Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Урааны сургамж

 
Урааны сургамжОдоогоос 31 жилийн тэртээ 1986 оны 4 сарын 26-ны шөнө Украинд Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрч шатан хэдхэн хормын дотор  онц аюултай цацрагт идэвхт бодисууд  агаарт их хэмжээгээр цацагдсан юм. Хорт цацрагийн хөнөөл тоймгүй их тул түймрийг дэлхий нийтэд зарлалгүйгээр чимээгүйхэн унтраах гэж Оросууд  тэр үед эрвийх дэрвийхээрээ үзсэн. Аюулыг дийлэлгүй маргаашаас нь эхлэн станцаас 30 км-ийн доторхи тойрогт орших хот тосгодын хүн амыг яаралтай нүүлгэн шилжүүлж байж билээ. Атомын цахилгаан станцын түүхэнд гарсан хамгийн том энэ гамшгийн талаар хангалттай тоо баримтууд дурьдагдсаны нэгэнд "энэхүү дэлбэрэлтийн уршгаар 1945 онд Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгөөс даруй 400 дахин их цацрагт бодис орчиндоо тархсан” гэж дүгнэсэн байдаг. 
Цацраг идэвхт бодис агуулсан үхлийн бараан үүл салхины чигийн дагуу туугдаж Белорус, Украин, цаашлаад Швед, Финлянд, зүүн Европ орнууд бүр АНУ-ын зүүн эргийн хотуудад хүрсэн байна.
 
 Цөмийн хүчтэй хордлогод  хамрагдсан нутагт амьдарч байсан 200 гаруй мянган хүнийг тухайн үед яаралтай нүүлгэн шилжүүлсэн боловч энэ бүс нутагт амьдарч байсан 10 сая шахам хүн цацрагт идэвхт бодисын тунгаас ямар нэг хэмжээгээр хүртсэн юм билээ. Бүр хойд туйлд амьдардаг цаатнууд хүртэл цацраг шингэсэн хөвд хүртсэн цаа бугынхаа сүүгээр дамжин хордсон нь хожмын судалгаагаар тогтоогдсон байдаг. Дэлбэрч сүйдсэн станцын дээрээс нисдэг тэргээр мянга мянган тонн хар тугалга асган хэдэн арван метр зузаан бетоноор хучсан ч энэ авсан дотор явагдах цөмийн урвалыг зогсоох ямар ч боломжгүй учир хэзээ нэгэн цагт үхлийн гамшигт туяа дахин  тархаж эхлэхийг  хэн ч үгүйсгэдэггүй. Учир нь урааны хагас задралын үргэлжлэх хугацаа 4.5 тэрбум жил тул энэ дэлхий сөнөсөн хойно л энэ гал бүрмөсөн унтарна гэсэн үг.
 
 Ослын хор хохирлын дүнг мөнгөөр тооцон илэрхийлэх ямар ч боломжгүй нь хэнд ч ойлгомжтой.  Тэр үед дэлбэрэлтийн голомтонд өдөр шөнөгүй ажиллан амьд тамтай нүүр тулсан  мянга мянган дайчдын 60000 гаруй нь өнөөдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.  Гаж төрөлтүүд, нярайн эндэгдэл  энэ бүс нутагт эрс ихэссэн ба төрөл бүрийн хорт хавдраар өвчлөгсөд ялангуяа бамбай булчирхайн хорт хавдар өргөн түгээмэл болж байгаа талаар ДЭМБ тогтоосон. Уг бүс нутагт 300 шахам мянган хүн хорт хавдраар өвчилсөн  мөн энэ тоо цаашдаа улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа талаар Оросын "Green Peace” байгууллагаас  мэдээлсэн байдаг.  Хүмүүний мэдрэхүйн таван эрхтэнд үл мэдрэгдэх хорт бодис өнөө хүртэл  хөрсөнд шингэн хадгалагдаж, тэндээсээ өвс ургамал, агаар усаар дамжин  бидний бие махбодид чимх чимхээр шингэж,  чимээгүй үхлийг далласаар буй.  Иймээс ч Европын  зарим орнууд Украин, Белорус, ОХУ-ын цацрагийн хор тархсан бүс нутгуудаас  зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахыг хориглож байлаа. Гэтэл өнөөдрийг хүртэл манай их гарын наймаачид тэндээс чихэр, элсэн саахрыг тонн тонноор нь зөөсөөр л байгаа нь нууц биш билээ.
 
 Дэлхийн олон нийтээс энэ аймшигт ослыг нуух болсон шалтгаан оросуудад олон байлаа. Гол нь Чернобылийн АЦС нь Украинд баригдсан эрчим хүчний анхны том байгууламж байсан ба энд осол гарснаар асар их хөрөнгө оруулалт хийгдэж баригдчихаад ашиглалтанд ороогүй байсан хэдэн арван АЦС-ууд үүд хаалгаа өнөөг хүртэл барихад хүргэсэнд оршино. Мөн АЦС-тай холбоотой бүх мэдээллүүд нь улсын өндөр зэрэглэлийн нууцлалд ордог байсан ба энэ талаархи хууль тогтоомжоо ОХУ 1998 онд өөрчилсөн юм.
 
 Чернобылийн энэ осол дэлхий нийтийг нэг хэсэгтээ шоконд оруулсан бөгөөд  ЗХУ болоод бусад орнуудад эрчимтэй хэрэгжиж байсан атомын цахилгаан станцыг барьж байгуулах ажил үндсэндээ зогсонги байдалд орсон юм. Ялангуяа Германы "Ногоонтнууд” атомын станцын эсрэг  маш хатуу бодлого явуулж байсны дээр 1986- 2002  оныг хүртэл  дэлхийн орнуудад нэг ч атомын цахилгаан станц шинээр баригдаагүй юм.  Гэвч өнөөдрийн байдлаар дэлхийн 31 оронд 440 АЦС ажиллаж дэлхийн цахилгаан эрчим хүчний 15 хувийг дангаараа үйлдвэрлэж байна.
 
 Манай зарим эрх баригчид одоо хүртэл Монгол улс өнөөдөр урааныхаа нөөцөөр дэлхийд  толгой цохиж байгаа талаар ярьж, бичиж энэ баялагийг олзворлож эхлэх юм бол бид хэд тэнгэрийн умдаг атгах мэтээр аашилж аяглаж байна. ОХУ, Франц, Хятад тэргүүтэй цөмийн зэвсэгтэй орнууд   манайх руу хошуурах хандлага байсаар байна. Францын "Арева” эх оронд минь ирээд эзэн суучихлаа. Ер нь зарим нөхдийн уран үгээр донгодоод байгаа ураан гэж чухам юу юм бэ, энэ тийм ховор, үнэтэй цэнэтэй эд юм уу гэж олон хүн асуудаг.
 
 Ураан тийм ховор эд үү гэвэл огт үгүй. Хаана ч очоод нэг тонн шороог захын нинжагаар аятайхан "угаалгаж” чадвал нэг грамм урааныг төвөггүй ялгаж авч болно. Өөрөөр хэлбэл бидний гишгэж байгаа газар дэлхийд маань агуулагдаж буй ураан гэгч металл алт мөнгөнөөс  ч арвин их эд аж. Дэлхийн 20 км зузаан давхаргад  300 их наяд буюу гурвын ард 14 тэг тавьсантай тэнцэх хэмжээний тонн ураан байгаа гээд бод доо.  Бүр ойрхоноос харвал  Монголын уул толгодоор дүүрэн барзайж байдаг боржин чулууны тонн тутамд 25 грамм ураан агуулагддаг гэвэл та үнэмших үү? Энэ хэмжээний ураан нь 125 тонн нүүрстэй тэнцдэг учир ирээдүйн энергийн асар их эх үүсвэрийг боржингоос гаргаж авч болохыг тооцчихоод энэ чулууг яаж үр ашигтай  "шатааж”  болох талаар газар газрын эрдэмтэд толгойгоо "гашилгацгааж” байна. Нүүрс, нефьт дуусчихлаа гэхэд хүн төрөлхтөнийг дахиад хэдэн сая жил хангах энергийн нөөц чухам энд байгаа аж. 
 
 Манайх руу овоо хараагаа чиглүүлчихээд байгаа ОХУ ураанаар тийм их ядуурчихсан орон уу гэвэл огт үгүй. Тэд өнөөдөр нөөц болоод олзворлолтоор дэлхийд дөрөвт жагсдаг ба бидний хөрш зэргэлдээ Байгалийн хязгаараас хэрэгцээт урааныхаа 90 гаруй хувийг гаргаж авдаг. Жижигхэн Буриадад л гэхэд урааны 13 орд газар байгаагаас ганцхан Хиагтын уурхай нь 27000 тонн буюу 40 жил ашиглах нөөцтэй гэсэн.  1.5 сая тонн урааны нөөцтэй Казахстан улс сүүлийн жилүүдэд  10 гаруй мянган тонн урааны исэл олборлож энэ салбартаа дэлхийд тэргүүлж байна. Нөгөө талаас нэг кг урааны исэл 100 гаруйхан ам.доллар гээд бодохоор тэгж ухаан алдаж харайгаад байхаар өндөр үнэтэй, ховор эд огт биш гагцхүү  цэрэг, стратегийн өндөр ач холбогдолтой учраас л цөмийн зэвсэгтэй том орнуудын  хооронд өрсөлдөөн явагдаад байна гэдэг нь эрүүл ухаантай хэн бүхэнд тодорхой.
 
 Ураан бусад төрлийн ашигт малтмалын ордуудад ихээхэн хэмжээгээр агуулагддаг, бүр тэр бүү хэл манай Багануурын нүүрсэнд ч энэ элемент багагүй байгаа талаар анх уурхай ашиглалтанд орох гэж байх үеэр шуугиан дэгдэж байсныг би санаж байна. ӨАБНУ гэхэд л дөнгөж 0,01%-ийн бага агууламжтай хүдрээс ураан гаргаж авах гэж багагүй алдагдалд ордог мөртлөө дагалдаж гарах алтнаас нь ашгаа нөхөж олж авдаг гэнэ лээ. 2008 оны зун миний бие Буриадын их сургууль, болон АНУ-ын хэсэг эрдэмтэн судлаачдын хамт  Сибирийн өтгөн тайгаар явж байхдаа урааны уурхай бүхий "Красный Чикой” хэмээх жижиг тосгоны иргэдтэй уулзсан юм.   Энэ уулзалтанд тосгоныхон бараг бүгдээрээ цуглаж маш олон асуулт тавьж үг хэлж байлаа. Елена Федоровна гэх нэг эмээ:
 
 40 жилийн өмнө Эрхүүгийн АУДС-ийг төгссөн цэл залуу эмч би энэ нутагт ирж тосгоныхныг нэгд нэггүй эмнэлгийн үзлэгт хамруулж билээ. Тэр үед энэ мужид 60 гаруй мянган хүн ажиллаж амьдарч байсан ба үзлэгний дүнгээр 300 гаруй хүн сүрьеэтэй, 30 гаруй хүн хорт хавдартай гарч байсан юм. Сүүлийн үед эндхийн залуучууд тосгоноо орхин хот суурин газар руу шилжин нүүснээр мужийн хүн ам гурав дахин цөөрч 20 гаруйхан мянга болжээ. Гэтэл өнөөдөр сүрьеэтэй хүний 30 болтлоо буурсан хирнээ хорт хавдартай хүний тоо 300 хол давсан байна. Энэ өвчнөөр өвчлөгсөд залуужиж байгааг хараад би үнэхээр санаа зовж байна” гэлээ.
  "Үер” киноны гол баатар Михаилыг санагдуулам өндөр том биетэй нэг өвгөн босож ирснээ "Би Сибирийн их ой тайгад насаараа байгаль хамгаалагч хийн энэ сайхан  онгон байгальд хаа ч байхгүй цэвэр агаараар амьсгалж, харзны хүйтэн усаар ундаалж байсан хүн. Гэтэл өнөөдөр тархины хавдар тусаж жилд 10 гаруй мянган долларын эмчилгээ хийлгэдгийн ачаар одоо амь тээж явна. Энэ нутгийг ураанаар хордуулсныхаа бурууд миний эмчилгээний зардлыг улсаас 100 хувь даадаг. Би ч яахав өнгөрсөн хүн, үр ач нараа л яах бол гэхээс маш их айж байна. Харин ах дүү Монголчуудад маань  энэ хороор хамаагүй оролдохын хэрэггүй гэсэн миний үгийг заавал дамжуулаарай” хэмээн чанга чангаар хашгачин ярьж байсан.  
 
 Эерэг тал нь гэвэл энергийн гайхамшигтай эх булаг, эсрэг талаас нь нягталбал нүдэнд үл үзэгдэх аймшигт хорт туяа цацруулдаг ураан хэмээх Менделеевийн үелэх системийн 92-т жагсдаг энэ элементтэй хүн төрөлхтөн анх 200 гаруй жилийн өмнө нүүр учирчээ. Хар тугалганаас бараг хоёр дахин хүнд,  гангаас  хатуу, газрын гүнд хэвтэж байхдаа хэнд ч гэм хоргүй жирийн л нэг металл.  
 
Гагцхүү хүн төрөлхтөн түүнээс цацраг идэвхт изотопыг гарган авч аймшгийн   зэвсэг хийн бие биеийгээ алж талж  эхэлсэн нь өнөөдөр урааны үнийг хэд дахин хөөрөгдөж, энэ  элементийг хэн нэгнийхээ гарт оруулахгүйн тулд бие биетэйгээ үхэн хатан өрсөлдөх болсон юм.   1945 онд Америкчуудын Хирошима хот дээр дэлбэлсэн атомын бөмбөгөнд агуулагдаж байсан ганц грамм ч хүрэхгүй U235 хэмээх урааны изотопоор асаасан гал хоромхон зуур 200 мянган хүнийг үнс болгосон гашуун түүхийг дэлхий нийт одоо хүртэл мартаагүй байгаа.  Бэлдсэн баяжмал урааны ислийг ашиглан цөмийн эрчим хүч гаргаж авах технологи өнөөдөр хэдий нарийн боловсронгуй болсон ч түүхий эдийг нь хүдрээс ялгаж салгаж авах арга ажиллагаа төдийлөн сайнгүй байгаа. Ураантай газраас хүн бүхэн дагжин дайждаг, тэр бүү хэл тэндээс гаралтай хүнсний зүйлийг хэрэглэхээс ч татгалздаг. Африкийн Марокко улс өнөөдөр фосфорын бордооны түүхий эдийн нөөцөөрөө дэлхийд толгой цохидог юм. Фосфоритод агуулагдах урааны хэмжээ өндөр байдаг учраас хөрс ургамалд нь цацрагт идэвхт бодисын хэмжээ жилээс жилд ихэсч байна. Иймээс Европын Холбооны зарим улс  тэндээс жимс ногоо импортлохоо зогсоож, Казахстан улсаас авах үр тарианд ч хатуу хяналт тогтоож байна.
 
  Өнөөдөр төрийн формтой газрын наймаачид нь  ураантай гэх газруудаа лиценз гэдэг гоё нэрээр аль хэдий нь хуваагаад зарчихсан сууж байгаа. Канадын "Хаан Ресорс” компанид зарсан урааны лицензээ Оросуудын шахалтаар буцаан татсанаас болж багагүй өрөнд орсныг зарим нь аль хэдий нь мартсан байж болох.  Бид алт олж баяжина гэж хий мөрөөдөн хорин гаруй жил шороо манаргаж, адаг сүүлд нь уух ус, ургаа модгүй болж байгаа. Онгон дагшин нутаг, хүн зон, мал сүргээ харийнхантай хавсаадаж байгаад химийн бодисоор 2007 онд Хонгорыг хордуулсан. Одоо болоо юм биш үү. 
Урдаа байгаа хоёр толгойгоо мөлжиж барахгүй  мунгинаж байж, газрын гүнд  булаастай  байгаа үхлийн хороор оролдохоо боливол яасийм?. 
 
  Ш.Пүрэвсүрэн
Урааны сургамж
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:03
Өнөөдөр, 11:08
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

Өчигдөр, 12:18
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

Өчигдөр, 12:07
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

Өчигдөр, 09:25
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани