Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гурван улсын сонирхол давхцах цэг

Гурван улсын сонирхол давхцах цэгСүүлийн үед мега төсөл гэж их ярьж, бичих боллоо. Жишээлбэл, манайд Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн барих болон Улаанбаатарт барих V дулааны цахилгаан станцуудыг мега төсөл гэж нэрлэж байна. Эдгээр нь манай орны хувьд гарцаагүй том төслүүд. Гэхдээ зөвхөн Монголын мега төслүүд гэж хэлж болох байх. Харин олон улсад тогтсон практикаар бол тухайн улс, бүс нутгийн хөгжилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх, хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан төслүүдийг ийнхүү нэрлэдэг юм билээ.

Манай орны хувьд хоёр хөрштэй холбоотой дэд бүтцийн төслүүд жинхэнэ мега төслүүд юм. Дэд бүтцийн төслүүд нь өртөг өндөртэй, тэдгээрийг бүтээн босгоход урт хугацаа шаардлагатайгаас гадна олон арван жил, тэр ч бүү хэл хэдэн зуун жил ч ашиглагдаж, улс орон, бүс нутгийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг, бүр тодруулбал геостратегийн шинжтэй байдгаараа онцлогтой. Өрнө, дорныг холбосон 9300 километр урттай Транссибирийн төмөр замыг 1891-1903 онд буюу 12 жил барьж ашиглалтад оруулснаас хойш өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа, цаашид ч удаан хугацаанд ашиглаж таарна.

Мега төслүүд улс орны амьдралд чухал нөлөө үзүүлдэг, геостратегийн шинжтэй байдаг

Энэ төмөр замгүйгээр Орос орныг ч төсөөлөх аргагүй. Мега төслийн орчин цагийн тод жишээ гэвэл Орос, Хятадыг холбох хийн болон нефтийн хоолойн төслүүд байна. Мөн сүүлийн үед "Нэг бүс, нэг зам”, "Эдийн засгийн коридор”, "Талын зам” гэх мэт нэртэй цогц санаачилга, хөтөлбөр, төслийн талаар ярих болов.

2016 оны зургадугаар сард Ташкент хотноо болсон гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр гарын үсэг зурсан "Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” нь ялангуяа манай орны хувьд гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн хүндрэлээс гарах, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад үнэхээрийн ач холбогдолтой баримт бичиг юм.

Байгалийн асар их баялагтай Орос, өндөр хурдацтай хөгжиж байгаа бөгөөд дэлхийд томоохонд тооцогдох эдийн засагтай, хамгийн олон хүн амтай (энэ утгаараа хамгийн том зах зээл) Хятадын дунд орших Монгол Улсын хувьд энэ хоёрыг холбосон коридор (дэд бүтэц) байгуулах асуудал яах аргагүй чухал ач холбогдолтой. Мэргэжлийн хүмүүсийн урьдчилан тооцсоноор уг хөтөлбөрт тусгасан төслүүдийг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 50- 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм билээ.

Монгол Улстай холбоотой ямар мега төслүүд байгаа талаар одоо танилцуулья.

Төмөр зам. Хоёр хөршийг холбосон шинэ төмөр зам барих, одоо байгаа "Улаанбаатар” төмөр замыг шинэчлэх (хос замтай болгох, цахилгаанжуулах) төслийг юуны өмнө дурдах хэрэгтэй байх. Төмөр зам барих, шинэчлэхэд хамгийн чухал нь тээвэрлэх ачаа, ачааны урсгал байгаа эсэхийг тогтоох явдал юм. Зөөх ачаа нь жилд 30-40 сая тоннд хүрвэл төмөр замыг хос болгох, 100 сая тонн хүрсэн тохиолдолд цахилгаанжуулсан хос зам болгох жишээтэй. Иймээс "Улаанбаатар” төмөр замыг хэзээ хос замтай, хэзээнээс цахилгаанжуулсан хос замтай болгох нь ачааны урсгалаас хамаарна. Тус төмөр замын эхний шатны шинэчлэлд 3.5-5 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо бий.

"Улаанбаатар” төмөр замын хувьд хамгийн ашигтай нь Хятад-Оросын хоорондох транзит тээвэр учраас түүнийг нэмэгдүүлэхийн тулд юуны өмнө манай нутгаар тээвэрлэх болон хилийн боомтууд дээр зогсох хугацааг багасгах, дээр нь өрсөлдөж чадахуйц уян хатан тарифтай байх чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэснээр ачаа илгээгч, хүлээн авагчийн сонирхол бий болж, улмаар өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ.

БНХАУ болон ОХУ-ын хоорондын бараа эргэлтийг 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэж байгаа. ОХУ-аас мэдээж байгалийн хий, нефть голлон нийлүүлж таарна. Гэхдээ цаана нь байгалийн баялгаас гадна мод, бордоо зэрэг овор ихтэй ачаа нийлүүлдэг тул тэдгээрийг гарцаагүй төмөр замаар тээвэрлэнэ. Харин БНХАУ-аас ОХУ болон Европын орнууд руу гол төлөв аж үйлдвэрийн болоод хүнсний бараа бүхий чингэлгүүд тээвэрлэдэг. Чухам эдгээр бараа, ачаанаас л манай нутгаар тээвэрлэх хэмжээг нэмэгдүүлэхийг эрмэлзэх нь чухал. Оросууд Хятадаас Европ руу чиглэсэн ачааг Монголын нутгаар тээвэрлэх сонирхолтой гэж бодож байна. Учир нь, манай нутгаар тээвэр лэж, Транссибирийн төмөр замд хүргэснээр түүний ачаалал нэмэгдэхээс гадна "Улаанбаатар” төмөр зам нь хоёр орны хамтарсан аж ахуйн нэгж.

"Улаанбаатар” төмөр замыг шинэчлэх төслөөс гадна манай улсын баруун, зүүн хэсгээр хоёр хөрш орныг холбосон төмөр зам барих төслүүд яригддаг. Манай орны баруун хойд хэсгээр хиллэдэг ОХУ-ын Тува улсад сайн чанарын чулуун нүүрсний томоохон орд бий. Оросууд уг ордны нүүрсийг БНХАУ руу гаргахаар идэвхтэй ярьж, судалж байна. ОХУ-ын Кызыл хотоос манай Улаангом, Ховд, Булганыг дайруулаад Хятадын Өрөмч хот хүртэл 1800 километр төмөр зам барих урьдчилсан ТЭЗҮ-ийг оросууд хийсэн байна лээ. Төмөр зам барих нийт өртөг нь 12.3 тэрбум ам.доллар гэнэ. Үүнээс Монголын нутгаар өнгөрөх урт нь 800 километр. Мөн Кызылээс Эрдэнэт хүртэл төмөр зам тавих асуудал бас яригдаж байна.

Өнөөдрийн байдлаар "Northern Railways” компани Эрдэнэтээс Овоот хүртэл 547 километр зам барих зөвшөөрөл аваад ажлаа эхлүүлэхээр бэлтгэлээ хангаад байна. Хэрэв Овоот хүртэл төмөр зам тавигдвал Монгол-Оросын хилийн Арцсуурь боомт хүртэл 230 километр, цаашаагаа Кызыл хүртэл 300 гаруй километр юм. Кызыл-Эрдэнэтийн төмөр зам тавигдвал манай "Улаанбаатар” төмөр замын ачаалал үлэмж нэмэгдэх сайн талтай. Харин зүүн чиглэлийн замаар ямар хэмжээний ямар ачаа тээвэрлэх нь одоогоор тодорхойгүй байна.

Авто зам. Хэдийгээр Алтанбулагаас Замын-Үүд хүртэл, өөрөөр хэлбэл Монголын хойд, өмнөд хилийг холбосон авто зам байгаа ч олон улсын хурдны АН-3 зам барих төсөл бэлэн болоод байгаа юм. Мянга гаруй километр урттай уг замын нийт өртөг нь 10-12 тэрбум ам доллар гэсэн. Гэхдээ хурдны авто зам нь уул уурхайн гаралтай биш, гол төлөв зорчигч, аж үйлдвэрийн болон хүнсний бараа тээвэрлэхэд зориулагддаг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй.

Хийн ба нефть дамжуулах хоолой. ОХУ байгалийн хий болоод нефтийн асар их баялагтай орон. ОХУ хийн болон нефтийн хоолойн өргөн сүлжээгээр Европын олон оронд хий, нефть нийлүүлдэг бөгөөд сүүлийн үед Азийн орнуудад нийлүүлэхээр идэвхтэй ажиллаж байна.

Байгалийн хийн хувьд гэвэл 2014 онд ОХУ-ын "Газпром” БНХАУ-ын CNPC-тай хий нийлүүлэх хэлэлцээр байгуулсан. Хийг баруун болон зүүн чиглэлээр нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд зүүн чиглэлээр тавих хийн хоолойгоо ("Сила Сибири” гэж нэрлээд байгаа) барьж эхэлсэн. Харин баруун чиглэлээр хоолой тавих маршрутаа өнөөдрийн байдлаар эцэслэн тохироогүй байна. Хэрэв хоолойг Монголын нутгаар явуулбал илүү дөт учраас тэр хэмжээгээр хямд болж, барих хугацаа нь богиносно гэдгийг манай тал ойлгуулахын тулд идэвхтэй ажиллах хэрэгтэй байгаа юм.

Хийн хоолойг Монголын нутгаар явуулахад дөт учраас тэр хэрээр хямд болно

Энэ дашрамд, ОХУ-ын Эрхүү хотоос 400 гаруй километрийн цаана байдаг Ковыктын байгалийн хийн томоохон ордоос (тогтоогдсон нөөц нь 1900 тэрбум шоо метр) Эрхүү хүртэл хоолой тавих гэж байгаа. Хэрэв Эрхүү хүртэл хоолой тавих юм бол түүнийг үргэлжлүүлээд манай улсын нутгаар дайруулан Бээжин хүртэл тавьж болох тул энэ тухай нэн даруй ярьж эхлэх хэрэгтэй. Бээжин орчмын агаарын бохирдлыг бууруулах асуудал хурцаар тавигдаж байгаа өнөө үед энэ төсөл дэмжлэг авах магадлал тун өндөр. Уг хоолойн маршрут нь Трансмонголын төмөр зам болон авто замын дагуу голдуу тал хээрийн нутгаар өнгөрөх учраас богино хугацаанд барих бололцоотой.

Тухайн үед Ковыктын ордын лиценз эзэмшиж байсан "РУСИА Петролеум” компани энэ маршрутаар хоолой барих урьдчилсан ТЭЗҮ-ийг бүр 2000 онд хийсэн байдаг. Уг ТЭЗҮ-д Монголын нутгаар өнгөрөх хоолойг гурван жилд, компрессорын станцууд (8 ширхэг)-ыг дөрвөн жилд багтаан барина гэж тооцжээ. Барилгын ажлын оргил үед 3700 хүн, барьж дууссаны дараа 1354 хүн тогтмол ажиллана гэх мэтээр нарийн тооцоо гаргасан байна лээ.

Өнгөрсөн оны сүүлээр Бээжин хотноо БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны албаны хүмүүстэй уулзахад тэд хэрэв Оросын тал зөвшөөрвөл хийн хоолойг Монголын нутгаар дайруулахад татгалзах зүйлгүй гэж ярьж байсан.

Нефтийн хоолойн хувьд гэвэл ОХУ-ын Сковородиногоос БНХАУ-ын Дачин хүртэлх хоолойг (жилд 15 сая тонн нефть дамжуулах хүчин чадалтай, цаашдаа хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа) 2011 онд ашиглалтад оруулсан. Иймээс манайхаар дамжуулж нефтийн шинэ хоолой тавих асуудлыг ойрын үед бараг л ярихгүй болов уу. Харин Монголын нутгаар дайруулан төмөр замаар нефть нийлүүлэх сонирхолтой байгаа.

Эрчим хүчний шугам. Оросын Зүүн Сибирь эрчим хүчний илүүдэлтэй байдаг. Эрхүүгийн, Братскийн, Усть- Илимийн, Богучаны гэсэн дөрвөн аварга усан цахилгаан станц, манай хамгийн том ТЭЦ- IV-өөс ч илүү хүчин чадалтай арваад дулааны цахилгаан станцтай "Иркутскэнерго” компани илүүдэл эрчим хүчээ Монголоор дамжуулан БНХАУ-д нийлүүлэх талаар олон жил ярьж байна. Гэтэл монголчууд өөрсдийн нүүрсний ордуудаа түшиглэн дулааны цахилгаан станцууд барьж бас БНХАУ-д эрчим хүч нийлүүлэх сонирхолтой. Өнгөц харвал Орос, манай хоёрын сонирхол давхцаж байгаа мэт боловч хэрэв гурван орныг холбосон эрчим хүчний шугам тавигдах юм бол Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн системийн бүрэлдэхүүн хэсэг нь болж, аль алиндаа ашигтай байх болно гэж мэргэжлийн хүмүүс ярих юм билээ. Ер нь энэ талаар илүү тодорхой судалгаа хэрэгтэй байгаа юм.

  • Төмөр зам барих, шинэчлэхэд хамгийн чухал нь тээвэрлэх ачаа, ачааны урсгал байгаа эсэхийг тогтоох явдал юм.
  • Байгалийн асар их баялагтай Орос, өндөр хурдацтай хөгжиж байгаа Хятадын дунд орших Монгол Улсын хувьд энэ хоёрыг холбосон коридор байгуулах асуудал яах аргагүй нэн чухал ач холбогдолтой.
  • Орос улс Монголын нутгаар дайруулан төмөр замаар нефть нийлүүлэх сонирхолтой байгаа.

Бусад төслийн тухайд. Монголоор дайруулан холбооны шинэ шугам тавих, агаарын шинэ зам нээх, тэр ч байтугай Байгаль нуураас манайхаар дайруулан усны хоолой барих зэрэг төслүүдийн талаар ярьдаг. Эдгээрийг хэрэгжүүлэхэд юуны өмнө судалгаа, тооцоо хэрэгтэй. Зарим төслийн тухайд судалгаа хийж, яриа хэлэлцээ явагдаж байна.

Монгол, Хятад, Оросыг хамарсан дэд бүтцийн эдгээр төсөл нь заавал гурван талын оролцоо шаардах тул төслүүдийг судлах, эхлүүлэх дараалал, хугацааг тодорхойлох, санхүүжүүлэх эх үүсвэрийг нь тохирох, гүйцэтгэгч болон хэрэгжүүлэгч байгууллагуудыг сонгох зэрэг үүрэг бүхий гурван орны хамтарсан Олон улсын төсөл, хөрөнгө оруулалтын судалгааны төв байгуулах хэрэгтэй юм.

Таван жилийн (шаардлагатай гэж үзвэл дахин таван жилээр сунгаж болно) хугацаанд хэрэгжих ёстой гурван орны эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурснаас хойших нэг жилийн хугацаанд түүнийг хэрэгжүүлэх талаар дорвитой ажил хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны төвийг байгуулахад талууд нэгдсэн ойлголтод хүрч чадаагүйтэй холбоотой.

Төслүүд янз бүрийн салбарт хамаарагдах учраас уг төвийг үүсгэн байгуулагчид нь тодорхой яам, агентлаг биш (төрийн байгууллага нь бас нэг шат дамжлага болж хувирдаг аюултайг анхаарах хэрэгтэй), харин банк-санхүүгийн байгууллага эсвэл олон талт үйл ажиллагаа явуулдаг төрийн оролцоотой корпораци байвал илүү зохимжтой гэж үзэж байна.

"Талын зам” (саяхан "Хөгжлийн зам” болгон өөрчилсөн) санаачилга, Евразийн эдийн засгийн холбоо болон Торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг уялдуулахыг харгалзана” гэж заасан тул энэхүү төвийг үүсгэн байгуулагчаар Оросын талаас Евразийн эдийн засгийн холбооны Хөгжлийн банк байж болох талтай. Учир нь, уг банкны дүрэмд хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа хийхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, дэд бүтцийн төслүүдийг тэргүүн эгнээнд санхүүжүүлнэ гэж заасан байдаг.

Хятадын талаас дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан төрийн өмчийн компанийн статустай "Торгоны замын сан” байж болох бөгөөд уг сан Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын төслийг санхүүжүүлж эхлээд байна. Манай талаас олон талт үйл ажиллагаа явуулдаг, гадаадын томоохон компани, банк- санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах туршлагатай төрийн өмчийн "Эрдэнэс Монгол” компани байж болох юм.

Хэрэв нарийн тооцоо бүхий судалгаатай төсөл боловсруулж, хэрэгжүүлэх сонирхогчийг нь олох юм бол Азийн хөгжлийн банк (дүрмийн сан нь 55 тэрбум ам.доллар), шинээр байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (дүрмийн сан нь 100 тэрбум ам.доллар), "Торгоны зам” сан (40 тэрбум ам.доллартай) зэрэг банк-санхүүгийн байгууллагуудад хандаж, санхүүжилт авах боломжтой. Монголыг дайран өнгөрөх дэд бүтцийн төслүүдэд хоёр хөршийн буюу Хятад, Оросын оролцоо, хөрөнгө оруулалт заавал байх ёстой гэж боддог. Ингэснээр эдгээр төсөл үр ашигтай байх баталгаа бий болно.

Эцэст нь дурьдахад, Хятад, Оростой харилцах харилцаа нь Монгол Улсын хөгжил, аюулгүй байдалтай амин холбоотой учраас энэ хоёр оронтой харилцах харилцааны асуудлыг өргөн цар хүрээтэйгээр алс хэтийн (арав, хорь, магадгүй тавин жилийн дараах) төлөвийг тодорхойлон судалж үзэх хэрэгтэй юм. Манай хоёр хөрш мэдээж энэ чиглэлээр тодорхой судалгаа хийдэг байх гэж бодож байна. 

Л.Хангай Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

Засгийн газрын мэдээ



Гурван улсын сонирхол давхцах цэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

Өчигдөр, 12:18
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

Өчигдөр, 12:07
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

  Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Дорноговь аймгийн ...

Өчигдөр, 09:25
Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

  Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал ...

2025 оны 05 сарын 12, 17 цаг 47 минут
Бээжин байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөөхийг зөвшөөрөөгүй

  Владимир Путин, Ши Жинпин нар Кремльд уулзаж, хоёр улсыг холбох ...

2025 оны 05 сарын 12, 14 цаг 56 минут
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

 УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ...

2025 оны 05 сарын 09, 10 цаг 47 минут
2025 оны 05 сарын 09, 09 цаг 21 минут
Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

 Нэр бүхий ордуудыг Баялгийн санд авах асуудал яригдахтай зэрэгцээд ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 41 минут
Критикал минералын эрин ба Монгол

 Дэлхий дахинд уул уурхайн салбарт критикал минерал буюу чухал ашигт ...

2025 оны 05 сарын 08, 08 цаг 39 минут
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж ...

2025 оны 05 сарын 07, 15 цаг 01 минут
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

2025 оны 05 сарын 07, 10 цаг 14 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 28 минут
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

2025 оны 05 сарын 07, 09 цаг 09 минут
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

2025 оны 05 сарын 06, 15 цаг 44 минут
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 40 минут
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 14 минут
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

2025 оны 05 сарын 06, 09 цаг 08 минут
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани