Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сурвалжлага: Цагаан хаданд ажилласан хоёр өдөр, хоёр жолооч амь насаа алдлаа!!!

Сурвалжлага: Цагаан хаданд ажилласан хоёр өдөр, хоёр жолооч амь насаа алдлаа!!!

 

Мэдээллийн Bolod.mnFact.mnTur.mn сайтын сэтгүүлчид 2020 оны наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр, Гашуунсухайт- Цагаан хад суурьшлын бүсэд ажиллалаа. Биднийг очиход нүүргэлтсэн хар утаа, уртаас урт дараалал үүссэн нүүрс тээвэрчдийн цуваа, дуу чимээ, эмх замбараагүй байдал угтан авсан юм. 

Цагаан хаданд ажилласан хоёр өдөрт хоёр жолооч амь насаа алдлаа!!!

Нунтаг шороон дундуур алхвал шилбэ хавиар татах тоосонцор үүсч, нүд нээх аргагүй нарийн тоос манаран босох аж. Үнсэн саарал өнгөн дунд орших Цагаан хад орчимд эмх цэгц, эрүүл ахуйн байдал туйлдаа хүртэл алдагджээ. Зөвхөн үүгээр зогсохгүй хүний амь нас эрсдэх нь хэвийн үзэгдэл болсон гэхэд нэг их дэгсдэхгүй болов уу. Учир нь биднийг тус суурьшилд ажиллаж байх хоёр өдөрт дарааллан хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан.

Ер нь халуун өдөр машиндаа цус харваж, хүйтэнд кабиндаа хөлдөж амь насаа алдах тохиолдол сүүлийн үед ихэссэн гэдгийг жолооч нар ярьж байв. Эхний өдөр богинын тээвэрт явж байсан жолооч хэт халууны улмаас цус харваж нас барсан  бол  маргааш нь дахин “Энержи ресурс”  ХХК-ийн жолооч машиныхаа дугуйг сольж байгаад бие нь муудаж, Ханбогд сумын эмнэлэг рүү хүргэгдэж байх замдаа амиа алдсан гэх мэдээ Цагаан хад даяар яригдаж байлаа. Харамсалтай нь жолооч амь насаа алдсан хэрэг явдал болон бусад нөхцөл байдлын талаар хэвлэл мэдээллийнхэн бид бодит байдлыг газар дээрээс хүргэхээр ажилласан боловч холбогдох албаныхан нь бидэнд мэдээлэл өгөөгүй юм. Уг нь төр засаг нь хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байвал нийгэмд элдэв цуу яриа гарахгүй, иргэд бодит мэдээллийг авах учиртай.  Монголын нүүрсийг үнэ цэнэтэй байлгаж эдийн засгийн өсөлт авчирч, экспорт, импортын үйл ажиллагааг зохицуулдаг газар бол Гаалийн ерөнхий газар, Гашуунсухайт боомт, Цагаан хадны гаалийн хилийн бүс юм. Гэтэл  халуун цэг дээр нь  ажиллаж байгаа  Онцгой, Цагдаа, Гаалийнхан “дээрээс зөвшөөрөл, бичиг авах ёстой, тушаал өгсний дагуу мэдээлэл өгнө, мэддэг дарга нар нь амарчихсан байна” гэх зэргээр “цоожтой авдар” шиг хандаж байв.

Ийнхүү холбогдох албаныхны амнаас мэдээлэл аваагүй ч бидний олсон мэдээллээр Цагаан хад орчимд хоёр хоног ажиллахад хоёр сайхан өрхийн тэргүүн ар гэрийнхнээ тэжээхийн тулд халуунд халж, хүйтэнд хөрж, үхэл, амьдралтай тэмцэж явсаар хань ижил, үр хүүхэд, хайртай бүхнээ орхин одсон юм. Аргагүйн эрхэнд шүд зуун тэсч яваа жолооч нарыг хараад өөрийн эрхгүй төр засагт гомдох сэтгэл төрж байсныг нуух юун.

1253912541 12538

“Цагаан хад”- ыг татан буулгая!!! 

Сүүлийн 10 жилд Монголын эдийн засгийн гол ачааг “хар алт”-ны экспорт нуруундаа үүрч яваа. Энэ алтыг нааш цааш нь хөдөлгөх гол цөм нь Гашуун сухайт хилийн боомт буюу Цагаан хад орчим. Үүнийг дагаад 10 мянга гаруй жолооч, байнгын болон явуулын иргэд нийт 15 000 гаруй хүн Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж амьдарч байна. Олон жилийн тэртээд Цагаан хадад зэрэглээтэн харагддаг байсан уг газар өдгөө “хар хад” болон хувирч, алсаас манантсан хар утаа, тоос үзэгдэх болжээ. Тэнд байгаа иргэд цахилгаангүй, балар эртний хүн шиг амьдарч байна. Усанд орох талаар яриад ч хэрэггүй.

Уг нь Цагаан хадыг цахилгаанаар хангах төсөл олон жил яригдаж байгаа ч ажил бололгүй өдийг хүрчээ. Жолооч нар болон тэдний ар гэрийнхэн төр засгаас бодит шийдэл хүлээж цөхөрчээ. Арга ч үгүй биз. Хааяа төрийн том өндөрлөгүүд, салбарын сайд дарга нар нь “бодит байдалтай танилцаж байна” гэх нэрийн дор хүрэлцэн очиж, жолооч нарт хайр зарлаад, гоё сайхан амлалт өгөөд буцдаг гэсэн. Бидний хэлдгээр ёстой нөгөө “хошгоруулчихаад” буцдаг, сүүлдээ энэ байдал нь  хэвийн үзэгдэл болсон гэх.  Очер дугаараа хүлээсэн, залхсан жолооч нарын дунд архидалт газар авч, гэмт хэрэг “гаарч” байна.

Монголын Цагаан хад, Хятадын Ганц модны боомт өдөр, шөнө шиг ялгаатай. Уг нь бүтээгдэхүүнээ зарж байгаа тал нь илүү хөгжих ёстой. Гэтэл авч байгаа тал нь хөгжөөд байдаг. Хаяанд нь байгаа байгалийн баялаг өнөөдрийг хүртэл энэ газарт үр өгөөжөө өгсөнгүй, цаашдаа ч өгөх эсэх нь эргэлзээтэй. Үнэндээ ирээдүйгүй болсон гэхэд буруудахгүй байх. Зүгээр л хэдэн “халтар жолооч”-тойгоо хамт хаягдсан балгас болжээ.  Цагаан хад орчим энэ чигээрээ удвал тэнд өнөөдрийнхөөс ч илүү аймшигт дүр зураг хүлээж байгааг үгүйсгэхгүй.  Ирээдүйгүй болсон орхигдсон энэ боомтыг татан буулгаж, Бичигт, Шивээ овоо, Ханги зэрэг бусад ачаалал багатай боомтууддаа ачааллаа хуваая! Шивээ овоо, Бичигт, Ханги зэрэг нүүрс тээвэр хийж буй уурхай боомтууд өндөр цалин урамшууллаар тус бүр 200-300 машиныг  татахад л Таван толгой-Гашуунсухайтын  машины ачаалал эрс буураад ирнэ. Хятадын талаас өдөрт 400-500 машин хилээр оруулж байгаа нөхцөлд 3000 орчим машин одоогийн шууд уртын уртаараа явж байсан ч болохоор байгааг тэндэхийн тогоонд алба хашдаг олон хүн хэлж байсан. Гашуунсухайтыг чиглэсэн авто замтай зэрэгцэн орших энэ сууринг хөгжүүлэх үү, эсвэл хөсөр хаях уу гэсэн асуултын хариуг олон хүн хүлээж буй нь лавтай. Хөгжүүлнэ гэж олон ч жил хошгорууллаа. Хөгжүүлэхгүй бол бусад боомтууддаа анхаарлаа хандуулж, Цагаан хадыг татан буулгая!.

12562 12561 12550 12549 12536

Нүүрс буулгадаг Нафтын хашаануудыг татан буулгая!!! 

Тавантолгойн уурхайгаас Цагаан хадны хяналтын бүс хүртэл 210-215 км. Энэ замаар нэвт тээвэрлэлт хийвэл уртын урт тээвэр гэнэ. Харин Цагаан хадны хяналтын бүсээс хил гартал замыг богино тээвэр гэж ангилдаг. Цагаан хаднаас-Ганц мод хүртэл 20 км. Богино рейсийн тээврүүд Цагаан хаданд байх Нафтын хашаа гээчид ёс юм шиг нүүрсээ буулгаад эндээс дахин өөр машинд сэлгэн тээвэрлэж Гашуунсухайтын боомтоор хил гаргана. Нүүрсээ буулгаж буй компаниуд тус Нафтын хашаануудад хоногоор мөнгө төлөх ба цааш нүүрс ачих жолооч нар мөн дугаарлаж ачна. Үнэн хэрэгтээ тэрхүү нүүрс буулгаж, сэлгэж ачдаг Нафтын талбай гэгч нь хэрэггүй санагдлаа. Гаалийн хяналтаар овоглогдсон Нафтын хашаа нь цаанаа хэсэг бүлэг эрх мэдэлтнүүдийн  бас нэг мөнгө угаах хэрэгсэл гэмээр. Нафтын хашаанд нүүрс буулгаж, ачиж буй дүр зургийг харахад тэр хавийн газар нь тэр чигээрээ тортог болсон харагдана лээ. Үнэндээ Цагаан хадны тоосжилт, тортогт улам нэмэр нэмж байгаагаас цаашгүй, жолооч нар ч хэлж байсан. “Цагаан хаданд ганц хэрэггүй зүйл энэ Нафтын хашаа, энэ хашааны цаана бас нэг безнес явж байгаа байх даа” хэмээн ам уралдуулан ярьж байна лээ. Нафтын талбайг хааснаар том мөнгө хийж байсан хэдэн хүний орлого л нам зогсож мэдэх юм.  Бусдаар жолооч нар болон Монголын эдийн засагт алдагдал хүлээх юм байхгүй болов уу. Нүүрс буулгаж, буцааж ачдаг Нафтын хашаа гэгч чухам ямар ашигтай вэ гэж холбогдох албанынхнаас асуумаар байна.

12537 12564 12532 12561

Бүрэн эрх дархтай “Оюутолгой”-н баяжмалын машинууд 

Нүүрсний салаа замын голоор “Оюутолгой”-н баяжмалыг ачсан цуваа л очергүй, бүрэн эрх дархтай зорчих аж. Учир нь “Оюутолгой” тусдаа өөрсдийн тээвэрлэлтийг явуулах зам барьжээ. “Оюутолгой” компани экспорт хийх тусгай гарцтай учраас ямар нэг саатах зүйл байдаггүй. Харин нүүрсний тээвэрчид тэвчээртэй хүлээж, дарааллаа алдахгүйг хичээн байж хил давж байна.

12551 12541 12543

Гашуун сухайтын боомт, Цагаан хад суурьшлын бүсэд цар тахал нэвтрэх, тархах нөхцөл бүрджээ!

Коронавирусын улмаас нэг хэсэгтээ нүүрс тээвэрлэлт зогссон ч аюулт өвчнөөс сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн журам тогтоогоод, нүүрсээ дахин экспортолж эхэлсэн. Гашуунсухайтын боомт дээр очиж бодит байдлыг ажиглалаа. Жолооч нар “Хилийн бүсэд очоод, халдваргүйжүүлэлтийн хувцсаа өмсөн цааш нэвтэрнэ. Тэнд коронавирусын дэглэм, хорио цээр гэж ярилтгүй. Ямар ч хяналт эмх замбараа алга. Цагаан хад суурьшлын бүс  10-15 мянган хүний хөл хөдөлгөөнд дарагддаг. Муугаар ярихад хилээр гарч орох жолооч нар аюулт өвчнийг чирээд ирвэл Цагаан хаданд дорхноо тархах эрсдэл өндөр байна. Гашуунсухайтыг чиглэсэн нүүрсний машинууд үүгээр дайран өнгөрдөг учраас шороо тоос, дуу чимээний талаар ярих юм биш. Ёстой л бум бужигнаж, түм түжигнэсэн газар. Цагаан хад, Гашуунсухайтын боомт орчим бол үнэндээ талхлагдсан суурин болж хувирчээ. Саяхан орсон их бороонд зам талбай нь битүү үерт автаж, зарим замын хэсгүүдэд нуранги үүссэн байсан. Үер усны байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдвол хамгийн түрүүнд Цагаан хад нирвэгдэх магадлал өндөр байна.

12528

12527 Жолооч нарын бас нэг зовлон

Цагдаа нар нь хүртэл жолооч нарыг сүрхий торгодог гэнэ. Эрх мэдэлтний өмнө бөхөлзөхөөс аргагүйд хүрдэг байна. Шоглож хэлвэл машиных нь оврын хэмжээгээр торгодог гэсэн. Нэг гэрэл нь шатсан тохиолдолд 50-100 мянгаар торгоод явуулна. Дараагийн цагдаа мөн л дахин торгоно. Тэд тээвэрлэлтийн хугацаанд машинд нь эвдрэл үүслээ гэхэд дор нь сэлбэж, янзалж амжихгүй. Сэлбэг хэрэгслийг нь хот руу захих гэхчлэн хугацаа ордог. Энэ хооронд хэд хэдэн удаа торгуулаад авда байна. Олон залуус хахир өвөл, говийн аагим халуунд машиндаа амьдарч, зам дээр өдөр хоногийг өнгөрөөдөг. Цагдаа сэргийлэхээр шударгаар хамгаалуулж чаддаггүйг тэд учирлаж байлаа.  Бүхээгтээ цай хоолоо ууж идэн, ганц хэдхэн цаг унтаж амарч, нөхцөл байдалтайгаа арга буюу эвлэрэн зүдэрч яваа жолооч нарыг түгжирч явах хугацаанд ар гэрийнхэн нь эргэлтээр хэсэгхэн хугацааг хамт өнгөрөөдөг аж.

Одоо болтол гэрэл цахилгаантай болоогүй, суурин ч гэхэд жижигдэх хог хаягдлаар дүүрсэн газарт тэд бууж, мордон хооллож өдрийн бор хоногийг өнгөрөөж байгаа хэдэн  жолооч нар маань зутруухан явсаар залуу насаа ЦАГААН ХАДНЫ БАРААН АМЬДРАЛ ДУНД өнгөрөөж байна.

12542 12545

12540

ЭХ СУРВАЛЖ: BOLOD.MN, У.МАНДАХ

Сурвалжлага: Цагаан хаданд ажилласан хоёр өдөр, хоёр жолооч амь насаа алдлаа!!!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

Өчигдөр, 10:47
Өчигдөр, 09:21
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани