Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баялаг тойрсон балаг

Баялаг тойрсон балаг

 

Баялгийн балаг эдийн засгийг ангалын ирмэгт түлхээд зогсдоггүй

Кумтор ордын дуулиан хэдэн арван жилийг элээж байна. Кыргызстаны Засгийн газар, хөрөнгө оруулагч хоёр хэдхэн сарын өмнө гар барьж, толгой дохилцсон. Гэвч дахиад саад, тотгор хүлээж байгааг уул уурхайн шинжээчид учирлаж байна. Кумтор бол алтны аварга уул. 700 тонн алт агуулж буй энэ орд нөөцийн хэмжээгээрээ дэлхийд гуравдугаар бичигддэг. Харамсалтай нь, агуулж буй алтаараа дэлхийн шохоорхол төрүүлдэг шигээ баялгийн шоглоом болоод цөөнгүй жилийг үдлээ.

 

Ордын үүцийг анх 1990 оны үед задалсан. Даанч энэ цагаас хойш орд тойрсон талцал тасарсангүй, дуулиан ч дууссангүй. Энэ нь явсаар эрдсийн үнэ унаж эхэлсэн 2013-2014 онтой золгоодхов. Олборлолтыг олон янзаар шүүмжилж, хэдэн талаас нь хэмлэсээр уурхайн гарцыг гацаасан байдаг. Өнөөх л хэ улс төр, хэлбэрдсэн улстөрчид уурхайд дөнгө зүүж дөнгөсөн. Хэсэг нь жагсаж, хэд нь хэрэлдсээр. Ийнхүү боомилно гэдгийг гаргууд сайн харуулж, цэнхэр гарагт цөөн үлдсэн алтны аварга ордыг ажиллагаагүй болголоо.

 

Төд удалгүй таваарын үнэ ч мэдэгдэхүйц уруудав. Уул уурхайд тулгуурласан Кыргызстаны татварын орлого ч бүрдэхээ больж, төсөв санхүү нь хүндрэв. Зэрэгцээд улс төрждөг, амлалтаасаа ухардагийг нь илчилж, хөрөнгө оруулагчдыг үргээдэг гэсэн мессэжийг Кумторын хөрөнгө оруулагчид хайр найргүй нисгэж, олон улсад болгоомжлол төрүүлсэн. Төв Азийн зүүнтээ орших энэ улсыг зүглэх мөнгөний урсгал улам саарав. Хөрөнгө оруулагчдын сонирхол ч буурлаа. Үржихийн хүрдээр өсөж байсан эдийн засгийн үзүүлэлтүүд нь нүд ирмэхийн зуур уналтаар дүүрч, өсөлтийн хурдаар дэлхийд дээгүүрт бичигдэж байсан ДНБ-ий тэлэлт ч хормын зуур уруудав. Нэгэн цагт хоёр оронтой тоогоор өсөж байсан тус улсын эдийн засаг 2016 онд тав шүргэсэн хувиар агшсан улирал бий. Өнгөрсөн оны байдлаар тус улсын Засгийн газрын өр ДНБ-ийнх нь 50 хувийг давсан гэх мэдээлэл олон улсад түгсэн.

 

Балаг үүгээр дууссангүй. Улс төрийн маргаан, мэтгэлцээний халуун сэдэв боллоо. Улмаар улс төрийн тогооноос хальж, нийгэмд ч аянга шиг хагарал, бутрал үүсгэсэн түүхтэй. 20 жил өнгөрсөн ч Кумтор хуучраагүй сэдэв хэвээр. Хээл хахууль, хэрүүл гээд бараан бүхнийг энэ ордтой холбоно. Нийгмийг нөмөрсөн талцал, маргаан хэдэн жилийн өмнө үүссэн. Хувьсгалд дуудсан тохиолдолд ч бий. Маргаан болоод зосгохгүй эмх замбараагүй байдал руу нийгмийг хөтлөх дөхөж байсан түүх бий. Сүүлийн хэдэн жилд өрнөж буй энэ түүх өмнөх зууны өрнийг эрхгүй санагдуулна. Одоо ч Кыргызстаны эдийн засаг дорой хэвээр. Олон нийтийн зан авир ч омголон хэвээр байна.

 

Бидэнтэй ойрсон, ижил тивд оршдог Кыргызстаны түүх ийм байна. Тив дамнавал ийм гашуун түүх цөөнгүй. Өмнөд Америкийн Венесуэл улсад гэхэд л баялгаас улбаатай хагарал үргэлжилж байна. Нэгэн цагт Өмнөд Америкийн хамгийн баян оронд тооцогдож байсан энэ улсад нийгэм, эдийн засгийн хосолсон хямрал нүүрлээд удлаа. Мөнгөн тэмдэгт нь үнэгүйдсэн. Тус улсын инфляцийн түвшин 2016 онд 800 хувьд хүрснийг "Trading-economics” цахим хуудсанд тэмдэглэжээ. Энэ өсөлт 2017 онд улам "галзуурна”. Тойм тоогоор 1500 хувьд хүрэх төлөвтэй байгааг олон улсын шинжээчид тооцоолжээ. Инфляцийн энэ өсөлттэй зэрэгцээд эдийн засаг агшина. Уналтын хувь нь 10 хувийг давах төлөвтэй. Ийм баргар таамаг, бүүдгэр дүгнэлтийг танилцуулаад байна. Мөнгө цаас болсноор худалдан авах чадвар доройтсон. Мөнгөнөөс үүдсэн хямрал нийгмийг тэр чигт нь нөмөрч, амьдралыг тэмцэл болгон хувиргалаа. Тус улсад өлсгөлөн нүүрлэж, гэмт хэрэг зөрчлийг өдөөгөөд байна.

 

Кыргызстаны хямрал эрдэс цаашлаад шар металлаас улбаатай. Харин Венесуэлийнх "шингэн” алт буюу түүхий нефтээс үүдэлтэй.

Мөчлөг сөрсөн бодлогоор хүндрэлийг гэтэлсэн түүх олон бий

Эдгээр улсын түүх зарим талаар уншигч танд танил санагдаж магадгүй. Цөөн хэдэн шинж тэмдгийг эс тооцвол уналтын шалтгаан хийгээд хугацаа манайхтай тун төстэй. Манай мега төслүүдийн хувь заяатай зарим талаар ижил дүр зургийг илтгэнэ. Хөдлөх гэж хэдэн жил эргэж хургасаар, урагшиллаа гэхэд удсан ч үгүй гацаачихна.

 

Арай ч Венесуэл шиг гудамжинд гараад жагсчихаагүй л байна. Гэхдээ л уул уурхайг хэт түшсэн гай, хэтийдсэн улстөржилтийн горыг бид ч амсаж байгаа нь үнэн. Баялаг тойрсон сэдвээр улсаараа ам уралдан хэлэлцэж, нийгмээрээ хэдэн хэсэг хуваагдчихна. Хамгийн хачирхалтай нь, нийгэм нөмөрсөн талцал маргаан улстөрчдөөс үүсэлтэй. Эх орончийн дүрд хувирсан улстөрчид ийм сэдвийг нийгэмд тэсэлж, өөрөө өрнөлийг үзэж суудаг. Эцэст нь хэдэн талаас хэрэлдэж, хэмлэсээр гацааж дөнгөдөг зүй тогтол хэмнэл шиг эргэсээр. Уул уурхай дагасан талцал, улстөржилт хэрээс хэтэрсэн. Томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авалтыг гацааж дөнгөдөг.

 

Баялаг тойрсон балгийн тухай ойлголт бараг зуун жилийн өмнөөс эхтэй. Арваад жилийн өмнөөс манайд сонсогдож эхэлсэн. Баялгийн хараалыг уг нь уул уурхай сэрж байсан 2000 оны эхээр сэрэмжүүлж байсан түүхтэй. Эрдэмтэн, судлаач, учир мэдэх хүмүүс хангалттай сануулж байв. Гэсэн ч уул уурхай руу шургаж ороод, хальтирч уначихаад байна, бид. Монгол баялгийн хараал хүртсэн, эсэх нь одоо сонин биш. Монголын эдийн засагг хямрал нүүрлээд буй нь харин маргахын аргагүй үнэн. Эдийн засгийн ганц үзүүлэлтийг сөхөөд үзэхэд л нотолгоо болж дөнгөнө. Агшсан макро эдийн засаг, хэмжээнээс хэтэрсэн өр, төлбөр, хөдөлмөрийн зах зээл, мөнгөн тэмдэгтийн ханш гээд дурдаад байвал дуусашгүй үргэлжилнэ. Нүцгэн тоонууд бодит үнэнийг гэрчилнэ. Хамгийн айдас төрүүлмээр нь, баялгийн балаг эдийн засгийг ангалын ирмэг рүү түлхээд зогсохгүй, нийгмийг эрх замбараагүй байдалд хөтөлдгийг эргэн тойронд буй улсууд харуулж байна.

 

Маргасан, маргаагүй, нуусан, нуугаагүй, баялаг тойрсон балаг биднийг дайрчээ. Одоо ганц асуулт. Балагтаа улам шигдсээр байх уу. Агшсан эдийн засгийг эмнэх шалгарсан арга дэлхийд бий. Энэ бол мөчлөг сөрсөн бодлого. Энэ бодлогоор мөнгөний урсгалыг эрчимжүүлж, хүндрэлийг гэтэлгэсэн түүх олон. Үүний тулд ам.долларын урсгалыг Монгол руу эргүүлэх. гадаадын хөрөнгө оруулалт татах, нүх сүв бүрийг ашиглах шаардлагатай болохыг ч эдийн засагчид зөвлөдөг. Гэхдээ Тавантолгой төслийг гацаасан түүх шиг талцсаар байвал мөнгө яав ч Монгол руу эргэхгүй нь ойлгомжтой. Мега төслийн хэлэлцээр цэг биш таслалаар үргэлжилсээр байвал бид ч балагтаа үлдэх энгийн гаргалаа бий.

 

Ингээд эдийн засгаа сэргээчихвэл, өмнөх алдаанаасаа суралцаж, баялгийн хамаарлаа бууруулж болно. Өөрөөр хэлбэл. ангалаас гарах, алдаагаа засах боломж, хугацаа бидэнд байна. Эс бөгөөс баялаг тойрсон балгаас улбаатай хямрал зөвхөн эдийн засгийг гэмтээгээд зогсохгүй, эрүүл нийгмийг ч эмх замбараагүй байдал руу хөтөлдгийг улс дамнасан, тив алслан оршдог орнууд баталж буй. 


Г.Байгал /ЗГМ/


Баялаг тойрсон балаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани