Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Мөнх-Оргил: Хүйтэн дайны хоёр дахь үе эхэлчихээд байна

Монголын төрийн эрхтэнүүдийн дунд яригдаж эхлээд, олон нийтийн дунд багагүй хэмжээний маргаан дагуулж буй Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх, эсэх тухай асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн байр сууриа сэтгүүлчидтэй хуваалцжээ. Тэрбээр ингэж ярьсан байна.

Ц.Мөнх-Оргил: Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүүнээр элсэж болохгүй юм байхгүй, болно. Гэхдээ нууцаар хийж болохгүй. Хаа нэг газар хоёулхнаа, гурвуулахнаас сууж байгаад нэг тэмдэглэл үйлдээд ч юм уу, эсвэл УИХ-ын байнгын хороог нэг орой хуралдуулаад, нууцаар асуудал оруулж ирээд, таван минут ярьснаа “зөвшилцөл” гэж хэлээд шийдвэр гаргах гэж оролдож болохгүй. Нээлттэй ил тод хэлэлцэх ёстой.

Яагаад УИХ-аар хэлэлцэх ёстой вэ? гэхээр УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал олон нийтэд нээлттэй байдаг. Олон нийтэд нээлттэй байгаад зогсохгүй олон нийт сонгогдсон гишүүдээрээ дамжуулж санал бодлоо илэрхийлдэг. Тиймээс зайлшгүй УИХ-аар хэлэлцэх ёстой. Миний хувийн байр суурь гэвэл ШХАБ-д элсэхийн эсрэг байдаг. Гадаа харилцааны сайд байхдаа ч, дараа нь сул гишүүн болсныхоо дараа ч энэ байр сууриа илэрхийлсээр ирсэн. Яагаад гэвэл ШХАБ гэж яг ямар утга учиртай, алсын зорилготой байгууллага вэ гэдгийг бид өнөөдрийг хүртэл мэдэхгүй байна. Нэг хэсэг нь “Эдийн засгийн интеграцчиллын байгууллага болох юм аа” гэж яриад байгаа. Гэхдээ эдийн засгийн интеграцчилал хийгдээгүй. Хийгдэхгүй.

Өнөөдрийн байдлаар тийм асуудал яригдаагүй байна. Өөрсдөө ч хэлж байгаа, “Бид бол эдийн засгийн интеграцчиллын байгууллага биш ээ” гэж. Эдийн засгийн интеграцчилал ярья гэвэл жишээ нь Европын холбоо, АСЕАН байна. Энэ бол ойлгомжтой. Эсвэл ОХУ, Киргиз, Казакстан, Армян, Белорус тав нийлээд Евразийн эдийн засгийн холбоо байгуулчихсан. Энэ бол эдийн засгийн интеграцчилал. Нэг зах зээлтэй, дундаа хил хязгааргүй худалдааны том блок болж байна. Үүнийг бол ойлгож болно.

Гэтэл ШХАБ бол эдийн засгийн интеграцчиллын байгууллага биш. Нөгөө хэсэг нь “Цэрэг, улс төрийн холбоо үүсгэж байгаа юмаа” гэж яриад байгаа. Гэтэл тэд өөрсдөө “Бид холбоо биш шүү. Холбоо мөн, бишийг дахиад хэдэн жилийн дараа шийднэ” гэдэг. Яг ямар байгууллага юм бэ гэдгийг бид ч мэдэхгүй, тэд ч өөрсдөө хэлэхгүй, дэлхийн олон нийт ч гэсэн гайхаад хараад сууж байгаа. Тэгэхээр манайх шиг жижиг улсын хувьд юунд элсэх гэж байгаагаа мэдэж байж элсэх ёстой. Хоёрдугаарт яг өнөөдөр бодит байдал дээр хүйтэн дайны хоёр дахь үе эхэлчихээд байна.

Дэлхийн том гүрнүүд хоёр том блок болж хуваагдаад худалдаа, эдийн засгийн дайн хийж байна. ОХУ-ын эсрэг жишээ нь АНУ, Европын олон орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авчихаад байна. АНУ, Хятадын худалдааны дайн үргэлжилж байна. Худалдааны дайн нь даамжраад зэвсэглэлээр хөөцөлдөх нь ил тод болчихлоо. Нэгэнт хүйтэн дайн эхэлчихээд байгаа бол Монгол Улс энэ том гүрнүүдийн зодоонд өөрөө гүйж орох хэрэггүй. Би бол үүнийг аюултай гэж бодож байна.

Монголын эрх ашиг хаана байна вэ, гэвэл хоёр хөрш оронтойгоо найрсанг, гүн хамтын ажиллагаатай, гэхдээ аль нэгнийх нь нөлөөнд гүн автахгүй, гуравдагч хөрштэйгээ ч бас эн тэнцүү харилцаатай байх ёстой. Гуравдагч хөршийн асуудал бидний хэдэн үеийн мөрөөдөл. Бид үүнийг ийм амархан хаячихаж болохгүй. Гурав дахь нэг том асуудал бий. ШХАБ-д орчихвол асар их мөнгө ороод ирэх юм шиг хүмүүс яриад байгаа. Би намын бүлгийнхээ хурал дээр Д.Цогтбаатар сайдаас асуусан, бусад хүмүүсээс ч асууж байгаа. “ШХАБ-д орчихвол мөнгө өгнө гэж амаарай ярьсан, цаасан дээр бичсэн юм байна уу, аваад ир” гэсэн. Байхгүй. Зүгээр л “тэгчихвэл тэгчих байх гэсэн” хоосон яриа.

Эсвэл ШХАБ-д гишүүнээр элсчихвэл Монголоор дайрсан Орос, Хятадын эдийн засгийн коридор асар хурдан хөгжих юм байна гэж ярьдаг. Гэтэл ШХАБ-д гишүүнээр элсвэл бид эрчим хүчний, хийн хоолойгоо, эсвэл худалдааны, зам тээврийн хоолойгоо хурдасгана шүү гэж хэн ч хэлээгүй., нэгдүгээрт. Хоёрдугаарт, өмнө бид эдийн засгийн коридорийн асуудал ярьж байхад Монгол Улс ШХАБ-д элсэх тухай асуудал яригдаагүй л байсан шүү дээ. Тийм байхад бид коридороо яриад л явж байсан шүү дээ. Тэгэхээр ажиглагчаар байж байгаад коридорийн асуудлыг шийдэж болно.

Дараагийн нэг аюултай зүйл бол, үнэхээр хэрвээ “Мөнгө өгье, та нар элсээч ээ” гэсэн бол Яагаад? Бид ч гэсэн асууна. Та нар ч гэсэн гадаад бодлого барьж байгаа хүмүүсээсээ асуу. Үнэхээр яана гээд байгаа юм, шахаад байгаа юм уу? Орохгүй бол яана гээд байгаа юм? Асуугаад үзэх ёстой. Миний мэдэхээр энэ хоёр улс тэгээгүй. ШХАБ-д орохгүй бол бензинээ бооно гэсэн үү, эсвэл худалдаагаа бооно гэсэн үү? Тийм шаардлага тавиагүй. Тэгэхээр бид ийшээ яарч сандарч гүйж орох нь аюултай.

Бид бол жижиг улс. Асар их түүхтэй, соёлтой, амьдралын өвөрмөц хэв маягтай. Гэхдээ бид жижиг буурай улс. Манай хоёр том хөрш бол дэлхийн гадаад бодлого, геополитикийг тодорхойлж байгаа том гүрнүүд. Энэ хоёр том гүрний гол тоглолтоо хийж байгаа байгууллагад гүйж орчихоод дараа нь тэндээсээ гарч чадахгүй.

Хүмүүс яриад байна лээ, өө тэр чинь аягүй гайгүй байгууллага байна лээ. Бүх шийдвэрээ санал нэгтэй гаргадаг юм байна лээ гээд байгаа. Монгол Улс энэ байгууллагын гишүүнээр орчихоод Оросын эсрэг, эсвэл Энэтхэг, Хятадын эсрэг “Үгүй ээ, би энэ байр суурийг дэмжихгүй” гэж ширээ шаагаад хэр удаан зогсч чадах вэ? Бодит амьдрал дээр тийм бололцоо байхгүй.

Бод л доо. Манай гадаад худалдааны 80 хувь нь урд хөршөөс, нефть болон эрчим хүчний 80 хувь хойд хөршөөсөө хамааралтай. Тийм байж энэ хоёр улсын зонхилж байгаа байгуулагад гүйж орчихоод дуртай цагтаа хаалгыг нь саваад гарна, дуртай цагтаа хаалгаа хаагаад оруулахгүй байж чадна гэж ярьж байгаа нь бодит амьдралд нийцэхгүй. Тийм учраас энэ бол маш болгоомжтой, олон талаас нь бодож шийдэх асуудал. Цаасан дээр биш, бодит амьдрал дээр улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, бие даасан байдалтай холбоотой асуудал. 

 

Ц.Мөнх-Оргил: Хүйтэн дайны хоёр дахь үе эхэлчихээд байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

Өчигдөр, 11:54
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани