Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тос боловсруулах тухай 26 жил үр дүнгүй ярьжээ

Газрын тос боловсруулах тухай 26 жил үр дүнгүй ярьжээ1996-2016 оны хооронд нийт 5.9 сая тонн газрын тос олборлож, 5.6 сая тонн газрын тосыг БНХАУ-д экспортолж, газрын тосны орлогоос нийт 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан билээ. 

Газрын тосны олборлолтыг нэмэх зорилгоор энэ оны хагас жилийн байдлаар Тосон-Уулын ордын 19, Тамсагийн ордын 21 талбайд 147 цооног өрөмдөж, 550 мянган тонн газрын тос олборлон БНХАУ руу экспортолжээ. Ингээд улсын төсөвт 233 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 97.9 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлээд байгаа аж. Энэ нь экспортын гүйцэтгэлийн 48 хувийг эзэлж байгаа юм. Монгол Улсын хэмжээнд 1996-2016 оны хооронд нийт 5.9 сая тонн газрын тос олборлож, 5.6 сая тонн газрын тосыг БНХАУ-д экспортолж, газрын тосны орлогоос нийт 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж байсан билээ. 

Манай улс нефтийн хэрэглээгээ 100 хувь гаднаас хангаж, жилд 600-700 сая ам.долларыг зарцуулдаг. Тодруулбал, 90 хувийг ОХУ, үлдсэн 10 хувийг Хятад, Өмнөд солонгос улсаас бүрдүүлж байна. Уг нь манай улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах газрын тосны нөөцтэй. Баталгаат нөөц өнөөдрийн байдлаар 332.6 сая тонноор үнэлэгддэг. Гэвч түүхий эд нь бэлэн байгаа ч түүнийг боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжөөгүй учраас өдийг хүртэл импортоос хараат хэвээр байгаа юм. Энэ хүрээнд анх 2008 онд Дарханд, 2016 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, энэ онд Дорноговь аймгийн Сайншдад газрын тос боловсруулах үйлдвэрийн шавыг тавьсан. Харамсалтай нь, төрөөс газрын тос боловсруулах үйлдвэр барих талаар 26 жил ярьсан ч нэг ч үйлдвэр баригдалгүй, шав тавьсан төдийхнөөр  өнөөдрийг хүрээд байна. 
Монгол Улсад дунджаар нэг авто тээврийн хэрэгсэл нэмэгдэхэд шатахууны хэрэглээ 1.8 тонн буюу өдөрт зургаан литр нэмэгдэх тооцоо байдаг. Гэвч жилээс жилд тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, нефтийн импортод зориулж хамаг мөнгөө гадагш өгсөөр л байна. Авто бензин, дизелийн түлшний импорт 2006-2013 он хүртэл жилд дунджаар 10 хувиар өссөн ч сүүлийн хоёр жилд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан буурсан үзүүлэлт гарчээ. 

Тэгвэл одоогоор улсын хэмжээнд газрын тосны үлдэгдэл 123 мянган тонн буюу дунджаар ердийн хэрэглээний 45 хоногийн  нөөцтэй байна. Газрын тосны нөөц 30 хоногоос бага байвал хүрэлцэхгүйд хүрдэг. Одоогоор А-80 автобензин 50, АИ-92 автобензин 43, дизелийн түлш 46, ТС-1 онгоцны түлш долоо хоногийн нөөцтэй байгаа юм. Улаанбаатар хотод А-80 автобензиныг 1470, АИ-92 автобензиныг 1630, Дизель түлшийг 1720 төгрөгөөр борлуулж байна. Дэлхийн зах зээл дээр энэ сарын 21-ний арилжаагаар "Brent” төрлийн газрын тосны үнэ тонн нь 365 ам.доллар, "WTI” төрлийнх 357 ам.долларын ханштайгаар хаагдсан нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.7 хувиар буурчээ. 

Түүнчлэн Засгийн газрын энэ сарын 18-нд гаргасан тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмэхээр болсон. Энэ хүрээнд дизель түлш 180, 90 хүртэл октантай автобензин 160, 90-ээс дээш октантай авто бензин 160 мянган төгрөгөөр нэмсэн. Онцгой албан татвар нэмсэн ч түүхий тосны үнэ буурах төлөвтэй байгаа аж. Мөн хилийн үнэ буурсан бөгөөд дотоод зах зээлд валютын ханш хэвийн байгаа нь шатахууны үнийг өсгөхгүйгээр барих шалтгаан болж байна. 

Тиймээс газрын тосны олборлолт, экспортын асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүн хэлтсийн дарга Б.Бямбацогтоос тодрууллаа. 

Б.Бямбацогт : Газрын тосны олборлолтоос улсын төсөвт бүрдүүлэх орлого хангалтгүй байна 

-Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ийн "Роснефть” компани гаднын улсад экспортлох нефтийнхээ татварыг 50 хувь хүртэл бууруулахаар болсон. Энэ нь газрын тосны импортоос хараат байдаг манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?  
-Манай улсын нефтийн хэрэгцээний 90 хувийг тус улсын "Роснефть” компаниас авдаг. Одоогоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Газрын тос, ашигт малтмалын газарт энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй байна. 

-Энэ онд газрын тосны хайгуулын ажил ямархуу байна вэ? 
- Өнөөдрийн байдлаар 25 талбайд 21 гэрээлэгч компани газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. Хайгуулын ажлын үр дүнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын  "Галба 11” талбайд өрөмдсөн 11 цооногт газрын тос илэрч туршилтаар 1517 тонн олборлосон. Мөн Дорнод аймгийн Хөхнуурын талбайд өрөмдсөн дөрвөн цооногт тос илэрч, 35 тонныг олборлоод байна. 

Мөн Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй "Монголиа гладвилл Увс петролиум” компани энэ жил үйл ажиллагаагаа түр зогсоохоор болсон. Учир нь орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Энэ хүрээнд уг асуудлаар ажлын хэсэг байгуулагдан, иргэдтэй уулзалт хийж байна. Мөн бусад газрын тосны хайгуул, өрөмдлөг хийх аймгуудад очиж, орон нутгийн иргэдэд үнэн, зөв мэдээллийг өгөхөөр хэд хэдэн уулзалт хийж байна. 

-Газрын тосны олборлолтын орлогыг улсын төсөвт бүрдүүлэх ажлын явц хэр байна вэ. Өнгөрсөн оноос эхлэн газрын тосны олборлолт бага хэмжээгээр буурсаар байгаа шүү дээ? 
-Улсын төсөвт бүрдүүлэх орлогын хувьд бага зэрэг эрсдэл үүсээд байна. Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн учраас Тамсаг, Тосон уулын орд газарт ашиглах эрчим хүчний хэрэглээг хязгаарлаж байна. Үүнээс болж газрын тосны олборлолт буурч байгаа юм. Тиймээс эрчим хүчний нөөц, эх үүсвэрийг татах асуудлыг гэрээлэгч компаниас дэвшүүлсэн боловч энэ асуудлыг Эрчим хүчний яам өнөөг хүртэл шийдээгүй байна. Олборлолтын хэмжээ буурахад дэд бүтцийн асуудлаас гадна дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ бууралт, ханшийн зөрүү нөлөөлдөг. 

Нөгөө талаар энэ оны улсын төсөвт газрын тосны үнийг одоогийнхоос өндрөөр тооцчихсон. Одоо дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тийм ч сайнгүй байгаа. Энэ онд улсын төсөвт 233 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс   97.9 тэрбум төгрөг бүрдүүлээд байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Харин өнгөрсөн онд 1.12 сая тонн газрын тос олборлосноос 1.09 сая тонныг экспортолж, улсын төсөвт 134.2 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан.  Цаашид бүтээгдэхүүний үнийг өсгөх эсвэл олборлолтын хэмжээг нэмэх зайлшгүй шаардлагатай байна. 

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох үйл явц удаашралтай байгаагаас цахимаар олгохоор болсон. Цахимаар олгосноор ямар асуудал шийдэгдэх  вэ? 
-Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгохдоо нийтэд нээлттэй, ил тод шударга явуулах үүднээс цахим хэлбэрээр олгохоор болсон. Ингэснээр ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон газрууд, хориглосон, хязгаарласан талбайн зураг, статистик мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой. Өөрөөр хэлбэл, минут, секунд тутамд өөрчлөгддөг кадастрын мэдээллийг түргэн, шуурхай авна гэсэн үг. Бид өмнө нь өргөдлийг цаасан хэлбэрээр авдаг байсан. Тухайн үед зураг зүйн асуудлаас болж нийт өргөдлийн 20 орчим хувь нь татгалзсан хариу авдаг байсан бол цахим хэлбэрт шилжсэнээр энэ асуудал бүрэн шийдэгдэж байна. Цахим өргөдлийг өчигдрөөс албан ёсоор авч эхлээд байна. 

Ш.ЦОГЗОЛМАА

Үндэсний шуудан сонин

Газрын тос боловсруулах тухай 26 жил үр дүнгүй ярьжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 12:03
Өчигдөр, 11:08
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани