Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бизнес болсон утааны уршиг зогсохгүй

Утаанаас ангижрах хүсэлтэй иргэдийн хүлээлт талаар болох бололтой. Учир нь 2010 оноос эхэлсэн утаанаас ангижрах төсөл, хөтөлбөрт 130 орчим тэрбум төгрөг салхинд хийсгэсэн бүтэлгүй туршилт дахин үргэлжлэх аж.

Улаанбаатар хотын агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ 10 дахин ихсэж, хүний эрүүл мэндэд хор учруулах нь бүү хэл үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэнийг дэлхий даяар зарласан. Гэсэн хэдий ч аюултай хэмжээнд хүрчээ гэх яриагаараа иргэдийг түгшээхээс өөр дорвитой арга хэмжээ авалгүй өнгөрсөн.

Агаарын бохирдлыг бууруулахад 3.2 тэрбум төгрөг төсөвлөсөн

Албаны хүмүүсийн хэлж буйгаар энэ жил Улаанбаатар хотоос агаарын бохирдлыг бууруулахад 3.2 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. Үүнд утаа их хэмжээгээр гаргадаг яндантай зарим аж ахуйн нэгж, гэр хорооллын өрх болон цэцэрлэгийн халаалтыг төвийн шугамд холбож, цахилгаанаар халаахаар төлөвлөжээ.

Мөн 200 өрхөөс зөвхөн материалынх нь хөлсийг авч дулаалга хийж өгөх болон байгаль орчинд ээлтэй эко технологийг ашигласан жишиг хороог шалгаруулах аж. Хэрэв тус технологийн өртөг 30 орчим сая төгрөгт багтаж байвал нийслэлийн мэдэлд бүртгэхээр болжээ. Үүнээс гадна энэ жил Эрчим хүчний яамтай хамтран 110 кВат-аас дээш хүчин чадалтай 92 том оврын усан халаалтын зуухыг төвийн шугамтай холбоно.

Цэцэрлэгийн 720 гаруй танхимд агаар цэвэршүүлэгч, гэр хорооллын нэн ядуу 32 мянган өрхөд сайжруулсан түлш тараах зэрэг арга хэмжээг авах юм байна. Үүгээр ч зогсохгүй иргэд өвлийн бэлтгэлээ хангалттай базаасан гэж мэргэжлийн байгууллагынхан бардам хэлэв.

Гэтэл энэ дүр зураг бодит байдал дээр эсрэгээрээ байна. Учир нь урьд жилүүдэд хэрэгжүүлээд үр дүнд төдийлэн хүрээгүй төсөл хөтөлбөр өөр хэлбэрээр дахин хэрэгжээд эхэлсэн байна. Гэхдээ 2012 онд хэрэгжүүлж, иргэдийн бухимдлыг багагүй төрүүлсэн 17 тэрбум төгрөгийн өртөгтэй "Утаагүй зуух” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Мөн 2014 онд хэрэгжүүлсэн хоёр тэрбум төгрөг салхинд хийсгэсэн тоосонцрыг 88 хувь шүүдэг гэх яндангийн утаа шүүгч, 2015 онд агаар дахь хорыг 60 хүртэлх хувиар бууруулдаг нүүрс цэвэршүүлэгч бодист 50 гаруй сая төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй юм. Өнгөрсөн өвөл гэхэд нийслэлийн 50 орчим сургуульд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулсан ч үр дүнгээ өгч чадаагүй олон жишээ бий.

  • 130 орчим тэрбум төгрөг салхинд хийсгэсэн бүтэлгүй туршилт дахин үргэлжилнэ.
  • Нэн ядуу 32 мянган өрхөд сайжруулсан түлш тараахаар болов.
  • Утааг бууруулахад 2017-2024 он хүртэл 9.5 их наяд төгрөг шаардлагатай гэх судалгаа хүртэл гаргажээ. Нүүрсний хэрэглээг хязгаарлахгүй

Ийм атал мэргэжлийн байгууллагууд улс орон эдийн засгийн хямралтай байхад иргэд маань өндөр өртөгтэй төхөөрөмж худалдан авах боломжгүй учраас урт хугацааны хүүгүй зээлийн асуудлыг шийдвэрлэхээр банктай ярилцаж байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өгөв. Орон сууц, цалин, электрон бараа, өргөн хэрэглээний гээд зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа иргэдийг нэмж зээлд хамруулан төлж баршгүй өрөнд унагаахаар шийджээ. Өдрийнхөө хоолыг аргацааж буй болон үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийн өрөнд баригдсан өрх олон байхад энэ мэт туршилт болсон шийдвэр дахин үргэлжлэх нь.

Иргэдийг зээлд хамруулан төлж баршгүй өрөнд унагаахаар шийджээ

Нийслэлийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар сайжруулсан түлшний 80 орчим хувийг үйлдвэрлэж, өвлийн бэлтгэл ажил хангагдсан гэж шахмал түлшний үлгэрийг давтах аж. Энэ жил хэрэгжүүлж буй гэр хорооллын өрхийг төвийн шугамд холбох ажил сайшаалтай боловч нүүрсний хэрэглээг хэвээр үлдээж буй нь энэ өвөл утаа багасахгүй гэдгийг нотолж байна. Үүгээр ч зогсохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо утааг бууруулахад 2017-2024 он хүртэл 9.5 их наяд төгрөг шаардлагатай гэсэн судалгаа ч гаржээ. Утаагаар далимдуулсан бизнес дахин үргэлжилж, эрүүл мэндээрээ хохирох нийслэлчүүд нэг хэсэгтээ утаанаас салахгүй бололтой. 

Нүүрсний хэрэглээг хязгаарлахгүй

Нүүрсний хэрэглээг хязгаарлана гэсэн айдас иргэдийг төөрөгдөлд оруулаад байгаа. Тэгвэл энэ талаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэхээс тодрууллаа.

-Энэ жил нүүрсний хэрэглээг хязгаарлахаар болсон юм уу? 
-Нүүрсний хэрэглээг хязгаарлахгүй. Иргэдийн эдийн засаг болон эрхэнд нь халдаж болохгүй. Тиймээс одоогийн байдлаар хэрэглээг бүрэн зогсоох боломжгүй байна. Сайжруулсан түлшний шинэ стандарт гарсан. Тиймээс хэрэв энэ нүүрсийг одоо хэрэглэж байгаа нүүрсний хэмжээнд хүртэл үйлдвэрлэж, үнийн хувьд ижил түвшинд хүргэж чадвал нүүрсний хэрэглээг шууд хязгаарлаж болно.

Мөн энэ жил зөвхөн MNS стандарттай зуухыг үйлчилгээний газруудаар худалдаалахаар болсон. Тодруулбал, гэрийн хэрэглээнд зориулсан MNS52162016, давхар шаталттай, агаар бага бохирдуулдаг зуухыг хэрэглээнд нэвтрүүлнэ. Харин том оврын усан халаалтын зууханд MNS50432016 стандартыг тогтоосон. Эдгээр зуух өндөр үнэтэй тул цаашид иргэдэд урт хугацаанд, хүүгүйгээр зээлээр авах боломж олгохоор банктай ярилцаж байна.

Сайжруулсан түлшний шинэ стандарт гарсан

-Хуучин зуухаа хэрэглэж байгаа өрхөд ямар арга хэмжээ авах вэ? 
-Албан шаардлага тавихгүй байгаа. Өөрөөр хэлбэл, хуучин зуухаа хэрэглэхэд боломжтой гэсэн үг. Энэ жил шууд нүүрсний хэрэглээг хязгаарлаж, өргөс авч байгаа юм шиг шийдэж болохгүй.

-Аж ахуйн нэгжид ямар хөнгөлөлт үзүүлэх вэ? 
-Цахилгааны шөнийн төлбөрийг тэглэсэн хөнгөлөлтийг утаатай бүсэд байгаа бүх өрх, аж ахуйн нэгжид үзүүлж байгаа. Цахилгааны хөнгөлөлт утааны улирал буюу арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Цаашид урьд жилүүдийнхтэй адил халамж байдлаар утаатай тэмцэхгүй. Тийм их хэмжээний хөрөнгө мөнгө ч байхгүй.

-Энэ жил утааг бууруулахад чиглэсэн ямар шийдвэр гаргасан бэ? 
-Улаанбаатар хот хил хязгаараа тогтоож, хөдөө орон нутгаас ирж буй шилжилт хөдөлгөөнийг зогсоогоод байна. Зөвхөн удаан хугацаагаар эмчлүүлэх, орон сууц шууд худалдан авч байгаа тохиолдолд шилжилт хөдөлгөөн хийлгэх боломжтой. Энэ жил утааг 10 хүртэл хувиар бууруулна. Цаашид иргэдэд дулаан алдагдлыг хэрхэн бууруулах вэ гэдгээр телевизээр цуврал нэвтрүүлэг явуулна. Иргэдэд зориулан агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ТББ-тай хамтарч хийсэн цуврал нэвтрүүлэг явуулахаар бэлтгэж байна.

О.Билгүүн

Засгийн газрын мэдээ



Бизнес болсон утааны уршиг зогсохгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани