Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

5 тэрбумыг өгч, авалцсан Я.Батсуурь нар шүүгдэх нь!

 

5 тэрбумыг өгч, авалцсан  Я.Батсуурь нар шүүгдэх нь!"Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь, ЗГХЭГ-ын дарга асан Г.Дэнзэн  нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болох юм.  Я.Батсуурийн тухайд  Ерөнхий сайдын хүргэн Г.Дэнзэн гэж нөхөрт 4 тэрбум 835 сая төгрөгийг чимээгүйхэн өгөөд тавиад туучихаагүй бол асуудал юундаа иймдээ тулахгүй байсан байх л даа. "Эрдэнэс Тавантолгой”-д  удирдлагаар очихоосоо өмнө үйл ажиллагааг нь   шүүмжилсэн үгсийг унагадаг байсан тэрбээр өөрөө захирал болсноосоо хойш болдоггүй нөхөр болж хувирсан. Өмнөх засгийн үед хийж чадаагүй бүхнийг хийнэ, хэрэгжүүлнэ гэсэн тод үгсийг хэлж ярьдаг болсон ч, ажлаа аваад асуудал  л баахан тарьсан юм.Өдгөө Эрдэнэс Тавантолгойн санхүүгийн үзүүлэлтүүд тааруу байгааг түүнтэй холбож бас харах ёстой юм. 100 төгрөг олохын тулд 136 төгрөгийн зардал гаргадаг компанийг арай өөр түвшинд хүргэж удирдах боломж үе үеийн захирлуудад ямар нэг хэмжээгээр байсан байх ёстой. Я.Батсуурийн тухайд өмнөх засгийн үед хийж чадаагүй бүхнийг хийнэ, хэрэгжүүлнэ гэсэн шулуухан үгсийг хэлдэг байсан ч,  үйл ажиллагааныхаа алдаа дутагдлыг  "Чалко”-той хийсэн ашиггүй гэрээ рүү чихэхээс өөрийг мэдэхээ больсон. Мөн "Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагаар ирээд хууль зөрчсөн хулхи тендерүүд илрүүлсэн баатрын дүрээр тодроод байсан тэрбээр өөрөө ийм асуудалд нэр холбогдсон. Түүнийг энэ албанд суусны дараа бас л ийм үр ашиггүй гэрээ хийгдсэн талаар мэдээлэл бий. Зүүн цанхийн уурхайд   хэдэн арван тэрбум төгрөгийн уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг хууль бусаар авсан  томоохон компанид  Я.Батсуурь дарга дэмжлэг үзүүлсэн гэх зүйлийг эх сурвалжууд хэлж ярих болсон юм. Тэгэхээр ийм маягаар ажил хийсэн нэр зүүсэн  Я.Батсуурь Ерөнхий сайдын хүргэн хүүд 5 тэрбумыг өгөөд явуулсан гэх асуудалд холбогдож ирлээ. Шүүх үнэнийг дэнслэх биз ээ.

Я.Батсуурь гуай  хариуцлагагүй худал мэдээллийг хийхээсээ бол ичдэггүй. Ямартаа л   Баруун Цанхийн талбайд зарласан олборлогчийн тендерт "Хишиг Арвин Индустриал” ХХК гэх монголын компани шалгарсан хэмээн өөрөө хэлж байсан хэрнээ дараа нь тэр тендерийг "Хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэх тендер” гэсэн үгсийг унагаж суусан. Гэтэл түүний үгсийн араас  Баруун Цанхийн уурхай дээр нэг жилийн гэрээт олборлогчийн тендер зарлагдсан байдаг. Тэр нь Я.Батсуурь бол худалчуудын нэг гэдгийг баталсан тодоос тод жишээ юм. Тэрбээр С.Ганбаатар тэргүүтэй нөхдүүдтэй хамтран "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаатай холбоотой асуудлаар багагүй зүйлийг ярьж,  хэдхэн хүмүүс эзэмшихээр болоод байна энэ тэр гэж бухимдлаа илэрхийлж, тэмцэж магтаал хүртэж байсан удаатай. Одоо бол тэрээр тийм тэмцэгч байхаа больсон.Тавантолгойн аж ахуйн нэгжүүдэд олгох хувьцааг иргэдэд олгох төслийг санаачилсан хэрнээ бүлэг дээрээ энэ асуудлыг хэлэлцэхэд эсрэг байр суурь илэрхийлэн шогтож байсан нэгэн. Түүнчлэн хариуцлага хүлээхгүй гэх хандлагаар араа бодож компанийн үйл ажиллагаа өмнө нь тун тааруу байсныг ярих л дуртай.  "Ашиглах боломжгүй долоон тэрбум төгрөгийн эд бараа байгаа. Уурхайн үйл ажиллагаа эхлэхэд ашиглах зорилгоор хүнд даацын тус бүр нь 160 сая төгрөгийн үнэтэй 10 автомашиныг авсан. Гэсэн ч чанар, стандартын шаардлага хангахгүй, ашиглагдахгүй автомашинуудаас гадна тав орчим тэрбум төгрөгийн үнэтэй дугуй байгаа. Эдгээр нь бүгд ашиглах боломжгүй” хэмээн ярьж байсан. Гэтэл Эрдэнэс Тавантолгойн өмнөх Гүйцэтгэх захирал Б.Энэбиш хэвлэлд ярихдаа " Уурхайн олборлолтын ажлын шаардлага, худалдан авалтын үйл ажиллагааны батлагдсан төлөвлөгөөний дагуу хүнд даацын том машины дугуйн тендер зарласан. Тендерээр авсан дугуйнууд нь стандартын дугуйнууд. Намайг байхад нийлүүлэгдсэн. Шинээр авсан хүнд даацын машины дугуйнууд нь хуучнаасаа 3 см орчим зөрүүтэй байсан гэсэн. Аль аль нь стандартынх. Зүйрлэж хэлбэл суудлын жип машины дугуй 17-гийн, 18-ийн дугуй гэдэг шиг. Шинэ ба хуучин дугуйнуудыг урд эсвэл хойно нь зэрэгцүүлж тавибал жаахан эргэлзээ байсан болохоос биш шинээр авсан дугуйг хойд, урд тэнхлэг дээр дангаар нь тавибал техникийн ямарч асуудалгүй. Техникийн дүгнэлтүүд өмнө гарсан, бас саяхан шалгаад гарсан байдаг. Одоо тэр дугуйнуудыг уурхайд ашиглаад дуусаж байгаа гэсэн. Дугуй худалдан авах тендер нь батлагдсан төсвийн хүрээнд, төлөвлөгөөний дагуу, холбогдох хуулийн хүрээнд тендерийн хороо нь байгуулагдаад ном ёсоороо явсан байдаг юм.Том даацын арван машины тухайд гэвэл ажлын зайлшгүй шаардлагаар тендерийн хуулийн зохих зүйл, заалтын дагуу хийгдсэн зүйл.

"Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний экспортоо 2011оны наймдугаар сард эхэлж, батлагдсан уулын ажлын төлөвлөгөөгөөр тэр ондоо багтааж 1 сая тонн нүүрс олборлох ёстой байсан. "Чалко”-той нүүрс нийлүүлэлтийн том гэрээ байгуулж, тэднээс борлуулалтын орлогоо урьдчилан тавь, зуун саяар нь цувуулж авч байдаг. Засгийн газар, Сангийн яам "Хүний хөгжил сан”-д оруулах мөнгөө хурдан оруул, орлого тасалдуулж, УИХ-аар батлагдсан Төсвийн хууль зөрчив өө гээд шахаад дарамтлаад байсан үе… Юуны түрүүнд төлөвлөгөөгөө биелүүлэх хэрэгтэй. Хоёрт, томоохон гэрээний дагуу нүүрсээ амласан хэмжээнд нийлүүлэхгүй бол бизнесийн харилцагчийнхаа өмнө нэрэнд хортой. Үүнээс болж нүүрсний урьдчилгаа мөнгө орж ирэх нь саатвал компани "Хүний хөгжлийн сан”-д мөнгө оруулж чадахгүйд хүрнэ. "Хүний хөгжлийн сан”-гийн мөнгө бүрдэхгүй бол эрх баригч МАН, АН-ын сонгуулийн амлалт биелэхгүй болж, хамтарсан засаг ганхах магадлалтай гэх байдлаар шахдаг зэрэг олон шалтгааны улмаас Хятадад үйлдвэрлэгдсэн хүнд даацын 10 том машиныг батлагдсан төсөвтөө багтаан авч, хөрс хуулалтад явуулсан юм. Барууны марк, хийцийн хоёр машин авах мөнгөөр ажилд бэлэн байсан 10 машин авсан гэсэн үг. Миний ойлгодгоор хэрэв нэг сая долларын үнэтэй машиныг хоёр сая доллараар авсан бол, эсвэл 10 машин хэрэгтэй газар 50 машин авсан бол үүнийг харин шахааны бизнес, хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж хэлэх байх. Дээрх 10 машины тухайд бүтээмж бараг адил тул харин ч хэмнэлттэй зүйл болсон. Эдгээр машин уурхайд зургаан сар орчим тасралтгүй ажиллаж, үүргээ биелүүлсэн. Хөрс хуулалт буюу уурхайгаас шороо зөөж гаргахад их ажил гүйцэтгэсэн нь уурхайн ажлын бүртгэлд бий. Гайхаад байхаар эд биш. Монголын бусад уурхайд олноороо ажилладаг, хүнд даацын байдаг л машин.” хэмээн ярьсан байгаа юм. Мөн тэрээр Эрдэнэс Тавантолгойн одоогийн удирдлага Я.Батсуурийн үйл ажиллагаанд ч шүүмжлэлтэй хандсан байна. Тэрээр "Энэ бол том төсөл хэрэгжүүлж, уурхай ажиллуулж байгаа үед тохиолдож болох ажлын л зүйл. Тулгамдсан ажлын эрх ашиг байсан болохоор тэгж зохицуулсан асуудал. Хэзээ ч ашиглагдахгүй хуучин машин шахаанд авсан гэх мэтээр ярьж байгаа шиг нь алдаа мадагтай зүйл огт байхгүй. Байгаа боломжийг ашиглан үйл ажиллагаагаа өргөжүүлж, машин техникүүдээ ажилд оруулахын оронд хойшоо харж суугаад, ажил хийсэн, ажил амжуулсан хүмүүсийг буцаж гоочлоод байгаа дэмий хандлага "Эрдэнэс Тавантолгой”-н одоогийн удирдлагад байгаа нь онцгүй зүйл дээ.” гэжээ.

Ер нь бол Я.Батсуурь удирдлагын эрхийг авснаас хойш  "Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид цалингүй сууж бүр өлсгөлөн ч зарлаж үзсэн. Уг нь тэрбээр дансандаа 80 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй компанийг хүлээж авсан байгаа юм. Өмнөх удирдлагын зүгээс мэдэгдэж буйгаар үйл ажиллагаа нь  хэвийн, нүүрсний олборлолт, экспорт нь тогтмол явагдаж, оны эцсээр 3 сая тонн нүүрс олборлох боломжтой байсан компанийг хүлээлгэж өгчээ. Гэтэл Я.Батсуурь дарга тэр бүгдийг харлуулан үгүйсгэж л байснаас гайгүй тавигдсан суурин дээр нь өшөө илүү хийчихье гэж бодохгүй  байснаар, сүүлдээ ингээд шүүгдэхдээ тулж байгаа харагдана.

Эх сурвалж: Шуурхай.мн


5 тэрбумыг өгч, авалцсан Я.Батсуурь нар шүүгдэх нь!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:03
Өнөөдөр, 11:08
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

Өчигдөр, 12:18
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

Өчигдөр, 12:07
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

Өчигдөр, 09:25
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани