Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Чайна Шенхуа Энержи буюу “Өмнөдийн хар луу”

 
"Чайна Шенхуа Энержи буюу “Өмнөдийн хар луу”Магадгүй, дэлхий дээр өөр ямар ч улс орон Хятад шиг ийм хурдацтай өөрчлөгдөөгүй байх. Дан ганц хөдөө аж ахуй дээр тогтсон ядруухан эдийн засагтай байсан цаг тийм ч хол биш. Ердөө ерээд оны эхээс л Хятад улс эдийн засгийн бодлогоо гадаад зах зээл рүү тэлж олон улсад өрсөлдөхүйц компаниуд байгуулах эхлэлийг тавьсан юм. Ийм цаг үед буюу 1995 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэлийн "Шенхуа” групп мэндэлсэн түүхтэй. 
 
"Шенхуа” группын хилийн чанадад хөрөнгө оруулах сонирхолтой чухал төслүүдийн нэг нь Монгол улсын Тавантолгой орд билээ. Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт ордог Тавантолгой ордын хөрөнгө оруулагчдын түншлэлд "China Shenhua Energy” компаниараа төлөөлөн багтаж байгаа. "China Shenhua Energy” нь Хятадын төрийн өмчит "Шенхуа” группын гадаад худалдааны үйл ажиллагаа, төслүүдийг хариуцан хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй охин компаниар 2004 онд бүртгэгдсэн байдаг. Компанийн 72.96% нь төрийн мэдлийнх юм.
 
Монголчуудын хувьд тус компанийн талаар Хятадын төрийн оролцоотой, тус улсын эрчим хүчний бодлоготой салшгүй холбоотой "нүүрсний” компани гэсэн ойлголт түгээмэл. Гэвч энэ компани зөвхөн нүүрсний бизнес эрхэлдэггүй. Өнгөрсөн 20 гаруй жилийн үйл ажиллагаагаараа Хятадын нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч төдийгүй дэлхийн эрчим хүчний зах зээл дээр хоёр дахь том тоглогч болтлоо өсч өндийсөн түүхтэй. Нүүрс олборлохоос гадна гүн боловсруулах, түлш болон эрчим хүч үйлдвэрлэн далайн боомт, төмөр зам эзэмшиж дэлхийн нүүрсний нөөц баялгаар тэргүүлэгч орнуудын томоохон төслүүдэд хөрөнгө оруулан дэлхийг хэрсэн эрчим хүчний "аварга” сүлжээг цогцоор нь байгуулахаар зорьж байна.  
 
Дэлхийн нүүрсний салбар тэр чигтээ унаж байхад "China Shenhua Energy” компани цор ганцаараа тогтож үлдэж чадсан юм. Эрдсийн салбарын уналтын энэ удаагийн мөчлөгийн хямрал нүүрсний зах зээлийг номер нэг нь явсан "Пийбоди Энержи” компанид хүнд цохилт болсон. 134 жилийн түүхтэй, дэлхийн 25 улсад салбартай Америкийн нүүрсний компани 2016 оны дөрөвдүгээр сард дефолт зарлаж, нийт 10.1 тэрбум ам.долларын өртэйгээ мэдэгдсэн билээ. 
 
Цагийн сайнд 100 ам.доллар давж, 2008 оны санхүүгийн хямралаар ч 80 ам.доллараас буугаагүй "Пийбоди Энержи” компанийн нэгж хувьцааны үнэ өнөөдөр 3 ам.доллар ч хүрэхгүй байна. "Пийбоди Энержи”-гээс гадна 2016 онд "Arch Coal”, "Alpha Natural Resources”, "Patriot Coal”, "Walter Energy” зэрэг нүүрсний аварга компаниуд бүгд  дефолт  зарласан юм. 
 
Эдгээр компанийн тухайд зөвхөн нүүрсний олборлолт, худалдаан дээр гол ашиг орлого нь тогтдог бол "China Shenhua Energy” компанийн үйл ажиллагаа дан ганц нүүрсний  салбараар хязгаарлагдахгүй. Өөрөөр хэлбэл, бизнесийн олон талт тулгууртай, тэр бүгдээ ижил тэнцүү хөгжүүлэх нь Хятадын төрийн оролцоотой компанийн гол бодлого, давуу тал юм. Тиймдээ ч компанийн лого дээр үйл ажиллагааны үндсэн дөрвөн чиглэлийг эн тэнцүү хөгжилтэй, үргэлж урагш тэмүүлсэн байдалтайгаар дүрслэхдээ оройд нь гал улаан өнгөөр нүүрсний асч буй цогийг бэлгэдсэн нь учиртай. 
 
2015 оны жилийн эцсийн үзүүлэлтээр "China Shenhua Energy” компанийн зах зээлийн үнэлгээ 43.4 тэрбум ам.доллар байснаа 2016 оны эхний хагас жилийн үзүүлэлтээр 41.2 тэрбум ам.доллар болж буурсан ч дэлхийн нүүрсний зах зээлд тэргүүлэх байраа хадгалж чадсан юм. Одоо дэлхийн уул уурхайн компаниудаас зах зээлийн үнэлгээгээр тавдугаарт эрэмбэлэгдэж байна.
 
Олон улсын түүхий эдийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж, салбар бүхэлдээ хямарсан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд компанийн зүгээс бизнесийн бусад чиглэлд анхаарч үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн нь тун  мэдрэмжтэй хандлага байлаа. Үүнийг тодорхой харж болох өнгөрсөн оны хагас жилийн тайланд дурдсанаар эрчим хүчний үйлдвэрлэлээс 8,167 сая юань, тээвэрлэлтийн бизнесээс 8,898 сая юанийн ашиг тус тус олсон нь компанийн нийт ашгийн 78%-ийг бүрдүүлжээ. Сэргээгдэх эрчим хүч, төмөр зам болон далайн тээвэрлэлт, боомтын үйл ажиллагаанаас компанийн гол ашиг орлого бүрджээ.  
 
Одоо "China Shenhua Energy" нь нүүрсний 16, эрчим хүчний 33, төмөр замын 8, боомтын 3, тээвэрлэлтийн чиглэлийн 1 гээд нийт 60 гаруй салбар компаниар дамжуулан дотоодын 29 муж болон Австрали, Индонези, Вьетнам, Орос, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байна. Нүүрсний 62 уурхайгаас олборлолт хийж, 63.231 ГВт хүчин чадалтай 27 ДЦС-аар эрчим хүч үйлдвэрлэж, Хятадын газар нутагт эзэмшилтэй 1,466.53 км төмөр замын сүлжээгээр нүүрсээ тээвэрлэн олон улсын зах зээлд далайн 2 боомтоор экспортолж буй. 
 
Нүүрсний гол үйлдвэрлэлдээ тулгуурлан ирэх жилүүдэд компанийн үйл ажиллагаанд дэвшилтэт технологи нэвтрүүлж, инновацийг дэмжихэд гол бодлогоо чиглүүлж байна. Ингэхдээ нүүрс гүн боловсруулах хими технологи, цэвэр нүүрс болон  сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд анхаарах зорилттой. Энэ хүрээнд Бээжин, Тянжин, Хэбэй  хотуудын бүс нутагт нүүрсний цэвэр технологи нэвтрүүлэх бодлогоо хэдийнэ хэрэгжүүлж эхэлжээ. "Preservation and Utilisation of Water Resources in Coal Mining” хэмээх нүүрсний үйлдвэрлэлд усны нөөцийн зөв зохистой ашиглалт, хадгалалтын үндэсний лабораторийг байгуулах ажил нь шийдвэрлэх шатандаа явж байна. Эрдэм шинжилгээний судалгаа, цэвэр нүүрс боловсруулах чиглэлд 342 патентын эрх авснаас 108 нь шинээр зохион гаргасан технологийнх ажээ. 
 
Өдгөө 215 мянга давсан ажилчинтай "China Shenhua Energy” компанийн бодлогыг Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд багтах 8 захирал тодорхойлдог. Зөвлөлийн шууд удирдлага дор аудит, урамшуулал, стратеги болон аюулгүй байдал, хүрээлэн буй орчин болон эрүүл мэнд хамгаалал, хүний нөөц гэсэн үндсэн таван хороо компанийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 
 
"China Shenhua Energy” компани нь олон улсын хөрөнгийн бирж дээр 2005 онд гарч, Хонконгийн хөрөнгийн бирж дээр хамгийн анх хувьцаагаа арилжаалсан байдаг. Тухайн үед гол зөвлөхөөр Deutsche Bank ажилласан байна. Үүнээс хойш хоёр жилийн дараа Шанхайн хөрөнгийн бирж дээр давхар хувьцаагаа  гаргажээ. Арилжаа эхлэхэд анхны дуудсан үнэ 36.99 юань бөгөөд 90.3%-иар өсч 70,4 юаньд хүрсэн аж. Тус IPO нийт 8.9 тэрбум ам.долларын хөрөнгө босгож, Хятадын зах зээлд "China Construction Bank”-ны 7.7 сая долларын  "дээд амжилт”-ыг эвдсэн түүхтэй. 
 
Тооцоолсноос хавьгүй өндөр хөрөнгө босгож чадсан тул 2008 онд ӨМӨЗО-ны газар нутагт нүүрсний "Haerwusu” уурхай нээж байжээ. Эрчим хүчний нүүрсний 1.73 тэрбум гаруй тонн нөөцтэй, 75 жилийн насжилттай энэ уурхай нь Хятадын хамгийн том болоод дэлхийн хоёр дахь том уурхайд тооцогддог. Бүхэлдээ 67 км хавтгай дөрвөлжин талбай эзэлж буй уурхайг ашиглалтад оруулахад компанийн зүгээс 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулжээ. Ил аргаар жилдээ 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. 
 
Тус уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулсан жилээ "China Shenhua Energy” компани нь 254 сая тонн нүүрс зах зээлд нийлүүлэн 17.9 тэрбум долларын ашиг орлого олж дэлхийн нүүрсний зах зээлийг тэргүүлэгч "Пийбоди энержи” компанийг гүйцэж түрүүлж чадсан юм. Хятадын төрийн өмчтэй компанийн мэдэлд тус улсын нүүрсний гурав дахь том уурхай байдаг. "Heidaigou” уурхайг 1999 оноос олборлож  буй. ӨМӨЗО-ны газар нутагт Ордос хотоос 150 км зайд байрлах тус уурхай нь хүрэн нүүрсний 1.5 тэрбум тонн нөөцтэй. Haerwusu, Heidaigou уурхайд нь дэлхийн хамгийн том арван уурхайн эхний гуравт жагсдаг онцлогтой. 
 
БНХАУ-ын шинэ удирдагчаар Си Жинпин сонгогдсоноор Хятад улс нь эдийн засгийн харилцаагаа Орос улстай стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийг зорьж байгаа. Ингэхдээ эрдэс баялгийн арвин нөөцтэй Орос орны уул уурхай, тэр дундаа нүүрсний салбарт томоохон төсөлд  хамтран хэрэгжүүлэх болсон билээ. Тэдгээр төслүүдэд Хятадын төрийн өмчтэй компаниуд голлох үүргийг гүйцэтгэж буй. 2013 онд Си Жинпиний Москвад хийсэн төрийн айлчлалын хүрээнд үзэглэсэн хоёр улсын хамтарсан нүүрсний томоохон төслүүдэд "China Shenhua Energy” компани хөрөнгө оруулагчаар орсон юм.
 
Түүнчлэн, Оросын нүүрсний Гербикано-Огоджинскийн ордод хөрөнгө оруулахаар сонирхож буй. Эрчим хүчний 2.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй ил уурхай нь Алс Дорноддоо хамгийн өндөр хүчин чадалтайд  тооцогддог. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийн нийт хөрөнгө оруулалт анх 5 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бол төслийн хүрээнд хэрэгжүүлэх эрчим хүчний бүтээн байгуулалтаас шалтгаалж, 8-10 тэрбум ам.долларт хүрээд байна. Уг төсөлд "China Shenhua Energy” компани оролцохоор 2011 онд Оросын төрийн "Ростоппром” компанитай хамтарсан "Огоджинский эрчим хүчний компани” байгуулж байсан. Гэвч түншүүдийн хооронд хувь эзэмшлийн асуудлаас үүссэн үл ойлголцол үүссэн нь энэхүү төлөвлөгөөг бүтэлгүйтэхэд хүргэсэн юм. Удаа ч үгүй "Ростоппром” компани дампуурлаа зарласан. 2014 оны есдүгээр сард Хятадын тал мөн л Оросын төрийн өмчит "Ростех” корпорацитай хамтран нүүрсний төсөлд оролцохоор дарааагийн оролдлогоо хийсэн юм. Огоджинскийн ордын төсөлд Хятадын талаас 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах хэлэлцээрийн хүрээнд Приморийн хязгаарт далайн "Вера” боомт, дулааны цахилгаан станцаас гадна Хятад руу эрчим хүч нийлүүлэх өндөр хүчин чадлын шугам тус тус байгуулахаар төлөвлөсөн байдаг. Төслөөр олон улсын хөрөнгийн бирж дээр IPO гаргах боломжийг судалж байгаа. Гэвч дэлхийн түүхий эдийн зах зээлийн өнөөгийн таагүй нөхцөл байдлаас хамаарч Хятадын талын санаачилгаар уг төслийг царцаасан юм. Орос, Хятадын тал төслийг 2017-2018 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй.  
 
Мөн, Хятадын төрийн өмчтэй компани нь Чукоткийн хойгт орших Беринговын нүүрсний сав газарт хөрөнгө оруулахаар тус бүс нутгийн удирдлагуудтай хэлэлцээр явуулж байна. Эрчим хүчний нүүрсний 4.5 тэрбум тонн нөөцтэй ордын төсөл хэрэгжих юм бол "China Shenhua Energy” компанийн зүгээс тус бүс нутагт төмөр зам, дулааны цахилгаан станц, эрчим хүчний дамжуулах шугам болон далайн боомт зэрэг бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байна. Төслийн уурхайгаас жилдээ 20 сая тонн нүүрс олборлож Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын зах зээлд нийлүүлэх боломжтой гэж тооцож байгаа юм.    
 
"China Shenhua Energy” компанийн нүүрсний эрэл хайгуул Австрали тивд хүрсэн. Тус улсад хөрөнгө оруулах, төсөл хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй "Shenhua Australia” охин компанийг 2008 онд байгуулсан байдаг. Энэхүү компани нь Австралийн Шинэ өмнөд Уэльс муж дахь эрчим хүч, коксжих нүүрсний "Watermark” төслийг хэрэгжүүлэхэд төвлөрөн ажиллаж байна. Эл ордын хайгуулын тусгай зөвшөөрлийг 300 сая ам.доллараар худалдан авч байжээ. Уг тусгай зөвшөөрлийг 2012 онд дахин таван жилээр сунгасан байдаг. 2008-2012 он хүртэл хайгуулын ажилд 5 сая ам.доллар зарцуулсан байна. Тусгай зөвшөөрлийн 2017 оныг хүртэлх хугацаанд компанийн зүгээс геологи хайгуулын судалгааг бүрэн гүйцэтгэхдээ төслийн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулжээ. Одоо Австралийн Эрдэс баялгийн яамнаас тусгай зөвшөөрлийг дахин сунгахыг хүлээж буй. "Bloomberg” агентлагийн мэдээлснээр "China Shenhua Energy” компани Австрали дахь "Рио Тинто” группын нүүрсний 4 орчим тэрбум ам.долларын үнэлгээтэй төслийг худалдан авахаар сонирхож байна.
 
Эдгээр нь нүүрсний бизнесийн зөвхөн томоохон төслүүдийн жишээ юм. Тэгвэл нүүрсний олборлолтын үндсэн үйл ажиллагаандаа тулгуурлан нүүрс химийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж байна. "China Shenhua Energy компани нь өнөөгийн байдлаар жилд дунджаар 8 сая тонн нүүрс химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. Ирэх таван жилийн хугацаанд 18 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ. 
 
Нүүрс хийжүүлж жилд 300 мянган тонн полипропилен үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2011 онд нээжээ. Энэ нь нүүрсний түүхий эдэд тулгуурлан полипропилен үйлдвэрлэх Хятадын анхны үйлдвэр юм. Уг төслийг хэрэгжүүлэхэд 17.8 тэрбум юань буюу  2.74 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байдаг. Тус үйлдвэр нь жилд 500 мянган тонн  полипропилен, 240 мянган тонн дайвар бүтээгдэхүүн тус тус үйлдвэрлэдэг хүчин чадлаараа дэлхийн нүүрс химийн салбарт хамгийн томд тооцогдож байна. 
 
Хятадын Нинся-Хуэй автономит мужид нүүрс боловсруулан шингэн түлш үйлдвэрлэх /Coal ti liquid/ дэлхийд хамгийн том хүчин чадалтай үйлдвэрийг 2016 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулаад байна. Уг төслийн үйлдвэрийг байгуулахад дотоодын тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг ашигласнаар Хятадын зах зээл дэх CTL технологийн урт удаан хугацааны гадаадын монополчлолыг үгүй болгож байгаа юм. Төсөлд нийт 55 тэрбум юань буюу 7.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Тус үйлдвэр нь жилд 20 сая тонн нүүрс боловсруулж 4 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн, 2.7 сая тонн дизель түлш, 980 мянган тонн лигроин болон 340 мянган тонн шатаасан хий үйлдвэрлэх хүчин чадалтай. Үүнээс гадна 200 мянган тонн хүхэр, 145 мянган тонн сульфатын аммони үйлдвэрлэх боломжтой.
 
Тэгвэл "China Shenhua Energy” компани нь Саудын Арабын төрийн өмчит "Sabic” компанитай хамтран Хятадын Нинся-Хуэй автономит мужид газрын тос-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах гэрээг 2016 онд үзэглээд буй. Ирэх гурван жилийн хугацаанд төслийн судалгаа болоод ТЭЗҮ-г боловсруулахаар талууд тохиролцсон юм.  "Sabic” компанийн хувьд этиленгликол, полиэтилен болон полипропилен үйлдвэрлэлээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог. 
 
Э.Жаргал 
 
Эх сурвалж: "Mongoli Mining journal" сэтгүүл

"Чайна Шенхуа Энержи буюу “Өмнөдийн хар луу”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:03
Өнөөдөр, 11:08
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

Өчигдөр, 12:18
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

Өчигдөр, 12:07
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

Өчигдөр, 09:25
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани