Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ширэнгэн ойд 60 жил амьдарсан Орос ТАРЗАН нас баржээ

Ширэнгэн ойд 60 жил амьдарсан Орос ТАРЗАН нас баржээОросын Тарзан Австралид нас баржээ. 89 настай даянч Михаил Фоменко ширэнгэнойд 60 гаруй жил суусан юм.Фоменкобүр хүүхэд байхдаа буюу 1930-аад онд эцэг, эхийнхээ хамт Австралид иржээ. Мэргэжлийн тамирчин тэрээр 1956 оны Мельбурнийн олимпийн наадамд оролцох, Сидней хотод тав тухтай аж төрөхийн оронд ширэнгэн ойг сонгосныг хэвлэлдмэдээлсэн байна.

Фоменко 1930 онд Гүржид баян сурвалжит айлдтөржээ. Фоменкогийн гэр бүлийнхэн Хятад, Японоор дамжин Австралид очсонбайна.1950-иад оны эхээр Михаил Австралийн умард нутагруу явжээ. Энд тэрээрмачете хэмээх уртхутгаар матар, зэрлэг гахай агнадаг байжээ.Тэрээрмодоор завь хийжсуугаад,зөвхөн одоор баримжаалан Шинэ Гвинейн эрэгтийш явжээ. ТэрээрТорресын хоолойгоор 600 километр урт зам туулсан байна.

Өвчилж, ямар ч баримт бичиггүй болсон Михаилыг хэдэн сарын дарааэцэг нь олжээ. Тэд хамтдаа Австрали буцсан ч, хүү нь дахиад л ширэнгэн ой руу явчихсан байна.


 

Ээжийнх нь хүслээрцагдаа нар тэнэмэл амьдралтай Майкл Фоменкогхэд хэдэн удаа саатуулж байжээ. Түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлж,эмчилгээ хийлгэсэн байна. 1969 онд тэрээр эмнэлгээс гарч, дахиад л хүмүүсээсдайжинширэнгэн ой рууявжээ. Ийнхүү эхийнхээ оршуулгад оролцох гэж л 1988 онд ширэнгээсгарч ирсэн байна.

 

Тарзан гэгдэх болсон тэрээрнийгмийн халамжийн тэтгэмжээ авч гурил, хуурай сүү, шоколад, ундаа зэрэг хүнсний бараа нөөцлөхөөр хоёр долоо хоногт нэг удаа ойгоос гарч ирдэг болжээ. Оросын тарзан ойрхон сууринд хүрэх гэж 25 километр замыг гүйж туулдаг байсан аж.

 

2012 тавдугаар сард Михаил Фоменког асрамжийн газарт шилжүүлж, тэрээр тэнд амьдралынхаа зургаан жилийг өнгөрүүлжээ. "Михаил ФоменкоАвстралийн ширэнгэнойд үнэхээр хайртай болж, мөрөөдөлдөөхүрэхийн тулд ер бусын эр зориг гаргасан хүн юм” гэж дүү Инесса нь ярьжээ.

 

С.Инда

Bataar.mn
Ширэнгэн ойд 60 жил амьдарсан Орос ТАРЗАН нас баржээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL