Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сайн хувьцааны муу сураг

Сайн хувьцааны муу сурагСонгууль. Энэ үг адын ид шидтэй. Алтан загас, бэрд, шидэт дохиур л гэсэн үг. Сонгууль эхлэхэд ард иргэд бид "Алтан загас”-ны эмгэн болж хувирна. Гэхдээ эмгэний адын шунал алтан загас руу шилжээд тэд өөрсдөө л бэлгээ бариад тонгочино. Бэлэг нь хэмжээтэй бас хугацаатай. Ингэж хэлэхээр та 1072 хувьцааг санаж байгаа биз.
 
Ч.Сайханбилэгийн Засгийн газар сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө төрийн хайр энэрлийг үзүүлэх шиг болсон доо. Нэг өдрийн хуралдаанаараа л "Сайн” гэх тодотголтой санал худалдах нь тодорхой хөтөлбөрүүдийг тамгалаад шидэж орхисон. Түүний нэг нь "Сайн хувьцаа” хөтөлбөр байв.
 
Тавантолгойн 1072 хувьцаа иргэн бүрт ногдсон явдал аль 2008 оны сонгуулийн популист амлалт. Иргэн бүр хувьцаатай эсэх нь гарт баригдаж нүдэнд харагдахааргүй, нэрийг нь сонсохоос гавьдаггүй 1072 хувьцааны гуравны нэгийг найман жилийн дараа Шийдлийн Засгийн газар иргэдээсээ худалдаж авахаар болсон нь түүнийг амь оруулсан явдал байлаа. Өөрөөр хэлбэл, иргэн бүр 1072 хувьцаатай гэдгийг баталгаажуулж өгсөн хэрэг. Ингэснээр Тавантолгойг хулгайлах, дээрэмдэх нөхдүүд хүн бүрээс 1072 хувьцааг нь авах шаардлагатай болж таарна. 
 
"САНХҮҮЖИЛТ СУУГААГҮЙ УЧРААС ХӨТӨЛБӨРИЙГ ЗОГСООСОН”
 
Харамсалтай нь сүр бадруулж эхлүүлсэн "Сайн хувьцаа” хөтөлбөр хэдхэн хоногийн настай байлаа. Хувьцаа худалдах ажиллагаа сонгууль болохоос гурван долоо хоногийн өмнөөс эхэлж долоо хоногийн эхний өдөр бүр хувьцаагаа худалдсан иргэдийн дансанд 100, 100 мянгаар орж эхэлсэн билээ. Зарим хүн явцын дунд банктай гэрээ байгуулж, хувьцаагаа худалдах болсон.
 
Сонгуулийн өмнөх өдөр гурав дахь 100 мянган төгрөг орсноор "Сайн хувьцаа” хөтөлбөр жаргасан. Сонгуулийн дүнд Шийдлийн Засгийн газар бүрэн огцорч, санаачилсан сайн, муу хөтөлбөрүүд нь эзэнгүйдэж эхэлсэн. Хамгийн гол нь Монгол Улсын иргэн бүрийн ирээдүйн баталгаа гэж зарласан 1072 хувьцаа юу болж үлдсэн нь одоог хүртэл тодорхойгүй байна. Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард Сангийн яам "Төлөвлөгөө ёсоор долдугаар сарын 10-ны өдрөөс өмнө хувьцааны мөнгийг арилжааны банкуудад шилжүүлж, иргэдэд өгч дуусах байсан. Гэтэл сонгууль, улсын баяр зэрэг үйл явдлууд давхцаж энэ асуудал удаашраад байлаа.
 
Энэ сарын /долдугаар сар/ 23-нд Сангийн яамны сайд солигдож албан тушаалаа хүлээн аваад байна. Шинэ сайдын үүрэг чиглэлээс хамаарч хувьцааны мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэх тодорхой болно” гэснээр сураг тасарсан. Тэгвэл таны, миний худалдсан хувьцааны үлдэгдэл мөнгө, үлдэгдэл хувьцаа юу болох тухайд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаныхан "Сайн гэсэн тодотголтой бүхэн зогссон. Санхүүжилтийг энэ оны төсөвт суулгаагүй учраас өөр оновчтой хувилбарыг судлахыг сайд нарт даалгасан” гэж тайлбарлалаа. 
 
ХУВЬЦАА ХУДАЛДСАН ӨРТГИЙГ БИД ТӨЛНӨ
 
Ингээд "Сайн хувьцаа” хөтөлбөр он гартал хэрэгжихгүй болох нь тодорхой байна. Үнэндээ энэ хөтөлбөр гэгээлэг нэрнээсээ эсрэгээр, муу үр дагаврыг улсад авчраад байна. Популист амлалт гэгдэж буй энэ хөтөлбөрийг Ч.Сайханбилэгийн танхим санаачлахдаа халаас хоосон байсан билээ. Тухайн үед Засгийн газарт энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх мөнгө байгаагүй, төсөвт ч суугдаагүй байхад хөтөлбөр болгон баталж олон нийтэд зарласан нь эдийн засагчдыг алмайруулсан. Чухамдаа хөтөлбөр хэрэгжүүлэх мөнгө хаанаас гарч ирэв гэж.
 
Гэтэл Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард маш өндөр хүүтэй 11 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээр босгожээ. "Энэ бол шууд дампууралд хүргэх өртөгтэй зээл” гэж судлаачид анхааруулсаар өдий хүрлээ.  Гэтэл тэрхүү мөнгө анхаасаа сонгуулийн санал худалдах зорилготой байсныг батлах нэг жишээ бол "Сайн хувьцаа” хөтөлбөр буюу 1072 хувьцаа юм.
 
"Олон улсын зах зээл дээр босгосон өндөр хүүтэй өрийг монголчууд л төлнө. Зээлийн хүү ийм өндөр мөнгө, ялангуяа 6.5 хувиас давбал эргэж төлөгдөх боломжгүй. Ялангуяа эдийн засгийн чадавхи муутай, дээд түвшиндээ авлига ихтэй Монголд энэ нь эдийн засгийг зориудаар дам­пуу­руулсантай ялгаагүй шийдвэр болсон” гэж эдийн засагч ярьж байна.
 
Нэг үгээр хэлбэл, миний хоттой хониноос надад зарж байгаатай агаар нэг, өндөр хүүтэй бонд босгож түүгээр ард иргэдээсээ хувьцааг нь худалдаж аваад хүүг нь буцаагаад дарамт болгожээ. Засаг төр иргэд бидэндээ ингэж л ханджээ.
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Сайн хувьцааны муу сураг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани