Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул, усанд нар хөөрсөн хойно очдог учиртай

Уул, усанд нар хөөрсөн хойно очдог учиртайНарыг хаанаас ч тоссон адил, алтан нар хаа ч алагчлалгүй мандаж, ачлал буянаа хайрладаг. Харин уул, усандаа очъё гэвэл үүр, шөнийн зааг, үдшийн бүрийгээр биш нар өндөрт хөөрсөн цагаар очих нь зөв.

Хайрхан уулын оройд гарч биш хормой бэлээс нь хүндэтгэн тосож ивээлийг нь хүртдэг юм шүү. Сааль сүү, цайныхаа дээжтэй, арвай будаагаа өргөж, хамгийн гол нь өгөөмөр хайр, өргөх ерөөлөө дэвсэн золгодог. Уулын эрчим буюу нөлөөллийн тойрог таны бодсоноос ч өргөн хүрээтэй. Уулын эзэн тэнгэртэй шууд холбоотой оршино.

Түүний дор шадар туслахууд болох савдаг, навдаг, шавдаг гээд олон шаталсан далд оршихуй бий. Хайрхадын эзэн хаанаас ч таньтай харьцах боломжтой. Тэд таны овог нэрээр оньслогдсон мэдээлэл буюу ивээгч тэнгэр, өвгөд дээдэс, сүнсний чинь өмнөх төрлийн мэдээлэл гэхчилэнгээр таньж чадна. Иймд овог, нэрээ хэлдэг. Аав нь баруун чихэнд нь нэрийг шивнэж өгдөг нь энэ хорвоо ертөнц, орчлонд таниулж буй хэрэг юм.

Эхэс, хүйг төрсөн буюу эцэг өвгөдийн нутагт оршоодог нь мөн л ийм учиртай.

Хүн идэх хоол унднаас дутуугүй их эрчмийг газар дэлхий, нар, сар, од гарагсаас авдаг. Тэр бүхэн тэгш байж гэрлэн бие бүтэн байна. Жишээлбэл, Долоон Бурхан одондоо хандаад долоон хүрдээ эрчлээд авчихдаг. Сарандаа өргөл өргөхөд сэв хир ариусч, сэтгэлийн гомдол гутрал арилна. Хоолойг чинь баглаж боогоод байдаг гуниг бухимдал сартай ярихад арилна. Учир нь сайхан үгийн чинь эрчим сартай холбоос үүсгэж таны биеийн усны мэдээллийг засаж буй юм. Сар энэ дэлхийн усыг хариуцдаг бол таны биеийн 70-аас дээш хувь ус шүү дээ.

Нар бол галын буюу амин эрчмийг таньд хайрлагч. Байгалиас хүчтэй нь үгүй. Ил оршигч бүхнийг далдаас ивээгч хүчин гэж бий.  Ийм л учраас Монгол хүн байгалиа шүтдэг. Шүтнэ гэдэг хайрлахыг хэлнэ. Таньж мэдэж, мэдэрснээр илүүтэй хайрлах нь зүй. Монгол хүн аливаад мухар сохроор ханддаггүй учир шашинд хэт туйлширдаггүй.  Ухамсаргүйгээр үйлдсэн бүхэн мухар сүсэг, мунхаглал билээ. Тухайлбал ариун дагшин газрыг өргөл нэртэй "хог”-оор буртаглах, хадаг яндараар боож хүлэх, архи сархадаар бузарлах, чулуу хөдөлгөх, ухаж сэндийлж, элдэв зүйлээр эрээчиж сараачих энэ бүхэн хэрээс хэтэрч уул усны уур хилэнг өдөөсөөр буй нь харамсалтай. Хүн дууриаж утга учиргүй үйлдэл хийхээ л больчихмоор. Үйлдлийнхээ утга учрыг мэдэж байж буян нь ирнэ.

Наро Банчэн гэгээнтэн

Уул, усанд нар хөөрсөн хойно очдог учиртай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Ярих нь шударга, хийх нь хударга болоод байна уу даа, Баттөмөр гишүүн ээ?

 Дархан-Уул аймгийн 43 дугаар тойргоос Улсын их хуралд нэр дэвшиж ...

Өнөөдөр, 17:47
"CENTЕRRA GOLD"-ийн МОНГОЛ дахь бизнесийг хэн худалдаж авсан бэ?

"Centеrra Gold" Монгол дахь бизнес болох Бороогийн алтны уурхай, Гацуурт ...

Өнөөдөр, 17:39
ЦУВРАЛ I: Гаднаас хамааралтай “ГАЗРЫН ТОС”-ны ирээдүй...

Роснефть орж ирнэ. С.Баярын Засгийн газрын үеэс сураг нь яриа "дүрмийн ...

Өнөөдөр, 17:22
Өнөөдөр, 16:32
Өнөөдөр, 15:55
Торонтод бүртгүүлж буй “Xanadu Mines” шинэчилсэн НӨӨЦ-өө зарлана

"Хармагтай” ордыг хайгуулаас олборлолтын шат руу шилжүүлэхээр төслийг ...

Өнөөдөр, 11:44
Өнөөдөр, 10:43
Чилид их хэмжээний нефть асгарчээ

МОСКВА. /РИА Новости/. Чилийн Тьерра-дель-Фуэго мужид Аргентины ...

Өнөөдөр, 08:51
Хайгуулын лиценз болон бусад татварын орлогоос аймгуудад 158 тэрбум төгрөг хуваарилна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

Өнөөдөр, 08:37
Өчигдөр, 18:35
“Монголросцветмет”-ийн захирал До.Ганболдын холбогдсон хэрэг юу болов?

Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” компанийн захирал ...

Өчигдөр, 18:09
ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв

Шинжлэх ухаан технологийн их сургууль нь сургуулийнхаа сургалт, эрдэм ...

Өчигдөр, 16:57
52.1 тэрбумын өртөгтэй станцуудыг ашиглалгүй хаях уу

Өдөр өдрөөр өргөжин тэлж буй Улаанбаатар хот олон хүүхэдтэй, ядруухан айл ...

Өчигдөр, 14:39
Польш улс АНУ-аас шингэрүүлсэн хий худалдан авах 20 жилийн гэрээ байгуулжээ

ВАРШАВ./РИА Новости/. Польшийн "PGNiG" болон Америкийн "Venture ...

Өчигдөр, 13:41
”Эрдэнэс Тавантолгой” ээлжит бус хурлаа ДАХИН хийнэ

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал энэ ...

Өчигдөр, 11:03
Орлогын өөдрөг төсөөлөл буюу нүүрсний экспорт

Ирэх жилийн төсвийг батлах хугацаа ойрхон байна. Гэхдээ энэ төсвийг ...

Өчигдөр, 11:01
Визуви галт уулын “аллага”: Хүний тархи буцалж, гавал задарч байжээ

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн их анхаарал татсан Визуви галт уулын ...

Өчигдөр, 10:32
Хүн төрөлхтөн дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ?

Хүүхэд байхдаа тоглож өссөн орчин тань яаж өөрчлөгдөж байгааг та анзаарсан ...

Өчигдөр, 10:26
ЦУВРАЛ II: “ГАЦУУРТ” ордыг худалдсан ”Сентерра Гоулд”-ын наймаатай холбогдох ТАВАН СЭЖИМ

"Сентеррагоулд Монголия” компанийн мэдэлд байсан "Бороо Гоулд” уурхай ...

Өчигдөр, 10:15
Рио Тинто Оюутолгойн далд уурхайн ашиглалтыг хойшлуулах анхааруулгыг Засгийн газарт хүргэжээ

Рио Тинто Монгол Улсад хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Оюутолгойн ...

Өчигдөр, 10:12
Сонгинохайрханыхан түүхий нүүрстэй “нөхөрлөсөн” хэвээр байна

Түүхий нүүрсний бизнес эрхлэгчид төв замын хажууд ийн төвхнөжээ ...

Өчигдөр, 09:58
Хуурамч шатахуун үйлдвэрлэсэн дүгнэлтийг УУХҮЯ-нд хүргүүлжээ

Хуурамч шатахууны асуудал өчигдөр Төрийн ордонд яригдав.    ...

Өчигдөр, 09:32