Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

30 хоногт гурван тэрбум төгрөгөө шатаажээ

30 хоногт гурван тэрбум төгрөгөө шатаажээ

 

Хуурайшилт эхэлсэн сүүлийн сар гаруйхны хугацаанд 12 аймгийн 38 суманд 59 удаа ой, хээрийн түймэр гарчээ. Ойролцоогоор 83413.5 га талбай галд өртөж, урьдчилсан байдлаар 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Жаахан хөөсрүүлбэл, түймрийн аюултай үе дөнгөж эхэлсэн 30 гаруй хоногт л хэнэггүй зангаасаа болж гурван тэрбум төгрөгийн эд хөрөнгөө шатаажээ. Дээр нь гуравдугаар сарын сүүлчээс зургадугаар сар бол "Түймрийн аюултай үе”. Энэ үед иргэд зусланд гарч, аялаж зугаалахдаа хамгийн их гал тавьдаг. Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн кейсээс харвал гал түймрийн 90-ээс дээш хувь нь хүний буруугаас болсон. Тэгэхээр бид л хашаагаа цэвэрлэхээсээ залхуурч шар өвс, хуучин хувцсаа шатаахгүй бол. Тамхины иш, үнс нурмаа ил задгай хаяхгүй бол. Аюулгүй байдалдаа хайнга хандаж гагнуурын оч үсэргэхгүй бол түймэр гарч эх дэлхий болоод эд хөрөнгөө аюулд оруулахгүй. Асаасан шүдэнз бүрийн ард аюул отож байгааг алхам тутамдаа санахгүй бол хаашаа л харна шатахад бэлэн болсон шар өвсөн дээр нэг оч унахад л гал дүрэлзэх эрсдэл хүлээж байна.
 
Бид амралтын өдөр нийслэлийн ногоон бүсийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Бэлх, Сэлх, Хандгайт, Яргайт, Санзай чиглэлийг зорилоо.Ногоон бүсийн дийлэнх нь суурьшлын бүс болсон. Мөн хөл хорионы үед хүүхэд, хөгшчүүд зусландаа гарсан бол амралтын өдрөөр арав, хориороо агаар салхинд гарч буй хүмүүс ч цөөнгүй таарлаа. Хотын хойд хэсгийн ногоон бүсийн найман байршилд эргүүл ажиллаж байна. Эргүүлүүд хашаагаа цэвэрлэж, гагнуур хийж байгаа болон аялаж зугаалж байгаа иргэдэд гал түймрээс сэргийлэх зөвлөмж өгч, гал алдсан бол газар дээр нь унтраахаар  бүхий л багаж хэрэгсэлтэйгээ явна. Бэлх, Сэлх, Хадат цуурай, Майхан толгой, Баянбулаг, Хандгайт, Яргайтын богино, Янзага зуслангийн найман байршилд Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн ээлжээр эргүүл хийж байна. Мөн тус дүүрэгт байрлах хувийн аж ахуйн нэгжүүд амралтын өдрөөр ээлжлэн хамт явж байгаа гэнэ. Өнгөрсөн амралтын өдөр устай сав, гал унтраах тороосон шүүр, даавуун цохиур ачсан "Жаст ойл” группын залуустай таарав.
 
 
 
Нийслэлийн хэмжээнд шар өвсний түймрийн 160 гаруй дуудлага ирж 16 байшин бүрэн шатаж, найман байшин хайрагдсан. Харин  түймрээс 14 байшин, 560 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн автомашины чанга яригчаар иргэдэд хөдөлгөөнт сэрэмжлүүлгийг долоо хоногт 2-3 удаа хүргэж, эргүүл хийх хугацаандаа ногоон бүсэд зөвшөөрөлгүй зорчсон 420 орчим иргэнийг  буцаажээ.
 
 
 
Зуслангийн бүсэд 4000 гаруй айл өрх байдаг. Эргүүлүүдтэй хэсэг зуур хамт явахад л хашаандаа гагнуур хийж байгаад багахан хэмжээний гал алдаж унтрааж байхтай таарав. Мөн олуулаа модон дотор гал түлж мах шарж буй залуус ч цөөнгүй байна. Энэ бүхэнд мэдээлэл өгч, хяналт тавьдаг талаар СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Х.Алтанзагас "Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэгт шар өвсний гал түймрийн 40 удаагийн дуудлага ирсэн. Үүний 50 гаруй хувийг хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар унтраасан. Коронавирустай холбоотойгоор агаар салхинд гарах хүмүүс олширсон. Өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү олуулаа амарч зугаалж байна. Амралтын өдөр ирснийх гээд хашааны өвс, гэрийн хогоо цэвэрлэж шатаах гэж байгаад гал алддаг. Хэт хуурайшилттай байгаа учраас түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх захирамжийн дагуу ирэх сарын 10 хүртэл  ногоон бүс орчимд хөдөлгөөнт эргүүл хийж байна. Иргэд цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийж, ил задгай гал түлэхгүй, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг унтраахаас гадна хүүхдийг ой, хээр чүдэнз, асаагууртай явуулж болохгүй. Иргэд гэр сууц, хашааны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх хэрэгтэй” гэлээ.
 
Түүнчлэн өнгөрсөн хавар ногоон бүсэд гал унтраах ангийг шинээр нээсэн нь гал түймрийн дуудлагаар очих хугацааг багасгаж тэр хэрээр хохирол буурсныг Гал түймэр унтраах аврах 74-дүгээр ангийн захирагч Р.Алтанхуяг хэллээ. Тэрээр "Өмнө нь алба хаагчид зуслангийн бүсэд түймрийн дуудлагаар очиход 30 гаруй км газарт 20-30 минутыг зарцуулдаг байсан бол одоо Санзайн хамгийн хойд зах хүрэхэд 10 минут  болж байна. Өөрөөр хэлбэл, галыг хамгийн хохирол багатай унтрааж чадаж байна гэсэн үг. Зай цаг хугацаа хоёр дахин багассан. Бид Шадивлан, Ар гүнт, цаашлаад Батсүмбэрт хүрч ажиллана. Гал түймрийн дуудлагын дийлэнх нь буюу 36 дуудлагын 17 нь шар өвснийх байна. Обьектын гал ч цөөнгүй гарч байна. Иргэд эд хөрөнгөө л хайрлаад сурчихвал гал түймэр гарахгүй. Мөн хамгийн том шалтгаан нь залхуурал. Шар өвсөө шатаагаад хашаагаа цэвэрлэчихье гэдэг сэтгэхүйтэй. Өвснөөс үүссэн түймэр обьект руугаа дамжиж ороод бүхэлдээ галд автчихдаг. Тамхи татаж байгаад гал алдсан, шашинтай холбоотой зан үйл хийж байгаад гал алдсан тохиолдол ч бий. Жаахан өвсийг төмөр дээр тавьж байгаад шүдэнз зурчихсан чинь алдчихлаа гэдэг шалтгаан хэлдэг.  Хэтэрхий хайхрамжгүй, хэнэггүй зантай.
 
Манай алба хаагчид  24 цаг ээлжиндээ гарч үндсэн үүргийнхээ ажлыг гүйцэтгээд  ажлаасаа буугаад үргэлжлүүлээд ногоон бүсэд эргүүл хийж байна. Үндсэндээ нэг алба хаагч тасралтгүй 36 цаг ажиллаж байна. Иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл тасралтгүй өгч байна. Гэтэл иргэд маань анхаарч, ойшоодоггүй. Онцгойгийнхон ирээд явчихсан юм чинь дахиад ирэхгүй байх гэсэн хандлага гаргадаг. Ногоон бүсийн амуудыг мэдэх ч обьектод тулж очино гэдэг амаргүй. Намаг, уулын орой дээр гарч буусан. Хашаагаа нийлүүлж, замыг таглаж барьснаас машин байтугай явган хүн орох боломжгүй газрууд их байдаг” гэж учирлалаа.
 
 
 
Ганцхан жишээ сануулахад, өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Гоодойн зусланд гагнуурын оч үсэрснээс болж 22 байшин нэг дор шатсан. Тухайн үед хагас тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан. Гэтэл нүдэн дээр нь хажуу айлынх нь 22 байшин шатсаныг харсан хэрнээ хашаандаа гагнуур хийж байгаа айлтай таарч болиулсан.
 
 
 
Хэдхэн хоногийн өмнө Яргайтын аманд найман байшин шатсан талаар эргүүлүүд хэллээ. Ингэж их сэрэмжлүүлж, хажууханд  нэг нь байшингаа шатааж 20-30 сая төгрөгөөрөө хохирчихоод байхад л сэрэмжилдэггүй хэнэггүй Монгол занг яалтай. Үүнээс харвал гал түймэр гарахгүй байх, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм. Хайхрамжгүй зангаасаа болж гал түймэр тавьсан бол хуулийн хариуцлага хүлээж байгааг иргэд андахгүй. Тиймээс өөрийн болоод өрөөлийн эд хөрөнгө, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд хүн бүр хариуцлагатай, ухамсартай байя.
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
30 хоногт гурван тэрбум төгрөгөө шатаажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

Өчигдөр, 10:47
Өчигдөр, 09:21
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани