Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Жижиг” гэгддэг ч хамгийн үр ашигтай ажилладаг “Тавантолгой” ХК хавчигдах учиргүй

Монгол төрийн бодлого өөрөө ядуурлыг бий болгоод байна хэмээн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байсан. Ерөөс төрийн бодлого бүхий л салбарт буруу замаар замнаж буйг тэрбээр хэлсэн байна лээ. Тэгвэл Монгол төрийн бодлого нүүрсний салбарт алагтай цоогтой, ялгавартай байгааг илтгэх баримт сэтгүүлч надад байгаа юм.

 

Тэр тухай тодотгохоос өмнө оршил болгоод хэлэх үгс байна. Монголын эдийн засагт жин дарах нөлөөтэй салбар бол нүүрсний салбар гэдгийг та бид бүгдээрээ мэднэ. Экспортын татварын орлогын голыг нугалдаг Тавантолгойн бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулдаг гурван гол компани бий. Орон нутгийн өмчит "Таван Толгой”ХК, "Энержи ресурс”, "Эрдэнэс Тавантолгой” компаниуд юм. За харин Монгол улсаас гадаад зах зээлд нүүрс борлуулж эхэлсэн үүх түүхийг ярьвал орон нутгийн өмчит "Таван Толгой” ХК-ийг онцгойлж ярих хэрэгтэй юм.
Учир нь тус компанийн уурхай 2004 оноос нүүрс экспортлох ажлыг эхлүүлснээр Монгол Улсын гадаадад нүүрс борлуулах гараа эхэлсэн байдаг юм. Тэрчлэн Монголын эдийн засагт онцгой хувь нэмэртэй салбарыг манлайлан түүчээлсэн түүх тэднийх. Мөн тус компани нь Тавантолгой ордын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бусад компаниудаас дотоодын зах зээлд нүүрс худалдан борлуулах үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ ялгардаг.

Энэ нь Монголын хөрсөн дэх үүц баялаг болох нүүрсийг зөвхөн урагшаа зөөх бус Монголчууддаа нийлүүлж, хэрэглээг нь хангах ёстой гэсэн үүргээ ухамсарласан явдал юм л даа. Ингэхдээ олборлолтын зардлаас хоёр дахин хямд үнээр, мөн өвөлжилтийн бэлтгэл хангах үүднээс нүүрсний үнийг хямдруулж дотоодын зах зээлдээ борлуулж ирснийг нь иргэд сайн мэднэ. Энэ бол нутаг орныхоо төлөө тус компанийн зүгээс бодлогын түвшинд хийж ирсэн бодитой хөрөнгө оруулалтын ажлуудын нэг юм. Гол нь "Таван Толгой” ХК ингэж уян хатан ажиллаж байна гээд татвар төлөх болохоороо бусад шиг хойш сууж байсан удаагүй. Үргэлж л татвар төлөлтөөрөө манлайлж, үлгэрлэж ирсэн байдаг.

Тэрийг нь ч сайн мэддэг төр засгийн нөхдүүд орон нутгийн өмчит "ТаванТолгой” компанийг бусдаас илүү их хэмжээгээр "саах” бодлогыг хэрэгжүүлж байна.

Ингэж хэлэхээр уншигч та гайхаж буй биз. Тэгвэл уншигч танд тайлбарлаад хэлээд өгье. Орон нутгийн өмчит "Таван Толгой” ХК 3 сая тонн нүүрсний экспорт хийж, 1 тонн нүүрснээс 17.41 ам.долларын татвар төлж байгаа бол, " Энержи ресурс” компани 3.7 сая тонн нүүрс борлуулаад 1 тонн нүүрснээс 1.11 ам.долларын татвар төлж байх юм. Харин "Эрдэнэс Тавантолгой” компани 7.1 сая тонн нүүрс экспортлож, 1 тонн нүүрснээс 9.59 ам.долларын татвар төлж байна.

Тэгэхээр энэ одоо яг юу гэсэн үг вэ? Яаж алагчилж үзэхээрээ ийм зөрүүтэй татварын хэмжээг тогтоодог юм бол? Ялгаагүй адилхан нэг ордоос нүүрс олборлож, экспортлож байгаа шүү дээ. "Таван Толгой” ХК-ийн хувьд харин ч нутаг орныхоо төлөө ажилладаг, нутаг орноо гэсэн сэтгэлтэй, хоноцын бус сэтгэлтэй хүмүүстэй компани гэх юм билээ. Тэрийг нь ч орон нутгийн иргэд нь мэдэхийн дээдээр мэднэ.

Тус компани 2015 оны байдлаар гэхэд Өмнөговь аймагтаа ногдол ашиг хэлбэрээр 110 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан. Мөн 2010-2015 оны хооронд гэхэд улс, орон нутгийн татварт 578 тэрбум, 100 сая, 968 мянган төгрөг төлсөн үзүүлэлттэй байсан. Сүүлийн 2 жилийн хугацаанд ч татварын орлогоо тогтмол улс, орон нутагт төвлөрүүлж байгаа компани юм.

Уг нь бол эдийн засаг сайнгүй байна гэж улстөрчид ам уралдан ярьж байгаа ийм үед олон жил тогтвортой сайн ажиллаж ирсэн "Таван Толгой” ХК-ийг хавчин гадуурхаж, алагчлах хэрэггүй баймаар. Гэтэл баялгийг жинхэнэ орон нутагт нь шингээж байгаа "Таван Толгой” ХК-ийг адлаад, хавчаад байгаа нь Өмнөговийн иргэдийг Монголын төр ад үзээд байна гэсэн үг биш үү.

Мөн саяхан л гэхэд Гашуун сухайт боомтын нэвтрэх чадал өдөрт 500 машин байна гэж тооцоолоод гурван компанид өдөрт нэвтрэх машины зөвшөөрлийн квот гаргасан бөгөөд Эрдэнэс Тавантолгой ХК 45 хувь 225 машин, Энержи ресурс ХХК 40 хувь 200, орон нутгийн оролцоотой Тавантолгой ХК 15 хувь 75 машин гэж тогтоосон аж. Үүнд мөн аймгийн удирдлага, ард иргэд сэтгэл гонсгор байгаа юм.

"Таван Толгой” ХК-иас илүү өндөр татвар авч байна гэдэг нь орон нутгийн иргэдэд очих мөнгөнөөс төр хулгайлаад байна гэсэн үг шүү дээ. Тодотгоход, "Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 51 хувийг Өмнөговь аймгийн 65 мянга орчим иргэн, 49 хувийг дэлхийн 23 орны 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгж эзэмшдэг юм. Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй "Таван Толгой” ХК-ийн борлуулалтын орлого энэ оны эхний хагас жилд 255 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны бүтэн жилийн орлогоос 44 хувиар давсан үзүүлэлттэй яваа.

Тэрчлэн Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжсан компаниудаас хамгийн олон орны иргэд хувьцааг нь эзэмшдэг , мөн зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлсэн Монголын үндэсний компани юм. Зүй нь бол төр засаг ингэж манлайлж яваа үндэсний компаниа, орон нутгийнх нь иргэдтэй хамт бүтнээр нь харж чаддаг байх ёстой. Гэтэл үе үеийн засгийн өмнө тал алддаггүй зарим уурхайд хамгийн бага татвар ногдуулчихаад, бор зүрхээрээ төдийгөөс өдийг хүртэл зүтгэж яваа орон нутгийн өмчит "Таван Толгой” шахаж, хавчаад байгаа нь хэнд ашигтай вэ? гэдэг асуулт яах аргагүй тавигдаж байна. Өмнөговь аймгийн төсвийн 60-70 хувийг дангаараа бүрдүүлдэг, орон нутгийнхаа иргэдэд ээлтэй байдаг жижиг "Таван Толгой”компанийг төрийн зүгээс хавчиж, шахах нь хэнд ашигтай байна вэ?

“Жижиг” гэгддэг ч хамгийн үр ашигтай ажилладаг “Тавантолгой” ХК хавчигдах учиргүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 12:03
Өчигдөр, 11:08
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани