50,6 тэрбум төгрөгийн дунджаар 20,2 тэрбумыг нөхөн сэргээх үйл ажиллагаанд зарцуулна гэж тооцоход хуулийн дагуу 8 тэрбум орчим төгрөгийг зориулалтаар үлдсэн нь хохирол болсон байж таарах нь. Тэгэхээр хариуцлага алд­сан холбогдох албан тушаалтнуудад ногдуулах хохирол 12 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа юм.
Ямартай ч хуулийн хэрэгжил­тийг 40 хувьд "барьж чаддаг” албан тушаалтнуудаа хэрхэн илрүүлж хариуцлага тооцох нь БОАЖ-ын сайдын хүрээнд шийдэх асуудал байх. Гэхдээ нөхөн сэргээлтэд зарцуулах ёстой мөнгөний тал хувийг юунд зарцуулаад байна вэ гэх асуулт хариулт нэхсээр гурван жилийг лав үджээ.
Эх сурвалж: www.assa.mn
Байгалийн нөхөн сэргээлтэд зарцуулах ёстой мөнгөний тал нь хаачдаг юм бол...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

Өнөөдөр, 10:47
Өнөөдөр, 09:21
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

Өчигдөр, 08:41
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

Өчигдөр, 08:39
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани