Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Оюунхорол: Уур амьсгалын өөрчлөлтийн байдлыг оношилж, боломжийг урьдаас харж ашиглах хэрэгтэй

Д.Оюунхорол: Уур амьсгалын өөрчлөлтийн байдлыг оношилж, боломжийг урьдаас харж ашиглах хэрэгтэй

Бизнес эрхлэгчдэд Монгол Улсын ногоон хөгжлийн бодлого, дэмжлэг, олон улсын чиг хандлагыг таниулан, эрчим хүчний хэрэглээг бууруулах, байгальд ээлтэй бизнес эрхлэхэд шаардлагатай мэдлэг мэдээллийг хүргэж, санхүүжилтийн хүндрэл бэрхшээлийг даван туулах боломжуудыг танилцуулан, гарц шийдлийг санал болгох зорилготой Ногоон санхүүжилтийн анхдугаар чуулган өнөөдөр боллоо. 

 

ХасБанкнаас зохион байгуулж буй уг чуулган "Туушин” зочид буудалд болсон бөгөөд БОАЖ-ын сайд Д.ОюунхоролХасБанкны удирдлагууд, Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан болон жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцсон юм.

Анхдугаар чуулганаар Уур амьсгалын ногоон сан, түүний санхүүжилт, бизнесээ хэрхэн ногооруулах, түүнд тулгарч буй асуудлууд зэрэг тодорхой сэдвүүдийн хүрээнд явагдлаа.

 

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Ногоон санхүүжилтийн анхдугаар чуулганыг нээж "Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал сайнгүй, ган гачиг, түймэр, үер ус зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгаль цаг уурын аюул гамшиг ойр ойрхон тохиолдож эдийн засгийн өсөлт, ард иргэдийн аж ахуй эрхлэн амьдрах боломжийг хумьж, бэрхшээл дээр бэрхшээл нэмж байна. 

Ийм  учраас уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдлыг зөв оношилж, сөрөг нөлөөг нь гарз хохирол багатай даван туулах, эерэг боломжийг урьдаас харж бүрэн дүүрэн ашиглах, нэг ёсондоо уур амьсгалын эргэлтгүй болсон өөрчлөлтөд дасан зохицох  хэрэгцээ улам нэмэгдэж байна. Ялангуяа, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нь нийгмийн эмзэг ядуу бүлгийн иргэдэд хамгийн хүндээр тусч байгаа билээ. 

Дасан зохицох үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө мөнгийг Засгийн газар дангаараа хариуцах боломжгүй нь тодорхой бөгөөд олон талт хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажил юм. Иймд төр, хувийн хэвшлийн түншлэлийг гүнзгийрүүлж, аж ахуйн нэгж, бизнесийн салбарын байгууллагууд улс орны тогтвортой хөгжлийн амин чухал энэ ажилд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулах зайлшгүй хэрэгцээ гарч ирж байна.

Өнгөрсөн 2016 онд Монгол Улс  уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцыг хэрэгжүүлэх шинэ арга хэрэгсэл болж байгаа Парисын хэлэлцээрт нэгдэн орж, уг хэлэлцээрийн хүрээнд ажиллаж буй санхүүжүүлэгч байгууллагуудтай  түншлэх талаар нэлээд хүчин чармайлт гаргаж байна. 

БОАЖЯ нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Уур амьсгалын Ногоон сантай  Монгол улсыг төлөөлөн  хамтран ажиллахаар тохоон томилогдсон байгууллагын хувьд бусад яамд, олон улсын хөгжлийн болон банк санхүүгийн байгууллагуудтай хамтран эрчим хүч,  хөдөө аж ахуй, дэд бүтцийг, ногоон  хөгжил болон уур амьсгалд дасан зохицох бодлоготой уялдуулан хөгжүүлэх чиглэлээр  хэд хэдэн төслийн санал боловсруулаад байна.

Бид энэ ажилд хувийн хэвшлийн  байгууллага, аж ахуйн нэгжүүдийг өргөн оролцуулах бодлого баримталж байна. Үүний нэг тод жишээ бол байгаль орчны чиглэлээр нэлээд идэвхтэй ажилладаг, энэ талаараа  Монголын тэргүүлэх арилжааны банкнуудын нэг болох Хас банк нь Уур амьсгалын ногоон сангийн анхны итгэмжлэгдсэн байгууллагаар сонгогдож, батлагдсанявдал юм.

Төлөөллийн болон итгэмжлэгдсэн   байгууллагууд  Уур амьсгалын ногоон сантай богино хугацаанд  идэвхтэй  хамтран ажилласны дүнд томоохон хөтөлбөр эхлүүлэх боломж нээгдэж, түүний гарааны арга хэмжээг ногоон санхүүжилтийн  анхдугаар чуулган нэрээр өнөөдөр энд зохион байгуулж байна.  

Уг хөтөлбөрийн санхүүжилтийн цөм 20 сая долларыг  Уур амьсгалын ногоон сангаас гаргаж дээр нь  Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны  сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг банк санхүүгийн байгууллагууд хамтран санхүүжүүлэгчээр оролцож нийтдээ 60 сая долларын санхүүжилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж нээгдэж байгаад баяртай байна. 

Монгол улсын  эдийн засаг хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд энэ хөтөлбөр цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ,  ногоон барилга байгууламж, техник тоног төхөөрөмж, жижиг дунд  бизнес эрхэлж буй эмэгтэйчүүдийг дэмжих зэрэг  Монгол улсын ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн  үндсэн зорилтуудад нийцсэн үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих нэн чухал арга хэрэгсэл болж байна.

Энэхүү чухал хөтөлбөрийг гардан хэрэгжүүлж байгаа Хас банкныханд тусгайлан баяр хүргэж амжилт хүсэхийн ялдамд, уг хөтөлбөрийн үндсэн санхүүжүүлэгч Уур амьсгалын ногоон сан, хамтран санхүүжүүлэгчид болох Даян дэлхийн уур амьсгалын хамтын ажиллагааны сан, Европын Сэргээн босголт хөгжлийн  банк болон бусад түншлэгч байгууллагуудад  Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна” гэсэн юм.

 

Дашрамд дурдахад, Уур амьсгалын ногоон сан нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хүрээнд байгуулагдсан шинэ төрлийн санхүүжилтийн механизм юм. Уг мехнаизм нь хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнуудад хөрөнгө оруулалт хийх замаар хүлэмжийн хийг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилготой. Мөн Уур амьсгалын ногоон сан нь зөвхөн тус сангаас магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудаар дамжуулан Монгол Улсын төр, олон нийт болон хувийн хэвшлээс хэрэгжүүлэх байгаль орчинд ээлтэй ногоон төслүүдийг санхүүжүүлэх аж.

 

Эх сурвалж: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам

Д.Оюунхорол: Уур амьсгалын өөрчлөлтийн байдлыг оношилж, боломжийг урьдаас харж ашиглах хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

Өчигдөр, 10:47
Өчигдөр, 09:21
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани