Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нэнси Пелоси Тайваньд хүрэлцэн очиж, Хятад улс цэргийн сургууль хийхээ мэдэгдлээ

Нэнси Пелоси Тайваньд хүрэлцэн очиж, Хятад улс цэргийн сургууль хийхээ мэдэгдлээ

 

ТАЙБЭЙ. /BBC/. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси БНХАУ-ын заналхийллийг үл харгалзан мягмар гарагт Тайваньд хүрэлцэн очлоо. Н.Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалд Хятад улс цэргийн өдөөн хатгалгаар хариу арга хэмжээ авч болзошгүйг Цагаан ордон анхааруулж байв. Харин Хятад улс одоогоор Тайванийн эргэн тойронд цэргийн сургууль эхлүүлснээ зарлаад байна. 
 
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын нисэх онгоц мягмар гаргийн орой Тайванийн нийслэл Тайбэй хотод газарджээ. Түүнийг хүрэлцэн ирснийг албан ёсоор зарлаагүй юм. Н.Пелосигийн сууж явсан тусгай онгоц арал руу шууд нисдэг чиглэлийн оронд Малайзын нийслэл Куала-Лумпураас хөөрч, Индонезын агаарын орон зайгаар өнгөрч, дараа нь Филиппинээс зүүн зүгт Номхон далайн талаас Тайваньд газардсан байна.
 
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын онгоц ийнхүү Хятадын “Шаньдун”, “Ляонин” хэмээх нисэх онгоц тээгч хоёр хөлөг онгоц нэгэн зэрэг үүрэг гүйцэтгэж буй Өмнөд Хятадын тэнгисийн дээрх орон зайг тойрч гарчээ. Тайваниас зүүн өмнөд зүгт мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний нисэх онгоц тээгч цөмийн хөлөг болох “USS Ronald Reagan” ("Рональд Рейган") тэргүүтэй нисэх хүчний цохилтын бүлэг байрлаж байгаа юм. Хятадын Гадаад хэргийн яам  /ГХЯ/ Н.Пелосиг ирсэнтэй холбогдуулан эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна. "Хятадын засгийн газар болон ард түмний үндэсний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах тууштай шийдэмгий, хүчтэй хүсэл зориг, чадварыг хэн ч дутуу үнэлэх ёсгүй" гэж тус улсын ГХЯ-ны мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. 
 
Н.Пелосигийн сууж явсан онгоц Тайбэйд буусны дараахан Хятадын байлдааны нисэн онгоцууд Тайванийг чиглэн нисэж байна гэж тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна. Үүний дараахан Хятадын цэргийнхэн Тайванийн ойролцоо удахгүй хэд хэдэн цэргийн ажиллагаа явуулна гэж телевизээр мэдэгдсэн ч хэсэг хугацааны дараа “Синьхуа” агентлаг эдгээр нь сургуулилалт болохыг тодруулжээ.
 
Энэ нь Америкийн Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийн дараа гуравдугаарт эрэмбэлэгддэг өндөр албан тушаалтан 1991 оноос хойш Тайваньд хийж буй анхны айлчлал юм.  Хятад улс салан тусгаарласан газар нутаг гэж үздэг тус аралд айлчлах Н.Пелосигийн төлөвлөгөө Бээжингийн уур хилэн, заналхийллийг төрүүлсний зэрэгцээ энэ айлчлалыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Н.Пелоси хоёрын хооронд тодорхой зөрчил буйг харуулсан.  Хятадын эрх баригчид энэ айлчлалаас татгалзахыг  Вашингтонд удаа дараа анхааруулсан юм. "Манай Конгрессын төлөөлөгчид Тайваньд айлчилж байгаа нь Америк ардчилсан Тайванийг тууштай дэмжиж байгаагийн илрэл юм. Өнөөдөр дэлхий ертөнц автократ, ардчилал хоёрын аль нэгийг сонгох сонголтын өмнө тулгараад байгаа энэ үед Тайванийн 23 сая ард түмэнтэй Америк эв санааны нэгдэлтэй байгааг харуулах нь урьд өмнө хэзээ ч байгаагүй чухал юм" гэж Н.Пелоси онгоцноос буусныхаа дараа мэдэгджээ.
 
сонин mn
Н.Пелоси мягмар гарагт Малайзад айлчилсан бөгөөд өмнөх өдөр нь Азийн орнуудад хийх айлчлалаа Сингапураас эхлүүлсэн. Түүнийг мөн Өмнөд Солонгос, Японыг зорино гэж ажлын албанаас нь мэдэгдсэн ч Тайваньд айлчлах талаар дурдаагүй юм. Энэ айлчлалын талаар мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан “Reuters” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга лхагва гаргийн үдээс хойш Тайванийн олон нийтийн зүтгэлтнүүдийн цөөн тооны төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ. Уулзалт Шинэ-Тайбэй хотын Хүний эрхийн үндэсний музейд болох юм байна. Тайванийн мэдээллийн агентлагаас мэдээлэхдээ, Н.Пелоси лхагва гарагт Ерөнхийлөгч Цай Инвэньтэй уулзахаас гадна парламентад зочилж, үдээс хойш Тайванийг орхин явна гэжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Нэнси Пелоси Тайваньд хүрэлцэн очиж, Хятад улс цэргийн сургууль хийхээ мэдэгдлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани