Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үнэгүй нэхий бидний буруу

Малчид элдэв өвчнөөс хамгаалдаггүй юм гэхэд малаа шивээнд бариулчихалгүй маллах чадваргүй болсноор арьс, ширийг боловсруулаад ч гадаад, дотоодын зах зээлд үнэгүй байна.

 

Малчид элдэв өвчнөөс хамгаалдаггүй юм гэхэд малаа шивээнд бариулчихалгүй маллах чадваргүй болсноор арьс, ширийг боловсруулаад ч гадаад, дотоодын зах зээлд үнэгүй байна.
Хөрөнгө оруулалт татах, улмаар "хөдлөх” боломжтой мега төслүүдийг багцлан танилцуулж байна. Эдийн засгийн хямралаас гарах гарцыг таван эдийн засагч тутмын гурав нь мега төсөл хэмээн тодотгов. Техник, эдийн засгийн үндэслэл нь бэлэн болчихсон, хөрөнгө оруулалт даруй орж ирлээ гэхэд хэрэгжих бололцоотой зарим төсөл гацсан.

"Тавантолгой цахилгаан станц” төслийн бэлтгэл цэгцэрсэн

Мега төслүүдэд цаг хугацаа алдах саад тотгор цөөнгүй тулгарч байна. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдлыг өөрчлөхөд "Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт хангалтгүй байгаа. Харин эдийн засаг сэргэхэд томоохон хөшүүрэг болох дор өгүүлсэн мега төслүүдийн үр нөлөө их. Хүндрэлээс гарах нэг аврал нь мега төсөл болж байна.

"ТАВАНТОЛГОЙ” ТӨСӨЛ

Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх томоохон ордуудын нэг нь Тавантолгойн бүлэг орд. Стратегийн гэх уг орд нь 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд үүний 1.4 тэрбум нь коксжих, үлдсэн нь эрчим хүчний нүүрс. Тус ордыг төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшиж байна. Тавантолгойн уурхай бүрэн хүчин чадлаараа жилд 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой юм. 

Өнгөрсөн онд "Эрдэнэс Тавантолгой” компани 4.2 сая тонн нүүрс экспортолсон бол энэ он гарсаар 4.5 сая тонн нүүрсийг нийт 10 гаруй худалдан авагчид нийлүүлжээ.

"Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших таван жилийн хугацаанд нийт 20.7 сая тонн нүүрс олборлож, 18.5 сая тонн нүүрс экспортолсон. Тавантолгойн коксжих нүүрсний ордод 4-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм.

Энэ хэмжээний санхүүжилтээр төмөр зам болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хийх боломжтой гэж үздэг. Гэвч дээрх хөрөнгө оруулалтын хэлэлцээр болгон амжилт ололгүй өдий хүрсэн. Хөрөнгө оруулалт татах боломжтой мега төслүүдийн нэг нь Тавантолгойн орд. Энэ орд гадаадын хөрөнгө оруулагчдад хэдийнэ танил болж амжаад буй. Тавантолгойн ордод зургаан жилийн өмнөөс хөрөнгө оруулалт татахаар тухайн үеийн Засгийн газрууд зорьсон ч гацсаар байгаа нь энэ.

"ТАВАНТОЛГОЙ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСӨЛ

Төвийн бүсийн болон өмнийн говийн стратегийн орд газруудын эрчим хүчний хэрэгцээг хангах "Тавантолгой цахилгаан станц” төслийн бэлтгэл ажил цэгцэрсэн. Уг цахилгаан станц 450 МВт хүчин чадалтай. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих цахилгаан станцаас "Оюутолгой” цогцолбор төслийг эрчим хүчээр хангах юм. Энэ хүрээнд Тавантолгой-Оюутолгой хүртэлх 220 Кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралт болон ашиглалтын төслийг хэрэгжүүлэхээр болсон юм.

"Тавантолгой цахилгаан станц” төсөл ашиглалтад орсноор "Оюутолгой”-н эрчим хүчний төлбөрт БНХАУ-д төлж буй 160-200 тэрбум төгрөгийн мөнгөн урсгал хамгийн багадаа дотоодод үлдэнэ. Цахилгаан станцын үндсэн худалдан авагч нь "Оюутолгой” компани байх юм.

Төслийн нийт санхүүжилт нэг тэрбум ам.доллар. Үүний 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт байна. Үлдсэн 70 хувь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас татсан зээлийн эх үүсвэр байхаар гэрээнд тусгажээ. Төсөл хэрэгжих хугацааны эдийн засгийн үр өгөөж нь жилд ойролцоогоор 64 сая ам.доллар байхаар төсөөлөгдөж байна. Төсөлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахаар төслийн нэгж бүр хөрөнгө оруулагч талууд гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж эхэлжээ.

"ШИВЭЭ-ЭНЕРЖИ” ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ

Эрчим хүчний экспортын "Шивээ-Энержи” цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ бэлэн болчихсон. Уг төслийн бэлтгэл ажлыг "Эрдэнэс Монгол” компани болон төслийн нэгж өнгөрсөн хугацаанд хангасан байдаг. Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн барих эрчим хүчний цогцолбор төсөлд нийт 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж. Төслийн бүтээн байгуулалтын ажил ойролцоогоор таван жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд цахилгаан станц ашиглах хугацааг 25-30 жилээр тооцжээ.

  •  Тавантолгойн коксжих нүүрсний ордод 4-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна.
  •  Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн барих эрчим хүчний цогцолбор төсөлд нийт 13 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
  •  Цагаан суваргын зэс молибденийн баяжуулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулалтын гэрээг жилийн өмнө байгуулсан.

Дулааны цахилгаан станцын хүчин чадал 9240 мегаватт байх бөгөөд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр ТЭЗҮ-д тусгасан байна. Цогцолбор төсөлд жилд 34 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай, найман сая киловатт хэмжээний цахилгаан дамжуулах 800 кв-ын тогтмол гүйдэлтэй цахилгаан дамжуулах шугам багтжээ. Төслийн барилга, угсралтын ажлыг гүйцэтгэх компанийг олон улсын түвшинд төсөл хэрэгжүүлэгч тал нээлттэй зарлаж, сонгон шалгаруулна гэдгээ зарласан.

Дулааны IV цахилгаан станцаас 20 дахин их хүчин чадалтай байхаар тооцоолж буй "Шивээ Энержи” цогцолбор төслийн цахилгаан станцыг агаарын хөргөлттэй байхаар төлөвлөжээ. Цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг БНХАУ-ын талд шууд нийлүүлэх бөгөөд цогцолбор төслийг БНХАУ-ын төрийн өмчит "Grid State” корпораци 100 хувь санхүүжүүлж хэрэгжүүлэхээр байгаа. Хэрэв шинэ Засгийн газрын үед урьдын яриа хэлэлцээр хэвээр үргэлжилвэл 13 тэрбум ам.долларын өртөг бүхий мега төсөл энэ онд хөдлөх юм.

ЦАГААН СУВАРГЫН ЗЭС МОЛИБДЕНИЙН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛ

Цагаан суваргын зэс молибденийн баяжуулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулах гэрээг жилийн өмнө байгуулсан. Тус ордыг түшиглэн хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэс, молибдений баяжмал үйлдвэрлэх үйлдвэр барихаар төлөвлөж буй. Уурхайн одоогийн батлагдсан нөөцийг ил уурхай хэлбэрээр хоёр үе шаттай ашиглахаар байгаа юм.

Төслийн бэлтгэл ажлын явц нэлээн урагшилсан бөгөөд 2018 онд ордоос гаргах бүтээгдэхүүн болох зэс, молибденийг ХБНГУ- д экспортолж эхэлнэ. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор "Эрдэнэт” үйлдвэрийн дараа орох хэмжээний том үйлдвэр болно. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай 680 сая ам.долларыг ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр шийдвэрлэхээр болсон. Төсөл хэрэгжсэнээр 1000 гаруй иргэн ажлын байр бий болох аж.

Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 14.6 сая тонн хүдэр хүртэл боловсруулж, 3010 мянган тонн зэс, дөрвөн мянган тонн молибденийн баяжмал үйлдвэрлэх аж. Төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад татвар, хураамж хэлбэрээр нийт 3.3 их наяд буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөгийн төвлөрүүлэх тооцоог хийсэн байна. 

Т.БАЯРСАЙХАН: ЭКСПОРТОЛЖ БАЙГАА ТҮҮХИЙ ЭДЭЭС ТАТВАР АВДАГГҮЙ

2003 онд 4794 гэдэг стандарт гаргасан. Тэр стандартын дагуу түүхий бус, боловсруулсан арьс, ширийг л худалдан авна гээд Хятад, Монголын хооронд хорио цээрийн гэрээ байгуулчихсан. Монгол Улсад арьс, шир, түүхий эдийн 602001 гэж стандарт байгаа. Тиймээс хоёр улсын хооронд гэрээтэй, стандарттай ийм зүйлийг зүгээр нэг хэдэн нөхөд орж ирэнгүүтээ болиулж, бид түүхийгээр нь экспортолно гээд хэн авах бэ? Хэн ч авахгүй шүү дээ.

-Манай арьсыг түүхийгээр нь авах боломж яагаад байхгүй гэж. Тэртэй тэргүй Хятадад химийн бодис, боловсруулах үйлдвэр хангалттай байгаа биз дээ. Харин ч үнэ нь хямд байхад нь худалдаж авахыг бодохгүй гэж үү?
-Шүлхийтэй, мялзантай, галзуутай, цэцэгтэй арьсыг уу? Хил дамнуулан худалдаалахад хориглодог "А” зэрэглэлийн өвчин гэж байдаг. "А” зэрэглэлийн өвчингүй малын арьсыг л экспортолдог. Арьсыг боловсруулсны дараа мал эмнэлэгт бид шинжилгээ өгүүлээд, өвчингүй гэдгийг нь баталгаажуулж байж экспортолдог. Яагаад гэвэл давс, хүчил, янз янзын химийн бодист орохоор уургийн гаралтай бүтээгдэхү үн материаллаг болдог. Өөрөөр хэлбэл, өвчтэй малын махыг экспортолдоггүйтэй яг адилхан.

Дэлхийд 25 орчим тэрбум гутал жилдээ үйлдвэрлэж байна

-Тэгвэл яагаад арьс, ширний үнэ өсөж байгаад та ямар тайлбар өгөх вэ. Хонины нэхий 500, ямааны арьс 2000 төгрөг болсон байсан? 
-Жил болгон арьс, шир авдаг үе гэж байдаг. Хонийг өвөл арванхоёрдугаар сараас хойш, зарим сайн хонийг Цагаан сараас хойш нядлахад үс нь хөндийрөөд ирдэг юм. Харин хавраас долдугаар сарын сүүлч хүртэл нядалж байгаа хонины арьсыг тарз гэдэг.

Яагаад хөгшчүүд ийм арьсыг тарз гэж нэрлэсэн гэхээр хэрэглээ, шаардлага хангадаггүй болохоор тэр. Нөгөө талаараа, бидний өвөг дээдэс зун, үс хөрс нь гүйцээгүй малыг нядлалгүй цагаан идээгээ иддэг байж. Харин долдугаар сард хонио хяргадаг. Түүнээс хойш нядалсан, хайчны ором гарсан арьсыг үзүүрсэг гэж нэрлэдэг. Үзүүрсгэн дээл гэж ярьдаг шүү дээ.

Тэгээд арваннэгдүгээр сараас хойш нядалсан хонины арьс азарган нэхий болдог. Түүхий эд гэдэг чинь талх биш. Талх бол нэг хэвэнд хийнэ, бүгдийнх нь хэлбэр дүрс, амт адилхан. Харин малын түүхий эд бол идэж байгаа ургамал, цаг агаар гээд бүх зүйлээс шалтгаалаад үргэлж хөдөлгөөнд оршдог. Мэргэжлийн хэллэгээр бол зураг гарч байдаг. Одоо яг бидний хэрэглээ шаардлагыг хангаж эхэлж буй үе нь таарч байгаа учраас аяндаа үнэ өсөж байгаа юм. Гэхдээ тийм ч их өсөөгүй шүү дээ.

-Ер нь монгол малын арьс, шир яагаад ийм хямдхан байна вэ? 
-Яагаад гэвэл маш их шивээтэй. Мал юм хэлдэг бол ч... Атга дүүрэн шивээ гараад, арьс нь маарал шиг болчихсон байдаг. Бид тэрийг нь худалдаж авахаар үсний цаанаас мэдэгддэггүй. Тэгээд үйлдвэртээ боловсруулна. Уур, ус, цахилгаан, дулаан, ажилчдын цалин, нийгмийн даатгал гээд баахан өртөг шингээгээд арьс болгоод гаргаад ирэнгүүт Баярсайханы нүүр шиг юм гарч ирдэг. 100 ширхэг арьснаас 80 ширхэг нь уучлаарай, хэрэглээ хангахгүй тул хаях л болдог. Нөгөөтэйгүүр, мал ч, мал эмнэлэг ч хувьд очсон.

Харамсалтай нь хаа хаанаа хариуцлага байхгүй. Керлин, угаалга, туулга, ариутгал, халдваргүйжүүлэлт байхгүй.Малчид нь зунжин найрлаж байгаад намар хэдэн хонь нядлахаар нөгөөх нь дүүрэн хамуу, хачиг, хувалзны сорви. Сорвигүй мал олоод ир гэвэл төлөг л байж болох юм. Бусад бүх мал маш их гэмтэлтэй. Үүнээс болоод л үнэгүйдээд байгаа юм. Тэгэхэд өвөрмонголчууд үзүүрт нь төмөр уясан олс чирээд морьтой давхичихдаг юм билээ.

Тэгэхээр тэр нь бэлчээр дэх бүх шивээг нь унагачихдаг. Дараа нь тэндээ малаа бэлчээж байна. Уг нь манай уламжлалаар бол том малаа түрүүлж бэлчээдэг байж. Үхэр, адуу нь бэлчихээр шивээ нь гишгэлэгдээд унана. Араас нь ямаа, хонио бэлчээдэг. Энэ мэт арга хэмжээ авахгүй болохоор малын арьс ямар ч үнэ цэнэгүй болсон. Уг нь монгол хонины нэхийг нэг хэсэг Итали, Испани, Турк, Хятад руу экспортолдог байлаа. Одоо харин тэд чанарыг нь мэддэг болсон. Хятадын Хэбэй муж дахь арьс ширний том зах дээр очоод арьс, шир авах уу гэвэл "Монголын арьс уу” гээд инээнэ.

-Дэлхийн зах зээл дээрх ханш мэдээж нөлөөлж байгаа биз дээ? 
-Мэдээж дэлхийн эдийн засаг хямраад ирэхээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалт муудаж байна. Ялангуяа, хонины нэхийгээр хийдэг бүтээгдэхүүний төрөл хязгаарлагдмал хүрээнд байдаг. Тухайлбал, савхин бээлий, жакет, өмд, савхин хүрэм гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч зах зээл дээр эрэлт багасчихсан. Дэлхий дээр нийт хэрэглэж байгаа түүхий арьс, ширний 60 хувь нь гутал үйлдвэрлэлд орж буй.

Гутлын хэрэглээ бол төдийлэн багасдаггүй. Бид жил бүр Шанхайн экспод оролцож байхад сүүлийн 3-4 жилд 22-25 тэрбум ширхэг гэсэн тоон дээр тогтоод байгаа юм. Тиймээс үхэр болон ямааны зузаан арьс эрэлттэй байдаг. Гэхдээ ямааны арьсаар бас цүнх хийдэг шүү дээ. Ялангуяа, арьсан цүнхний эрэлт нэг их буурахгүй байгаа. Нийт арьс, ширний 20 орчим хувь нь цүнх үйлдвэрлэлд ашиглагддаг.

Уг нь манай улсад жил болгон 30 мянган оюутан их сургуульд орж байна. Гэтэл тэднээс "Монголд үйлдвэрлэв” гэсэн цүнх барьж байгаа хүн байхгүй шүү дээ. Ядаж энэ хэрэгцээг л үйлдвэрлэхэд манай салбар босоод ирнэ. Арван жилийн сургуулийн хүүхдийн гутлын хэрэгцээг л хангая л даа. Тэр мөнгө дотооддоо үлдчихвэл бусад нь гарна л биз.

-Тэгэхээр нэг ёсондоо Засгийн газраас авсан арга хэмжээ ямар ч үр ашиггүй гэж ойлгож болох уу? 
-Нэг ч төгрөгний өөрчлөлт гарахгүй. Ер нь ганц арьс, ширний салбар ч биш Монголын хөнгөн аж үйлдвэрийн салбарт Орос, Хятадын зах зээлийг нээгээд өгчихмөөр байгаа юм. ОХУ л гэхэд 300 сая гутлын хэрэгцээтэй зах зээл. Бид ганцхан хувийг нь л хийхэд хангалттай. Яагаад Монголоос оросууд бараа авч болохгүй гэж. Хятадын татварын бодлого гэж айхтар зүйл бий.

Бид түүхийгээр нь зэсийн баяжмал, арьс шир, ноолуураа оруулбал татваргүй. Хагас боловсруулчихвал татвар тогтоочихож байгаа юм. Гүн боловсруулбал бүр нэмнэ. Эцсийн бүтээгдэхүүн байвал 40 хувийн татвар ногдуулна. Яг нарийндаа Хятадын зах зээл дээр арьсан гутал 210 мянган төгрөгөөс доош олдохгүй. Тэгэхээр бодлогоор дэмжих хэрэгтэй л дээ. Ядаж л эдийн засаг хямралтай ийм үед дотоодын гутлын хоёрхон үйлдвэрийн хийж буй хүүхдийн гутлыг НӨАТ-аас чөлөөлчихмөөр байгаа юм.

-Нэлээд бараан зүйлс ярьчихлаа. Энэ салбарт гэрэл гэгээтэй мэдээ байна уу? 
-Байлгүй яах вэ. Бид голландчуудтай хамтраад хонины арьсыг үстэй нь экспортлох гээд гэрээ хийгээд явж байна. Тэд цөөн тоогоор авч байгаа. Хятадад үйлдвэрлэл явуулдаг солонгос үйлдвэрлэгч борлонгийн арьсыг ноолууртай нь авахаар өнгөрсөн жилээс хойш туршиж байна. Би үслэг арьсны хими технологич мэргэжилтэй хүн. Яг мэргэжлийнхээ чиглэлээр боловсруулалт хийх гээд туршиж байна. Их гоё, тансаг болдог л доо.

Леди Гага тийм арьсан хувцас өмссөн харагдаж байсан. Бондын 140.4 гаруй тэрбум гаруй ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 90 гаруй тэрбум төгрөгийг авчихсан байгаа. Энэ мөнгөөр аж ахуйн нэгжүүд боломжийн тоног төхөөрөмжүүд худалдаж авсан. Технологио шинэчилсэн.

Өмнө нь Хятадын химийн материал авдаг байснаасаа нэлээд татгалзаж байгаа. Европ, Туркийн гайгүй бодисууд хэрэглэдэг болж байгаа. Харамсалтай нь, дэлхийн эдийн засгийн хямралын үе таарчихлаа. Жилдээ л 150 тэрбум төгрөгийн түүхий эд бэлтгэгдэж байгаа салбар шүү дээ, манайх. 

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ


Үнэгүй нэхий бидний буруу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани