Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОЮУТОЛГОЙ “ДҮҮТЭЙ” БОЛОХ УУ

ОЮУТОЛГОЙ “ДҮҮТЭЙ” БОЛОХ УУ

 

"Дисковер Монголиа” чуулга уулзалтын хоёр дахь өдөр уул уурхайн салбарын татварын орчин, хууль эрхзүйн шинэчлэлийн асуудлыг хөндлөө.

Салбарынхан хөрөнгө оруулагчид үргэх шалтгааныг хууль эрхзүйн орчны тогтворгүй байдалтай холбон тайлбарлав. Харин хөрөнгө оруулагчид аливаа нэгэн уурхай, ордыг ашиглаагүй хайгуулын үе шатандаа явж байхад хэтэрхий өндөр татвар авах нь компаниудыг эрсдэлд оруулж байгаа талаар дурдаж байлаа. Хөрөнгө оруулагчид эрдэс баялаг ихтэй улсад хөрөнгө оруулахыг хүсдэг. Тэр нь Монголд байгаа. Харин эрхзүйн орчноо уян хатан болгох хэрэгтэй гэдгийг санал болгож байлаа. Мөн аливаа  улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нийгмийн лиценз буюу иргэдийн зөвшөөрөл маш чухал байдаг. Энэ асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулах хэрэгтэй ч хөрөнгө оруулагчид ярьж байв. Уул уурхайн  компаниуд болон бизнес эрхлэгчид төрийн тогтвортой бодлогыг хүсч буйгаа илэрхийлж байлаа. Тууштай хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, олон улсын стандарт мөрддөг компаниудыг буруу үйл ажиллагаа явуулдаг компаниудаас ялгаж, иргэдэд зөвөөр ойлгуулах нь чухал. Ингэснээр хамгийн шилдэг хөрөнгө оруулалт, технологи, менежментүүд энэ салбарт нэвтрэхийг тэд хэллээ. Энэ талаар Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан "Монгол Улсын болон олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн шилдэг компаниуд бий. Тэдгээр нь олборлолтоороо гэлтгүй орон нутагт ажиллаж, олон нийттэйгээ харилцах тал дээр сайн байдаг. Хууль бус үйл ажиллагаа явуулж буй  компаниуд болон хувь хүмүүс байгааг бид мэддэг. Цаашдаа хууль бус ашигт малтмал олборлогчидтой тууштай тэмцэнэ. Хамгийн гол нь олон улсын хариуцлагатай уул уурхайн стандартыг Монголд нэвтрүүлэхээр бизнесийн холбоодтой хамтран ажиллах нь чухал байна” гэлээ. Татварын орчинтой холбоотой асуудал хэлэлцсэний дараа хөрөнгө оруулалт татахын  тулд хэрхэн ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хөрөнгө оруулалт татахдаа тухайн компаниа маш сайн судлах хэрэгтэйг Канад Улсаас Монгол  Улсад суугаа Элчин сайд Девид Спрул онцолж байлаа. Тэрбээр, "Монгол Улс хөрөнгө оруулалт татахаар дэлхийн хөгжиж буй орнуудтай өрсөлдөж байгаа тул энэ асуудалд ул суурьтай хандах шаардлагатай” хэмээн сануулж байв. Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр хайгуулын лиценз олгохыг түр зогсоосон болон "Оюутолгой” компанид хандаж байгаа хандлага нь хөрөнгө оруулагчдын бодлыг өөрчилж байгаа талаар ярив. Мөн манай улсад буй уул уурхайн чиглэлийн хөрөнгө оруулалтууд төрийн оролцоотой компаниудад л байхаас хувийн компаниудад цөөн байдаг. Тиймээс хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилд арилжааны чиглэлд хөгжүүлбэл эдийн засагт илүү түлхэц болох юм гэдгийг зөвлөв. 
Чуулганаар уул уурхайн салбарын алдаа, оноо, ахиц дэвшил, шинээр эхлүүлэх гэж буй төслийн талаар танилцуулж, хөрөнгө оруулалт татах боломжуудыг эрэлхийлэхээс гадна хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахад тулгарч буй бэршээлүүдээ тоочиж байлаа. Тэд тусгай зөвшөөрөл олгохдоо нээлттэй сонгон шалгаруулалаас гадна өргөдлөөр хүсэлт авч олгооч гэдэг саналыг дэвшүүлэв. Энэ асуудлыг судалж, тусгай зөвшөөрлийг нээлттэй сонгон шалгуулалт  болон өргөдлөөр олгохыг хослуулах боломжтойг салбарын сайд хэлж байлаа. Тэрбээр, үндсэн хэлэлцүүлэгт "Оюутолгой” төслийн талаар "Дэлхийн хэмжээний Оюутолгойн зэс, алтны ордын ил уурхайн олборлолт амжилттай өрнөж, далд  уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу явагдаж өнөөдрийн байдлаар 15000 хүн гүний уурхайн бүтээн байгуулалт дээр ажиллаж байна. Оюу толгой төсөл бол харилцан ойлголцолд тулгуурласан, Монгол Улсын эрх ашгийг хангасан, харилцан ашигтай, тасралтгүй үйл ажиллагаатай төсөл байх ёстой” гэсэн юм. Харин "Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес "Гүний уурхайг хөгжүүлэхэд бэршээл цөөнгүй тохиолдож байна. Гэхдээ бид зогсолтгүй ажилласаар байх болно. Манай төсөл хүний нөөц, технологийн хөгжилд илүү анхааран ажиллаж байгаа. Улс төр, бизнесийн салбарынхан манай төслийг маш сайн мэдэж, ойлгодог. Бид ч мэдээллээ хуваалцах тал дээр нээлттэй байхыг эрмэлздэг. "Оюутолгой” төсөл бол хариуцлагатай уул уурхай гэдгийг хэлмээр байна” гэв.
Энэ үеэр "Оюутолгой” төсөл "дүүтэй” болох уу гэдэг асуултыг "Аспайр майнинг лимитед” компанийн гүйцэтгэх захирал Девид Полл зочдод үлдээв. Тодруулбал, Монгол Улсын хойд бүсэд коксжих нүүрс нийлүүлэх Овоотын нүүрсний ордын төслийг танилцууллаа. Энэхүү төсөл нь жилд 10 сая тонн угаасан коксжих нүүрсийг боловсруулах хүчин чадалтай. Жорк стандартаар 247 сая тонн нөөцтэй гэж тогтоожээ. Тэд уурхайгаас олборлосон нүүрсээ төмөр замаар Эрдэнэт рүү тээвэрлэхээр зорьж байгаа аж. Овоот төслийн гол хэрэглэгч нь Орос, Зүүн хойд Азийн бүсийн нутгууд байна хэмээн тэд тооцоолсон байна. Түүний хэлснээр энэхүү төсөл монголын хойд бүсэд нүүрсний салбарыг хөгжүүлэх ач холбогдолтой гэнэ. Коксжих нүүрсийг  шууд экспортлохоос гадна технологийн дэвшилттэй хослуулан чанарыг сайжруулахаар төлөвлөжээ. Нүүрсээ тээвэрлэхийн тулд авто болон төмөр зам барих юм байна. Монгол Улсын экспортын 20-30 хувийг энэ төслөөс бүрдүүлэх боломжтой байгааг тэрбээр нэмж хэлэв. Төслүүдийн танилцуулга "Эрдэнэс Монгол” компаниар үргэлжлэв. Тус компани Эрдэс баялгийн бирж байгуулах, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд "Таван толгой түлш” компани байгуулж, сайжруулсан түлш үйлдвэрлэхээр зэхэж байгаа аж. Мөн "Эрдэс метан” компани нь нүүрсний давхаргын метан хий үйлдвэрлэх, "Эрдэнэс стийл” компаниараа дамжуулан гангийн үйлдвэр байгуулж, 1500 ажлын байр бий болгохоо зарлалаа. Түүнчлэн "Эрдэнэт алт ресурс” компани нь үнэт метал цэвэршүүлэх үйлдвэрлэл байгуулах, төвийн бүсийн эрчим хүчний 40 хувийг хангах станц барих, Тавантолгой, Ханги мандал, Тавантолгой, Чойрын авто зам тавихаар болсон талаараа танилцуулав. Уул уурхайн зах зээлийн мөчлөг өгсөх хандлагтай байгааг чуулганы үеэр салбарынхан онцолж байлаа. Энэ үеэр алт, зэс, нүүрс, уран олборлох зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний төслүүд танилцуулсан ч төмрийн хүдрийн салбарыг хөгжүүлэх төслүүд хараахан гарч ирээгүй юм.

 

http://www.undesniishuudan.mn/content/read/160041.htm?series=314&page=5

ОЮУТОЛГОЙ “ДҮҮТЭЙ” БОЛОХ УУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

2025 оны 05 сарын 13, 09 цаг 25 минут
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани