Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрхлүүлэх тусам эрээн бар шиг архирдаг хөрөнгө оруулагчид

 

Рио Тинто хэмээх компани ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах монголчуудын хүслийг золтой л зогсоочихсонгүй. Тус сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах гол шалгуур болгож иргэдийнхээ дургүйцэл эсэргүүцлийн хайчин гал дунд долоон төрлийн татварыг нэмэхээр хуульчилсан. Энэ хуулийн заалт түрүүчээсээ хэрэгжээд эхэлсэн.

Түүнчлэн 2017 оны нэгдсэн төсөвтөө тодотгол хийж, үүнийг дагалдуулж УИХ-ын 29 дүгээр тогтоолыг баталсан билээ. Энэ тогтоолыг уг нь "эх оронч” хэмээн тодотгож болмоор байсан юм. Учир нь энэ тогтоолд гадаадын хөрөнгө оруулагчдын санхүүгийн гүйлгээг Монголоор дамжуулах тухай заалт орсон байв. Шууд утгаараа энэ заалт Оюутолгой компанид хамгийн түрүүнд хаяглагдах нь тодорхой.

Гэвч үүнд Рио Тинто тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлж ОУВС-д захидал илгээсэн гэх мэдээлэл байсан. Дээрхи тогтоолын заалт нь гадаадын хөрөнгө оруулагчдад таагүй нөхцөл байдал үүсгэж болзошгүйг анхааран үзэхийг тус сангаас Монголын талд сануулж, мөнөөх мөрөөдөл болоод байсан хөтөлбөрт хамрагдах асуудлыг хойшлуулчихаад буй. Шаварт унасан шарын эзэн гэгчээр мөнгө гуйж байгаа нь бид юм чинь дахиад тэднийг "аргадах” хэрэгтэй болов. Ааш занг нь зөөлрүүлэхийн тулд мөнөөх "гай” чирсэн эх оронч тогтоолынхоо заалтыг эргэж харах учиртай болов. Нэгэнт л бидэнд харагдаж буй ганц гарц маань ОУВС-ийн хөтөлбөр юм чинь тэдний ааш аягт нийцүүлэх шаардлагатай болж байна.

Ингээд ОУВС-гийн холбогдох хүмүүстэй ярилцаж, УИХ-ын 29 тогтоолын 11 дэх заалтаа өөрчлөх шийдвэрийг гаргаад байна.

...Тээр жил гэмээр ч юм уу даа. 2012 онд шиг санагдаж байна. "Саус Гоби Сандс”- гээд нэг компани монголчуудын аллергийг мөн ч их хөдөлгөж билээ

...Тээр жил гэмээр ч юм уу даа. 2012 онд шиг санагдаж байна. "Саус Гоби Сандс”- гээд нэг компани монголчуудын аллергийг мөн ч их хөдөлгөж билээ. Тэд Овооттолгойн нүүрсний орд газрын эзэмшил хэсгээ Хятадын "Чалко” компанид зарчихжээ. Гайгүй ч үнэ хүрч тухайн үед 540 сая ам доллараар зарагдсан гэх мэдээлэл хөвөрч байв. Мөнөөх бухимдлын шалтгаан энэ. Гэхдээ үнэ мөнгөндөө бус үндэсний аюулгүй байдал, монголын баялагийг гадаадынхан гар дамжуулан арилжиж байгаад л учир жанцан нь байсан юм.

"Саус Гоби Сандс”- гэдэг нь Оюутолгойн хөрөнгө оруулагч "Айвенхоу майнз”-ын охин компани гэдгийг манайхан андахгүй. Тус компанийн эзэмшиж байсан Овооттолгойн нүүрсний орд газар нь 500 сая тоннын нөөцтэй, жилд 15 сая тонныг олборлож хүч хүрвэл наанадаж 30 гаруй жил энэ уурхайг ашиглана.

Ордыг худалдан авсан "Чалко” Хятадын төрийн өмчит компани. Хөнгөн цагааны үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмблэгддэг. 2011 онд хамтарсан Засгийн газар "Чалко”-д Тавантолгойн орд газрын Зүүн Цанхид таван жилийн турш олборлолт явуулах монополь эрхийг 250 сая ам.доллараар арилжчихсан. Үүн дээрээ Овооттолгойн ордыг авчихаар "Чалко” нэг талаас нийлүүлэгч, бас худалдан авагч болж байгаа юм. Ийм хоёр боломж хөрш улсын төрийн өмчит компанийн гарт төвлөрөхөөр зах зээлд нүүрсний үнийг тэд өөрсдөө тогтоох гэж үзэх нь тодорхой байв. Тэр цагаас хойшхи нүүрсний зах зээлийн үнэ ханш яг л ийм драмаар үргэлжилсэн. Эрхбиш тэднээс зээлсэн 300 сая ам долларынхаа ард гарсан болохоор байдал сайн тийш эргэнэ гэсэн хүлээлт байгаа. Гэхдээ Зүүн Цанхид олборлолт явуулах онцгой эрх Чалкогийн гарт байгаа хэвээр.

Монголчуудын ганц найдвар болоод байгаа нүүрсэн дээрээ гадныханы монопол хямд үнийг мордуулчихвал унаж явсан морио эмээл хазаартай нь тавиад туучихснаас өөрцгүй. Ийм л юм болчихоод байгаа, үүнийг засч залруулахаар Ж.Эрдэнбатын Засгийн газар байдгаараа л хичээж байх шиг харагддаг.

"Саус Гоби Сандс” Монголын эдийн засагт гай тарьсан уу, гавьяа байгуулсан уу гэдгийг хэлж мэдэхгүй. Тэдний балаг ганц Овооттолгойг худалдснаар дуусаагүй байх. Тус компани 35,3 тэрбум төгрөгийн татварыг Монголын талд төлөөгүй гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр гарсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла нарын гурван хүнд өршөөл үзүүлсэн. Тэд дээрхи татвараа Монголын талд төлөхөө илэрхийлсэн ч тэгсхийгээд чимээ алдарч билээ.

Бидний хоёр гараа алдалж хормойгоо дэвсэх нь холгүй урьдаг гадаадын хөрөнгө оруулагчид маань монголчуудын итгэлд иймэрхүү маягаар ханддаг нь зөвхөн энэ төдий бус байх.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих шаардлага байсан уу, гэвэл байсан. Хуулийнхаа зохицуулалтаар дэмжсэн үү гэвэл дэмжсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь зөвхөн валютын дотогшлох урсгал төдий бус монголчуудын хувьд хөрөнгө оруулалтаар дамжуулан экспортыг дэмжих, технологийг хөгжүүлэх нь энэ талаархи бодлогын гол зорилт болдог нь тодорхой. Харин хүссэн үр дүнд хүрсэн үү гэвэл эргэлзээтэй. Хөрөнгө оруулалтыг дагалдан орж ирэх учиртай шилдэг техник технологи, ноу хау сураг ажиггүй л байна.

Хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцож үзэхэд 2007 оноос буурч эхэлсэн байдаг. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтын талаас илүү хувийг дан ганц уул уурхайн олборлох салбар эзэлж байна. Энэ бол баялагийг зүгээр ухаад зөөнө гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд байгаль орчны өндөр стандартууд яригдах учиртай байх. Түүнчлэн хөрөнгө оруулагч орнуудыг ялгаж салгаж харвал аанай л бас урд хөрш зонхилж байгаа нь тодорхой. Бүтэц талаасаа нэг иймэрхүү, нэг улсын давамгайлал харагдах байх.

Бусдын жишгийг харвал...

Хөрөнгө оруулагчдыг бурхны элч мэтээр төсөөлж, тэдний ааш аягт тохируулж, аргадаж царайчилсан хуулийн заалтуудыг халах дохио сануулга дээр өгүүлсэнчлэн үе үе бидэнд ирдэг. Ер нь дэлхий нийтийн жишгээр авч үзвэл гадаадын хөрөнгө оруулагчид гэхээр бидэн шиг толгойг нь илж, тойглож гүйгээд байдаггүй юм байна.

Тухайлбал, Латин Америкийн орнууд гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрдөг ч дотоодын зохицуулалт хяналтандаа чанд байлгадаг. Наад зах нь тэд хөрөнгө оруулагчдын гүйлгээг өөрийнхөө улс орноор дамжуулдаг, гадагш нь шилжүүлсэн мөнгөнөөс зохих хувийн шимтгэл татвар аваад сууж байдаг аж.

Ойрхи Дорнодын орнууд хөрөнгө оруулалтыг янз бүрийн арга замаар дэмждэг ч дотоодын оролцоог чухалчлан бүр квот тогтоож өгдөг байх жишээтэй. Өмнөд Солонгост хөрөнгө оруулалтын хэмжээ $100000 доллараас багагүй баймааж эрх олгодог бол манай Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиар 50000 ам доллар. Ер нь гадны улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтад тун гар чангатай ханддаг бололтой юм. Жишээ нь оруулах хөрөнгийн хэмжээ Энэтхэгт 40, Солонгост 50, Мексикт 49 хувь хүртэл л зөвшөөрсөн байдаг гэнэ. Харин манайд бол 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрдөг.

Хөрөнгийн хувиас гадна эдийн засгийн салбараар хязгаарлалт хийж болдог. Тухайлбал, зарим улс орнууд эдийн засгаа нэгдүгээрт, зөвхөн улс эсвэл дотоодын компани л хөрөнгө оруулах эрхтэй эдийн засгийн салбар, хоёрдугаарт, тоотой хэдэн гадаадын хөрөнгө оруулагчид л хөрөнгө оруулах эрхтэй аль нэг салбар, гуравдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтыг бүрэн дэмжих салбар гэж ангилдаг. Бидэнд одоогоор ингэж ялгаж салгасан юм алга. "Давай” л гээд гээд дагаж хуйлраад байна.
Бразил улс гэхэд хөрөнгө оруулагчдын орлогыг тодорхой хугацаанд гадагш нь гаргахыг хориглодог. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтад салбарын хязгаарлалтаас гадна газар зүйн хязгаарлалт тавьдаг байх юм. Жишээ нь, Аргантени далайн эрэг орчмын газартаа гадаадын хөрөнгө оруулалтыг хориглодог. Манайд ч гэсэн ийм хязгаарлалт яагаад байж болохгүй гэж. Манай урд хөршийхэн бол бүр ч чанга шалгууртай гэсэн. Гэсэн хэрнээ гурван жилийн өмнөх мэдээгээр БНХАУ-д орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 124 тэрбум ам.долларт хүрч, энэ үзүүлэлтээрээ АНУ-ын дараа жагсах болсон гэх мэдээлэл байсан. Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг тус бүрд нь төрөлжүүлсэн олон хуулиар маш нарийвчлал бүхий зохицуулалтыг хуульчилж өгсөн байдаг гэсэн. Мөн Үндэсний аюулгүй байдал, нийтийн сонирхолд хор хөнөөлтэй зарим салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хориглодог аж.

Манай бас нэг хөрш Казакстан улс уул уурхай, төмөр зам, цахилгаан тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, барилга, төмөрлөгийн үйлдвэрлэл, эрчим хүч, нар салхины эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг дэмждэг. Ингэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ 20 сая ам.доллараас дээш байвал орлогын албан татварыг 30 хувиас 20 хувь, нэмүү өртгийн албан татварыг 16 хувиас 12 хувь болгож бууруулдаг байна. Банк, даатгалын салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Казахстанд ажиллахыг хуулиар хязгаарладаг байх жишээний.

Харин хойд хөршийн тухайд гадаадын шууд хөрөнгө оруулалт өндөр босготой. Засгийн газрын салбарууд дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан байдаг.

Гадаадын хөрөнгө оруулагчдад хаалттай салбар бол стратегийн ач холбогдол бүхий болон дотоодын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулж чадах салбар байх учиртай. Овооттолгойн орд газрын нэг хэсгийг стратегийн орд хэмээн тодорхойлсон байдаг. Эндхийн нүүрсний бассейнийг хэд хэд хувааж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад эзэмшүүлсэн хэрнээ тэдгээрээс нэг хэсгийг нь стратегийн орд газарт хамааруулчихсан байгаа юм. Ийм л холион бантан тэнд байсан. Одоо харин хэрхсэнийг хэлж мэдэхгүй.

П.Булган

zaluu.com
Эрхлүүлэх тусам эрээн бар шиг архирдаг хөрөнгө оруулагчид
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:03
Өнөөдөр, 11:08
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

Өчигдөр, 12:18
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

Өчигдөр, 12:07
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

Өчигдөр, 09:25
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани