Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Донж хаус” компани Зуун модны рашаанд халдлаа

“Донж хаус” компани Зуун модны рашаанд халдлаа

 

Сүхбаатар дүүргийн XV хороо Өвөрсогоотод Зуун модны рашаан гэж бий. Энэ рашааныг хүний дотор эрхтний өвчнийг анагаадаг гэж хөгшчүүд хэлдэг. Одоо ч эмийн журмаар уг рашааныг хэрэглэдэг хүмүүс олон. Зуун модны рашаан зөвхөн өвчин, эмгэгийг анагаагаад зогсохгүй улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр. Сэлбэ голыг тэтгэдэг булаг рашаануудын нэг. Харин Сэлбэ гол Туул голын нэг цутгал болж, эдүгээ нийслэлийн 1.5 сая хүн амыг ундны усаар хангаж буй юм. Тэгвэл ийм чухал ач холбогдолтой рашааны бүсэд халдаж, хаус хороолол барьж эхэлжээ.


Долоон буудлаас 10 хүрэхгүй км яваад Өвөрсогоот эхэлнэ. Зуун модны зуслан ч гэж нэрлэнэ. Мэдээж энэ нь Зуун модны рашаанаас үүдэлтэй нэршил. Хуст уулын баруун суганд ургасан хэсэг мод байна. Нам дор газар ургасан хэсэг модод тэр хэсэгтээ цорын ганц бичил ой юмсанж. Тэрхүү бичил ойгоос хагас км орчимд Зуун модны рашааны зулай болсон эх ундарга харагдана.

 

Рашааныг тойруулан хашаалаад тохижилт үйлчилгээ багагүй хийгджээ. Тэр орчмын оршин суугчид ундны усаа тогтмол авдаг юм байна. Рашаанаас доош намаг үргэлжилж байна. Тэрхүү намаг нь Зуун модны рашааны усны хуримтлалын эх.

 

Нэг ёсондоо Сэлбэ голыг усаар тэтгэдэг намаг аж. Гэтэл рашаанаас хагас км орчим, Зуун модны баруун талд хэдхэн алхмын зайд намгийг дундаас нь хааж урт далан босгожээ. Даланг залгаад хаус хорооллын барилгын ажил ид үргэлжилж байв. Янз бүрийн хэлбэр, хийцтэй хауснууд барьж байна. Одоогоор 10 гаруй хаусыг босгочихож. Мөн ийм тооны хаусны суурийг цутгажээ.

 

Намгийг тэг дундаас нь далангаар хаагаад хөрсийг хатууруулахаар хайрга асгасан байна. Гэвч хаусны суурь зангидсан хэсгүүдэд нойтон хөрстэй, тэрүүхэн хэсэгт өмхий ханхлах аж. Зөвхөн сууриудад ч биш, хороолол босч буй газрын эргэн тойронд намгийн ус тогтож өмхий үнэр оржээ.

 

РАШААНЫГ НАМАГТАЙ НЬ ХАМГААЛАЛТАД АВЧ БАЙЖЭЭ

Рашааны ус хуримтлалын эх болсон намаг дээр хаус хороолол барьж буй эзэд нь "Донж хаус” компани юм байна. Зуслангийн оршин суугчдын ярьж буйгаар 2015 оноос барилгын ажлыг эхлүүлжээ. Барилгаа барихын тулд далан босгож, намгийг хатаахаар том, том трактор авчирж хөрсийг нь эргүүлсэн гэж байна. Хэдхэн айл тав тухтай амьдрах гэж, нэг компани ашиг олохын тулд байгаль орчинд ингэж зэрлэг балмадаар халдсан нь гайхмаар. Зарим бэлэн болсон хаусны суурийн хөрс тэр чигтээ нойтон харагдана. Хэдийгээр хөрсийг нь сэндийчиж, далан босгоод, хайрга асгасан ч барилгын талбайгаас аль ч зүг рүү харсан намаг үргэлжилж байна.

 

Зуун модны рашааныг намагтай нь Нийслэлийн байгаль орчны газраас хамгаалалтад авч хашсан байдалтай байсан нь саяхан. Бүр 50 орчим га газрыг ундны усны ундарга хэмээн хашаалж хамгаалсан байсныг байгаль орчны мэргэжлийн хүмүүс онцолж байгаа юм. Гэтэл нэг л мэдэхэд айлууд хашаа хатгадаг нь хатгаад, хувийн орон сууц барьдаг нь бариад амжжээ. Гэхдээ тэдгээр айл "Донж хаус” компани шиг Зуун модны рашааны урсгал хэсэгт, намаг дунд нь газар эзэмшсэн нь үгүй.

 

"ДОНЖ ХАУС”-ЫН БАРИЛГУУД ХАЗАЙЛТ ӨГӨӨД НУРААСАН ГЭВ ҮҮ?

Намгийг тэг дундаас нь далангаар хаагаад хөрсийг хатууруулахаар хайрга асгасан байна.

"Донж хаус” компани 2015 оноос барилгын ажлаа эхлүүлж, 2016 онд айлуудаа хүлээн авна гээд сурталчилж байжээ. Гэвч хауснууд нь ашиглалтад орохоос өмнө хазайлт өгч буулгаж эхэлснийг иргэн Ш.Пүрэвсүрэн хэлж байлаа.

 

Компани 30 орчим хаус барьчихаад байхад нь хазайлт өгсөн гэж байна. Одоогоор 10 гаруй хаус босгочихоод байгаа юм. Намагтай газар доороо цэвдэгтэй байдаг. Намаг дунд босгож буй барилгын хөрсийг хэчнээн ухаж хатаасан ч суулт өгдөг гэж хөрс судлаачид онцолж байна.

 

Түүнээс гадна усны мэргэжилтнүүд Сэлбэ голыг бүрдүүлдэг намаг дээр барилга барьсныг зэмлэн буруушааж байна. Тэд "Сэлбэ голын онцлог нь намгаас тэжээл авдаг, намгаараа хамгаалагддаг. Гэтэл намгийг хатаана гэдэг нь Сэлбийн тэжээгдлийг багасгаж байна гэсэн үг. Уг нь Сэлбэ гол уулын горхиор тэжээл авдаг байсан ч горхиуд ширгэсэн. Одоо цорын ганц тэжээл нь намаг. Тиймээс намгийг хатааж биш харин ч тодорхой хамгаалалтад авах ёстой” хэмээж байна.

 

БАРИЛГЫН ГАЗАРТ ХОЁР БУЛАГ БАЙЖЭЭ

Зуун модны дэргэд рашаанаас гадна хоёр булаг байжээ. Тэр орчмын оршин суугчид булгаас ундныхаа усыг авдаг байж. Харамсалтай нь намгийг хатааж, хайрга асган, хөрсийг нь хөндсөнөөс тэрхүү хоёр булаг ширгэсэн болохыг иргэн Х.Хулан ярилаа. Зөвхөн булаг ч бус Зуун модны рашаан ч өвөл урсацгүй болдог гэж байна.

 

Чухам ундны усны бохирдол, хомсдлоор түгшүүр зарлах хэмжээнд хүрчихээд байхад нийслэлчүүдийг ирээдүйд усгүй хатаах гүн ангал руу түлхэх шийдвэрийг ямар эрхтэн дархтан өгөв. Улаанбаатар хотын хүн амын ундны усны гол эх үүсвэр болсон Туул голын цутгал Сэлбэ голыг бүрдүүлдэг намаг дээр хаус хороолол барих нь хууль ёсных уу?

 

"ДОНЖ ХАУС” КОМПАНИ ХОЁР ГА ГАЗАР АВЧЭЭ
 

Зуун модны рашааны хөлд "Донж хаус” компани газар эзэмших эрхийг хэзээ, хэрхэн авсан талаар тодруулахаар тус компанийнхантай холбогдоход "Хариуцсан хүн нь гадаад явсан” гэлээ.

 

Тиймээс Сүхбаатар дүүргийн Газрын албыг зорилоо. Газрын албанд байгаа мэдээллээр "Донж хаус” компанийн барилга барьж буй уг газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар 2007 онд "Асака” гэх компанид олгожээ. Тус компаниас "Донж хаус”-ынхан 2014 оны арваннэгдүгээр сарын 12-нд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 429 дүгээр захирамжаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авчээ. Нийт хоёр га талбайн эзэмшилтэй юм байна.

 

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны байцаагчид энэ асуудалд хэрхэн анхаарч байгааг тодрууллаа. Байгаль орчны хяналтын улсын байцаагч О.Цэндхүү "Рашааны урсац их биш учир хуулиараа 50-200 метрт л хамгаалагдах ёстой. "Донж хаус” компанийн барилга рашаанаас 200 метрээс хол зайд байгаа учир сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэлээ. Гэтэл Сэлбэ голын усаар тэтгэдэг, ус хуримтлалын эх болсон намаг дээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах нь Усны тухай хууль, Урт нэртэй гэгддэг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа явдал гэж учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.

 

"БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙЛГЭХ САНАЛ ГАРГААГҮЙ”

Зуслангийн бүс, гол мөрөн, булаг шанд бүхий газарт аж ахуйн үйл ажиллагаа явуулахын тулд байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх хуультай. Аливаа компани ийм бүсэд барилга байшин, аж ахуйн үйл ажиллагаа явуулахаар зэхсэн бол байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэсний үндсэн дээр газар эзэмших эрхийг авах ёстой. Үүний тулд эхлээд компанийн зүгээс дүүргийн байгаль орчин хариуцсан алба, хэлтэс, албан тушаалтанд санал хүргүүлдэг. Дүүргээс Нийслэлийн байгаль орчны газарт хандаж, тус газарт байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэдэг. Энэхүү процесс "Донж хаус” компанийн барилга дээр хэрхэн явагдсаныг Сүхбаатар дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн байгаль орчин хариуцсан байцаагчаас лавласан юм. Тэрээр "Донж хаус” компанийн зүгээс ямар нэгэн санал ирүүлээгүйг онцоллоо.

 

Тэгвэл хуулийн процесс алдагдсан уу, намаг бүхий газарт барьсан барилга ямар чанартай байх вэ гэсэн олон асуулт ургаж байна.

 

 

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

“Донж хаус” компани Зуун модны рашаанд халдлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:03
Өнөөдөр, 11:08
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

Өчигдөр, 12:18
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

Өчигдөр, 12:07
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

Өчигдөр, 09:25
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани