Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүний хүн хүрэн бөөртэй буюу "Рио"-гийн Б.Болд

Хүний хүн хүрэн бөөртэй буюу "Рио"-гийн Б.Болд

 

Өчигдөр Монгол Улсын Засгийн газраас мэдээлэл хийж "Рио Тинто” компаниас ирүүлсэн "Оюу толгой” төслийн талаарх зөвшилцөх саналыг нийтэд танилцуулав.
 
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд хаягласан энэ бичгийг "Туркойз Хилл”-ийн захирал Стив Тиболт болон "Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Б.Болд нар илгээжээ. "Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын асуудал хойшилж, хөрөнгө оруулалтын зардал нэмэгдээд байгаад тайлбар өгч, хариуцлага нэхсэн Монголын талын албан шаардлагад тэд ямар ч тайлбаргүйгээр 350 сая ам.доллар өгье гэсэн товчхон хариу хэлэв. Хүлцэл өчье гэж буулт хийсэн мэт харагдсан тэдний бичигт гэхдээ алдаагаа эрсэн нэг ч үг байсангүй. 
"Оюу толгой” компанийн ТУЗ-өөс Хөндлөнгийн шинжээчдийн баг томилж менежментийн алдаанаас үүдэлтэйгээр бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар хэтэрч, хугацаа нь 22 сараар хоцроод байна аа гэсэн дүгнэлтийг "Рио Тинто” яагаад огт хэрэгсэхгүй, ямар ч тайлбар хэлэхгүй байна вэ? Энэ компанийн удирдлагад элэг нэгт монгол хүн ажиллаж байгаа гэсэн итгэлийн хариуд Б.Болд яагаад зүгээр л "Май, мөнгө ав” гэсэн хариу бичээд сууж байна вэ? 
 
Монголчууд бид дэлхий дахинд амжилттай ажиллаж буй монгол хүн бүрээр бахархдаг. Олны талархлыг хүлээсэн оюунлаг монгол хүний нэг нь Б.Болд гэж саяхныг хүртэл боддог байлаа. Гэвч түүнийг одоо хонины арьс нөмөрсөн чоно мэт харах болов.
 
Энэ оны эхээр түүнийг "Рио Тинто” компанийн Зэсийн группын захирлаар томилогдоход "Оюу толгой ордын үр өгөөжийг нэмэгдүүлж, монголчуудад ашигтай болгоход чухал нөлөө үзүүлнэ” гэж итгэл хүлээлгэсэн. Харин тэр улсынхаа эрх ашгийг бус албан тушаал, авч буй цалин, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн хөрөнгө оруулагчдын худал тайлбар, дорд үзсэн хандлагын талд бат зогсож байна. 
Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, бүтээн байгуулалтын хугацаа хойшилсноор "Оюу толгой” төслийн зөвхөн санхүүгийн алдагдлыг тооцвол ойролцоогоор 2 тэрбум ам.доллар болох нь. Түүчлэн хугацаа хойшилсноос шалтгаалан Монгол Улс 2051  он хүртэл ногдол ашиг хүртэхгүй, нэмээд 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх тооцоог "Рио Тинто” танилцуулсан. Энэ бол хэзээ ч эвлэрэх аргагүй, монголчуудыг хэтэрхий басамжилж, доромжилсон явдал. Харин дэндүү ашиггүй нөхцөлийг өнөөх Б.Болд Монгол Улсын Засгийн газарт тулгаж сууна. Уг нь тэр өөрөө монгол хүн, үүнээс болж хохирч үлдэх монголчуудын нэг баймаар. Гэвч түүнд улсынх нь эрх ашгаас илүү одоо хийж буй ажил, жилд авч буй дөрвөн тэрбум төгрөгийн цалин нь л чухал бололтой. Үүнээс үзвэл тэр аль хэдийнэ харийн хүн болжээ. 
 
"Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд ийнхүү монголчууддаа хүний хүн хүрэн бөөртэй гэдгийг батлан харуулж байх зуур түүнийг хэзээнээс л хувийн сонирхолдоо хөтлөгдөж ирсэн нэгэн болохыг батлах баримт гарч ирлээ.
 
Б.Болд "Рио Тинто”-д ажилд орохын тулд ямар үйлдэл гаргасныг "Алтан дорнод Монгол” компанийн захирал асан Паушок дэлгэн ярьсан нь интернэтэд бий. Тэрээр "Т.Ганболд, Б.Болд нар Москвад ирж "Алтан дорнод Монгол” компанийг надаас худалдаж авсан ч тохирсон мөнгөө өгөөгүй. Т.Ганболд Татварын өршөөлийн хууль хамрагдахын тулд компанийнхаа олборлосон алтны 50-иас доошгүй хувийг татвар төлөхгүйгээр, Монгол банкинд тушаалгүй, зуучлачгчдаар дамжуулан зарсан. Үүнийг зөвлөсөн хүн нь Б.Болд юм. Тэр хоёр нэг ангийнхан бөгөөд Б.Болд далдаас хүний гараар байнга могой бариулдаг. Б.Болд анхнаасаа "Рио Тинто”-д ажиллах сонирхолтой байсан. Үүний тулд уул уурхайд ажилласан гэсэн нэр зүүхийн тулд "Алтан дорнод Монгол” компанийн оффист хэдэн сар суусан. Б.Болд өмнө нь 2015 онд Дубайн гэрээг байгуулахад Ерөнхий Сайд Ч.Сайханбилэгт зөвлөж Монголд маш их хохиролтой гэрээ байгуулсан шүү дээ. Үүнээсээ Б.Болд болон "Рио Тинто” их ашиг хүртсэн. Б.Болд нэг ёсондоо улс орноо худалдсан, өөдгүй хүн” гэжээ. 
Мөн Дубайн гэрээг байгуулсны дараа Б.Болдын Голомт банкин дахь 1105042123 тоот дансанд "Рио Тинто” компаниас 22 удаагийн гүйлгээгээр нийт 1,492.731 ам.доллар шилжүүлжээ. Үүнээс гадна Дубайн гэрээг байгуулсан Б.Бямбасайханд 2012-2013 онд зургаан удаагийн төлбөрөөр нийт 139,927 ам.долларыг шилжүүлсэн байдаг. Зөвлөх үйлчилгээ гэсэн нэрийн дор мөнгө хүлээж авч байсан Б.Бямбасайхан 2015 оноос гэнэт л "Оюу толгой”-н ТУЗ-д ажиллах болж Монгол Улсад асар хохиролтой тэрхүү гэрээнд гарын үсэг зурсан юм. 
 
Б.Болд энэ удаад ч Монголд ирж Засгийн Газартай уулзалт хийхийг зорьж буй. Гэхдээ Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр илэрсэн алдаа, мадгаа хүлээн зөвшөөрөх үү? Эсвэл зүгээр л 350 сая ам.доллар өгөөд монголчуудыг молигодчих нь гэж бодоод явна уу? Өнгөрсөн хавар Монгол Улсын үндэсний телевизээр гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилж, зардал хэтэрсэн нь урьдчилж тооцох аргагүй чулуулгийн нөхцөлөөс боллоо гээд улсынхаа гурван сая иргэнд хээвнэг худал ярьсан түүнд одоо ард түмнийхээ өөдөөс хараад хэлэлцээр хийх нүүр үлдсэн гэж үү? 
Энэ бүх баримтаас харвал "Рио Тинто” группийн Зэсийн группийн захирал Б.Болд аль эртнээс хүний буюу хөрөнгө оруулагчдын хүн болсон байжээ. Түүнээс Монголчууд юу ч хүлээх, бас найдах хэрэггүй нь.
 
Д.Дандархүү
Хүний хүн хүрэн бөөртэй буюу "Рио"-гийн Б.Болд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани